Төрөхөд хярзан урагдаад өвдөх болов уу?

November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Жирэмслэлт, тepeлт.

Асуулт
Би 19, нөхөр маань 22 настай. Бид гэрлээд удаагvй ч анхны унталтаас эхлээд л одоог хvртэл өвдөлт мэдрэгдсээр л байгаа. Зарим байрлалд бvvр илvv өвддөг. Сексийн дараа миний хярзан хавиар хорсдог юм. Тэр хавиар сэтэрч зvсэгдсэн юм шиг нэг хэсэг шарх байдаг. Эмчид vзvvлэхэд хярзан чинь арай л өндөр юм байна гэсэн. Тvvнийг ямар нэг аргаар засуулах шаардлагатай болов уу эсвэл аяндаа зvгээр болох уу? Энэ эмгэг vv? Бид хоёр ойрын vед хvvхэдтэй болохоор төлөвлөж байгаа. Гэтэл төрөхөд хярзан илvv их урагдаад аймаар юм болох болов уу,

Хариулт:

Олон шалтгаан байж болно. Залуу хосуудын тvгээмэл явдал бол эр бэлэг эрхтэн хөвчрөн босоход харьцаа эхлэх дохио мэт боддогт байдаг. Эмэгтэй хvний дур сонирхол, сэрэл хангалттай болсон, vтрээний орох хэсгийн булчирхайн шvvрэл хангалттай болж vтрээг чийглэсний дараа хавьталд орвол өвдөлт мэдрэгдэх явдал vгvй. Дараа нь хорсож өвдөнө гэдэг vvнтэй холбоотой хярзан орчмын арьсанд бичил язралт vvссэнээс болдог. Сэтэрч зvсэгдсэн юм шиг гэдэг нь vvний гэрч биз. Ийм байхад арьсний хамгаалах vvрэг алдагдаж, аливаа халдвар, vрэвсэл болох эрсдэл нэн өндөр болдог. Хярзан дээр доор гэх нь зөвхөн тухайн хvний онцлог тул өөртөө тохирсон тааламжтай байрлалд харьцах хэрэгтэй биз. Гэхдээ залуу хосууд янз бvрийн туршилт их хийж байж, сая санаа цадаж тогтдог талтай. Хярзанг мэс заслаар засуулах ямар ч шаардлага байхгvй. Ийм тохиолдолд тийм эмнэлгийн заалт ч vгvй. Эмэгтэй хvн жирэмслэхэд бие, организмд гайхамшигтай өөрчлөлтvvд гарч, төрөлтөнд бэлтгэгддэг. Vтрээ, хярзан, гадна бэлэг эрхтэн хөвсийн томорч, хэт уян зөөлөн,сунамтгай болдог тул төрлөгийг зөв удирдсан vед заавал урагдал гарах албагvй. Урагдлаас сэргийлэх эх барих талаас олон арга бий шvv дээ.

Сэтгэгдэлээ үлдээх