Өндгөвч умайтай холбоотой байж магадгvй
November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Жирэмслэлт, тepeлт.АСУУЛТ:Би 27 настай. 10 жилийн дараа хоёр дахиа төрсөн. Одоо охин маань 7 сартай. Гэтэл сvvлийн хэд хоног давсгаар нэвт хатгаж хvчтэй өвдөөд байхаар нь vзvvлтэл сав чинь агшаагvй байна гэх юм. Ийм юм байдаг юм уу? Юунаас болж байгаа юм бэ? Энхээ. УБ
ХАРИУЛТ:Хvvхэд төрөөд 7 сар болоод байхад умай агшаагvй байна гэдэгт би эргэлзэж байна. Үнэхээр умай агшаагvй том хэвээрээ байгаа бол ямар нэг хэмжээгээр доошоо цусархаг ялгадас гарах ч юм уу өөр бусад шинж тэмдэг илэрч байх ёстой. Харин өндгөвчтэй холбоотой ямар нэг vvсгэвэр тухайлбал киста, уйланхай байж болох юм. Бас угаасаа бага зэрэг том умайтай хvн ч байдаг. Гэхдээ мэргэжлийн эмчид vзvvлэх шаардлагатай.




