Ханхай гэр
February 14th, 2008 Оруулсан: admin | FТөрөл: Уран зохиол.Сийлэгмаа ажлаасаа оройтож гарлаа. Хаврын эл орой гудамжны хөдөлгөөн сийрэг харин орчлонгийн шороог түмэн хүн хөдөлгөж явааг илтгэх мэт шингэж буй наран доогуур өлөн цагаан тоос хөшиглөнө. Эдлэх л ёстойгоо эдэлж яваа хэний ч нүдэнд дүүрэн
энэ хүүхэн гэрээдээ тэгтлээ их яараагүй ч эх хүн л болсон хойно хоёр хүүхэд минь яаж байгаа бол гэхчилэн бодож тэрүүхэндээ адгаж л явлаа.
- Хэн бэ?
- Ээж нь байна
- Ээжээ, ээжээ
- Аав нь ирээгүй юу?
- Май миний хоёр хүү хувааж идээрэй
- Ээж үргэлж миний хоёр хүү гэж байх юм. Болдоо ах л хүү, би охин биз дээ
- Тиймээ миний охин ахтайгаа очиж чихрээ хувааж ид, ээж нь хоолоо хийе. Аав нь мөд ирнэ.
- Болдоо, миний хүү чинь том хүний дуу дуулаад байна уу даа
- Ээжээ, өнөөдөр манай цонхон дор нэг ах энэ дууг дуулаад байсан чинь цагдаа ирээд аваад явсан. Би тэр ахыг их өрөвдсөн.
- Болдоо ах тагтан дээр гарч харсан. Та бид хоёрыг тагтан дээр битгий гараарай гэсэн биз дээ
- За цаад өрөөндөө орж тоглоцгоо. Чамайг би тагтан дээр битгий гараарай гээ биз дээ. Одоо бүр согтуу хүн дагаад дуулж явах чинь дутаа юу?
- Тэр ахыг согтуу гэдгийг та хараагүй байж яаж мэдэж байгаа юм бэ?
- Мэдээж согтуу л биз. Эрүүл хүн юу гэж хамаагүй энд тэнд дуулж явдаг юм.
- Үгүй тэр чинь энд тэнд дуулаагүй ганцхан манай цонхон дор л дуулсан.
* * *
Яах гээд байна аа, бурхан минь. Бас нөгөөх чинь ирж Ойрдоо үзэгдэхгүй амар байсан. Гай газар дороос гэж одоо амар заяа үзүүлэхгүй нь ээ. Ёстой арчаагаа алдсан амьтан. Хүү бид хоёр ч эртхэн холдсондоо оножээ. Харин аз болоход хааяа нэг шөнө өдөр ялгаагүй цонхон дор дуулж суухаас хэтрэхгүй юм. Орж ирээд янз янзын юм яриад байвал яана. Очирын сэтгэлд л сэв суулгачих байх даа. Болдоо ч том боллоо. Муу сайн юмны зах зухыг гадарлах болж. Яадаг юм билээ. Би ч гомдоох нь гомдоосон. Гэхдээ муу эр байна даа, надад л муугаа үзүүлж явахыг бодоход. Уг нь хэнээс ч дутахааргүй дотуур тамиртай шазруун залуу байсан сан.
- Болдоо хаалгаа онгойлго. Аав нь ирж байх шиг байна.
Тэр өдрөөс хойш Очирынхоор хүнд дуулгачихаар жигтэй сонин явдал юу ч болсонгүй. Нөгөө согтуу ч цонхон дор нь ирж дуулсангүй. Хавар ч өнгөрч, бүр зун ч өнгөрч. Намрын нэг налгар сайхан өглөө. Гандаж шарласан навчис ганц нэгээрээ агаарт эргэлдэн эргэлдэн буухыг харжээ явахад ямар нэгэн гунигийн дууны төгсгөл мэт. Сийлэгмаа ажилдаа ирвэл:
- Сийлэгмаа эмчээ, танд захидал. Нэг эмэгтэй өгчихөөрэй гээд сая гарсан гээд жижүүр өвгөн ямар нэгэн чухал ажил хэрэг саатуулчих вий гэж эмээсэн янзтай барьсан цаасаа Сийлэгмаагийн гарт лавхан атгууллаа. Хэн надад захиа өгдөг билээ гэж эргэлзэж тээнэгэлзэхийн завдалгүй захидлыг тэнийлгэн үзвэл “ Сайн байна уу? Тантай уулзах чухал хэрэг байна. Нялх хүүхэдтэй учир таныг хүлээж чадсангүй. Ах минь өөд болоод сар гаруй болж байна. Ажлынхаа зав чөлөөгөөр заавал нэг очиж уулзахыг танаас хичээнгүйлэн гуйя. Манайх хуучин хашаандаа байгаа. Баяртай Нарантуяа “ гэсэн байлаа.
Сийлэгмаагийн гараас уншиж дууссан захиа буудуулсан шувуу шиг ойчлоо. Юу болсныг эс ухаарсан жижүүр өвгөн дэмий л нэг Сийлэгмаагийн царай, шалан дээр хэвтэх захиа хоёрыг ээлжлэн харлаа. “Хөөрхий минь өнгөрчихөж. Чааваас би тэр хүнийг тэгтлээ их гомдоож зовоож явахдаа нэг өдөр ингээд бүгдийг орхиод одсон байх юм гэж төсөөлж бод луу. Муу ч сайн ч хүүгийн маань…. Ерөөсөө л одоо очъё. Үгүй үгүй би ямар нүүрээрээ дүү нарын нь царайг харах билээ. Нэгэнт бүх юм өнгөрсөн, ингээд л өнгөрснөөрөө дуусъя. Бас болохгүй, хэзээ нэгэн цагт би Болдоод худлаа ярьж болохгүй. Юу гэж хэлэх билээ? Төрүүлсэн үрийнхээ өмнө нүгэл хурааж, нүдээ бүлтгэнүүлэн худлаа ярьж чадахгүй. Тэр өдөр Сийлэгмаа ажлаа олигтой хийж чадсанүй өвчтэй хүн шиг орон гаран болжээ. Маргааш өглөө зориг муутайхан сэтгэл шулуудлаа.
…Найман жилийн өмнө энэ гудмаар хүүгээ тэврээд явж байсан нь өчигдөр мэт санагдана. Учир нь өнгөрснийг бид хэнээс ч дутуугүй санаж байна гэж муруй тахир гудамж шавар байшингууд хүний хэлээр шивнэх шиг болж байлаа. Хашааны үүдэнд ирээд хэсэг зогслоо. Тэр хүн алга, бусад юм хэвээрээ. Хүн гээч амьтан цагаа болохоор үжирсэн дээс, өмхөрсөн модноос хэврэг эд санж.
- Хэн бэ?
- Сийлэгмаа байна
- Өө та ашгүй хүрээд ирэв үү ор, ор
- Тэр хоёр биенээ олигтойхон ч эгцэлж харсангүй. Хэсэг чимээгүйхэн сууцгаалаа. Нарантуяа сая нэг ам нээж:
- Бид ч нэг иймэрхүү л сууцгааж байна даа гэж хэлээд товчоо товчилсон эсэхийг шалгаж байгаа юм уу ямар ч байсан энгэрийнхээ товчоор оролдож суулаа. Ах минь Болдоо та хоёрыг хүрээд ирэх байх гэж эхэндээ нэлээд хүлээсэн байхаа. Сүүлдээ ч архи уугаад ажил төрөлгүй болсон. Дуу цөөтэй хүн чинь бодол сэтгэлээ хэнд ч хэлэхгүй. Хэд хоногоор хамаагүй алга болчихно. Тэгж яваад элэг нь муудаад бүр сүүлдээ хэсэг хэвтэрт байгаад өнгөрсөн дөө. Бие нь муудахаараа “Болдоо, Болдоо. Миний хүү” гэж тамираа тасартал хашгирдаг байсан. Хүүгээ л их санасан даа. Бид нар сүүлдээ танд хэлж Болдоог авчиръя гэсэн чинь, “Би тэгж хүний бах тав хангахгүй, тэгээд ч та нар мөрөөрөө амьдарч яваа улсад битгий гай бол” гээд тас хориглоод болоогүй юм. Согтуудаа танай тэрүүгээр очсоноо маргааш нь мэдчихээд их санаагаар унаж хоёр гурав хоног хэнтэй ч дуугардаггүй байсан.
Сийлэгмаа яах гэж ирэв дээ гэж өөрийгөө зүхэхийн дээдээр зүхэж, чимээгүйхэн мэгшүүлж байлаа. Харин Нарантуяа үе үе дотор нь харанхуйлж, царай нь хачин болоод байгаа харагдахаас уйлж унжсангүй. Үнэндээ Сийлэгмаагаас нулимсаа нууж байлаа.
- За хоёулаа ахынхаар оръё гээд Нарантуяа хадаасанд өлгөөтэй байсан түлхүүрийг авч үүд рүүгээ эргэлээ.
Сийлэгмаа анх айлын бэр болж энэ гэрийн босгыг алхаж билээ. Тэгэхэд энэ гэр шив шинэ байж. Гэтэл одоо их хуучирчээ. Зүүн талд нь юу ч алга. Баруун талд нь ганц ор, нэг авдар, бас бус ширээ сандалхан л байх аж.
- Ах сүүлдээ та хоёрыг хүлээж цөхөрсөн юм байлгүй, эхнэр хүүхэдгүй хүн хүнтэй адилхан бүтэн гэр орноор яахав гээд зүүн талынхаа юмыг бүгдийг нь хураагаад амбаарт хийчихсэн. Тэрнээс хойш энэ зүүн талд юу ч тавиагүй, дандаа л ийм эзгүй байсан гээд жижигхэн авдар онгойлгож
Би танд гол нь эд нарыг л өгөх гэж дуудсан юм л даа. Май энэ таны ээмэг. Ах таныг явсны дараа хөдөөнөөс ирээд таныг ээмгээ орхиод явж гээд надад үзүүлж байсан юм. Гэрийнхээ өөдтэй өнгөтэйг зараад уучихсан даа гээд оюу шигтгээтэй алтан ээмэг өгөхдөө Нарантуяагийн хацар дээгүүр нэг дусал нулимс гялтганан урсаж шанаанаас нь тасарлаа. Намайг салаад явсан гэж бодолгүй энэ ээмгийг надад авчирч дээ. Хэчнээн жил хадгалаа бол доо хөөрхий. Хамаг юмаа зараад үрчихсэн хэрнээ ганцхан үүнийг л… Бас тэгээд дүү нартаа намайг орхиод явсан гэж хэлдэг байжээ. Элий халаг минь гэж бодсоор ээмгийг авлаа. Манайхан хэдэн үеэрээ эдэлж явсан хөөрөг юм гэсэн. Айлын том болохоор ахад байсан юм. Үүнийг л Болдоог том болохоор нь өгөөрэй гэсэн юм. Сүүлчийн захиас нь л тэр байсан юм. Та хичээж үзээрэй. Сэрүүн орохоос өмнө энэ гэрийг нь хураанаа. Аав минь та хоёрыг анх айл болоход өөрөө төхөөрч барьсан гэр. Болдоо ч хаанаас ийм гэрт суув гэж. Гэхдээ юмыг яаж мэдэхэв. Болдоог том болохоор гэр орны хэрэг гарвал гэр нь энд байгаа шүү. Хүү сэрээд уйлж байна гэснээ, ярих юм дууслаа гэсэн шиг би таныг гаргаад өгье гээд хаалга зүглэн алхлаа. Олон жил гараагүй нулимс нэг гарахаараа ингэдэгсэн үү, өөрийн эрхгүй урссаар л байлаа.
Тээр жил хөдөө явсных нь урьд шөнө Сийлэгмаа орондоо нэг их уйлж билээ. Тэр шөнө бид хоёр сүүлчийн удаа хамт байгаагаа хэн хэн нь мэдээд хөнжил дотор хүйтэн салхи сэвэлзээд байх шиг болж билээ. Гэхдээ тэр үед ч салаад Очиртой суучихъя гэж хараахан бодоогүй байсан юм.
“Хол явах гэж байхад битгий муу ёрлож уйлаад бай л даа. Би чамайгаа нэг л өдөр тэр алт мөнгө, торго дурдан гэдгээр ороогоод өгнө өө. Одоохондоо сайн л ажиллах хэрэгтэй байна” гэж аргадаж хэлсэн үг нь одоо ч сонсогдох шиг.
Сийлэгмаа гэнэт юу авч яваагаа саналаа. Одоо энэ хоёрыг яах вэ? Гэртээ авч очиж болохгүй. Үнэндээ тэр хүний сэтгэл төрөл арилжиж алт гэж энэ хүйтэн төмөрт шингэснийг энэ орчлон дээр амьтныхаа хар зөнгөөр Очироос өөр мэдэх хүнгүй болжээ. Сийлэгмаа яван явсаар холын хамаатан болох нэг хөгшнийхийг зорилоо.
* * *
- Хэн бэ?
- Ээж нь байнаа
- Ээжээ, ээжээ
- Болдоо ах тагтан дээр гарч удаан зогссон.
- Ээжээ, би зүгээр л гадаа ямар байгааг харсан юм. Нөгөө дуулдаг ах ирээгүй. Би тэгээд ч тэр дууг нь мартчихсан.
Сийлэгмаагийн сэтгэл өглөөхөн орсон ханхай гэрээс ч долоон дор хоосорчээ. Хүүгийнхээ толгойг тэвэрч аваад сая л нэг цурхиртал уйллаа.
М. Эрдэнэбат, Улаанбаатар хот





setgel dotor sonin bolchloo. humuusee amiddaa bie bienee hairla gedeg l ene bh daa. saihan surgamjtai ugyylleg bn
Manai nuhur muudaltsaad nadad hairgui gedgee helj baisan. Harin evtei uedee hairtai gej hezee ch helj baigaagui. Bid 2 amidraliin erheer ch geh yumuudaa hamtdaa amidarch baigaad 1 huuhedtei bolson uls. Odoo huuhdee avaad yavchihya geheer yavchihaj boldoggui, baigaad baiya geheer neg l yum dutagdaad, gunduuhan baidag sonin amidraltai bolchihson. Orhiod yavchihval daraa ni ene hun yaah bol, ingeed yavj baih yum bolov uu.
yamar uchraas salsan ni todorhoigui yum. ene huuhen ni mongogui geed hayad yavsiim uu. arai ch tegmeergui yum shig sanagdahiin. neg l oilgomjgui oguulleg bna. oilgomjgui yum demii bdag.
hi ene odriin mendiig hurgey tiimee amidral gedeg ereen baraan hoslon bj orshin togtonodog yum shigee bi chamaig salah yostoi gehch yumuu ergeed niil neg uuchil gej heleh gesengui ee zugeer l heden yum heley chi bicheegui bolohoor ur huuhed baihgui bololtoi tegvel chamd aldah yu bna mon oloh yu bna chinii ene yvdal chamd oort chini ih tom surgamj bolj uldene mon hun gedeg ymar amitan be gedgiig helj ogch bna hun bolgon tiim bishee gedgiig chi nadaar heluuleltgui medej bgaa tiimee hen negen chamaig hairlah chamaig hundetgeh chamd unench bh negen zaluu bj l taarna chi ingeed erchuudees nuur buruulval teneg alham bolno bas bi tertee tergui ongorson hun gej bodvol bur teneg asuudal hamgiin gol ni setgelee zov barij oodrog har ymar negen garts bj l taarna hervee huuhedtei bol shuud helehed uuchilsan ni deer er hun neg aldana ergeed hezeech aldahgui hervee aldval ter uneheer teneg hun tiim huntei hamt amidraad hereggui
surgamjtai l yum bn
Asuudalgui hun ene horwoo deer baidaggui
ene chine yahav dee nuhriigu huduu yavah horond n l huntei suuchihsan bhku yu daa oilgoj yadah yu bna. shan l ogulleg bgaz de
ямар оровдолтэй юм бэ би бас хуний амьдрал ямар байдгийг мэднээ
болж бутэхгуй болоод л салсан байж таараа нохор бид 2 н хувьд эхэндээ бух юм сйхан байлаа одоо бол огт оор болсон яг одоо би энэ огууллэгийг уншаад ажил дээрээ сууж байна ханьтайгаа муудаад ажил дээрээ сууж байна одоо бур салдаг юм билуу гэж бодож сууна гэхдээ охин минь яахбол гэж санах юм даа хорвоо яахаараа ийм худал хуурмагаар дуурэн байдаг байнаа
Áè íºõðººñºº ñàëñàí. ͺõºð ñîëîíãîñò áàéäàã þì. Åð íü èõ õàðòàé. Ãýòýë ñàÿõàí èðýýä ÿâñýí àðàé ººð áîëñîí þì øèã ñàíàãäñàí. Ãýõäýý ñóðñàí çàíã ñóðààð áîîæ áîëîõã¿é ãýäýã áèç äýý. Áàñ áè ººð õ¿íòýé ñóóñàí. Õ¿¿ãýý áîäõîîð õýö¿¿ ë áàéäàã ÿàõ âý
салснаараа сал. өөр хүнтэй суучаад солонгосоос мөнгөтэй ирсэн гээд эргэж буцаад байх утгагүй мал минь
setgel hodlogoson oguulleg ba
hetsuuhen ch yuma da. magadgui ene oguulleg bodit amidralaas sedwelsen baih. horwoo deer uujuu setgel uneheer heregtei shuu. yadaj ooriinhoo toloo busdiig uuchildag baitsgaaya.
setgel mini snn bolchihloo.Asuudalgui amidral gej bhgui l dee.gehdee urgelj hetsuu bval yaj amidrah ve dee.hun neg l udaa amidrana sh dee.
huntei suugaagui bolohoor medehgui yum tegegdee odoo hen ch gesen unuudur yu idehev margaash yu idehev gej amidrah durtai bhav dee. Tegeed l ter huuhen ni yavsan bh gej bodloo.
Хүний амьдрал урьдаас тааж болдоггүй оньсого юм. Тийм дээ ч сонирхолтой бас сургамжтай байдаг байх. Амьддаа бие биенээ хайрлаж, үгүй дээ л сэтгэлийн дэм өгч баймаар…Зовлон гэж санагдаж байсан зүйл эргээд бодоход жаргал байж дээ. Хүний амьдралд юу эс тохиолдох вэ, хамгийн гол нь хүн чанартай байх, энэ л бидэнд, ихэнх монголчуудад их дутагдаж байна даа. Сургамжтай өгүүллэг, сайн унш хүмүүсээ, бүх зүйл ойлгомжтой байна.
aaviigaa mash ih sanachlaa
amidral mungun der totdog ch mungnus iluu setgel hovorhon ch gsen baih uma
bi bas iimerhuu amidraliin zah zuhaas mednee gehdee amidrald zorigtoi bas tewcheertei bh heregtei gj boddog ene oguullegiin vil yawdal amidral dr zunduu l b.ga shdee. uneheer hetsuu
surgamjtai saihan ogyylleg tabisan bna ilyy harj bilyy doloohoo bolieo minii mongolchuudaa