Даавар гэж юу вэ?

November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Цэвэршилт.

Асуулт:
Миний ойлгосноор эмэгтэйчvvдийн олонх өвчин дааврын өөрчлөлттэй холбоотой байдаг юм байна. Даавар гэж юуг хэлдэг юм бэ? Даавар ихдэж эсвэл багадах зэргээр өөрчлөгдөж байгааг нь яаж мэдэж болох вэ? ямар шинжилгээг хаана хийдэг вэ?
Туяа 29 н.

Хариулт:

Манай анагаах ухаан, эмнэлгийн хамгийн хоцрогдуулсан асуудал мэт санагддаг. Эмч нар янз бvрийн ойлголттой дээр хvмvvст багагvй будлиан тарьдаг асуудал. Хvний бие организмын бvхий л vйл ажиллагааг тодорхой төрлийн дааврууд удирдан явуулж байдаг гэж ойлгож болно. Аливаа даавар тогтмол нэг хэмжээнд байж байдаггvй, байнга өөрчлөгдөнө. Нөхөн vржихvй насны эмэгтэйн өндгөвчнөөс vндсэн 2 төрлийн даавар ялгарна: эстрогенууд ба прогестерон. Энэ хоёуулаа стероидууд. Эстроген дотроос хамгийн гол нь 17Б Эстрадиол юм. Бэлгийн бойжилтийн vед эстрогений нөлөөгөөр охин хvvхдийн хөх хөгжинө, умай vтрээ улам боловсорно, аарцаг өргөснө, умдагны vс ургана, арьсан доор өөхөн эд хуримтлагдана. Улмаар сар болгон жирэмслэлтэнд бие организмыг бэлдэнэ, жирэмслэсэн тохиолдолд мөн хэвийн явцад оролцоно. Эстроген мөн нөхөн vржихvйн бус нөлөөтэй: паратиройд дааврын эсрэг vйлчилгээ vзvvлж, яснаас кальци алдагдлыг багасгаж, яс сийрэгжилтийг сэргийлнэ. Цусны бvлэгнэлтийг ихэсгэнэ. Прогестерон хvний биед мөн олон талын vйлчилгээтэй бөгөөд голчлон сарын тэмдэг ба жирэмслэлтэнд онцгой vvрэг гvйцэтгэнэ. Эдгээр дааврууд өндгөвчнөөс ялгарах эс ялгарах нь өнчин тархинаас ялгарах тусгай даавруудаас хамаарах ба хоорондоо эргэх холбоотой байдаг. Өнчин тархинаас ялгарах даавар нь дараачийн тvвшингийн өөр даавраас тус тус хамаарна. Аль даавар хэдийд ялгарч эхлэх, зогсох зэрэг нь ерөнхийдөө төрөхөд л удамшлын мэдээллийн дагуу програмчлагдсан байдаг. Эдгээрийн аль ч тvвшинд өөрчлөлт гарч болох ба дааврын алдагдлын асуудал бол нэлээн ярвигтай зvйл нь ойлгомжтой. Аль ч даавар нь сарын тэмдгийн хоног, мөчлөг, мөн жирэмсний хугацаа, vе шат зэргээс хамаараад өөр өөр хэмжээтэй байдаг тул 1-2 удаа шинжилгээ өгсний ач холбогдол бага, өртөг харьцангvй өндөр юм. Эмэгтэй хvн өөрөө сайн дураараа ямар нэгэн шинжилгээ хаа нэгтээ өгөөд аль нэг даавраа ихсээд багасаад байна гэж vздэг учир хаана ч vгvй. Тогтмол vзvvлдэг эмч ба тvvний эмнэл зvйн хяналт, ажиглалт маш чухал. Дааврын хэмжээ их бага байлаа ч хvн хvндээ янз бvрээр нөлөөлнө, шинж тэмдгээр илэрнэ. Зарим хvнд даавар нөхөх эмчилгээ заалттай байхад заримд нь хэрэггvй байх жишээтэй.

One Response

  1. наагий | 27/10/08

    tuuj zarna. cosmos_1891@yahoo.com. zohiogchiin erhtei n ugnu. uneheer sonirhoj bga hun uuriinhuu tuhai ali boloh delgerengui mail bichih heregtei. nadaas hudaldaj avsniihaa daraa yaaj amjiltand hurgeh n tanii uhaanii hereg. gehdee bi hunee golchlon harahaas une mongo n nadad chuhal bish.

Сэтгэгдэлээ үлдээх