Эмэгтэйчүүдийн умайн хорт хавдар бэлгийн замаар халдварладаг

December 3rd, 2007 Оруулсан: admin | FТөрөл: Заавал мэдэх.

Ротари клубууд, “Свонсоны гэр бүлийн сан”-гийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Умай хүзүүний хавдраас сэргийлье” аян манай оронд амжилттай хэрэгжиж байна, Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Даффодил” клиникийн ерөнхий эмч, Олон улсын эмэгтэйчүүдийн хавдрын нийгэмлэгийн гишүүн Л.Баярсайхантай уулзлаа.

- Эсийн шинжилгээ гэж юуг хэлж байна вэ?
- Ерөнхий ойлголтоор бол эсийн шинжилгээг ямар ч газраас авч болно. Харин савны хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх зорилгоор бол умайн хүзүүнээс гуужсан эсийг авч шинжилж харахыг хэлж байгаа юм. Ингэснээрээ эмч хүн нүдээрээ хараад хэзээ ч оношилж чадахгүй, ЭХО-гоор бол бүр оношлох ямар ч боломжгүй эсийн өөрчлөлтийг илрүүлнэ гэсэн үг юм. Эсийн өөрчлөлт өгсөн суурь өвчин байгаа үед 3 юмуу 5, 10 жилийн дараа хорт хавдар үүсдэг. Үүнийг л эрт үед нь илрүүлэх зорилгоор эсийн шинжилгээ авдаг.

- Манай бүсгүйчүүд хавдрын шалтгааныг янз бүрээр дороосоо даарснаас, бэлгийн харьцаанд орохгүй болохоор гормоны дутагдлаас, БЗХӨ-өөс, савны шарх удсанаас гэх мэтээр маш олон янзаар ярьцгаадаг. Хавдар үүсгэгчийн гол эх үүсвэр нь юу вэ?
- Ер нь хавдар болгон өөр өөр шалтгаантай. Харин умайн хүзүүний хорт хавдрын хувьд хамгийн сайн судлагдсан, хамгийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй, шалтгааныг нь үндсэндээ тодорхой гэж үздэг. Савны хавдар буюу умайн хүзүүний хавдараар ихэвчилэн бэлгийн харьцаанд орсон эмэгтэйчүүд өвддөг. Бэлгийн харьцаанд ороогүй эмэгтэйчүүд өвддөггүй. Тийм болохоор гол үүсгэж байгаа үүсгэгч нь бэлгийн замаар халдварлагддаг вирусын өвчин юм. Хүний папиллом вирус гэдэг ерөнхий нэртэй HBV энэ вирусаар халдвар авсан эмэгтэйчүүдэд умайн хүзүүний эсийн өөрчлөлт өгч савны хавдар үүсэх эрсдэл нэн өндөр болдог. Энэ вирус нь нийт хүн амын 35% -д тархсан маш тархмал. Сүүлийн үед улам ихсэж байгаа. Энэ вирусын халдвар авсан хүнд ямар нэг шинж тэмдэг огт байдаггүй, мөн зовиур байхгүй эсийн шинжилгээнээс өөр ямар ч үзлэгээр оношлогдох боломжгүй. Тэгэхээр эсийн шинжилгээг тогтмол өгч байж амь насаа аврах боломжтой.

- Энэ вирусийн халдвараас яаж сэргийлэх вэ?
- Энэ бол бэлгийн замаар халдварладаг олон нян вирусын нэг нь. Одоогоор хүн төрөлхтөн вирусыг бүрмөсөн эмчилэх ямар нэгэн эмийн гаралтай эмчилгээ олоогүй байгаа. Бусад улс оронд Хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ вирустай тэмцэх урьдчилэн сэргийлэх вакцин хийгдэх гэж байна. Харин манай орны хувьд шийдэхэд учир дутагдалтай л даа. Яагаад гэвэл энэ вирус хэтэрхий түгээмэл 3 хүний нэгд нь байдаг учраас зардал өндөртэй. Энэ вирусын авсан хүн болгонд эсийн өөрчлөлт үүсдэггүй учраас вакцинжилтын хувьд эрт байна.
Яагаад ихсээд байна вэ гэвэл залуучууд эрт бэлгийн харилцаанд орох, замбараагүй бэлгийн харилцаа болон бэлгийн олон хавьтагчтай байх явдал түгээмэл болсон. Үүнийг дагаад ямар нэгэн БЗХӨ - р өвдөх магадлал өндөр, баталгаагүй эмчилгээг өөрсдөө дур мэдэн хийх зэрэг олон шалтгаанаас болж байна. Энэ дунд хүний папиллом вирус байдаг. Бусад өвчин нь хэдийгээр бэлгийн замаар халдварладаг ч гэсэн. Энэ вирус шиг хорт хавдар үүсгэдэггүй. Энэ вирус л хүнд хорт хавдар үүсгэх шалтгаан болдогоороо онцлогтой.

- Хавдар гэж юу вэ? Киста, уйланхай, фибромиомын талаар тайлбарлаж өгнө үү?
- Хавдар гэдэг бол ерөнхий нэр юм. Хүний биед 400 гаруй төрлийн хавдар байдаг гэж үздэг. Ерөнхийдөө бүлэгчилбэл 100 гаруй төрлийн хавдар гэж ярьж болох юм. Хортой ба хоргүй гэж хоёр хуваагддаг. Хоргүй хавдар нь илүү түгээмэл тохиолддог. Хоргүй хавдар нь тухайн үүссэн эд эрхтэн байгаа газартаа зэргэлдээ эд эрхтэнээ дарах үйл ажиллагаа үзүүлдэг бол хортой хавдар нь хэдийгээр жижигхэн ч цус, тунгалгийн судсаар хавдарын эс нь бусад эд эрхтэнд очиж тэндээ үйл ажиллагааг нь алдагдуулан ургах чадвартай, хажуугийн эд эрхтэн рүүгээ зөмөрч орон /идэх/ ургах чадвартай байдаг.
Уйланхай буюу киста гэдэг нь хавдар биш. Гэхдээ уйланхай бүтэцтэй хоргүй хавдар гэж байдаг. Уйланхай маань ихэвчлэн өндгөвчин дээр тохиолддог. Ер нь эрүүл эмэгтэй хүний биед сар болгон аль нэгэн өнгөвчинд ээлжлээд уйланхай үүсдэг. Диаметр нь 2 - 3 см хүртэл томорно. Яг энэ үед ЭХО-д харуулахад уйланхайтай байна, хавдартай байна гэсэн буруу ойлголтоор хэрэгтэй, хэрэггүй эмчилгээ хийлгэж сэтгэл санаа, цаг хугацаагаа алддаг. Тэгэхээр эрүүл эмэгтэй бүрт сар нэг удаа уйланхай үзэгддэг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тэр киста буюу уйланхай байж тэр нь хагарч, тэрнээс өндгөн эс нь ялгарч эмэгтэй хүн жирэмсэн болох боломжтой болдог. Өндгөвчинд уйланхай байдаггүй бол тухайн эмэгтэй хэзээ ч жирэмслэхгүй юм. Харин 12 - 25%-д нь шимэгдэж алга болохгүй байх хандлага байдаг. Тийм үед бол эмийн эмчилгээ хийх хэрэгтэй. Энэ нь бол мэс заслын эмчилгээний заалт биш. Фибромиом гэж савны булчингийн гаралтай хоргүй хавдрын зангилаануудыг хэлдэг. Хортой болох магадлал маш бага. Нэг буюу олон голомтод хэлбэрээр умайд үүсдэг. Илрүүлээд зохих эмчилгээ хийгдэх юм бол аюулгүйгээр бүрэн эдгэрэх боломжтой.

- Урьдчилан сэргийлэхийн тулд?
- Юуны түрүүнд хавдарын талаар мэдлэг мэдээлэлтэй байх. Жил болгон нэг удаа эсийн шинжилгээ болон хавдрын нарийн мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байвал та савны хавдраас болж амь насаа алдахгүй байх 100%-ийн баталгаа болно. Ялангуяа цэвэршилтийн насны болон, цэвэршилтийн дараах үеийн хүмүүс онцгой анхаарах хэрэгтэй. Яагаад ингэж хэлж байна гэвэл ер нь хавдар өвчин бол настай буюу нас ахих тусам тусах магадлал өндөрсдөг өвчин юм.

- Эрчүүдэд хандаж юу хэлэх вэ?
- Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдар нь бэлгийн замаар халдварладаг гэдгийг манай эрчүүд сайн ойлгох ёстой юм. Бэлгийн харьцаанд орохдоо хамгаалалттай буюу бэлгэвчийг зохих ёсоор хэрэглэх хэрэгтэй. Хэдийн вирусын гаралтай гэж байгаа боловч эрэгтэй хүн өөрөө ерөөсөө өвддөггүй харин тараагч гэсэн үг. Мөн хайртай хань, эхнэр дүү, эгч, ээж нар болон эмээдээ анхаарал халамж тавиад жилдээ нэг удаа умайн хүзүүний эсийн шинжилгээ өгүүлэн эмэгтэйчүүдийн хавдрын эмчид үзүүлэх юм бол хамгийн ойр дотны хүнийхээ амь насыг аварах болмжтой юм шүү гэж хэлмээр байна.

- Сайн дураараа хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэж шинжилгээ өгөхийг хүсэж буй эмэгтэйчүүд хаана хандах вэ?
- Эмэгтэйчүүдийн хавдраар дагнасан манай эмнэлэгт эсвэл Хавдар судлалын төвд хандаж болно. Манай эмнэлэгт үзүүлэхэд ямар нэгэн бичиг баримт шаардахгүй тул шууд очих юмуу 55252445 утсаар дугаар аваад үзүүлж, шинжилгээ өгөх боломжтой. Шинжилгээний хариу 5 - 7 хоногийн дараа гарна.

- Танд баярлалаа.

20 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. guest | 3/12/07

    sain baina uu, Umain xyzyynii xabdar toroogyi ch gesen belgiin xaristaand orson ni bol tusdag um baina gej oilgoloo. Birusiin xaldbar abaad xer xygatsaand xabdar boldog um boloo, medmeer baina?

  2. guest | 4/12/07

    er ni xamgiin naidbartai arga bol belgebch l um baina daa, Getel noxor maani belgebch xereglex dyrgyi, tegexeer ayx ni zob be?

  3. guest | 27/12/07

    NEG SONIN SANAGDCHIXLAA EXNER,NOXOR OOR XVNTEI UNTAAGVI BAISANCH TUSDAG XEREG VV XARIU

  4. guest | 1/02/08

    medehgui bsan yum bna shdee shinjilgee ogie emegtei hun ooriinhoo eruul mended anhaarahgui bol erchuud ch dee medehgui hudlaa ochij uzuul gehees oor anhaarch awch uzehgui yum bna

  5. guest | 12/02/08

    Tand ih bayarlalaa, tanii TVgeer yardag zuvluguunuudiig sonsoh durtai. Ene uvchnuur emegteichuud uvdhud erchuud ih uureg guitsetgedeg gej bi boddog. Erchuud baragtaa l emchid uzuulj eldev uvchin bgaa eshiigee shinjluulj uzuuldeggui n ih buruu yum.Tiimees eregtei humuusiig uzlegt hamragdaj bhiig bas helj bh n zuv bolov uu. jishee n minii nuhur hamtdaa yavaad zugeer uzuulje geheer er yavdaggui, icheed bdag yum shig. Uuniig bi tuund yaj helj, shaardlagatai gedgiig oilguulhaa medehgui l bn.

  6. guest | 12/02/08

    Tand ih bayarlalaa, tanii TVgeer yardag zuvluguunuudiig sonsoh durtai. Ene uvchnuur emegteichuud uvdhud erchuud ih uureg guitsetgedeg gej bi boddog. Erchuud baragtaa l emchid uzuulj eldev uvchin bgaa eshiigee shinjluulj uzuuldeggui n ih buruu yum.Tiimees eregtei humuusiig uzlegt hamragdaj bhiig bas helj bh n zuv bolov uu. jishee n minii nuhur hamtdaa yavaad zugeer uzuulje geheer er yavdaggui, icheed bdag yum shig. Uuniig bi tuund yaj helj, shaardlagatai gedgiig oilguulhaa medehgui l bn.

  7. guest | 12/02/08

    Emegtei hun hichneen uzuulj haruulj emchilgee hiilgelee geed hartsaj bgaa eregtei n hudluhgui, uzuulj shinjluulehgui yum bol nemergui shuu dee. Adilhan hamtdaa uzuuleh estoi bus uu.

  8. анир | 20/05/09

    энэ эмнэлэг арай үнэтэй юм билээ өөр арай хямд баталгаатай эмнэлэг байвал зүгээрл юмсан

  9. otgoo | 31/10/09

    danke

  10. no | 14/11/09

    Ta nar naad medeelleese gadna gadnii wekipedia geh met tom tolios haraach.Belgech ch nemergyi gj tend bichsen bnlee.Mash muuhai virusaar yysgegddeg…ter medeelliig emnelgiin medlegtei hymyys orchuulaad taviach olon hynd tus bolno doo

  11. Eegii | 25/02/10

    12345679

  12. GIRL | 30/07/10

    BATALGAATAI EMNELEG BI OLSON.. IH SAIN EMNELEG , UNE HYAMD,, BI NEG UZUULJ BAISAN ,, BUH ONOSHIIG TOGTOOGOOD HAVDARTAI GESEN TAAMAGTAI OVCHLOL BAIGA BOL HAVDAR SUDLALIIN EMNELEGTEI UZUULCHEED NUGUU EMNELEG DEEREE OCHIJ BUREN EMCHLUULJ DUUSGADAG,, IH ZOVLOGOO OGDOG SAIN EMCHTEI.

    HAYAG NI : SANSARIIN TUNELIIN BUUDAL DEER BUUGAAD INTERNATIONAL HOSPITAL GEJ BAIGAA/.
    SKY GEDEG NER ZUUTSEN

  13. эннэ | 22/11/10

    шинжилгээний хариу 5-7 хоногт гарна гэсэн байх юм .гэтэл шинжилгээний хариу 14 хоногийг дараа гарна гээд хүлээлгээд байгаа ш дээ

  14. Хаагий | 25/11/10

    Баярлалаа. хавдар үүсгэгч вирус илрэх юм бол тэгээд яах вэ бүрэн эмчлэгддэг юм болов уу

  15. Магги | 29/11/10

    Танд их баярлалааь монголдоо энэ өвчнийг бүрэн эмчлэх газар байдаг болов уу? энэ өвчин амь насанд аюултай юу? Хаана хандавал найдвартай эмчлүүлэх вэ? Туслаач..

  16. hagi | 20/05/11

    ene virus.r esiin shinjilgee og.d havdar avhuulsan dahj havdar garah uu sain zovolgoo ogooch

  17. hi hi | 31/05/11

    person gej emegteichvvdiiin emneleg bna
    25-r emiin sangiin tend tugs yalguun emnelegiin 3-r darhand bdag yum bn leee
    ter mash sain esiin bolon emchilgee hiij ugdug yum bnaa

  18. *** | 19/09/11

    эрэгтэй, эмэгтэй адилхан л хүн юм чинь бүгд л тусна. хамгийн гол нь бэлгийн замаар дамжина. бэлгийн хавьталд ороогүй байгаа бол орох гэж байгаа эр/эм эрүүл эсэхийг мэдэх хэрэгтэй.2 лаа эрүүл бол бие биедээ үнэнч байвал хэн нэгэн өвчтэй хүнээс халдвар авахгүй, эхнэр эөхөр 2 ч адил. халдвар авсан байж магадгүй бол ХӨСҮТ- улаан туузд очиж үзүүлээд , эсийн шинжилгээ өг.хариу эерэг гарсан бол хавьтагч чинь бас өвчилсөн гэсэн үг, бас л үзүүлэхийг зөвлө. эцэст нь эрт бэлгийн харьцаанд орохгүй, олон хавьтагчгүй, үнэнч, мансууруулах, согтууруулах бодис хэтрүүлэн хэрэглэдэггүй, цэвэрч , шивээс хийлгэдэггүй хүн БЗДХ-р ер нь бол өвдөж зовохгүй дээ

  19. hi | 13/10/11

    hi utasaar zowolgoo ogdoguu tanaih??

  20. sain uu | 17/01/12

    sain baina uu. umain huzuunii hort havdar 3r ue shatandaa orchihson bn geh yum emchilj boloh uu. tuslaachee

Сэтгэгдэлээ үлдээх