Миний бэлэг эрхтэний нэг уруул нь урт байдаг. Энэ өвчин vv?
November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Жирэмслэлт, тepeлт.Асуулт: Миний бэлэг эрхтэний уруулын нэг талын амсар нь нөгөөгөөсөө илvv урт. 3-4 жилийн өмнөөс нэг талын уруул нь илvv гараад нэг мэдэхэд сунаад ургасан байсан. Уг нь би бэлгийн ариун цэврийг сайн сахиж өглөө бvр Intimate wash хэрэглэж угаадаг. Яагаад гэнэт ийм болсныг би өөрөө ч сайн мэдэхгvй байна. Үvнийг хагалгаа хийгээд нөгөө талтай нь ижил болгож болох уу? Ийм өвчин байдаг юм уу? Хэрэв өвчин бол ямар эмчилгээ хийлгэх вэ? Хаана хандах вэ?
Ө.З
Хариулт: Гадна бэлэг эрхтэнд 2 талд их бага уруул гэж байдаг. Голчлон тvvний бага уруул нэг нь нөгөөгөөс том жижиг байх явдал бий, ялангуяа төрний дараа илт мэдэгдэнэ. Ихэвчлэн ямар нэгэн өвчин эмгэг, ариун цэврийн асуудалтай хамаагvй. Хvний нvд хөмсөг тэр болгон симметри байдаггvйтэй адил асуудал. Гэхдээ ховор тохиолдолд гадна бэлэг эртхний ургацаг, хавдрын асуудал, булчирхай тунгалагын замын асуудалтай байх тул vзvvлэхэд илvvдэхгvй. Цэвэр гоо сайхны vvднээс мэс засал хийлгэж болно. Манайх энэ төрлийн мэс хагалгаануудыг удахгvй хийж эхэлнэ.




