Туранхай хvмvvс амархан зулбадаг гэж vнэн vv?

November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Жирэмслэлт, тepeлт.

АСУУЛТ:
Эгч маань 32 настай. Нөхөр, нэг хvvхэдтэй. Хvvхэд нь 8 настай. Одоогоос 6 жил орчмын өмнө аборт хийлгэсэн. Гэтэл vvний дараах жирэмслэлтvvд нь бvтэлгvй болсон. 2 жилийн өмнө нэг зулбаад, энэ өвөл жирэмсэн байгаад ураг бойжих явцдаа амьгvй болсон байсан гэсэн. Абортоос болж ингэх vv? Эгч маань их туранхай. Ер нь туранхай хvмvvс амархан зулбадаг гэдэг vнэн vv? /Х. Баянхонгор/

ХАРИУЛТ:Энд гол нь юунаас болсон шалтгааныг нь зөв тогтоох хамгийн чухал. Зарим тодорхой зvйлийг хэлэх аргагvй байна. Гэхдээ ургийн амьгvй болно гэдэг vр хөндөлттэй шууд холбоотой бол биш. Зулбалтын шалтгааны нэн тvрvvн оношлох хэрэгтэй. Ураг амьгvй болно гэдэг нь жирэмсний хожуу vе буюу 5-с дээш сартайд яригддаг. Харин өсөлтгvй жирэмслэлт гэдэг нь жирэмсний эхэн vе буюу 5 хvртэлх сар юм. Энэ тохиолдолд ураг амьгvй болох гэж хэлэхээс илvv өсөлтгvй жирэмслэлт гэх ёстой. Өсөлтгvй жирэмслэлт болох хэд хэдэн шалтгаан байж болно. Үvнээс манайд урагт вирусын гаралтай, жишээ нь herpes юмуу, цитамегаловирус гэх юм уу халдвар авахуулах явдал хамгийн элбэг тохиолдож байгаа. Энэ нь жирэмсний бага vед хvндээр ханиад томуу тусах, ер нь вирусын гаралтай өвчнөөс улбаатай. Их туранхай буюу өвчний, хоол ундны дутмагшлаас vvсэлтэй туранхай байх нь vр зулбахад нөлөөлж болно. Өөрөөр хэлбэл биед хэрэгцээт хоол тэжээлээ авч чадахгvй, эрvvл мэндийн байдал, биеийн дотоод орчин хангалтгvй, бодисын солилцооны алдагдалтай байна гэсэн vг шvv дээ. Энэ хvний хувьд биеэ эрvvл vед сайн шинжилгээ өгөх хэрэгтэй. Вирус хvний биед vлдчихдэг. Тэхээр vvнийг шинжилгээгээр тогтоочих юм бол эмчилгээ нь тодорхой болно.

Сэтгэгдэлээ үлдээх