39 настай эгч маань хvvхэдтэй болох уу?

November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Vргvйдэл.

Асуулт:
Миний эгч 39 настай. Хvнтэй сууж байгаагvй ч хvvхэдтэй. Одоо уулздаг найзтай. Эгч маань хvvхэд гаргахыг хvсч байгаа боловч хvvхэдтэй болохгvй байна. Эмэгтэйчvvдийн эмнэлэгт vзvvлэхээр хvvхэдтэй болно гэдэг юм. Ямар эмнэлэг, эмчид хандах вэ? 39 насанд төрөхөд хvндрэл хэр гарах вэ?

Хариулт:

Ихэвчлэн ЭНЭШТ-ийн vргvйдлийн кабинетад vзvvлдэг. Тусгайлан энэ чиглэлээр мэргэшсэн эмнэлэг манайд байхгvй. Гэхдээ эмэгтэйчvvдийн практик хийдэг эмч болгон л энэ талаар ажиллах ёстой зvйл. 39 настай эмэгтэй жирэмслэх, төрөх бvрэн боломжтой, тэгээд ч урьд нь төрсөн хvн байна. Жирэмсэн биш байхдаа бие, эрхтэн системийн бvрэн vзлэг, шинжилгээнд ороод жирэмслэлт, төрөлтийн эрсдэлээ тогтоолгох хэрэгтэй. 39 настай болохоор ямар нэгэн хvндрэл гарах ёс гэж байхгvй. 12 сар тогтмол бэлгийн харьцаатай байгаад жирэмслэхгvй бол сая vргvйдлийн асуудал тавигддаг. Хvсвэл манайд ирж болно, гол нь зөв оношлогоо маш чухал. Ер нь vргvйдлийн асуудал нэгэнт тавигдсан бол багагvй тэвчээр, цаг хугацаа шаардагдаж байж сая онош тодорч, эмчилгээ хийгдэж, vр дvнгээ vзэх хэрэгтэй байдаг. Эхнэр нөхөр хоёр, хос хоёр эхнээсээ оношлогоо эмчилгээний асуудалд хамт оролцвол vр дvн сайн. Сvvлийн vеийн баримтаар vргvйдлийн бvх шалтгаан эр, эм хоёрт адилхан 50%, болох нь тогтоогдсон зvйл. Ер нь цаашид бэлгийн замбараагvй харьцаа ихэссэн, мөн БЗХӨ улам ихсэж байгаатай холбоотой vргvйдлийн асуудал улам ихсэх хандлагатай юм. Манайд хийдэггvй эмчилгээг, ойрын гадаадад хийлгэх боломж нээлттэй.

6 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. Ïðîëàêòèí | 21/12/09

    ïðîëàêòèí ãîðìîí ÿàãààä èõýñäýã þì áý ¿¿íèéã áàãàñãàõ ýì óóæ áàéãàà òýãýýä 3-4 ñàð óóíà ãýñýí. òýãýýä õýâèéí áîëæ æèðýìñëýõ ¿¿ íàäàä õàðèóëæ òóñëàà÷ Àëòàíãýðýë ýì÷ ýý.

  2. Ïðîëàêòèí | 24/12/09

    õàðèó õàðèó

  3. United Express Co | 9/06/10

    сайн байна уу. Хожимдсон ч гэсэн захидлын эзэнд мэдээлэл дуулгаж байгаадаа баяртай байна. Үнэхээр хүүхэд бол гэр бүлийн баяр баясгалан, амьдралын утга учир хайр дурлалыг гагнах хүч шүү дээ. Би Юнайтед Экспресс эмчилгээний аялал жуулчлалын маркетингийн менежер. Манай компани БНЭУ, БНСУ-д эмчилгээ, шинжилгээ, оношлогоо хийлгэх хүмүүст нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг. эрүүл мэндийн хувьд Монголд оношлогдохгүй ч юмуу эмчлэгдэх боломжгүй, ялангуяа техник тоног төхөөрөмжийн хувьд дутагдалтайн улмаас хийгдэх боломжгүй эмчилгээ үйлчилгээнд дээрх улс орнуудад явахад нь үйлчилгээ үзүүлдэг. Манай гадаадад эмлүүлэгсдэд үйлчлэх төв нэгдсэн 3 эмнэлэгийн баруун талын Од хийморь эмнэлэгийн 3 давхарт байрладаг бөгөөд таны эмнэлэгийн бичиг онош магадлагааг БНЭУ, БНСУ дахв партнер эмчилгээний аялал жуулчлалын оператор компаниудад илгээж ОУ-н ЭМ-ийн JCIбайгууллагаар итгэмжлэгдсэн дэлхийн зэрэглэлийн эмнэлэгүүдээс үйлчилгээ авахад лавлагаа өгөх, эмчилгээ үйлчилгээний үнийг мэдээлэх, даатгал, тийз захиалах, визийн материал бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх хүлээн авах боломжтой эмнэлэгт цаг товлох урилга бичиг баримтын үйлчилгээ болоод тус улсад очиход нь онгоц буудлаас угтах тосох, монгол хэлтэй анагаах ухааны орчуулагчаар үйлчлэх, байр, буудал захиалга зэрэг ажлыг зохион байгуулж өгдөг. Үргүйдэл, нөхөн үржихүйн тал дээр ОУ-ын сүлжээ эмнэлэг болох Maria baby эмнэлэгт таныг ин витро болон ит виво аргаар үр шилжүүлэн суулгахад туслана. Энэ эмнэлэг 10 гаруй салбартай үргүйдлийн оношлогоо эмчилгээний чиглэлээр өндөр мэргэшсэн олон улсын хэмжээнд танигдсан эмнэлэг юм. Анхдагч болон хоердогч үргүйдлийг оношлож хэд хэдэн тусгай аргаар үр шилжүүлэн суулгадаг. Таньд зөвлөхөд үрийн сувгийн битүүрэл бол ердөө ч асуудал биш,зөвхөн Монголд тоног төхөөрөмж дутмагаас хийгдэх боломжгүй юм. Энэ эмнэлэгт эмчилгээ хийлгэхээс гадна биеэс гадна танай гэр бүлийн хүний спрем, таны өндгөн эсийг нийлүүлэн шууд үр тогтоож үр тогтсон өндгөн эсийг таны умайд шилжүүлэн суулгах ч боломжтой. хэрвээ та энэ аргаас татгалзаж байвал үтрээнд тосгуулан үр тогтоох, өндгөн эсийн мөчлөг өөрчлөх зэрэг биеийн дотор ч үр тогтоох хялбар аргууд бий. Зардал ч тийм хүндрэлтэй биш. эмчилгээний зардал хамгийн хүнддээ 5000 ам. долларт багтдаг юм. Үндсэндээ 310- 5000 ам долларт багтах боломжтой. Үнийн сонголт нь тухайн эмнэлэг та 2 ийг үзэж оношлон аль арга нь илүү тохиромжтой болохыг санал болгосноор тодорхойлогдоно. Нэгэнт үр тогтсоны дараа та хүүхдээ дангаар нь төрүүлэх үү ихэрлүүлэх үү хэдэн ихэр гаргах вэ гэдэг нь гэр бүлийн хүмүүсийн дотоод асуудал болно. Хэдэн хүүхэд төрүүлэх хүсэлтийн чинь дагуу бластоцистыг удирдах замаар ихэрлүүлэх үү гэдэг асуудлыг чинь шийдвэрлэж өгнө. эмчилгээний нийт хугацаа үр тогтмоны дараа хянах хугацаатайгаа нийлээд 2 сар гаран зарцуулагдана. Үүнээс гадна үр тогтолтын процессыг дэмжих үүднээс сэтгэл засал, хөгжим эмчилгээ гээд дагавар эмчилгээнүүд таньд хийгдэнэ. Одоо цагт үргүйдэл бол ердөө асуудал биш. Таньд эрүүл энхийг хүсье. Ирэх жилийн энэ өдөр гэхэд та бүхэн хүүхдүүдээ гараасаа хөтлөх болно. Манайд хандах утас 70186353, 99982805,99990941,95690247 Эмчилгээний аялал жуулчлалын Юнайтед Экспресс ХХК

  4. Idol | 23/02/11

    manaid hand gj yamar emleg hana bdag yum be? bi 22toi getel huhedtei bologui bi nz zalutaiga jil hagas amidarch bna bngin l haritsatai bsan tgsen herne bolohgui bna emchid uzulehler bas zuer geed bdag. mini 2 ondgoch ih owddog l doo enenees boldog yum bol u gj bodoh yum tanai emleg haana bdag we? bolomjtoi bol u_my_idol gesen hayagar orj ired nadad zaaj ogj boloh u?

  5. success | 9/04/11

    hi bi bas huntei suugaad 3 jil bolj bgaa ymaa
    ene hugatsaand jiremsleegui.ene emlegiin talaar ih sonirhoj bn l daa.gehdee oirnoos neg suljeenii yum heregleed bgaa.ter ih ur duntei ym shig sanagdsn.mongold 17 hun ene zuiliig heregleed jiremsn bolsn gesn
    bi ih naidaj bgaa.hervee sonirvol endee comment uldeegeerei

  6. baagii | 8/05/11

    sain baina uu? humuus ee. nadad uuniig helj ogch tuslaach. bi 31 nastai. minii biynii yum irdeggui. emchid uzuulehed torolhiin savgui gesen. bi huuhedtei bolmoor bna. sav shiljuulen suulgadag bolov uu? medej bgaa yum bna uu? heljogch tuslaach.

Сэтгэгдэлээ үлдээх