Хайрла, дурла, “сексд”
November 12th, 2007 Оруулсан: admin | FТөрөл: Эхнэр, нөхөр.
“Байнгын сайхан секстэй амьдрал бол хүний биендээ салшгүй үргэлж авч явдаг эмийн сан юм” гэж Энэтхэгийн судлаач доктор Прокаш Котхари хэлжээ. Тэрээр байнга секс хийхийн хамгийн чухал 6 ач холбогдлыг тоочин гаргаж,
хайртай хосуудад сексийнхээ амьдралыг байнгын эрүүл, шинэ байлгаарай гэж хичээнгүйлэн захиж байна. Энэ нь та бидний мэдэх зүйл байж болно. Гэхдээ үүнийг уншаад үзвэл жаахан хуучирсан харилцаагаа сэргээхэд чинь тусалж ч магадгүй.
Секс сайн дасгал.
Сексэд биеийн бүх булчин оролцдог бөгөөд тэдгээрийг 1 цаг ажиллуулахад хамгийн бага нь 300 калори шатаадаг байна. Сексийн үеэр гуя, бэлхүүс, гар, хүзүү, цээж хэсгийн булчингууд онцгой сайн ажилладаг бөгөөд биед тестостерон хүчтэй ялгарснаар тэдгээр булчингуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, ясыг бэхжүүлдэг. Судасны цохилт энгийн үед минутанд 70 байдаг бол сексийн үеэр 150 хүртэл олширдог бөгөөд энэ нь бүх хүчээ аваргын төлөө тэмцээнд гаргаж буй тамирчинтай эн тэнцэх үзүүлэлт юм.
“Орон доторх ганц тойрог чинь цэнгэлдэх хүрээлэнг бүтэн 6 тойрсонтой тэнцэх үзүүлэлт шүү” гэж ноён Котхари өгүүлжээ. Сексийн үед цусанд ялгарах эндорфин нь “байгалийн алуурчид” гэгддэг дархлааны чухал эдүүдийг хүчирхэгжүүлж бие махбодын өвчинтэй тэмцэх чадварыг нь эрс нэмэгдүүлдэг. Мөн сексийн үеэр эрчимжсэн цусны эргэлт нь биед хорт бодис хуримтлагдахаас хамгаалдаг шидтэй байна.
Баяр хөөрийг мэдэрнэ.
Сайхан сексийн үеэр цусанд ялгарсан серотонин нь /сайхан хоол идсэний дараа мөн үүнтэй адил мэдрэмж төрдөг байна/ сэтгэл хангалуун байдал бий болгож, биеийг сулруулан стрессээс хамгаалдаг байна. Байнга секс хийж, түүнээс таашаал авдаг эмэгтэйчүүдийн цусан дахь эстроген даавар хавьгүй их байдаг бөгөөд энэ нь арьсыг эрүүл, толигор болгодог ажээ.
Сэтгэл санааны хямралын тухай март.
Дур тавьсны дараа цусны эргэлт аажмаар хэвийн байдалд орж, судасны даралт бууж, зүрхний цохилт цөөрөн хүний сэтгэлд амгалан тайван байдал, баяр хөөр мэдрүүлдэг байна. Эр хүний үрийн шингэнд хадгалагддаг простогландин даавар нь эмэгтэй хүний үтрээгээр дамжин биенд нь шимэгдэхдээ эмэгтэй хүний биед өөрт нь чухал хэрэгтнэй даавруудыг ялгаруулах явцыг сайжруулдаг гэнэ.
Өвчнөөсөө сал.
Секс нь окситоцины ялгарлыг нэмэгдүүлдэг. Дур тавихын өмнө цусан дахь окситоцин энгийн үеийнхээс 5 дахин их хэмжээтэй ялгарах бөгөөд энэ нь дээр өгүүлсэн өвчний эсрэг тэмцэгч эндорфиныг ялгаруулахад шууд нөлөөлдөг байна. Эмэгтэй хүний таашаалын гол цэг болох G цэгийг идэвхжүүлэхэд ялгарах эндорфин нь өвчлөх боломжийг 40 хувь буулгах бөгөөд бүсгүй үнэхээр дур тавьж чадсан бол өвчин тусах магадлалыг бүр 100 хүртэл хувь бууруулдаг гэнэ.
Шархаа эмчилье.
Шведийн эрдэмтэд окситоцины найрлага бүхий тариагаар мэрэгч амьтдад тарьж туршилт хийж үзэхэд туршилтанд уг тариаг хийлгэсэн мэрэгчдийн шарх нь энгийн үеийнхээс 2 дахин түргэн эдгэрч байжээ.
Сайн үнэрлэнэ.
Сексийн дараа пролактин дааврын хэмжээ нэмэгдэж тархины үнэрлэх хэсгийг хариуцдаг үнэрлэх төвийн мэдрэлийн эдүүдийн холбоог эрс сайжруулдаг байна.
Үргэлж залуугаараа.
Сексийн идэвхтэй амьдрал нь насыг уртасгадаг. Шотландын эрдэмтэд 18-102 насны 3500 хүнд судалгаа хийж үзээд сексийг байнга үр дүнтэй хийдэг хүмүүс илүү эрүүл бөгөөд залуу сайхан харагддаг болохыг нотолсон байна.





Neeren gej yy,
Cekc, cekc bas daxin cekc…
bi 22toi.bi huntei untaj uzeegui.bi ih gutranga bas haaya ogtsom uurtai.aidas ih bdg.ene ni yutai holbootoi bol.
ahiad l bi bna.bi bas unseltsdeggui sex hiij uzeegui.ene ni minii biyd yamar neg myy nuluutei yu.25 hurtlee huntei untahgu bol ene ni surug ur dagvar bgaa yu.nadad zaaval hariulaarai guij baina.
tiim muu yum bhgvi ee.sanaa zovoltgvi
muu yum bodoo bval chi yag tiim bolno.sex ert hiilee geed sain ni yu bgaa yum,harin ch uvchingui eruul saruul bh tsagaa urtasgaj bgaagaa medej bn uu chi.bi l gehed anh 25 taidaa sex hiij uzsen.muudsan ni yu bgaan.hehe.sanaa setgelee taivan blga daa.sex hiih arvin turshlaga hurimtluulj bgaa l turshij uzeed bj dee.
Nuhur ni ehnerteigee untdaggui 6-7 jil bolj bna gevel ta buhen unemshih u? Odoo barag eregtei hun haraad oi gutdag bolood bna horin hedhen nasnaasaa emgen shig amidaraad udii hurchee. hamgiin gol ni iluu harj biluu dolooh sonirholgui gants huudee muu yum boloh bii gej uuriiguu zoliosolj iim olon jil yabjee odoo nadad amidral utaga uchirgui, unench setgel shal hereggui yum gesen bodol l uldsen bna. Huugee bodoj uuriiguu zoliosolj zalahlaa nuhuruusuu salya gehees uur yum bodohoo bsan amidral uneheer hatuu togloomtoi yum a. Bi ug ni hund gem hor hiideggui chadaliin hereer tus hurgej uuruu uuriiguu abch yabdag jiriin l emegtei…
Nuhur ni ehnerteigee untdaggui 6-7 jil bolj bna gevel ta buhen unemshih u? Odoo barag eregtei hun haraad oi gutdag bolood bna horin hedhen nasnaasaa emgen shig amidaraad udii hurchee. hamgiin gol ni iluu harj biluu dolooh sonirholgui gants huudee muu yum boloh bii gej uuriiguu zoliosolj iim olon jil yabjee odoo nadad amidral utaga uchirgui, unench setgel shal hereggui yum gesen bodol l uldsen bna. Huugee bodoj uuriiguu zoliosolj zalahlaa nuhuruusuu salya gehees uur yum bodohoo bsan amidral uneheer hatuu togloomtoi yum a. Bi ug ni hund gem hor hiideggui chadaliin hereer tus hurgej uuruu uuriiguu abch yabdag jiriin l emegtei…
ene egchid hanadaj helehed bitgi sanaagaar una l daa,buh yumiig oodrogoor tosool,ta hunteu untmaar baiga bol nohortoo heleed untah heregtei,nohor ta 2-n haritsaa taalamjgui bolood udaj baigaa bol yahav oor hunte unt l da .bolohgui gesen huuli baihgui,ingej gutarch amidarch baisanaas ooriinhoooo erheer jargaad yu durtaigaa hiigeed l yavj baisan ni deer.heden nas hurtel amid yavna gej ingej yavah yum bee tiimees zurhee changaalad urgashaa
hi hervee nuhur chin odoo hamt amidardag hernee tanitai untahgvi 6 jil bolj bga bol uvchtei bolchihood tanid haldaahaas bas helheesee sanaa zovood untahgvi bga yum bish v ternees bish uur hvntei bolson bol salaad yavmaar yum
harin time sonin l haritsaa bna. sex hiiheer buur uvduud bhiimaa yahu
ehner nuhur bj sonin yum aa. yariltsaad uzeech. sex hiiheer uvduj bga bol uvchtei gesen ug. yanz buriin urevsel bj bno. jisheelbel yag hiigeed hudulhud uvduj bga bol savnii urevsel bolj bna gesen ug.
amidrald vneheer sonin ym ih boloh ym bi nohortegee muudsan vedee sexiig tevchdeg ih udsan ve 2sarl bolson