Микоплазм бэлгийн замаар халдварлах уу?
November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: БЗХЭ.Асуулт: Би саяхан шинжилгээ өгсөн чинь микоплазмтай байна гэсэн. Энэ бэлгийн замаар халдварладаг юм уу? Хэрэв тийм бол найз залуу маань бас ийм өвчинтэй гэсэн үг үү?
С.А УБ хот
ХАРИУЛТ: Микоплазм бол эрvvл эмэгтэйн vтрээнээс vе vе илэрч болох нян. Заавал бэлгийн замаар авсан байх албагvй. Эр эмгvй бэлгийн идэвхтэй амьдралтай хvмvvсээс ихэвчлэн илэрдэг. Нян нян дотроос хамгийн жижиг хэмжээтэйгээрээ онцлог. Микоплазм ба уреаплазм гэж 2 ангилдаг. Микоплазм дотроо 70 гаруй төрөл байдгаас микоплазм хоминис эрvvл эмэгтэйчvvдийн vтрээнээс 2-15%-д илэрнэ. Уреаплазмын 3 төрөл байдгаас элбэг нь уреаплазм уреалитикус бөгөөд эрvvл эмэгтэйн vтрээгээс 6-7%-д илэрдэг. Гэхдээ хэмжээ их бага байх нь бэлгийн хавьтал хэр идэвхтэй байхаас хамааралтай. Аль алин тодорхой эмгэг нөхцлийн vед vтрээний Вагиноз гэж ерөнхий нэрлэх нянгийн vрэвсэл vvсгэж болно. Vрэвсэл өгсөх замаар тархаж, бусад эд эрхтэнг өвчлvvлнэ. Энэ vед ихэвчлэн өөр төрлийн нянгуудтай хавсарсан байдаг. Микоплазмын гаралтай шээсний сvв, гуурсан хоолой ба бөөрний тэгшинцрийн vрэвсэл vvсч болно. Эрчvvдийн vргvйдэлт, зулбалт, төрөлтийн дараахь халууралт, ургийн дутуу бойжилт, хугацаанаас өмнө ургийн хальс цоорох зэрэгт мөн хамааралтай гэж vздэг. Хэдийгээр эрvvл эмэгтэй хvнээс илэрдэг ч тодорхой өвчин зовиур, шинж тэмдэгтэй хамааралтай бол хоёулаа эмчилгээ авсан нь зөв.




