Зvvн өндгөвч умайд шахсан байрлалтай гэх юм. Яагаад
November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Жирэмслэлт, тepeлт.Асуулт:
Би төрж байгаагvй, саяхан гэрлэсэн. Миний vтрээ жижиг багтаамжтай юм шиг санагдаад байна. Тийм байж болох уу? Хэрэв жижиг бол хvvхэд тээх, төрvvлэхэд нөлөөлөх vv? Бас миний зvvн өндгөвч умайд хэт шахсан байрлалтай юм байна гэсэн. Энэ өвчин vv? Яагаад ийм байрлалтай болчихдог юм бол?
19 н. Намуун
Хариулт:
Мөн бэлгийн хавьтлын өмнөх бэлтгэл хангалтгvйтэй л холбоотой буруу ойлголт байх. Төрөлхийн vтрээ хөгжил дутуу, гvйцэд боловсроогvй гэх ховор тохиолдол байдаг. Нэгэнт умай өндгөвч гэж ярихыг бодоход таны хувьд бvх юм хэвийн биз ээ. Зvvн өндгөвч хэт шахсан гэх мэт яриа ихэвчлэн “эхо”-д харуулсны дараа яригддаг. Тэгвэл та дахиад 2-3 газар “эхо”-д харуулаарай шал өөр юм хэлэх болно. “Эхо” ууг нь эмчийн ажилд туслах оношлогооны хэрэглvvр юм, гэвч манайд эсрэгээр жинхэнэ эмчийн ажилд саад болох, бусдыг төөрөгдvvлэх, зөвхөн мөнгө олох хэрэгсэл болоод хувирчихсан. Хvмvvс ч эмчээ гэж хvнтэй харьцахаасаа илvv, техник сэтгэхvйтэй болцгоосон цаг юм. Эрvvл мэндийн ихэнх асуудал тухайн хvний сэтгэл санаа, бодол ойлголт, эндvvрэл ташаарлаас болох талтай. Таны хувьд юу хэвийн, юу хэвийн биш болоод байгааг нэг биш удаа таныг анхааралтай дотуур vзлэг хийсэн, тантай харьцсан эмч л илvv vнэн бодитой хэлэх боломжтой. Эмэгтэй хvний бие организм гэж өндгөвчний мөчлөг, сарын тэмдгийн мөчлөг, нөхөн vржихvйн vе, жирэмслэлт гээд байнгын өөрчлөлтөнд орж байдаг, дээр нь хvн болгон өөрийн сэтгэл санаа, мэдрэл мэдрэмж гээд онцлогтой гэвэл ямар ч мундаг эмчид ганц vзvvлээд “туйлийн” vнэнийг сонсноо гэдэг худлаа.





zaaa medehgui harin emch nar ni texneg ashiglaj mongo oldog biz de mongoliin emch nariin sainiig hat 2 3 r kursiin oyutanuud shig onsh gargaj buruu emchlee ih hiideg ter dor bol gadaadad emchluulsen ni hamaagui deer mongol emchees L etgeltei