Эрчүүддээ зориулах үгс

February 13th, 2008 Оруулсан: admin | FТөрөл: Хvvхэд.

Монгол улс эрэгтэй хүүхдийг багаас нь амьдралд бэлтгэх ёстой болжээ. Өнөөдрийн монгол эрчүүдийн маань зарим нь олон олон муу шинжийг өөрсөддөө цогцлуулжээ. Хүн муу, муухай, нийгмийн шаар болж амьдрах шиг амархан зүйл алга.Тэгвэл манай эрчүүд 1990 оноос хойш үхтлээ архидлаа, гэмт хэрэгт орооцолдлоо, уруудлаа, доройтлоо, үхлээ, үрэгдлээ.

Хүн гутлаа чирж амьдрах шиг амархан атлаа гутамшигтай зүйл алга аа. Даанч дээ эрчүүд минь бид алийн болгон бусдын нүдэнд торсон өргөс , шүдэнд тээглэсэн мах болж амьдрах ёстой юм.

Эрчүүд бид л өөдлөхгүй бол хүүхнүүд маань өөдлөхгүй хүүхнүүд өөдлөхгүй бол хүүхдүүд маань өөдлөхгүй хүүхдүүд өөдлөхгүй бол хөгшид өөдлөхгүй. Хэрэв бид энэ чигээрээ яваад байх юм бол манай үндэстэн мөхөж устана. Энэ хэвээрээ яваад байвал Монгол гэдэг үндэстэн байсан юм хэмээн түүхийн номноос унших болно. Бид архидаад залхуураад байвал 1921 онд тусгаар тогтносон улс минь сөнөлөө.

Эрчүүд бид бүтэлгүйтсээр арчаагаа алдсаар яваад энэ Монголоо ертөнцөөс арчуулах гэж үү. Тэгвэл яршиг хамтдаа улс орноо устгаад амар сайхандаа жаргаад дуусъя.

Арай ч дээ бид ийм эмгэнэлт тавиланг хүслээ гэж үү.

Больё оо залуус аа, бид хангалттай удаан хугацаанд арчаагүй амьдарлаа. Одоо бид өөрөөр амьдрах цаг болсон. Бид яг өнөөдрөөс эхлэн өөрөөр амьдаръя. Бид яг өнөөдрөөс эхлэн хэцүү ч гэсэн нэртэй төртэй амьдарч сурцгаая. Залуус бид өөрсдийн цаг үедээ эзэн болж өөрсдийн ачаагаа үүрсэн шиг үүрч сэтгэлийн хаттай, зовхи нь өөдөө, хийморь нь босоо явцгаая.

Өнөөдөр айл бүр эцэг эх бүр хүүхдүүдээ ажилч хичээнгүй, хөдөлмөрч, үг даадаг хамгийн гол нь бизнес сэтгэлгээтэй болгоё. Эрэгтэй хүүхдийг бага балчраас нь архины хор хөнөөлийг таниулж түүнээс хол байлгах хэрэгтэй. Ялангуяа эрэгтэй хүүхдүүдийг ингэж хүмүүжүүлье. Эмэгтэй хүнийг хайрлах ухааныг багаас нь тархи оюунд нь суулгая. Хүүхдүүдээ юм үзүүлж нүд тайлах боломж олгоё. Ээж аав нар хүүхдүүдээ эрхлүүлэх бус багаас нь амьдралын ухааныг зааж сургадаг байя. Хүүхдэд мөнгөний үнэ цэнэ , мөнгө олох ур чадварын талаар ойлгуулъя, мэдрүүлье.

Өнөөдөр хийе гэвэл хийх ажил эх оронд маань байна. Эх орондоо амьдарч байгаа залуу эр хүн бүр ядаж л нэг ажлыг албан ёсоор хийдэг байя. Чөлөөт цагаараа бизнес хийх арга барилд суралцацгаая, ашиг олж амьдралаа өөд нь татъя. Арга ухаанаа олбол гадаадад дотоодод ч амьдрах боломж байгаа.

Архидаад ажилгүй байгаа залууст:
Та нар өөрсдийн чадах ажлаа юу ч байсан хий, ажилла. Та нар болсон ч болоогүй ч 2 - 3 жил тэсээд ажиллахад ажилдаа дадлагажина ур чадвар чинь дээшилнэ. Ажлынхаа хажуугаар нэмэлт сургалтад сур, өөрийгөө хөгжүүл, өөрийн чинь үе тэнгийнхэн яаж хөдөлмөрлөж байгааг хар, үз. Та нар ямар ч ажлыг 2 - 3 жил хийхэд ажлаасаа таашаал авдаг болно. Энэ үед үе тэнгийнхнээ хараад “зөв атаархаж “ эхэлнэ. Тэдэн шиг сайхан амьдарч тэдэн шиг болох хүсэл төрөх болно. Хамгийн гол нь ийм байдлаар ажиллахын тулд яг өнөөдөр шийдвэр гарга, хөгширсөн хойноо энэ сайхныг мэдэрч харамсах хэрэг байна уу?
Энэ сэтгэл зүй таньд зөв бүрдсэн үед та архи уух битгий хэл уух хүсэл ч төрөхгүй харин архиа хаяна. Ямар ч хүн ажлыг багаас нь эхэлдэг юм аа. Хэнд ч шууд өнөөдөр сайхан ажил олдохгүй эхлээд хар бор ажлаас эхэл. Би ч бас тэгж л эхэлсэн.

Өнөөдөр залуу эр хүн та хар бор ажил хийж байгаа бол битгий гутар, битгий гомдол тавь. Шүд зуугаад ажиллаад бай хүн таныг юу гэж хэлнэ ямар хамаа байна. Маргааш би сайхан ажилд орно гэсэн итгэлээр л ажиллаад бай. Өнөөдрийн зовлонт ажил чинь таны дараачийн сайхан ажилд хүрэх шатны гишгүүр гэдгийг бүү март.
Ээ дээ өнөөдрийн хийж буй ажлаасаа яарч бүү гараарай эцсийг нь заавал үз, сайн сайхан ажил хийх өдөр ирнэ гэдэгт итгээрэй. Боломжтой болсон үедээ сайн ажил руу шилжиж болно ш дээ. За залуу эр хүн та яг одоо ажиллаж эхэл. Өнөөдөр зовохгүйгээр маргааш сайн сайханд хэзээ ч хүрэхгүй.

Өнөөдөр залуу эр хүн бүр сайхан ханьтай үр хүүхэдтэй нэр төртэй амьдарх цаг аль хэдийн ирчихээд байна.
За найз минь урагшаа.

Хүндэтгэсэн Кимасергей

Түлхүүр үг: ,

6 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. Sailormoon | 6/10/08

    Тиймээ, архидаж ханахгуй байна уу эрчүүдээ. Архиндаа живээд бүр доор ёроолд нь туналаа шүү дээ та нар минь. Энэ архийг больё. Архинаас болж эхнэр хүүхэд хажууд нь тэсэхгуй салж байна. Архи уудаг хүн худлаа ярьдаг болно, ухаан муутай болно, арчаагуй болно, гар хуруу нь салгалж чичирдэг болно, нэр хүндээ алдана ер нь юу ч үгүй хоцорно. Эрчүүд та нар энэ орны тулгуур, эх хүүхдийн түшиг шүү дээ. Гэтэл архи ууж хамаг мөнгө заваа архидалтанд зарцуулж амьдарвал энэ гэр орон, улс гүрэн хэр удаан тогтох вэ эрчүүд ээ ухаараач. Архи уух юу нь гоё юм бэ? Олиггүй архичин эрчүүдээс зугтаж цэцэг шиг сайхан монгол бүсгүйчүүд маань хүнтэй суухаас эмээдэг боллоо, гадаад гарж харийн хүнтэй суух боллоо, хүүхэд гэр бүлээ тэжээх гэж болохоос болохгуй ажил хүртэл хийх боллоо. Гэр бүл бүтэн байгаа нь байнгын архиний хэрүүлтэй зодоонтой байдаг боллоо. Энэ амьдрал гэж үү. Больё оо эрчүүдээ. Архийг жигшие.

  2. Anonymous | 11/10/08

    Harin tiin bagaas ni ehleed sain amidraliig oilguulah heregtei.Yag odoo uyd amidraliin tuluu zutgeh zaluu yu l bol.Haana ch yavsan erchuudiin amnaas garch b.gaa ug bichihees ch sanaa zovmoor.Neg l uurtai omgolon zantai ulsuud b.h yum.Amidrald yu es tohioldoh ve dee eruul uhaanaar davaad garahiin orond arhia uuj agsam tavina.Etssiin etsest uuregee uhamsarlaj amidarmaar yum.Durvun much chini hudulj uhaan chini eruul l yum bol hun shig l b.maar b.adaa.

  3. zaya | 2/12/08

    vnen vg bichejee

  4. muugii | 3/02/09

    demjij bna. zaluu hun bur alsiig harii
    ireeduidee itgeltei amidartsgaay

  5. багаа | 16/03/11

    амидрал өөрөө баян шүү дээ миний монголын ард түмэн өөдрөг хөдөлмөр ч байцгаая хайр зөв зам шүү

  6. СҮҮНИЙ-ҮНЭР | 28/12/11

    За баярлалаа та бүхэндээ хамгийн гол нь өөрийнхөө сэтгэл санааг л зөв байлгах хэрэгтэй шүү эрчүүдээ, элдэв буруу гаж бодлоо таягдан хая таягаар дийлэхгүй бол бэсбоолын цохиураар гус. Эрчүүд бид чинь эрчүүд шүү дээ.

Сэтгэгдэлээ үлдээх