Vрийн хоолойг боолгоод дараа нь авч болох уу?

November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Жирэмсэлтээс хамгаалах.

Асуулт Би 25 настай, 3 настай нэг хvvтэй. Бие муутай болохоор дахиж хvvхэд төрvvлэх бодолгvй байгаа. Үрийн хоолой боолгоно гэдгийг тайларлаж өгнө vv. Энэ нь эрvvл мэндэд нөлөөлөх vv? Буцааж авч болох уу?
Ариунаа. Дорнод

Xариулт:

Жирэмснээс хамгаалах мэс заслын арга. Умайн 2 булангаас 2 өндгөвч рvv чиглэсэн гуурсан хоолойг тайрч, утсаар бооно гэсэн vг. Дахин сэргээх, жирэмслэх боломж баталгаагvй. Сvvлийн vед клипс буюу жижиг чимхvvр тавьдаг болсон, дараа нь авсан ч гуурсан хоолойн суваг өөрөө наалдсан байх тул хэвийн жирэмслэх магадлал бараг vгvй.

Сэтгэгдэлээ үлдээх