Трихомниад шинжилгээгээр илрэхгүй байх тохиолдол байх уу?
November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: БЗХЭ.АсуултБи 2 жил найз залуутайгаа үерхсэн. Энэ хугацаандаа 3 удаа мазок өгч байсан ба ямар ч өвчингүй байсан. Урьд нь ч тусч байгаагүй. Гэтэл 11 –р сард үзүүлтэл трихомниадтай гарсан. Найз залуу маань архаг трихомниадтай гарсан. Би өөр хүнтэй ойртоогүй болохоор найзаасаа асуухаар өөр хүнтэй унтаагүй гээд байна. Архаг гэсэн болохоор 3 жилийн өмнөх байх, тэр үед нэг өвчин тусаад өөрөө тариа хийгээд эдгээсэн гээд байх юм. Үнэхээр 3 жилийн өмнө туссан нь үнэн юм болов уу? Тэгээд хамгийн хачин нь урьд нь үзлэгээр илрээгүй. Илрэхгүй байх тохиолдолд байдаг юм болов уу?
ХариултБэлгийн замийн халдварт өвчин ялангуяа трихомниад өвчиний хувьд дутууэмчлүүлснээс архаг хэлбэрт шилжиж ордог. Энэ нь тухайн өвчтөнд ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүйгээр удаан хугацаагаар хадгалагдах боломжтой ба тээгч болдог. Харин тээгчийн биеийн эсэргүүцэл суларсан үед шинж тэмдэг илэрч эхэлдэг. Тэрийг манайхан сэдэрлээ гэж ярьдаг ба энэ нь дутуу эмчилсэнээс болно. Гүйцэд эмчлүүлсэн тохиолдолд хэзээ ч эргэж сэдэрнэ гэж байдаггүй юм шуу. Харин трихомниадын тээгч бэлгийн харьцаанд хамгаалалтгүй орсон тохиолдолд бэлгийн хамтрагчид халддаг. Чиний хувьд 2 жилийн хугацаанд наалдацын шинжилгээ 3 удаа өгөөд эрүүл гарч байсан бол урдны өвчин биш гэж бодож байна. Гэхдээ трихомниад өвчин ахуйн хавьталаар халдах боломжтой гэдгийг сануулъя.





Над асуух вм байна. Мөөгөнцөр гэж ву байдаг юм бэ? Энийг ямар төрлийн эм эмчилгээгээр эдгээдэг юм бэ? Хэрхэн халдварладаг талаар мэдээлэл өгөөч