Зөвхөн гадаадын эмэгтэйг харахаараа сэрэл хөдөлдөг бол сексийн эмгэг мөн vv?
November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Чалх.АСУУЛТ:
Би 20 настай. Их сургуулийн оюутан. Уржнан эмнэлэгт хэвтэж байгаад өөрөөсөө 10 гаруй эгч орос хvvхэнтэй анх унтаж vзсэн. Анхных болохоор тэр vv тэр шөнө надад дэндvv сайхан байсан. Тvvнээс хойш дахиад нэг ч удаа эмэгтэй хvнтэй ойртоогvй. Хэчнээн аятайхан ч бай, монгол хvvхэн ердөө таалагдахгvй юм. Харин сарын өмнө нэг унгар хvvхэнтэй санамсаргvй хэдхэн минут ярилцахдаа сэрэл хөдлөөд би бараг ухаан алдах нь уу гэмээр болсон. Одоо би их хэцvv байдалтай байна. Дандаа гар хангалга хийх эрvvл мэндэд муу юу? Зөвхөн гадаадын эмэгтэйг харахаараа сэрэл хөдөлдөг бол сексийн эмгэг мөн vv? Үvнээс яаж салах вэ? Т. Дархан
ХАРИУЛТ:
Гетерохромофилия гэж өөр өнгийн арьстай хvнд хурьцах байдлаар илэрдэг бэлгийн эмгэгийн нэг хэлбэр, гаж зуршил байдаг. Өөрийн чинь хувьд гетерохромофилийн нэг хэлбэр ажиглагдаж байна. Бэлгийн эмгэгийн хувьд сэтгэл санааны байдал ихээхэн нөлөөлдөг бөгөөд бусад зарим өвчний адил тогтсон цагаар эм уугаад эдгэрнэ гэж байдаггvй. Өөрийн бэлгийн эмгэг, гаж зуршлаас салахын тулд юуны урьд тухайн хvний чин хvсэл байх хэрэгтэй. Өөрөө хvсэхгvй бол хөндлөнгийн хvн тусална гэж байхгvй. Тиймээс өөрөө vнэхээр хvсч байгаа тохиолдолд сэтгэл заслын болон бэлгийн эмгэгийн бусад эмчилгээг хавсарч хийгээд vр дvнд хvрч болно. Мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.





tegeed gadnii huntei l suuchih l da. gehdee MGLdee amidarna shuu