Vрийн сувгаа боолгох нь эрvvл мэндэд хоргvй
November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Жирэмсэлтээс хамгаалах.АСУУЛТ:
Би дөнгөж 40 гарч яваа л даа. Эхнэр бид хоёр 3 хvvхэдтэй. Дахиж хvvхэдтэй болох бодолгvй байгаа. Эхнэр маань бие муутай болсон болохоор жирэмслэхээс хамгаалж уудаг эм, тариа тохирохгvй юм шиг байна. Тэгэхээр би vрийн сувгаа боолгоё гэж шийдээд байгаа. Монголд ийм эмнэлэг байдаг уу? Тухайн хvнийхээ биед ямар нэг сөрөг нөлөө vзvvлэх vv?
ХАРИУЛТ: Vрийн суваг боох аргыг Ионсей эмнэлэгт хийж байгаа. Монголд vрийн суваг боохыг хориглосон эсвэл зөвшөөрсөн ямар нэг хуулийн заалт байдаггvй. Ер нь жирэмслэхээс хамгаалах олон арга байдаг. Тэр аргуудтай харьцуулбал vрийн сувгаа боолгох нь хамгийн найдвартай арга. Мөн хvний биед ойрын болоод ирээдvйд vзvvлэх сөрөг нөлөөгvй. Vрийн сувгаа боолгочихоор бэлгийн сулралтай болчих болов уу эрчvvд боддог. Vнэндээ vvнд ч санай зовохгvй байж болно.





сайн уу ? би 22 настай. энэ аргийг хэрэглэсний дараа авхуулахад үргүй болох гэх мэт ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх үү ?
Sain baina uu? Bi vriin suvgaa boolgoh gesen ymaa. Inseid ochij boolgohoo medej avlaa gehdee tend ochood shuud l hiilgechihej boldog ym boluu? todorhoi medmeer bna Vne ni hed ym boloo her hvndreltei bol daraa ni medegdehgvi edgedeg ym boluu sorvi ene ter vldeh vv?