Цагаан юм эхсээд байгааг яаж эмчилдэг юм бэ?
November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Жирэмслэлт, тepeлт.Асуулт: Биеэс ялгарах цагаан юм ихсээд байгааг яаж эмчилдэг юм бэ? Би мөөгөнцөр юм болов уу гэж бодоод шинжилгээ өгөхөд зvгээр эрvvл байна гэсэн. Гэхдээ хэвийн байдгаасаа ихэссэн байгаа. /З. 25 н. УБ/
Хариулт:
Эмэгтэй хvний биеэс ялгарах цагаан юм гөнц мөөгөнцрийн vед гардаг юм биш. Өөрт зовиургvй, эмгэг шинж тэмдэг илрэхгvй бол тухайн хvний онцлог байж бас болно. Ерөөсөө vтрээний орчин өөрчлөгдсөн, дисбатериоз буюу биед байх ёсгvй өөр нянгууд ихэссэн, давамгайлсан эсвэл өөрчлөгдсөнтэй холбоотой цагаан ялгарал ихэсдэг. Тиймээс vvнийг арилгахын тулд, мөн мөөгөнцөртэй байлаа ч ганц мөөгөнцрийн эсрэг эмчилгээ хийх биш vтрээний эрvvл, хэвийн орчинг хангах эмчилгээ хийх нь чухал. Үтрээ өөрөө хvчиллэг орчинтой. Хэвийн байдал нь Ph 3.8.-4.2 байх ёстой. Үтрээнд байх ёстой бактерийн 90 хувь нь сvvний хvчил ялгаруулдаг, vтрээний хvчиллэг, шvлтлэгийн тэнцвэрийг зохицуулдаг лактобактери юм. Гэтэл ахуйн болон бэлгийн ариун цэвэр сахиагvйгээс энэ бактерийн хэмжээ багасан vтрээний Ph 4.2-оос дээш гарвал шvлтлэг ихэсч дисбактериоз болно.




