Үнсэлдэцгээ залуус аа!

November 12th, 2007 Оруулсан: admin | FТөрөл: Мэдэхэд илvvдэхгvй.

Үнсэлцэнэ гэдэг эн түрүүн тухайн хүнтэй хэр тохирохоо мэдрэх гэсэн анхны оролдлого гэнэ. Хэн нэгэнтэй халуун янаг тэврэлдэн байхдаа бид өөрсдөө ч мэдэлгүй тухайн хүнийхээ дааврын системийг нарийвчлан судалж байдаг ажээ.

Сексийн дааврыг хамгийн ихээр ялгаруулдаг зүйл бол хэлний үзүүрийн зөөлхөн шүргэлт юм. Хайр дурлалын кинон дээр гардаг шиг сүүрс алдуултал үнсэлцэх гэж оролдоод хэрэггүй л дээ. Жүжигчдийг дэлгэцэн дээр илүү сайхан харагдуулах үнсэлтийн сургуулилт хийлгэдэг учраас кинон дээрх шиг сайхан болсонгүй гэж гутрах нь дэмий зүйл юм.
Гэхдээ жинхэнэ ёсоор үнсэлцэж сурах хэрэгтэй шүү. Үнсэлтийн ач тусын тухай эрдэмтдийн хийсэн хамгийн сүүлийн үеийн судалгааг энд дурдъя л даа. Чамгүй олон өвчнийг эдгээх болон урьдчилан сэргийлэхэд үнсэлтийг эмчилгээний жор болгон бичих хэрэгтэй гэж тэд нэгэн дуугаар баталж байгаа шүү.

1-р жор. Лос Анжелесийн секс судлалын нийгэмлэгээс удаан, тачаангуй үнсэлт бидний цусны эргэлтийн системд сайнаар нөлөөлдгийг тогтоосон байна. Үнсэлцэх явцад судасны цохилт минутанд 110 хүртэл цохилдог бөгөөд энэ нь зүрх судасны системийн тун сайн дасгал ажээ. Тиймээс уушигны болон зүрхний өвчин тусахгүй байя гэвэл сайтар үнсэлцэх хэрэгтэй болох нь.

2-р жор. Чикаго хотын шүдний эмгэг судлалын академи үнсэлтийг шүд цооролтын эсрэг шилдэг эм гэж тодорхойлжээ. Энэ нь гарцаагүй судалгаагаар нотлогдсон бодит үнэн аж. Үнсэлт нь шүдний гадаргууг гэмтээдэг шүлтний исэлтийг саармагжуулахдаа бохиноос хавьгүй илүү тустай зүйл болох шүлсний бүтцийг сайжруулдаг юм байна.

3-р жор. Шүдний эмч мэргэжилтнүүд зөөлөн, тачаангуй үнсэлтээр байнга “хичээллэгсэд” буйлны өрөвслөөр хавьгүй бага өвчилдөг болохыг нэгэн дуугаар баталж байна. Учир нь буйлны өрөвслөөс урьдчилан сэргийлэх арга бол буйлны иллэг юм. Тэгвэл бид үнсэлцэхдээ чухам тэр ид шидтэй иллэгийг чинь л хийдэг биз дээ?

4-р жор. Хэрвээ чи өдөрт ядаж нэг удаа л 3 минутаас удаан хугацаагаар үнсэлцдэг бол төдий хэрээр өөрийн стрессээс салж байгаа гэсэн үг. Үүнийг Монреалийн клиникийн эмнэлгийнхэн нотолж байна. Тачаангуй, жинхэнэ үнсэлт бидний бие махбод дахь “стрессийн даавар”-ыг устгадаг биохимийн идэвхжлийг сайжруулдаг ажээ.

5-р жор. Австрийн нийгмийн эрүүл мэндийн академийн доктор Ульф Беминг үнсэлт бол “аман вакцин” гэж үзэж байна. Үүнд гайхаад байх юм огт үгүй. Учир нь шүлсний найрлаганд асар олон төрлийн нян хадгалагдаж байдаг бөгөөд тэдгээрийн 80 хувь нь хүн бүрт ижилхэн байдаг, 20 хувь нь ганцхан тухайн хүнд л байдаг нянгууд гэнэ. Тиймээс үнсэлцэх явцдаа бид энэхүү ховор нандин 20 хувиа солилцдог бөгөөд энэ нь бидний дархлааны системийг сайжруулж, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг ажээ.

За, ийм л байна даа. Тэгэхээр жаргалыг хүсвэл эрүүлийг хүс, эрүүлийг хүсвэл үнэнээсээ үнсэлц! Өвдөхөөсөө урьдчилан сэргийлж, өвдлөө ч элдэв эм тан уухын оронд өөрт таатай, хийхэд хялбар ийм нэгэн “гимнастик”-ийг л байнга хийвэл болох нь тэр! Өдөрт 6-аас доошгүй удаа 3 минутаас удаан хугацаагаар үнсэлцээд байвал та үргэлж эрүүл явж болно гэсэн шүү.

6 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. guest | 14/11/07

    saixan yntseldex ch bas saixan shyy.

  2. Anya | 15/11/08

    bi vnseltseh ymar bdagiig medehgvich odoo surnaa nzuudaa nadad tuslaarai.

  3. Anonymous | 17/08/09

    Bi anh udaga vnseltsej vzeh gj bga yu l da yag yaj vnseltsdeg g deddgvi ehleed 2 uruula yadag yum be daraa n ……. Zaluusa tuslarai !!!

  4. na | 7/11/09

    uneheer dajgui sanaa bn bas goy

  5. zp | 31/01/10

    unseltseh ch goy shuu

  6. Anonymous | 31/01/10

    yag yaj unseltsvel goy baidag yum bee?
    Zuvluguu uguuch humuusee??

Сэтгэгдэлээ үлдээх