Тариа хийлгэсний дараах зовиурыг яаж багасгах вe?
November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Жирэмсэлтээс хамгаалах.Асуулт: Жирэмснээс хамгаалах гурван сарын тариа хийлгэсний дараа биед илэрч буй толгой эргэх, дотор муухайрах зэрэг зовиурыг арилгах ч юм уу багасгах арга байдаг уу? Өмнө нь дааврын ямар нэгэн эм бэлдмэлийг хэрэглэж байгаагvй бөгөөд хоёр удаа төрсөн.
Насаа 28 настай
Хариулт:
Ер нь депо-провэра буюу жирэмснээс хамгаалах дааврын тарилгыг би зөвлөх дургvй. Хvндрэл ихтэй, зарим тохиолдолд зогсолтгvй цус гарна, эсвэл олон сараар СТ тас зогсоно. Таны зовиур бол энvvхэнд л илэрнэ. Гэхдээ толгой эргэх явдал өөр гаралтай байж магадгvй тул ямар ч бай цусны шинжилгээ өгөөрэй, цус багадалт байж болох юм. Дотор муухайрах бол өндөр тунтай даавраас болсон хэрэг тул дараагийн удаа арай бага тунтай амаар уудаг даавар хэрэглэсэн нь дээр юм байна. Юуны өмнө шингэн юм сайн уух, хоол ундаа бага багаар зөв тохируулах хэрэгтэй. Бvр болохгvй бол ирж vзvvлж, эмийн эмчилгээний талаар зөвлөгөө аваарай.





сайн байна уу? би 20 настай урьд нь 1 сартай жирэмсэн байхдаа абортонд орж байсан, 1 жилийн өмнө. одоо байнгын бэлгийн харьцаатай, эм уухаар сул тал нь дэндүү мэдрэгдэд байна. тэгээд тариа хийлгэдийм билүү гэж бодож байна, сул тал болоод сайн талыг нь сайн тайлбарлаж тус болооч, ер нь миний насны эмэгтэйчүүдэд юу илүү тохирох вэ? би бас үргүйдлээс их айдаг, абортноос болоод үргүй болчихсон байх вий гэж бодоод байдын
sain bn uuu
bi sparal tawiulaad 2 sar bolj bn
zarim humuus turuugui hund muu bdag geh yum unen uuu