СТ эрvvл мэндийн толь гэдэг vнэн vv?

November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Сарын тэмдэг.

Асуулт:
Сарын тэмдэг эмэгтэй хvний биеийн эрvvл мэндийн толь байдаг гэж нэг сониноос уншлаа. Эмэгтэйчvvдийн өвчин талаасаа юу эсвэл биеийн ерөнхий эрvvл мэнд vv? Сарын тэмдэг хугацаандаа ирэхгvй байх эсвэл их, бага ирэх нь эмэгтэйчvvдийн ямар нэг өвчинтэй байна гэсэн vг vv?
28 настай Ичко

Хариулт:

Нөхөн vржихvйн эрхтэн системийн толь нь СТ гэж ойлгож болно. Гэхдээ СТ тогтмол хэвийн vед ч эмэгтэйчvvд талаас өвчин байхыг vгvйсгэхгvй. СТ-тэй холбоотой маш олон эмгэг байдал бий. Хvний уураг тархи, өнжин тархи, өндгөвч, умай, дотоод шvvрлийн vйл ажиллагаа гээд маш нарийн сэтгэл зvй, vйл физиологийн зохицуулалтаас СТ яаж, хэрхэн ирэх нь хамаарна. СТ хугацаандаа гэдгийг хэрхэн ойлгохоос хамаарна. Сарын 15-нд ирээд дараа сарын 15 нд ирж байвал яг хугацаандаа гэж ойлгож болохгvй. “Миний СТ дандаа 2-3 хоног урагшилж ирдэг яах вэ?” гэж асуудаг. Энэ бол зvгээр мөчлөг тань 28 хоногтой гэсэн vг. Гол нь сардаа л тогтмол ирэх явдал чухал. Хэрэв ирэхгvй эсвэл өнжиж ирдэг бол биеийн жин алдах, эсвэл биеийн ачаалал ихсэх, зохистой хооллолт, дэглэм алдагдах улмаар өндгөвч болон дотоод шvvрлийн бусад асуудалтай хлбоотой байж болно. СТ ховор, эсвэл бага ирэх нь өндгөвчний эмгэгтэй ихэвчлэн холбоотой, цаашлаад vргvйдлийн ч явдал тохиож болох тул оношлуулж эмчлvvлэхийг зөвлөх байна.

2 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. номио | 6/03/10

    миний СТ үе үе эхний сар нь ирчээд дараа сар нь алга болчдог. тэгээд тэрний дараа сар 10д гаргаад ирдэг. би хүнтэй унтаж үзээгүй. СТ ирэхдээ 8 хоног байнга ирдэг. ямар нэг өвчинтэй холбоотой болов уу? яавал зүгээр болох бол…

  2. gerlee | 7/12/11

    сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! би 11сард тоотой эм анх удаа ууж үзсэн чинь миний сарын тэмдэг 12сард урьд саруудыг бодвол бага ирээд байх юм аа юутай холбоотой бол туслаач

Сэтгэгдэлээ үлдээх