2008 оны Бумбын ордны зурхай
January 11th, 2008 Оруулсан: admin | FТөрөл: Хувь заяагаа мэдье.
Энэ он танд олон онцгой өөрчлөлт шинэчлэлт мөн түүнчлэн өсөн дээшлэхэд чинь туслах олон боломж авчирна. Эдгээрээс зарим хэсэг нь таны анхаарлыг онцгой татаж, шинэ сонирхол төрж шинэ хобби бий болно.
Анхаарлаа нэг зүйл дээр хэзээ ч удаан бүү төвлөрүүл. Энэ удаад ч гэсэн та бусдын сайн сайхан, хөгжил дэвшилтэнд өөрийн хувь нэмрээ оруулах болно. 2, 8-р сард эрүүл мэнддээ онцгой анхаарч, дархлаагаа сайжруулах арга хэмжээ авч, амарч тамир тэнхээгээ сэлбэ. 5, 6-р сард хамтран ажиллагсад болон түншүүд чинь уцаарлангүй, шаардангуй таатай бус харьцах хандлагатай ч 1, 9-р сард та өөрийн хүч боломжийг чадварлагаар ашиглаж, зорилгодоо бусдын тус дэмжлэгийг авах болно. 2008 он бол 2009 онд тохиох таны амьдралын томоохон сайн сайхан өөрчлөлтөд бэлдэх урьтал жил юм. Тиймээс амьдралд чинь баргар өдрүүд байсан ч жилийн дараа ур мөргүй алга болох тул итгэл найдвараа бүү алд. Энэ жил дүнсгэр бүрхэг байдлаас бага зэрэг гарч үйл ажиллагаагаа бусдад таниулан бусдаас хэт их ялгаран гарах гэж зүтгэхгүйг хичээ. Хамгийн гол нь сэтгэлийн тэнхээтэй бай. Та тайван намуун орчинд илүү их тав тухыг мэдрэх дуртай учир үймж шуугисан наргиа наадам биш харин ганцаар чөлөөт цагаа өнгөрөөхийг чухалчилна.
Өөрийгөө тодорхойлох, таньж мэдэхэд сайн жил. Дотоод сэтгэлийн дуудлагаа сонсох, өөрийгөө танин мэдэх төдийгүй сэтгэлийн айдас түгшүүрээсээ салахын тулд танд сэтгэл зүйчийн тусламж дэмжлэг зайлшгүй хэрэг болох нь дамжиггүй. Шашин шүтэх нь нэг талаас танд олон тайлагдашгүй оньсгоны нууцыг задлах түлхүүр болж магадгүй тул сүмд очиж залбирал үйлдэн мөргөхөд илүүдэхгүй. Бумбын ордыхон бусдын нөлөөнд амархан автдаг тул таагүй үйл хэрэгт орооцолдохоос болгоомжил. Энэ жилд энэ ордныхны амьдралын хамгийн тогтвортой талбар нь сексийн амьдрал байх нь. Хайртай хүнтэйгээ харилцаагаа лавшруулж бататга. Сексийн хэт задгай амьдралаас та хохирч үлдэх магадлалтай тул журмыг сахь. Хожим амаа барихгүйн тулд тууштай харилцааг эрхэмлэ. Од гаригсын байрлал удаан хугацааны бизнест хөрөнгө оруулахад ашигтайг зааж байна. Та одоо өндөр хувь ашгийн хойноос хөөцөлдөх биш харин тогтвортой бизнесийн чиглэлийг сонгох нь зүйтэй. Эрсдэлтэй алхамаас зайлсхийж чадвал оны эцэс гэхэд та нилээн хөрөнгө хуримтлуулах болно.
2008 оны Хонины ордны зурхай
2008 оны Үхэрийн ордны зурхай
2008 оны Ихэрийн ордны зурхай
2008 оны Мэлхийн ордны зурхай
2008 оны Арслангийн ордны зурхай
2008 оны Охины ордны зурхай
2008 оны Жинлүүрийн ордны зурхай
2008 оны Хилэнцийн ордны зурхай
2008 оны Нумын ордны зурхай
2008 оны Матарын ордны зурхай
2008 оны Бумбын ордны зурхай
2008 оны Загасны ордны зурхай





huyo.iuf
Site deerh medeellee shinechleechee
Ug ni NAR.MN-g unshih durtai suuliin uyd shine material tavigdahaa bolijee
yu we ene zurhaiga shichleechee
ali 2008 2009 oni ym bh yma gj
enigee
oorcilwol zvgeerl bn da gj
yu we ene zurhaiga shichleechee
ali 2008 2009 oni ym bh yma gj
enigee ustgaval taarna za . daraa orj irexeer shinechileeree za .