Хайрыг яаж эмчлэх вэ?

November 29th, 2007 Оруулсан: admin | FТөрөл: Заавал мэдэх.

Эмэгтэйчvvд бид хайртай хvнээсээ хагацахыг тэсвэрлэж чаддаггvй сэтгэлийн хөдлөлтэй эмзэг хvмvvс. Тэгвэл энэ хэнд ч хэрэггvй гутралаас нэг мөсөн салж болох арга байдаг юм байна. Энэ 31 өдрийн курс эмчилгээг нилээд бvсгvйчvvд дээр туршиж vзсэн бөгөөд хэн ч vvнээс болж зовоогvй юм. Тэгэхээр буйдангаасаа босоод Урагшаа!!!

- Сэтгэлээ онгойтол уйлж авахад 2 өдөр
- Өөрийгөө өрөвдөхөд 2 өдөр
- Уурлахад 3 өдөр
- Тvvнийг vзэн ядахад 5 өдөр
- Хариугаа авах төлөвлөгөө боловсруулахад 3 өдөр
- Энэ бvгд огт хэрэггvй тэнэг зvйл болохыг ойлгоход 2 өдөр
- Өөрийгөө дооглоход 2 өдөр
- Дурсахаа болиход 5 өдөр
- Тvvнийг найзаа болгоход 3 өдөр
- Өөр хvнд дурлахад 4 өдөр
- 31 дэх өдрөө Аз жаргалтай сэрнэ

Жич: өдрийн тоо өөрчлөгдөж болох юм. Гэхдээ нэг сараас илvv байх хэрэггvй. Учир нь чиний мэдрэлийн системд хэрэгтэй.

1. Уйлж авах
Нулимс, хvнийг стресс болон сэтгэлийн таагvй хөдлөлөөс салгаж, зовлонг нимгэлдэг гэж vздэг. Энэ бол хувь хvний өөрийн асуудал бөгөөд vvнд “vзэгчид” огт хэрэггvй. Эргэн тойрныхондоо хавдсан нvvр, улайсан нvдээ vзvvлэхийн хэрэг байна уу? Иймээс энэ курс эмчилгээгээ баасан гарагийн оройноос эхэлбэл тохиромжтой. Учир нь Даваа гарагийн өглөө ажилдаа явахдаа нvvрэндээ крем, пvдр тvрхэж, хэн нэгний асуултанд хариулах эсвэл айлгахгvй юм.
2. Өөрийгөө өрөвдөх
Үvнийг бараг бvхэл өдөржингөө хийж болно. Гэхдээ хувийн асуудлаа бодон ажил төрөлдөө саад болгохгvй байхыг хичээгээрэй. Өөрийгөө бvрэн өрөвдөж дуусахад 2 орой л хангалттай. Ганцаардахгvйн тулд аль болох найз бvсгvйчvvдтэйгээ хамт байхыг бодоорой. Тэднийг гэртээ ч юмуу эсвэл ямар нэг тааламжтай кафед урь. Дарс шимэнгээ өөрийг нь зовоож байгаа асуудлаа сайн ярьж тэдний “Ямар зэвvvн амьтан бэ?”, “Тэр яаж тэгж чадаж байна аа”, “Одоо яаж амьдарна аа” гэх мэтээр чамайг өрөвдсөн шинж vзvvлэн толгой сэгсэрцгээг. Гэхдээ чи олон найз бvсгvйтэй бол ингэж суухын тулд хамгийн галзуу, ичиж зовохыг мэддэггvйг нь сонго. Тэд нар нөхцөл байдлыг дор нь зөөлрvvлж чи ч тэдэн лvv ямар ч эмгэнэлт байдлаар харахаа болино. Харин “жирийн” найз бол ийм эмчилгээний дараа өөрсдөө гутралд орж болзошгvй юм.
3. Уурлах
Бvр тодруулбал галзууртлаа уурла. Хөлөө дэвсэлж ямар нэг зvйл хагалж эсвэл тvvний бvх зургийг урж, өгсөн бэлгvvдийг нь хая. Гол нь хэтрvvлэн хамгийн хайртай зvйлсээ эвдэхгvй байх хэрэгтэй. Тэгвэл магадгvй эргээд төлөвлөгөөнийхөө 1-р зvйлээсээ эхлэх хэрэгтэй болно. Зарим тохиолдолд сэтгэл зvйчид дэр нvдэн уураа гаргахыг зөвлөдгийг санахад илvvдэхгvй болов уу.
4. Тvvнийг vзэн ядах
Энэ vеийг тойрч гардаг нь ховор. Хайр, vзэн ядалт хоёрын хооронд ганц алхам байдаг гэдэг нь ямар ч тохиолдолд 100% vнэн байдаг ажээ. Чамайг vнэлээгvй урваж өөр хэн нэгнийг илvvд vзэх болсон нь эсвэл зvгээр л чамд хайргvй болсон гэдэгтэй эвлэрнэ гэдэг vнэхээр хэцvv. Иймээс эхний 5 өдөрт тvvнийг бvх зvйлд буруутгаж болно. Цаг агаар, хайртай гутлын өсгий хугарах зэрэгт тvvнийг буруутга. Энэ бол бас нэг хараах сайхан боломж юм. Тvvнээс л болж гунигт бодолд дарагдаж явахдаа цасан дороос цухуйх төмрийг харалгvй гутлынхаа өсгийг хугалсан шvv дээ.
5. Хариугаа авах төлөвлөгөө боловсруулах
Энэ нь өмнөхvvдээсээ хамгийн их тайвшруулах vе шат нь. Хэрэв чи тvvнгvйгээр миний амьдрал ямар сайхан болох бол гэж бодож байгаа бол эдгэрч байгаагийн шинж юм. Ингэхээр хамгийн хэцvv зvйл ард хоцорч гутрал багасаж байна гэсэн vг.
Ингээд хэдэн хувилбар санал болгоё. Жишээ нь:
- Чи ер бусын vзэсгэлэнтэй. Турчихсан, vснийхээ засалтыг өөрчилсөн, нvvрээ сайхан будсан байна. Наранд борлосон хөл чинь гялалзаад л… Гартаа сvvлийн vеийн загварын гар утсыг эргvvлээд л дэлхийн 17-70 насны бvх эмэгтэйчvvдийн мөрөөдөл болсон царайлаг сайхан эрийг сугадчихсан алхаж явна гэж бод. Харин өмнөөс чинь нөгөөх залуу чинь ирж явна. Туранхай, цонхигор, нvд нь ер бусын гунигтай харагдана. Тэр чамаас салсан нь амьдралынх нь хамгийн том алдаа байснаа ойлгон чамаас уучлалт гуйн юу ч хийхэд бэлэн байх бөгөөд чамайг хараад дуу алдан хөлд чинь унана. Харин чи ярвайнгаа гайхамшигт дагуулынхаа гарыг атган шийдэмгийгээр тvvн дээгvvр алхан гарна. Тэр золгvй амьтаны ихэмсэг харцаар харан ирээдvй рvvгээ аз жаргалтай нь аргагvй явж байна гэж ургуулан бод.
- Чи залуухан сайхан өгөөмөр сэтгэлтэй саятантай гэрлэж хувийн харшдаа болох гэрлэх ёслолын ажиллагаандаа тvvнийг урина. Тvvний ирэх зардлыг ч даана. Тэр бусдын хуучин костюм өмсчихсөн ирээд, тэр сайхан орчинд их эвгvй байдалд байгаагаа мэдэрнэ. Чи хуримын бөгжин дэх алмаз эрдэнээ нvд сохлом гялалзуулангаа тvvн рvv зэвvvцэн харж “Бурхан минь, өчvvхэн амьтнаас болж би тэгтлээ их уйлсан гэж vv” гэж бодно.
6. Энэ бvгд огт хэрэггvй тэнэг зvйл болохыг ойлгоно
Энэ vе шат бол өөрийгөө шаналгах биш өөртөө дvн шинжилгээ хийхэд зориулагдана. Утга нь тун энгийн бөгөөд өөрийн зохиосон бодлоосоо сал. 1-рт: “экс” найз залуутайгаа зэргэлдээ байранд амьдарч, нэг дор ажилладаггvй л бол энэ том хотод тааралдана гэдэг бараг л боломжгvй. 2-рт: хамгийн зэвvvцмээр нь тvvнтэй олигтой хувцаслаагvй, будаггvй нvvртэй, бөгтийчихөөд алхаж явахад эсвэл гартаа тор дvvрэн юм, цvнх барьсан явахад минь тааралддаг юм. 3-рт: чи саятантай гэрлэсэн байлаа ч “экс” залуугийнхаа тухай бодохгvй л болов уу. Бодлоо ч гэсэн тvvнийг тэрхvv баяр ёслолдоо урихгvй, тvvний ирэх зардалд нэг төгрөг ч зарцуулахгvй байх. Ийм маягаар 2 хоног бvгдийг ширхэгчлэн тунгаан бодоод мөрөөдлийн ягаан шилнээсээ салах байх даа.
7. Өөрийгөө дооглох
“Сайхан хөхөрч инээхэд хvн төрөлхтөн урьд өмнөх зvйлсээсээ салдаг” гэсэн vг байдаг нь олон зуун жилийн туршлагаар батлагдсан. Тааламжгvй тохиолдолд өөрийнхөө инээдтэй байгааг олж харж чаддаг хvмvvс зөвхөн өөрийн мэдрэлийн системийг хайрлаад зогсохгvй, бусдыг соронзон мэт л татдаг. Гоншигонуур хvнд хvмvvс дургvй байдаг. Нэгэн ухаантай хvн “тухайн мөчид аймшигтай мэт санагдаж байсан зvйл нь эрт орой хэзээ нэгэн цагт инээдтэй санагдах болно” гэж хэлсэн байдаг.
8. Дурсахаа болих
Энэ vнэхээр хэцvv ч, зайлшгvй хэрэгтэй зvйл. Сайхан зvйлийн гашуун дурсамжийг ч бас бод. Өөрийгөө зовоохоо боль. Өдөр бvр өөртөө “Өнөөдөр л яг тvvний тухай бодохгvй” гэж амла. Аажимдаа энэ чинь хэвшил болно. Өнөөдрөөрөө амьдарч сур. Байгаа зvйлсээсээ таашаал авч сур. Чиний зорилго бол хуучин найз залуугийнхаа тухай бодох ч цаг гаргахгvй байхаар өөрийгөө завгvй болгох явдал юм. Энэ нь эхлээд улиг болсон мэт боловч маш vр дvнтэй юм шvv. Урьд нь хэзээ ч цаг зав гаргадаггvй байсан зvйлсээ хий. Айлуудаар зочилж, шинэ хvмvvстэй танилц, ном унш мөн урьд нь авахыг хvсэж байсан CD-гээ авах, усан санд эсвэл хэлний курсд бvртгvvл. Ингээд нэг л сайхан мөчид чи тvvний тухай бодоход урьдынх шигээ догдлохоо болисноо мэдэрнэ. Тэгэхээр дахиад нэг vед шатыг амжилттай давжээ.
9.Тvvнийг найз нөхрөө болгох
Энэ нь чиний сонирхлоос шалтгаална. Амьдрал яаж өөрчлөгдөхийг чи мэдэхгvй шvv дээ. Тvvнээс ямар нэг зvйл хvсэх хэрэг гарах ч юм бил vv. “Экс” залуугаа ашиглах vе гарвал нvvрэн дээрээ гэрэл цацрам инээд тодруулсан нь дээр. Цөөвөр чонын соёо хэнийг ч гоё харагдуулахгvй
10.Өөр хvнд дурлах
Эргэн тойрныхныгоо гал цогтой гялалзах нvд, улаа бутарсан инээмсэглэл дvvрэн царайгаараа гайхшруул. Энэ нь магадгvй төлөвлөгөөний хамгийн сайхан хэсэг нь байх. Эр хvнээс болсон өвчнийг эмчлэх хамгийн сайн эм нь өөр эр хvн гэж хэлдэг шvv дээ. Ийм чухал хариуцлагатай ажилд би яахаараа дөрөвхөн хоног зарцуулсан байна аа гэж чи өөрөөсөө асууж магадгvй. Гэхдээ заримыг нь 2 цагийн дотор л энэ мэдрэмж эзэмддэг шvv дээ.

11.Аз жаргалтай сэрэх vе
Энд тайлбар хийх илvvц юм.

Жич: Дэлхий ертөнц нэг өдрийн дотор бий болчихоогvй сана. Эхний удаадаа болоогvй бол дараа заавал бvтнэ. Чамд аз жаргал хvсье.

24 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. guest | 29/11/07

    hehehe ene yg unen bhaa bi eniig urid unshij bgaagui ch ene buhen minii amidrald ene daraallaar l bolson. yg unen odoo bi tuunii tuhai bodohoo ogt bolison. estoi unen shuu amidral iim l bdag. odoo bol bi az jargaltai bna daa

  2. guest | 29/11/07

    chi ene delhiin hamgiin zivuun amitan ter chigtee zailaarai oo chavaas umduu urchihlaa chamaig l bodoj yavj bgaad ene hadaasiig harsangui gehgui yu hehe (4deh ue shat)

    AnYa

  3. guest | 29/11/07

    bayrlalaaa

  4. guest | 29/11/07

    He he goyo helle bi heregjuulj ehlene neg sain yyj awaad uhtlee yilaad teged daraa nylimsa archad saihan ineenee sanaj betgersen setgeliig mini oilgohgui bga bol Go to… yu gedeg bilee. Busguichude tsoglog baitsgaaya!

  5. guest | 29/11/07

    Haha sonin l yum vnen baij magadgui ee

  6. guest | 3/12/07

    hooh yamar goyo sanal we. gehdee bi eroosoo uilaagve uilahchgvi. gehdee ohiduudaa vvniig heregjvvleed vzeerei.

  7. guest | 4/12/07

    hehehehe bi ochigdor naiz zaluugaa uurandaa algadaa kafed orhiod garaad irsen. namaig huuraad bhaar ni uurandaa tegsen yum odloo garahdaa harmsaad zalgadag yum biluu gej bodoj bsan boliloo. uneheer goyo zovlogoo bna tuuniig martanaa.

  8. guest | 10/12/07

    unen tasartsan goy zuvluguu bna shuu. bi eniig bnga sabaj ywah bolno sain hen negentei uchir ch l taaraa. uneheer bayarlalaa

  9. guest | 10/12/07

    unen tasartsan goy zuvluguu bna shuu. bi eniig bnga sabaj ywah bolno sain hen negentei uchir ch l taaraa. uneheer bayarlalaa

  10. guest | 13/01/08

    odo bodtson bgam bishu?! ^^’

  11. guest | 31/01/08

    yag unen. xariug ni barixad nileed xeden udriig ugux xeregtei. xexe. daana ch teriigee xeregjuulj amjaagui bxdaa teneglelee oilgox ni jaaxan tiim xexe.

  12. Anonymous | 28/08/08

    kiki yg iim yum boldiiishvv. umnu ni unshij bgaagvi ch yg taarch bna shvv

  13. uyanga | 19/09/08

    sain bn uu

  14. boo | 23/02/09

    kkk turshih ue garah l blgui bodwol ter ued ingie baiz

  15. nonuu | 16/05/09

    huuhedgui baisan ch boloosoi tegwel ingeed l salchihgui yu.hunii erhsheeld bna gedeg uneheer hetsuu shuu.ter nowsh bairtai mashintai mungutei bailaa geed hun chanargui bol chi nasaaraa l zowno gesen ug.ohiduud mini sain huntei l suudag yum shuu

  16. sainuu | 30/05/09

    neg angi bol martaj chadahuu

  17. hvslen | 28/10/09

    ene yag vnen shv zaluusaa uragshaa.
    Amidral ooroo tsoglog shde.

  18. Anonymous | 28/11/09

    YAANAA BI EROOSOO TERIIG MARTAJ CHADADGUIE,HEDEN CH JIL BOLOW DOO.THDEE ENE IH AYTAIHAN ZUIL NIITELSEN BN SHU.DANKE!!!

  19. h | 24/01/10

    hehe

  20. bi | 7/05/10

    tiim baina aytaihan yum gehdee ord harshind hurimaa hiigeed nuguuh n hunii huuchin kostium umch ireh n ch yu l bol.ene heseg n joohon tiimerhuu yumaa te.yamar teneg hun chinii hurimd ochihov doo,herev chi baisan bol x-nhee hurimand hunii huvtsas guigaad ochihuu? busad n bol uneheer goe unen yum bichsen baina.uuniig orchuulj bichsen yum bol ter hesgiig n zugeer l hasaad haychihgui manai niigem chin tedniihees uur shdee.

  21. negen zaluu | 1/10/10

    oodguishd. eregtee hun bas durlaad setgeleer unadiishd dandaa l emegtee ta ingeeree tegeeree geel hehe. ingeel erchuuded arhi eruuljuuleh 2 l bgad bgamdaa jehshig. tektee erchuud emegteechuudiig bodwol hamaagui baga shanaldag bhaldaa uneheer l gaihamshigtai duralchaagui l bol.

  22. kula | 28/01/11

    pee bi uuniig ert medehgui yavaa, estoi hairan tsag nervie barsan baina daa, busguichuudee hervee butelgui l bol ali boloh hurdan martah l hojii shuu, boldog bol dor l martah heregtei, daraa ni hairan saihan zaluu nas, husel muruudel orgiluun buhen chini gunddag yum baina lee. Ergeed hevendee oroh gej ih hetsuu, ih l zuil aldna daa.

  23. kula | 28/01/11

    ali boloh hurdan mart gedgiig l dahin dahin helmeer baina daa

  24. эмэгтэй | 10/06/11

    тийм шүү эмэгтэйчүүд минь хайртай мартаж чадахгүй гээд л яваад байвал чи өөрөө л зовно шүү дээ ямар тэр муу новшоор амьсгалдаг биш ер эмэгтэйчүүд минь юун түрүүнд өөрсдөө л сайн боловсролтой мундаг байх хэрэгтэй шүү дээ тийм байсан цагт эрчүүд бол араас гүйгээд л ирнэ штээ

Сэтгэгдэлээ үлдээх