Вакуумаар хөх томруулбал муу юу?
November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Хөх.Асуулт: Би 21 настай. Гэтэл миний хөх их жижигхэн. Бvр их том биш ч сэтгэлдээ нийцсэн сайхан хөхтэй болмоор байна. Вакум аппаратаар хөхөө томруулахад ямар нэг муу хор нөлөө бий юv?
21 настай А.Б
Хариулт: Сvvлийн vед иймэрхvv асуулт, хvсэлттэй хvмvvс олон ирэх боллоо. Вакум аппаратын хувьд хор нөлөөний талаар тодорхой судалгаа, мэдээлэл байхгvй. Гэхдээ vр дvн эргэлзээтэй гэдгийг хэлмээр байна. Цэвэр ургамлын гаралтай хөх томруулах уудаг, тvрхдэг бvтээгдэхvvнтэй төстэй, хэрэглэж байх vед бага зэрэг томорсон болоод дараа нь буцаад хэвэндээ орчихдог талтай. Гэхдээ ургамалтай адил удаан хэрэглэхээр дааврын өөрчлөлт өгөх, сарын тэмдэг алдагдуулах нөлөөгvй нь ойлгомжтой юм. Хамгийн сайхан хөх бол том биш, эрvvл хөх гэж хэлмээр байна.




