Үрийн шингэний эцсийн задлан шинжилгээ II хэсэг

December 2nd, 2007 Оруулсан: admin | FТөрөл: Зөвхөн эрчvvдэд.

Хэвийн бол
Хэмжээ: Нэг удаагийн хөвчрөлтөөр 2 – 5 мл үрийн шингэн гадагшилна.
Өнгө: Сүүн цагаан /шингэрүүлсэн сүү мэт/
Үнэр: Бараг үнэргүй, гэхдээ бага зэрэг хурц, өвөрмөц байж болно.

Тогтоц: Үрийн шингэн яг ялгарах үедээ шингэн байж хэсэгхэн хугацааны дараа өтгөрөн “желе” маягтай болоод 20 минутын дараа дахин шингэн болно.
Гадагшлах байдал: Огцом “харвана”.

Хэвийн бус юмуу гажсан бол…
1 дэх тохиолдол:
Хэмжээ: 2 мл-ээс бага
Байж болох шалтгаан: Хувь хүний онцлог эсвэл давтан бэлгийн харьцаанд орсон.
Яах вэ: Хэрвээ та ойрын үед хүүхэдтэй болох хүсэлтэй бол ийм үед эмчид үзүүлж зөвлөгөө авах шаардлагатай. Хэт бага үрийн шингэн гэдэг үргүйдлийн нэг илрэл байж болно.

2 дахь тохиолдол:
Хэмжээ: 5 мл-ээс их.
Байж болох шалтгаан: Хувь хүний онцлог.
Яах вэ: Юутай ч гэсэн эмчид үзүүлж зөвлөгөө ав.

3 дахь тохиолдол:
Өнгө: Хөхөлбөр.
Байж болох шалтгаан: Хэвийн хэмжээнд гэж үзэж болно.
Яах вэ: Зугаацаж бүсгүйдээ гайхуулж болно.

4 дэх тохиолдол:
Өнгө: Ягаан юмуу бор.
Байж болох шалтгаан: Цустай холилдсон байж магадгүй.
Яах вэ: Нэн яаралтай эрэгтэйчүүдийн болон бөөрний эмчид үзүүл.

5 дахь тохиолдол:
Өнгө: Шаргал.
Байж болох шалтгаан: Үрэвсэлтэй байгаа учраас лейкоцит өндөр байж болно.
Яах вэ: Шинжилгээ өгч эрэгтэйчүүдийн болон бөөрний эмчид үзүүлж зөвлөгөө ав.

6 дахьтохиолдол:
Тогтоц: Дотроо цайвар судал бүхий бөөгнөрөлүүдтэй байна. Дарах, хутгахад тэр нь задарч алга болно.
Байж болох шалтгаан: Хэвийн хэмжээнд гэж үзэж болно.
Яах вэ: Юу ч хийхгүй.

7 дахь тохиолдол:
Тогтоц: Цайвар судал бүхий бөөгнөрөлүүд арилахгүй байна.
Байж болох шалтгаан: 10 – 12 болон түүнээс дээш хоногоор бэлгийн харьцаанд ороогүй үед үүснэ. Үрийн шингэний дархлааны систем нь задарчээ.
Яах вэ: Хэрвээ хурьцал хийлгүй удсан нь тодорхой ноцтой асуудлаас болоогүй бол эмчид үзүүлж зөвлөгөө ав.

8 дахь тохиолдол:
Үнэр: Загасных шиг.
Байж болох шалтгаан: Трихомониаз өвчин туссан байх магадлалтай.
Яах вэ: Яаралтай оношийг тогтоолгох шаардлагатай.

9 дэх тохиолдол:
Гадагшлах байдал: Харваж буудахгүй зүгээр л зөөлөн урсаж гарч ирж байна.
Байж болох шалтгаан: Түрүү булчирхайн өөрчлөлтөнд орсон, өвчилсөн байж болно.
Яах вэ: Эрэгтэйчүүдийн эмчид үзүүлж зөвлөгөө ав.

3 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. guest | 2/12/07

    Xynii zaabal medej baix yostoi medeellyydiig ogdog tanai saitiinxand ix bayarlaj baigaa shyy. Amjilt xysey.

  2. Anonymous | 19/08/08

    Saixan medeelluud baina bayarlajiinoo

  3. Kanad em | 14/02/11

    Kanad ulsad uildverlesen beleg erhten tomruldag em zarna. Canad_em@yahoo.com

Сэтгэгдэлээ үлдээх