Зөвхөн улаан
March 9th, 2008 Оруулсан: admin | FТөрөл: Сонин хачин.
Улаан дарс эрүүл мэндэд тустай юу? Харин одоо улаан дарсыг ухаалаг хэрэглэвэл урьдчилан сэргийлж чадах өвчний нэрс нэгээр нэмэгдлээ. Энэ бол – түрүү булчирхайн хорт хавдар юм. Эмч нар улаан дарсны тусламжтай хорт хавдраар өвчлөх магадлалыг эрс бууруулж чадна гэж үзжээ.
Үүнийг баталсан хулгана дээр хийсэн туршилт 87% -ийн үр дүн өгсөн бөгөөд хавдар нэгэнт үүссэн байсан ч улаан дарс тогтмол уудаг бол түүний өсөлтийг нь удаашруулж чадна гэж Алабамагийн /АНУ/ их сургуулийнхан нотолж байна.
Өглөө, өдөр, орой ч бай хэзээ уух нь чухал бус. Улаан дарсанд агуулагддаг, эрчүүдийн эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай ресвератрол хэмээх бодисыг мөн агуулдаг бөөрөлзгөнө, газрын самар, усан үзмийг өдрийн тун дээрээ нэмж хэрэглэж болно гэж туршилтын багийнхан зөвлөж байна.
Түлхүүр үг: хорт хавдар





neeree ulaan wine ch um umand sain umaa, zyrxend bas sain gedeg biz dee,
er ni bol oroid xoolon deeree uuchixaad baixad em boldog um gene lee
tyryy bulchirxai chin xogshchyyliin obchin biz dee.
тийм шүү сайн сайн
turuu bulchirhai suuliin ued mgld ih zaluujaad bgaa shdee. uvul zungui ket puuz umsdug dooroosoo ih dardag odoogiin ene ohid huvguud 30 garaal bugd uvduj ihlendoo