Айдас төрөөд эрчүүдтэй харьцаж чадахгүй л байна

January 30th, 2008 Оруулсан: admin | FТөрөл: Ийм нэгэн амьдрал.

Сайн байна уу? Та бүхэнтэй захидлаар харьцаж байгаадаа баяртай байна. Та бүгдийн ажилд амжилт хүсье. Би 34 настай, эмэгтэй, хувиараа ажилладаг. Миний амьдрал жирийн эмэгтэйчүүдийн л адилаар ажил гэр хоёрын хооронд өнгөрдөг. Эмэгтэй хүнийхээ хувьд санаа зовдог асуудал байдаг юм.

Иймээс та нөхөдтэй хуваалцмаар байна. Миний охин нас дэндүү жаргалтай, айлын эрх охин байж өнгөрсөн. Миний бага нас ямар ч зүйлээр дутаагүй, юунд ч санаа зовоогүй, эрх дураараа ээж аавынхаа халамжинд өнгөрсөн. Энэ бол миний аз жаргалтай мөч байсан даа. Үнэхээр гоё байсан. Манай аав ээж хоёр ажилдаа яваад л, би дүү нартайгаа гэр зууртаа байж л байна. Бидний аав ээжийн дунд элдэв янзын ер болдоггүй, биднийхээ дунд бужигнаж л байдаг байлаа. Манайх хөдөө амьдардаг байсан болохоор хашаандаа хэдэн малтай байдаг байсан. Ээж аав маань их л завгүй ажилладаг байж билээ. Одоо ч тэд маань малаа маллаад хөдөөнөө амьдарч байгаа л даа. Миний энд өгүүлж байгаа зүйл юуг өгүүлэх гээд байна вэ гэвэл миний одооны амьдралд гэр бүлийн амьсгал үнэхээр байхгүй байгаад би маш их санаа зовж байна л даа.

Би аав ээжийн эрх охин байхдаа ирээдүйн амьдралаа гоёор төсөөлж, охиныхоо аавтай учирч, түүндээ охин биеэ зориулсан. Бид дөнгөж танилцаад л би охиноо олсон. Тэр үед би 24 настай байсан. Миний охин надад аз жаргал, амьдрал бэлэглэсэн ч миний охин аав ээжтэйгээ байх тэр сайхан жаргалыг мэдрэхгүй л өсөх нь шиг байна. Би бодохдоо миний амьдрал, миний охины ирээдүй яагаад ийм муухай байгаа юм болоо гэж бодоод, болгох гэж бас л нэлээд зовсон. Тэгээд өөрөө зориглоод ингэж байж чадахгүй нь ээ. Би ийм амьдралд өсөөгүй, болох ч үгүй юм байна гээд одоогоос бараг найман жилийн тэртээд охиноо аваад салчихсан юмаа. Яагаад вэ гэвэл миний охины аав, миний хань архийг дэндүү хэрэглэдэг, агсан согтуу тавьдаг этгээд нэгэн байлаа. Миний тайван сайхан амьдрал тийм орчинд орохоор үнэндээ би болон миний аав ээж шоконд орж байсан.

Одоо би хоёр талтай боддог л юм. Яагаад тийм байсан юм болдоо гэж. Тэр үед миний ухаан арай задраагүй байсан юм болов уу, гэнэн байсан юм болов уу гэж. Үгүй ээ, хувиа хичээсэн юм болсон уу гээд л… Тэгэхдээ тэр хүн намайг охиноо аваад явахыг зөвшөөрөөд хоцорсон юм. Түүнээс хойш надад эр хүнд итгэх итгэл үгүй болж, тэдэнтэй хамт байна гэдэг хамгийн утгагүй мэт санагдаж, охин болон өөрийнхөө төлөө ажиллаад л байвал боллоо гэж бодон ажил, гэр гэж явсаар 7, 8 жил болжээ. Миний сэтгэлийн шарх жаахан ч гэсэн эдгэрч байгаа юм болов уу. Одоо болохоор хэн нэгэнтэй танилцаж, хайрлаж дэндүү их хайрламаар санагдаад байх боловч бас айдас төрөөд эрчүүдтэй харьцаж чадахгүй л байна. Тийм бүрэг ичимхий хүн юм болов уу гээд өөрийгөө харахаар тийм ч үгүй шүү. Өөрөө үйлчилгээний ажилтай хүн учир орж гарсан хүмүүстэй их эвтэй харьцаад байж чадаад байгаа. Өөрийн үеийн залуус дотносох гэхээр эвтэйхэн зайгаа бариад холдчихоод байдаг, ийм зантай хүн дээ. Ингээд миний хамгийн ихээр санаа зовоож байгаа зүйл бол энэ 8 жилийн дотор миний сексийн асуудал бүр ихээр санаа зовоох боллоо. Би өнгөрсөн жилүүдэд дотно харьцаатай найзгүй байсаар байгаад одоо нас хөгширч байгаагаа найз эмэгтэйчүүд болон эгчмэд хүмүүсээс сонсох болоод байна. Удаан хугацаагаар ганцаараа байх ер нь эмэгтэй хүнийхээ хувьд муу л гэнэ. Энэ талаар ер ямар байдаг юм болоо? Надад зөвлөгөө санал бодол өгөөч гэж хүсээд энэ бүгдийгээ бичлээ. Үүнийгээ бичээд сууж байхад өнгөрсөн амьдрал нүдэнд харагдаад сонин л юм байна. За энэ удаа ингээд өндөрлөе. Та бүгдийг надтай @-ээр харьцана гэдэгт итгэж байна.

venera@nar.mn хаягаар ирсэн захидал
Tues, January 29, 2008

Түлхүүр үг: ,

9 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. guest | 31/01/08

    xet udaan gantsaaraa yavax n muu bx shu.Gexdee sain medexgui bnaa.Ta naiztai bolood uzeech de.Boloxgui bol bolichino l biz.Tanid zovloj tusalmaar bgaa bolovch minii nas arai zaluudaad bx shig bnaa.Amidral uzsen xumuus zovolgoo ogox bxaa.Tanid az jargal xusie.

  2. guest | 31/01/08

    zugeer dee busgui mini.
    bi ch gesen nuhruusuu salaad 5 jil bolj baina.ene hoorond sanaand taarah hun ch taarsangui,huntei untay ch gej bodsongui.odoo bol ter talaar ogt boddoggui.yaraad yah ve.bied muu gej baihgui dee.humuus l tegej yaridag bolohoos.tegej baital chamaig hundeldeg,chi ch hundelj chadahaar hun taarah ch yum biluu.odoo ohinoo l bodson n deer shuu gej helmeer baina daa.amjilt husey.

  3. guest | 31/01/08

    Gantsaaraa baihiin jargal haa baina
    Muu er hyntei baisnaas gantsaaraa baisan ni deeree
    Belgiin haritsaanii naidvartai hamtragchtai bolbol zygeer um daa
    tyynees hyntei suugaad bol hereggyi …
    Saihan ohintoi um chini gantsaardana gej ygyi

  4. guest | 31/01/08

    Tiim ee, bi ch bas iim bodoltoi emegtei. Chinii zob.

  5. guest | 31/01/08

    sain uu? saihan ohintoi um bna.gantsaardana gej yu bh ve?yamar ch zuil 2 taltai shuudee…ali boloh sain talaas ni amidarlaa harj yavbal iluu hongon gej bodogddog um.dotood hunee l sain sonsson ni deer.hen negen sain hun oldoj l taarna.yaaraad hereggui l gej zovloh bna daa.amjilt husiye.

  6. guest | 31/01/08

    sain baina uu chamd azjargal hvsie chinii zubuu chi nasaaraa arhi uudag hvntei baina gedeg hetsvv chi udahgvi saihan hairtai uchirch saihan amidrah bolno minii baga nas arhi uuj agsan tabidag sogtuu hoid etsgiin zoduur door l ungursen alibaa ym eeljtei jargal zoblon eeljildeg shvv dee bi bag nasaa dursahiig hvsdeggvi ym aidas shanalal dund ungursen hvvhed nas min aimaar baisan chi ohiniihoo ireedvig bodoj sain ym hiijee arhi uudag hvntei baisanaas gantsaaraa baisan ni hamaagvi deer nam taiban saihan amidaral azjargal gedgiig bi odoo l amsaj saihan amidarj baina chi sanaa zoboltgvi ee neg l udur chinii amidral az jargalaar byalhah bolno naizaa

  7. guest | 31/01/08

    tegeed bas chamd helehed amidraldaa bitgii gunij baigaarai nulims gedeg vnetei zvil shvv ohintoigoo azjargalaar dvvren saihan amidarj yabaarai chi uuruu idebh gargaj hvntei uulzaj hvnii sain muug vzsen deer baihaa ingeed baigaad baibal ulam l er hvnd itgeh itgel aldarna shvv dee cham shig saihan juramtai iim emegtei udahgvi saihan hairtai ujirnaa

  8. Anonymous | 14/07/08

    Sain baina uu?
    Bi ch bas huuhedtei boloh tuhai bodoj ehleh uedee, bi gantsaardahgui, minii ohin busdaas dor amidrahgui, uchir n bi huuhdee yugaar ch dutaahgui osgoj chadna gej bodoj baij bilee. Getel ohin mini garsanii daraa minii bodol oorchlogdson. Emegteichuud mini yagaad dandaa oorsdiigee boddog yum boloo gej. Zovhon oorsdiigee gantsaarduulahgui gej huuhedtei bolj baigaa gej uu? Denduu huwia hicheesen bodol bish uu? Ohinoo garsanii daraa nuhurteigee muudaltsaad tusdaa amidrah uedee ashgui ene butelgui amitnaas neg sallaa gej bodoj baisan bolovch heden odriin daraagaar minii ohin aavgui usuh n baina shu dee gej shanalj ehelsen shuu. Aav n minii ohiniig hayad yavlaa gej uu? Ugui ee bi l ooriinhoo amriig harj hoogood yavuulchihsan shuu dee. ingeed yagaad minii aldaanii tuluu ohin min aavgui usuh yostoi gej ooriigoo buruutgaj, urid n zovhon har amia bodoj yavsnaa oilgoj ehelsen yum. Harin minii az bolj ohiniihoo etsgiig nadad hairtai hun bailgasan yavdal yum. guigaad irehed n uned orj baigaad ergeed niilsen dee. Ter uedee ch bi bodohdoo herev aav n arhi uugaad, ohiniig mini zovoohoor bol salsan n l deer l dee gej bodson. Minii shiidver bol minii ohinii tuluuh shiidver baisan yum. Medeej aavd n ohiniihoo une tseniig aavd n hadgalahiin tuld bid 2 chinii huvid unetei zuil shuu gedgiig medruuleh gej haaya salna ene ter surjignedeg l yum.

    Yaraad hereggui shuu, ohind chin bolon oort chin hani bolj chadah tiim l hun olooroi. Yarch, sanaagaa zovooj baij aldaagaa dahin bitgii davtaarai l gej zovloy. Bas hun bolgontoi neelttei haritsaarai. Uulzaj uchirch bai. Tegej l baij sain hunee tanina shuu dee. Harin medeej udaan sexgui bol muu gesen geed yarch gun hariltsaa uusgeh hereggui baihaa, uusgesen ch ohindoo bitgii medegdeerei. Ohinii chin humuujild yadahnaa nuluulnu shuu dee.

  9. guest | 22/01/09

    zugeeree arhi uudag hun arhinaas garsan tuuh hovor shuu zuv yum hiisen bna.

Сэтгэгдэлээ үлдээх