Эхнэртэйгээ анх унтахад цус гараагvй. Яагаад?

November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Жирэмслэлт, тepeлт.

Асуулт:
Бид гэрлээд хоёр жил болж байна. Гэтэл миний сэтгэлээс гардаггvй нэг асуудал байдаг юм. Эмэгтэй хvн анх хvнтэй унтаж онгон хальс нь цоороход цус гардаг гэдэг. Гэтэл эхнэрийнхээс маань цус гараагvй. Эхнэр маань надад “би анх удаа чамтай унтаж байна” гэж ам тангараг өгч байсан. Тухайн vедээ яагаад гэж асуухад манай эгчийнхээс ч бас гараагvй гэж хэлсэн. Би эхнэртэй хайртай болохоор юм бодоогvй юм. Гэхдээ л хааяа бодогдоод байх юм. Энэ удамшил юм болов уу?
Төгсөө 28 настай

Хариулт:

Заавал цус гарах албагvй. Vнэхээр хайртай бол цусын гаргах хэрэг юун. Ийм дэмий юмыг сэтгэлээсээ гаргаж хая. Онгон хальс хэмээх салст бvрхэвч нь ихэвчлэн бэлгийн харьцаанд ороогvй эмэгтэйчvvдэд байдаг. Голдоо янз бvрийн хэмжээ хэлбэрийн нvхтэй бөгөөд тvvгээр сарын тэмдгийн цус гарна. Анх vтрээрvv эр бэлэг эрхтэн ороход бага зэрэг цус гарах явдал бий.
Гэхдээ онгон хальс байгаа эсвэл байхгvй гэдгээр тус эмэгтэй хавьталд орсон ороогvйг нотлох арга байхгvй. Хэзээ ч харьцаанд ороогvй гэх мөртлөө онгон хальсгvй охид байдаг. Идэвхтэй биеийн хөдөлгөөн, спорт, бvжиг зэргээр хичээллэдэг бол онгон хальс урагдаж бас болно. Төрөлхийн уян хатан байх vед хавьталд орсон ч урагддаггvй, цус гардаггvй талтай. Ямар ч эмч vзээд онгон хальс урагдсанаар 100% хавьталд орсон байна гэж батлах аргагvй. Хvvхдийн хvчирхийллэлийн асуудал харамсалтай нь ихсэх боллоо. Энэ бол өөр хэрэг. Нас бие гvйцэх хэрээр ямар ч хавьталд ороогvй байхад онгон хальс урагдаж болно шvv. Ер нь цус гарсан, гараагvй гэх нь африкийн ба бусад зарим орны шашин зан vйлтэй холбоотой байдаг асуудал, анхны шөнийн дараа цустай даавууг бахархалтайгаар vvдэн дээрээ өлгөдөг гэсэн. Онгон хальсыг Гимен гэдэг, Бахус ба Венус 2-ын хvv грекийн бурхан Гименэусын нэрээр нэрлэсэн бөгөөд гэрлэлт хуримын бурхан гэдэг. Иймд зарим газар цус гарахгvй байхвий гэж давхар сэргийлж, урьдчилан эмчид vзvvлж, мэс засал хийлгэдэг талтай.

7 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. hmm | 1/02/10

    yun ch sonin ym odoo boltol bodoj yavdag ym ongon baisan baigaagui negent odoo chiniih shuu de

  2. Si | 18/05/10

    Chi aix xereggvi emegtei xvnd iim asuudal zunduu toxiolddog. Nadad bas toxioldoj baisan. Gewch xairtai baisan zaluu mine namaig oilgoxgvi xelchix gej bainga zowoodag baisan bid 2 vvnees bolj saltsgaasan. Bi ch gesen ene medremjiig awaagvidee mash ix xaramsdag. Exneriigee xairlaj yawaarai.Bas itgeerei.

  3. Болд | 3/11/10

    миний эхнэр ч гэсэн өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй гэж надаа байнга хэлдэг байсан. гэтэл бид хоёрын анхны удаагийнхд тэрнээс ерөөсөө цус гараагүй. надад хэлэхдээ бэлгийн харьцаанд хожуу орсон эмэгтэйчүүд тэгдийн гэсэн. гэтэл миний эхнэр дөнгөж хорь гарж байгаа. энэ тохиолдол манай найзад ч бас тохиолдож байсан.

  4. zulaa | 10/11/10

    minii bodloor ehner chin huntei untsan bsan bn, sorry shu. barag bugd l tsus gardag. gardaggui tohioldol mash hovor, mash shu. unenee heleheer eregtei humuus hoinoos ni bainga dursaad heruul ihsdeg tul ohiduud tegeed guriichihdeg yum ble. manai naiz ohin l gehed 3 bf- dee bugded ni bi ongon bsan gej itguulsen, miniih tsus garsangui sonin yum, gehdee manai egch bas tegsen gesen geel. nogoo 3 gar bol bugd itgesen gesen, nadaa bol tegeh shaardlagagui gej boddog, ugaasaa nadiig bf-tei bsan gej nuhur mini medej bga, hudlaa tegj helej yamar hetegtein. bi harin 3 bfdee tegj itguulsen naiz ohinoo oihgui bga. hun bolgonii setgelgee ooroos hoish doo.

  5. Чимгээ | 11/11/10

    Худлаа яриад.Миниихээс ч гэсэн яг хийхэд гараагүй. Харин дараа нь бие засахад гарсан юм даг. Би ямар наяз залуугаа 00 руу чирж оруулаад “Би онгон байсан шүү харж байгаа биз” гэлтэй биш. Тэгээл өнгөрсөн.Одоо юм ярьдаггүй юм. Аягүй бол дотроо янз бүрийн юм бодож явдын биш биз дээ

  6. koraki | 17/01/11

    Hi garahgui tohioldol zundu bdag minii huvid anh bas ymarch tsus ulaan ungutei yum garaagui, tegeed naizuudaasaa lavlahad minii naizuudiin barag 50 hurtelh huvi ni garaagui gesen, setgeld chiny sevtei bdag bol emch deer ochood asuuval asuudlaa amarhan shiideh bh gej bodoj bna. deer bichsen zulaa naiz ohintoigoo adilhan bna gej yaj medej bgaa iin, shuumjleed yvj baij bas naiz ohin gechihjee mun chinii setgelgee yduu bgaag medrehgui bna uu.

  7. бб | 11/01/12

    Үнэхээр мэдэхгүй юм даа залуучуудаа. Миний эхнэр бас анх удаа чамтай унтаж байна гээд л байдаг байсан. Цус битгий улаан өнгөтэй ч юм үзэгдээгүй. Сонин нь юу гэхлээр би өөрөө анх удаа эмэгтэй хүнтэй унтаж үзсэн маань тэр. Үнэхээр хүнтэй унтаагүй байсан бол за яахав ямар нэг шалтгаанаар онгон хальс нь урагдсан байлаа гэж бодоход ядаж миний хөвчийг таслах хэмжээний баймаар гэж бодогдох юм гэтэл тасраагүй. 4 жил болоход тасраагүй хэвээр. Би ч ингэдэг л юм байх гэж өөртөө итгэж сайхан амьдарч явлаа. Тэнэг ч юм шиг санагдах байх л даа. Гэтэл нэг өдөр гэр бүл л болсон хойно ам муруйх асуудал байлгүй яахав. Эхнэр маань уурандаа энэ асуудлыг хөндөж намайг өмнөхтэйгөө харьцуулах маягаар хэл амаар дайрахад надад ямар байсан гээч. Даан ч яав даа гэх бодол … . Үүнээс хойш цээжин дотор мөнхийн нэг зүйл бугшаастай, энэ буглааг яаж алга болгох вэ… . Надад туслаач … . Үнэхээр залуу сайхан насаа ирээдүйн сайхан ханьтайгаа учиртал хэдийгээр эр хүн ч гэсэн ариун байлгах, ханьдаа үнэнч байх гэсэн миний бодол …………. . Залуу байхад зөндөө охидууд үерхэе, уулзая, учрая, тэр ч байтугай сууя гэх мэт зөндөө тохиолдлуудаас татгалзаж явсандаа харамсах шиг. Тэгээгүй бол ядаж өдийд жинхэнэ эр хүн болсон мэт өөрийгөө төсөөлмөөр ч юм шиг. Эцсийн эцэст би тэнэг үү, амьдрал тэнэг үү, эхнэр маань … ? Энэ асуултуудыг та нарт үлдээе дээ ухаалаг залуучуудаа, бүсгүйчүүдээ.

Сэтгэгдэлээ үлдээх