СТ-ийн vед толгой vргэлжлэн өвддөг. Ямар эм уух вэ?

November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Сарын тэмдэг.

Асуулт:
Сvvлийн жил орчмоос эхлэн сарын тэмдэг ирэх эхний 2 өдөр толгой vргэлжилэн өвддөг болсон. Энэ юунаас болно вэ? Ямар эм уух вэ?
43 настай Р.С

Хариулт:

Сарын тэмдэг ирэхийн өмнө илvv өвддөг байж магадгvй юм. Тийм бол сарын тэмдгийн өмнөх хам шинж гэж тусдаа дааврын хамааралтай эмгэг байдаг. Эмчилгээ шаардагдана. Юуны өмнө сайн оношлуулах хэрэгтэй. Өвдөж байх vедээ тархины компьютер томограф, тархины цусан хангамжийн шинжилгээ зэргийг хийлгэвэл зvгээр. Тархи судасны талаас эмгэг өөрчлөлтгvй vед эмэгтэйчvvдийн дэлгэрэнгvй vзлэг, дурьдатгал, зовиур, тvvх өгөх чухал. Магад дааврын талаас эмчилгээ хийж болох юм. Ихэвчлэн сарын тэмдэг ирэх vед тодорхой даавруудын хэмжээ эрс буурдаг, энэ vед тархины судаснуудын дааврын рецептор vvнийг мэдэрч улмаар судасны ерөнхий агчилын байдалд ордог. Энэ нь хvчил төрөгчийн харьцангvй дутагдлын байдлыг vvсгэж, тархи толгой өвдөнө гэсэн vг л дээ. Голдуу цэвэршилтийн ба өмнөх vеийн насны эмэгтэйчvvдэд ийм зовиур элбэг байдаг. Ерөнхий өвчин намдаах vйлчилгээтээй эмvvдээс өөртөө аль илvv тохирохыг хэрэглээрэй, өвдөөд яваад байх хэрэггvй. Өөр арга ч байдаг.

Сэтгэгдэлээ үлдээх