Эхнэрээ яаж сексээс таашаал авдаг болгох вэ?

November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Бэлгийн хөрөлт.

АСУУЛТ: Би гэрлээд 10 жил болж байна. Эхнэр маань халамжтай, сайхан ааштай боловч сексийн хувьд vнэхээр хангалтгvй байдаг. Тэр бараг дур тавьдаггvй болохоор надад ч гэсэн эхнэртэйгээ унтах тийм сайхан байдаггvй. Vvнээс ч болсон юм уу би олон хvvхэнтэй зугаалдаг. Гэхдээ эхнэртээ хайртай. Угаасаа ийм хvйтэн эмэгтэй гэж байдаг уу? Эхнэрээ яавал сексийн амьдралаас таашаал авдаг болгох вэ? У. 34 н. УБ

ХАРИУЛТ:

Харамсалтай нь нийт эмэгтэйчvvдийн 60 - 70% нь дур тавьж, бэлгийн харьцаанаас ханамж, таашаал авч vзээгvй байдаг. Зарим эмэгтэй гэрлэснээсээ хойш нэлээн хожуу, хvvхэд гаргасныхаа дараа, бvр 10 гаруй жилийн дараа ч анх удаагаа дур тавих нь байдаг. Гэхдээ мэдээж 10 жилийн дараа дур ханадаг юм гэсэн гээд яваад байж болохгvй. Хvний бэлгийн амьдрал бас харьцангуй богино хугацаатай. Таны асуултаас харахад бэлгийн амьдралаас дур таашаал авч чаддаггvйдээ эхнэр чинь санаа сэтгэл зовдог эсэх нь тодорхойгvй байна. Мэдээж та эхнэртээ анхаарал тавьж байгаа нь сайшаалтай боловч олон жил зөвхөн өөрийгөө бодсондоо өөр хvvхнvvдтэй зугаалж байсан тань зэмлvvштэй юм. Эхнэр тань өөрөө энэ тал дээр өөрчлөгдөхийг vнэхээр хvсч, бэлгийн амьдралаасаа таашаал авдаг болох эрмэлзэлтэй байвал таны тусламжтайгаар энэ асуудлыг шийдвэрлэж болно. Та ч бас эхнэртэйгээ илэн далагvй ярилцаж байдлыг ойлгуулахыг хичээх хэрэгтэй. Ер нь бол “хvйтэн хvvхэн гэж байдаггvй, харин чадваргvй эр хvн гэж байдаг” гэж vг байдаг шvv дээ.

3 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. bayaraa | 11/07/09

    yychilaarai minii amidrald tohioldood b.a uymaa bi 42 toi nohor maani 46 tai manai ger buld sekciin amidral ugui bolood 2 jil garan bolj b.na bi odoo yah be minii bodloor bol salj amidrah l bodol b.na ene zov shiidelyy tuslaach ee

  2. Anonymous | 11/11/09

    сайн байна уу 29 тэй гэрлээгүй хүүхэдтэй ч болж байгаагүй сая хэсэг хүнтэй хамт байж үзлээ даанч тавиж үзсэнгүй тэр юунаас вэ би нэг жаахан гаж л даа тэрийгээ хаана ханадаж зөвлөгөө авах вэ би эрэгтэй хүнтэй унтахаасаа илүүгээр нэг зүйлээс таашаал аваад байна тэр маань хүнд ч хэлэхээс ч хэцүү ичмээр зүйл л дээ яаж ямар хаяганд хандаж зөвлөгөө авах вэ би хэн нэгэн хүнмй өөдөөс харж байгаад хэлж чадахгүй тийм болохоор ямар нэгэн хаяг өгвөл сайн байна

  3. Anonymous | 11/11/09

    би зүгээр зөвлөгөө л авмаар байна туслаач

Сэтгэгдэлээ үлдээх