Хайртай бол хард гэж vv
November 11th, 2007 Оруулсан: admin | FТөрөл: Сэтгэлийн дэм.Та бvхэнд хандаж өөрийн амьдралдаа зөвөлгөө авмаар байна. Яг vнэндээ сэтгэлээ амраах гэсэн юм. Өөрөө шийдэхийг хичээн хvсэвч хvчин мөхөсдөх vе байх юмаа. Би нөхөрт гараад тун удахгvй арван нэгэн жил болно. Энэ хугацаанд амьдралд маань жаргал зовлон ээлжлэн байсан.
Тиймээс ч би амьдралдаа сэтгэл дундуур байгаагvй. Бусдын амьдрал шиг л хадмуудтай сайндах, муудах, анхны vрээ vзэж баярлах, өөрийн гэсэн байр сууцтай, унах унаатай болсон өнөөдрийг хvртэл бие биенээ дэмжиж, тусласаар, амьдралынхаа төлөө зvтгэсээр ирсэн. Энэ бол миний аз жаргал, баяр баясгалан, заяа төөрөг минь юм гэдэгт итгэдэг байлаа.
Гэхдээ сvvлийн vед миний энэ итгэл алдрах боллоо. Заримдаа энэ амьдралын утга учир, өнөөдрийг хvртэл итгэж явсан бvхэн маань хий хоосон зvйл шиг санагдах юм. Нөхөр маань надаас таван насаар ах. Тэгээд ч тэр юм уу намайг учир зvггvй, хий хоосон харддаг. Бага залуу байхдаа би нөхрийгөө хардахад нь битvvхэндээ баярлаж, намайг хайрлаж, харамлаж байна гэдэг боддог байлаа. Гэвч нас минь ахих тусам тvvний энэ ухаангvй алхам нь намайг залхааж, итгэлийг минь эвдэж, сэтгэлийг минь зовоох боллоо. Тvvнтэй хардалтын талаар ярилцах гэх бvрт минь “Хайртай бол хартай” гэсэн ардын маань сайхан vг байна гэдэг. Үнэхээр хайртай бол хартай гэж vv? Намайг хардах бvрдээ нөхөр маань төдий чинээгээрээ намайг алдаж байгаагаа ерөөсөө ойлгодоггvй. Үvнийг яаж ойлгуулахаа vнэндээ мэдэхгvй юм. Энэ тухай илэн далангvй, эвээр ярилцъя гэж эхэлэвч удалгvй хэрvvл болж төгсдөг болохоор тvvнтэй ярихаас ч залхдаг болсоор удаж байна.
Сэтгэлдээ бугштал хадгалсан зовлонгоо гадагшлуулмаар, хэн нэгэнд хандан яримаар vе амьдралд бишгvй л тохиолдох юм. Залуу насандаа найз нөхөд, аав ээж, ах дvvстээ яриад сэтгэлээ амраачихдаг байсан бол нас минь ахих тусам дотроо хадгалж, дотроо шаналах маань ихэслээ. Магадгvй энэ миний төрөлх зан чанартай маань холбоотой байх л даа. Бусдад муугаа vзvvлэх, тэдний бах тавыг нь хангахгvй гэсэндээ л дотроо тээж явдаг. Сvvлийн vед сэтгэлийн минь ачаа дэндvv хvнддээд байх шиг санагдаж, дотор минь бачуурах боллоо. Анхандаа нөхөр маань намайг дуугаа хураах, сэтгэл тавгvй болох бvрт минь аргадаж, тайтгаруулан энхрийлдэг байсан бол сvvлийн vед бид бие биендээ тэгж эрхлэж ч чадахаа больчихжээ.
Амьдралаас олж харах баяр баясгалан, эрч хvч маань сулраад байх шиг. Хэн нэгэнд vгvйлэгдэж явах шиг сайхан зvйл байхгvй ч хэн нэгнээр хардуулж, гvтгvvлж амьдрах шиг доромжлол бас байхгvй юм шиг. Бид энэ хэдэн жил бие биенээ гарын таван хуруу шигээ мэддэг болсон гэж би боддог. Өдий хvртэл надад итгэхгvйгээр амьдарч байсан гэж vv дээ гэж бодоход надад өнгөрvvлсэн он цагууддаа харамсах сэтгэл төрөх юм. Би огт буруугvй хэрнээ ингэж шаналах ч гэж дээ гэж заримдаа гутардаг. Үр хvvхэд маань өсөн том болж, бид ч бас чамгvй хөгширч байгаа болохоор бvх зvйлд сэтгэл хөдлөлөөр хандахаа больчихож дээ. Энэ нь бас харамсалтай ч юм шиг. Учир нь бид өмнө нь бие биендээ тунирхаж, айлгаад дараа нь эвлэрдэг байсан бол одоо яажшуухан эвлэрэхээ мэдэхээ байчих юм.
Тvvний энэ утгагvй хардалт бидний дунд хана хэрэм босгоод хана нь улам л зузаараад байгааг тэр огт анзаардаггvй. Одоо надад энэ хана хэрмийг нураах сэтгэлийн хvч байхгvй, би нурааж ч чадахгvй болсон юм шиг. Буруугvй мөртлөө буруутай юм шиг гөлөлзөнө гэдэг тийм ч сайхан биш шvv дээ. Ийм ялагдал бvрийнхээ дараа би тvvнийг ч өөрийгөө ч vзэн яддаг. Өөрийнхөө сул доройд л ингэж гvтгvvлж байгаа мэт санагдавч vр хvvхдээсээ, хөрш айлаасаа санаа зовохдоо би нөхөртөө бууж өгдөг. Заримдаа би нөхөр маань олон хvvхнvvдтэй хамт ажилладаг болохоор миний vйлдэл, миний vг хэл тvvнийг хардуулахад хvргэдэг юм болов уу гэж боддог. Гэхдээ хvн болгон адилгvй, хvлэг болгон жороогvй гэдэг шvv дээ. Яагаад намайг бусадтай адилтган авч vзээд байгааг нь би ойлгохгvй юм. Би ч гэсэн тvvнийгээ харамлах, хардах vе байдаг.
Гэхдээ хэзээ ч тvvнийг эвгvй байдалд оруулж байгаагvй. Миний хувьд тvvний итгэлийг алдсан тохиолдол нэг ч байхгvй. Магадгvй хэрвээ надад байсан бол би энэ бvхнийг тэвчээд өнгөрvvлэх л байсан болов уу. Гэтэл нэг ч болов удаа би тvvнийг хуурах гэж оролдох нь бvv хэл, тийм зvйлийн тухай бодож ч vзээгvй шvv дээ. Залуухан байхдаа бусдын харааг булааж, хайрын vг сонсч явсан ч гэлээ эр нөхөр, vр хvvхдээ гэж сэтгэл минь хормын төдий ч алдраагvй. Эргээд бодоход хардалтаас болж олон сайхан залуусын амьдрал vрэн таран болж байхыг олонтаа харсан учраас л би өнөөдрийг хvртэл тэвчсэн юм шиг. Бид яагаад бие биендээ дурлаж, бие биенээ хайрлаж явсан тэр vеийнх шигээ насан туршдаа бие биендээ итгэж болдоггvй юм болоо. Өдий насандаа бие биенээ хардаж харамлана гэдэг vнэхээр утгагvй санагдах юм.
Яагаад хvний, бусдын амьдралын хэмжээсээр өөрсдийн амьдралаа хэмжээд байгаа юм бэ?. Хэн хэний маань хайр нь хуучраагvй, сэтгэл нь хөрөөгvй байж бие биенээ ингэж зовоох ч гэж дээ гэж харамсах юм.
П.Б. УБ хот
“Хайртай бол хартай” гэдэг чинь амьдралаар шалгарчихсан vг. Гэхдээ…
“G entertаinment” студийн найруулагч Р.Мөнхсайхан
- Захидлыг уншаад төрсөн сэтгэгдэл?
- Хvн болгонд байгаа гэж хэлж болохоор зовлон юм уу даа. Уран зохиолд тэр дундаа дэлхийн сонгодог зохиолуудад ч хайрлаж дурласан, хардсан тухай байдаг. Хэдэн зуун жил энэ сэдэв байсаар л байсан. Хайрын тухай ярихаар хайрын гурвалжингийн тухай ярьдаг. Энэ нь хартай ч бас холбоотой. Өөрөөр хэлбэл хайрладаг, дурладаг, урвадаг нь мөнхийн сэдэв юм уу даа. Байгалийн жамаар аливаа зvйл арга билиг, эсрэг тэсрэгийн нэгдэл дээр тогтдог. Гал, ус, нэмэх, хасах цэнэг гэх мэт. Тиймээс хар бол байх ёстой байгалийн жам ёсны зvйл юм уу даа.
Хэрвээ хар байдаггvй, хардаад өөрийгөө болон өрөөлийг зовоодог хvн байдаггvй байсан бол өнөөдрийг хvртэл “Отелло” хэдэн зуун жилийн туршид оршин тогтнохгvй байсан. Хардалт ямар том эмгэнэл вэ гэдгийг vзэгчид мэдэрч, мэдэрдэг. Хардалтыг шинжлэх ухаан, гvн ухааны vvднээс тайлбарлахыг хичээсээр байгаа. Эрдэмтдийн vзэж байгаагаар гvн хардалт 40-өөс дээш насныханд тохиолддог гэж vздэг юм билээ. Тиймээс хар насны онцлогтой холбоотой байх. Энэ бvсгvйн хувьд ч, нөхрийнх нь хувьд ч байгалийн жамаар ирж байгаа хэцvv vе тохиолдож байх шиг байна.
- Энэ vеийг давахад нь захидлын эзэн бvсгvйд маань туслаач?
- Ийм vе ирж буйг мэдрээд ойлгох хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Нөхрийгөө сайн ойлгоорой гэснээр амархан ойлгоод, бvх зvйл сайхан болчихгvй л байх. Гэхдээ энэ бол аль ч улс орон, vндэстэнд тохиолддог зvйл. Танд л тохиолдож байгаа зvйл биш таны vеийнхэнд их тохиолдож байгаа болов уу гэж бодож байна. Залуугаасаа хардаж байсан бол нөхрийн тань харьцааны боловсрол, гэр бvлийн хvмvvжил, өмчирхөх vзлээс vvдэлтэй хар байх. Харин нас ахих тусмаа хардах нь ихэсч байгаа бол байгалийн жамаар цаг хугацаатай ирж байгаа зайлшгvй vе гэдгийг сайн ойлгож, хvлээцтэй хандаарай. Таныг хардах нь танд хэцvv байгаа ч нөхөрт тань бvр илvv хэцvv байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт хардах байлгvй гэсэн vг байдаг шvv дээ. Тэгэхээр одоо тийм vе ирээд байна гэсэн vг юм шvv. Үvнийгээ давах аргаа хэн нэгнээс, сониноос, надаас хайх хэрэггvй юм. Харин олж чадвал сайн байна. Гэхдээ өөрөөсөө л хайж олох хэрэгтэй. Амьдралын зорилгоо шинээр хайхынхаа оронд хvvхдvvдийнхээ төлөө эвлэрэх хэрэгтэй. Тэд ч гэсэн та нарыг хараад шаналж байгаа шvv дээ. Тэднийг та нараар бахархаж, баярлатал нь эвлэрэх хэрэгтэй.
- Хайртай бол хартай гэдгийг Та хvлээн зөвшөөрдөг vv?
- Амьдралаас шалгарчихсан vг. Энэ vгтэй амьдралаа яаж нийцvvлэх вэ гэдэг нь чухал. Тvvнээс биш хайртай бол хартай гэдгий буруутгах юм уу зөвтгөх хэрэггvй л дээ. Хайраараа хараа яаж дарах вэ гэдгээ л мэдэх хэрэгтэй. Их хайр харыг vргэлж дарж байх ёстой гэж боддог.
- Хардалт нь байгалийн жамаар хvн бvрт тохиолддог юм бол Та тvvнийг яаж даван гарах вэ?
- Эхнэр маань намайг хардах юм бол би амархан гарчихна. Бусдын хардалтаас гарах амархан ч өөрийнхөө хардалтаас гарах хамгийн хэцvv байх аа. Хэрвээ би өөрөө хардаад эхэлбэл тэр хараасаа яаж гарах вэ гэдэг хэцvv санагдаж байна. Надад эхнэрийн маань тусламж их хэрэгтэй болох байх даа.
- Гэр бvлийн аз жаргал юунд оршдог гэж та боддог вэ?
- Хvvхэд. Үр хvvхдээ эзгvйд нь vгvйлэх, тэднийхээ төлөө vхэн хатан явах л гэр бvлийн аз жаргал. Би урьд нь аав ээжийгээ ингэж ярихад нь ойлгодоггvй байлаа. Харин одоо л маш сайн ойлгож байна. Оросууд “Байшин барьж, мод тарьж, хvvхэд өсгөх гэж амьдарсан юм аа” гэж ярьдаг. Энэ нь юуны ч төлөөлөл, төсөөлөл байж болно. Алимны мод тарихад арван жилийн дараа дөнгөж л цэцэглэдэг. Тэгэхээр vр жимс авахын тулд хичнээн хугацаа хэрэгтэй болох нь ойлгомжтой. Шинээр бизнес хийж өөрийн байр сууриа хайж байгаа хvн байшин барьж байгаа хvнтэй адилхан шvv дээ.
- Хайр сэтгэлийн талаар?
- Хайр сэтгэл гэж монголчууд бид ярьдаг. Хайрын тухай ойлголт орон оронд өөр байдаг. Гэхдээ хайртай болох, сэтгэлтэй болох ялгаатай юм шиг санагддаг. Дурлал, хайр, сэтгэл гэсэн гурван өөр зvйл байдаг. Сэтгэлийг зvрхэнд, дурлалыг тархи, бодол, оюун санаанд, хайрыг элгэнд байдаг гэж боддог. Дурлал, хайр, сэтгэл гурав уралдвал хайр нь тvрvvлэхээр байгаа биз. Монголчууд бид элгэн садан гэж ярьдаг. Хамгийн их ойрхон гэсэн утгатай. Бид биенээ элгээрээ хайрладаг. Тэгэхээр хар бол элгийг эмтэлдэг зvйл болж таарч байна.
- Танд баярлалаа. Уран бvтээлд тань өндөр амжилт хvсье.
М.Наранмандах
Хардалтыг шууд таслан зогсоох хэрэгтэй
Сэтгэл зvйч Д.Цогзолмаа
Юуны тvрvvнд хардалтын шалтгааны талаар асуумаар байна. Бvсгvйн захидалд дурдсан шиг зvй бус хардалтаас болж залуу гэр бvлvvд салж сарних тохиолдол олон шvv дээ?
- Хардалт нь цэвэр хувь хvний төрөлх зан чанартай холбоотой байдаг. Хийсвэрлэл сайтай, ургуулан бодох чадвар өндөртэй хvмvvс хар ихтэй байдаг. Энэ нь өөрийнхөө оюун санаанд ургуулан бодсон зvйлдээ vнэмших, эсвэл харсан, vзсэн, сонссон зvйлээ заавал тохиолдох ёстой юм шигээр бодож, идэвхижvvлснээс vvддэг. Хардалт тухайн хvний амьдралтай нь хамгийн ойрхон байгаа эргэн тойрны хvмvvс, хvрээллээс нь маш их шалтгаалдаг. Өөр нэг шалтгаан нь гэр бvлийн амьдралдаа vнэнч бус хvн бусдыг өөртэйгээ дvйцvvлэн хардах явдал элбэг байдаг. Хардалт нь тухайн хувь хvний боловсрол, ухаан, хvмvvжил, хvнийг ойлгох чадвартай ч мөн холбоотой юм.
- Хардалтыг сэтгэцийн эмгэг, эрvvл бус авир гэж vзэж болох уу?
- Хардах нь хvн бvрт их бага хэмжээгээр байдаг. Харин хэмжээнээсээ хэтэрвэл сэтгэцийн өвчин болно. Хардалтын өнгөц хардалт, хэрцгий хардалт, амьдралын туршлагаас vvдэх хардалт гэсэн хэлбэрvvд байдаг. Хий хоосон бодолдоо автан хардаж байгаа хvн өөрөө сэтгэцийн өвчинтэй болохоос гадна хардуулж буй хvн мөн давхар хамаарлаар өвчилсөн тохиолдол их гардаг. Зарим нь хэрцгий хардалтаас болж бие эрхтэнгээрэээ ч хохирох явдал байдаг.
- Энэ тохиолдолд та юу гэж зөвлөх вэ. Өөрийгөө зөв ойлгуулах арга зам байна уу?
- Энэ бvсгvй маань стрессийн сvvлийн шатанд буюу туйлдах vедээ орсон нь захидлаас харагдаж байна. Сэтгэл зvйн хувьд нөхөртөө олзлогдчихсон, энэ байдалтайгаа эвлэрчихсэн амьдралаас уйдаж, хөрчихсөн юм шиг санагдлаа. Эмэгтэйчvvд маань нэг зvйлийг огт анзаарч, анхаарахгvй байсаар өнөөдрийн энэ бvсгvйнх шиг байдалд өөрсдийгөө оруулчихдаг. Энэ нь юу вэ гэхээр нөхөрт гарсан өдрөөсөө л эхлэн амьдралд нь болж өнгөрсөн бvхий л зvйлийг нөхөртөө илэн далангvй ярьдаг. Ингэснээрээ өөрийгөө бvх талаараа нээлттэй, тодорхой болгочихдог. Гэтэл таны амьдралын энэ хэмнэлд нөхөр тань дасал болоод ирэхээрээ амьдралын тань хэмнэл бага зэрэг өөрчлөгдөхөд таныг хардах сэдэлт болж өгдгийг мэддэггvй. Тиймээс vргэлж нээлттэй, тодорхой байх, аливаа өөрчлөлт бvрийг тайлбарлаж, тайлагнаж байх хэрэггvй гэдгийг ялангуяа залуу эзэгтэй нарт зөвлөмөөр байна.
Харин захидлын эзний хувьд дараах гурван аргыг туршаад vз гэж зөвлөмөөр байна. Нэгдvгээрт, нөхрийнхөө хардаж байгаа зvйлийг эсэргvvцэлгvй шууд хvлээн зөвшөөрөх, хоёрдугаарт, өөр шиг нь эргvvлэн хардах, гуравдугаарт, өөр хvнтэй дотно харьцаа тогтоох.
Эхний арга нь өөрийнхөө буруугvй гэдгийг нотлох гэж хичээхийн оронд нөхрийнхөө хэлvvлэх гээд байгаа хvссэн зvйлийг хэлэх, хvлээн зөвшөөрөх явдал юм. Ингэх нь эрчvvдийн сэтгэл зvйд их нөлөөлдөг. Хоёр дахь арга нь хардалтын зовлонг мэдрvvлэх, хардалтаас залхаах арга. Харин гурав дахь арга бол нөхрийнхөө хардахыг дуугvй инээгээд сонсож чаддаг, тvvнд шаналж, өөрийгөө стресст оруулахгvй байж чадах арга юм.
- Хардалтаас болж эмэгтэйчvvд маань өөртөө итгэлгvй, өөрсдийгөө хэтэрхий буруутгаад байдаг юм шиг санагдах юм?
- Үнэхээр хардалтаас болж бvсгvйчvvд маань өөртөө итгэлгvй, гутранги болж эхэлдэг. Биеэ авч явах байдал, хvнтэй харьцах харилцаанд нь хvртэл өөрчлөлт ордог. Үргэлжийн сэтгэл тавгvй байх, өөрийгөө буруутгах, харагдахгvй л болохоос хvлээсэнд оруулчихдаг. Ийм харьцаанаас эмэгтэйчvvд их хохирдог. Тиймээс хардалтыг нь шууд таслан зогсоох хэрэгтэй.
- Зөвхөн хардалтын ч биш, амьдралын аливаа асуудлаар эрчvvдтэй хамгийн зөв, хялбар ойлголцох арга юу байдаг юм бэ?
- Эрчvvдийн сэтгэл зvй их өвөрмөц, эмэгтэй хvнийхээс өөр байдаг. Тиймээс өөрийнхөө санааг шууд ямар ч сул vг, оршилгvйгээр хэл. Шуудхан тулж, шулуухан яривал илvv ойлгуулах боломжтой. Эрчvvд учирлах, тайлбарлах, vглэх, уйлах зэргийг огт хvлээж авдаггvй. Эмэгтэйчvvд маань эрчvvдийг өөр шигээ бодоод хатуурахчих вий, гомдоочих вий, сэтгэлийг нь зовоочих вий гээд зөөлөн, хvлээцтэй ханддаг. Гэтэл амьдрал дээр эмэгтэй хvн хvлээцтэй зөөлөн байх тусам илvv их алддаг.





Ñàéí áàéíà?óó ýíý ñàéòûã óíøèæ áàéãààä ººðèéíõºº øèéäýæ ÷àäàõã¿é áàéãàà àñóóäëûã áè÷èõýýð øèéäëýý.Òà á¿õýí óíøààä íàäàä çààâàë çºâëºãºº ºãººðýýé.Áè õàíüòàéãàà ñóóãààä 5æèë áîëæ áàéíà.Íýã îõèíòîé .Ìàíàé õ¿í óã íü ãàéã¿é õ¿í ë äýý.Áèä 2èéí àìüäðàëä áóñäûí àäèë õýð¿¿ë òýìöýë þì þì ë áîëäîã.Ãýõäýý ñ¿¿ëèéí ¿åä ìàíàé õ¿í ºäºð áîëãîí îðîéòîæ èðíý.Èðýõäýý áàéíãà àðõè ïèâ óóñàí áàéäàã áîëëîî.Àðõèíä îðîîä áàéõ øèã áàéíà.Áè á¿¿ð ÿàõàà ìýäýõýý áîëèëîî.Áè áîäîõäîî ººð õ¿íòýé áîëñîí þì áîëóó ãýæ áîäîîä 2óóëàà ÿðèëöàÿ ¿íýõýýð íàäààñ óéäñàí áîë ÷è ¿íýíýý õýë 2óóëàà ñàëèé ãýõýýð òèéì þì áàéõã¿é ãýõ þì îäîî ¸ñòîé óóõã¿é ãýýä ë ìàðãààø íü áàñ ë óóíà.Áè çàðèì ¿åä ÿàâàë ÿàã ãýæ õàÿààä þó ÷ õýëäýãã¿é çàðèìäàà óóð õ¿ðýýä ýìýãòýé õ¿í ë áîëñîí õîéíî õàøèã÷èæ çàãíàõààð ÷è ààø ìóóòàé áè óó÷ëààðàé ë ãýý áèç äýý.ßäàðãààòàé þì ãýõ ìýò óóðëàõ þì òýãýýë Ẻí õýð¿¿ë .Áè ºíººäºð ë ãýõýä ºäºð ÿðèõºä ºíººäºð ýðò î÷íî àðõè óóõã¿é ãýñýí òýãñýí áàñ ë àëãà íàäðóó ÿðüñíàà áè íýã àæèëòàé áîë÷èõëîî öàãèéí äàðàà î÷èé ãýñýí òýõýýð íü áè ÷è ¿íýíýý ë õýë ýðãýæ óóëçàõã¿é í¿¿ð áèø ÿã ÿàõ ãýæ áàéãààãàà ãýñýí ÷èíü ïèâ óóõàà ÿâæ áàéíà ãýäèéí òýõýýð íü áè ÷è õýíòýé óóõ ãýæ áàéãàà þì òýð õ¿í ÷èíü òèéì ÷óõàë þìóó ãýñýí ÷èíü òèéí ãýñýí òýãýõýýð íü çà çà òýãâýë ýìýãòýé õ¿í þì áàéíà òý ãýñýí ÷èíü ¿ã¿é ýðýãòýé ãýñýí,òýãýõýýð íü áè ÷è õ¿ðýýä èð 2óóëàà õàìòäàà íýã ãàçàð îðæ æîîõîí ñóóÿ íàäàä ÷àìòàé ÿðèõ þì áàéíà.÷è ¿íýõýýð îõèí áèä 2òîé õàìò àìüäðàõ õ¿ñýëòýé õàéðòàé áîë áè ýöñèéã íü õ¿ðòýë àðõèíààñ ãàðãàõ ÿìàð àðãà áàéíà òýð áîëãîîð ÿâèé õàìò òýìöèé õàðèí ¿ã¿é ýý áè ººð õ¿íòýé ,àëü ýñâýë ÷àìä õàéðã¿é áîëñîí ãýâýë íàäàä õàìàà àëãà àðõèíä îðíóó ººð õ¿íòýé ñàéõàí àìüäàðíà óó ?÷è ìèíèé àìüäðàëûã á¿¿ ¿ð áè áàñ çàëóó õ¿í íàäàä õýö¿¿ áàéíà àìüäðàëûí õ¿íä áýðõèéã íóðóóíäàà ¿¿ðýýä ÿâæ áàéõàä ãýñýí ÷èíü çà áè îäîî 30 ìèíóòûí äàðàà î÷èé íàäàä õ¿¿õýí ì¿¿õýí áàéõã¿é þó ãýæ ñàëæ áàéäàã þì ãýñýí òýãýõýýð íü áè àæèë äýýðýý õ¿ëýýãýýä áàéñàí îäîî áîëòîë áàéõã¿é óòàñðóó íü çàëãàõààð õîëáîãäîõ áîëîìæã¿é ãýõ þì ¿íýõýýð õýö¿¿ áè ÿàâàë äýýð âý íàäàä ¿íýõýýð õýö¿¿ áàéíà ÿàõàà ÷ ìýäýõã¿é ýíý á¿õíèéã áîäñîîð á¿¿ð ÿäàð÷ òóéëäàæ áàéíà
hi ene odrin mend.hairtai bol hartai gedeg vgt bi law sana inilehgvi bn.hvn bie biende itegej bj ter dotoros ni hair gedeg zvil bi boldog gej boddog.bi ene egch shig zowlond unj vzsen svvlde nadad iteged namaig hair hvn bga bol uu gej bodoj vzsen.hartalt bol hervvl hiih neg shaltgan yum bol uu gej bi huwda bodoj bn.teged egchdee helhed bitgii setgeler unaa gej helii
bi ene vg tei sanal niilehgvi bna uchir n bie bie n dee itgej chadbal hardah shaltag garahgvi gehdee har bol bvh hvnd bgaa … hvmvvsee bie bie n dee itgej amidraya
bi ene vg tei sanal niilehgvi bna uchir n bie bie n dee itgej chadbal hardah shaltag garahgvi gehdee har bol bvh hvnd bgaa … hvmvvsee bie bie n dee itgej amidraya
ecpd ekfp ocxskwmda yovhudjzx eonwqsuk lnvdb vmxreul
ecpd ekfp ocxskwmda yovhudjzx eonwqsuk lnvdb vmxreul
ÐРЧҮҮД ЗÐÐ’ҮҮРБÐЙХ ТУСÐМ ÐДИЛХÐРБÐЙÐÐÐРХҮҮÐ¥ÐҮҮДÐÐ. БИ ÐӨÐ¥ӨРТÐЙ 100 ХУВЬ ИТГÐДÐГ БÐЙСÐÐ. ГÐТÐЛ ÐÐ ÐÐРТÐВЬЖ БÐЙГÐÐД ÐСТОЙ СÐÐÐМСÐРГҮЙ БÐРИГДСÐÐ. СÐЛГÐÐÐЖ ЧИЧРÐÐД Л ÐСТОЙ ÐЛИÐГÐÐ ÐЛДСÐÐ. ТҮҮÐÐÐС ХОЙШ ÐРХҮÐД ИТГÐСÐÐÐС ÐРХИЙ ХУРУУÐДÐРГÐДÐГ ҮГ ҮÐÐРЮМ БÐЙÐРГÐЖ БОДДОГ. ТҮҮÐÐÐС ХОЙШ БИ Ð¥ҮҮГÐРБОДООД ÐӨÐ¥ӨРТÐЙ ГÐДÐÐРХÐЙРТÐЙ Ð¥ÐРИРДОТРОО ШÐЛ ӨӨРХҮÐИЙ ТУХÐЙ БОДДОГ БОЛСОРДОО. ÐÐМÐЙГ ХУУРÐÐ¥ ВИЙ ГÐÐ¥ÐÐС ÐЙХ ЮМ ГÐЖ ЯРЬЖ БÐЙГÐРЮМ ДÐÐ. ТÐРХУУРЧ БОЛДОГ БИ БОЛОХГҮЙ ЮМ БÐЙÐРЛДÐРХÐХРГÐЖ. ТҮҮÐÐÐС ХОЙШ ЦÐЛИРБУУХ БОЛГОÐДОО 10 ЦÐÐС БÐÐКИÐД ХИЙДÐГ БОЛСОÐ. ÐУУЦ ДÐÐСТÐЙ БÐЙ Ð¥ҮҮÐ¥ÐҮҮДÐÐ. Ð¥ÐÐ ÐЛДСÐÐ ҮЕДÐРМӨÐГӨӨ ÐÐ’ÐÐД Л Ð¥ÐÐШÐРЧ ЮМ ÐМРÐЛТÐÐД ЯВÐÐ. ИРÐÐ¥ÐД ÐЛИÐГÐÐ ÐЛДСÐÐ ÐМЬТÐРБÐЙДÐГ. БИ БÐÐ ÐГ Ð¥ÐРДÐÐ¥ÐРБОЛЬСОÐ. ЯЛГÐРБÐЙХГҮЙ Ш ДÐÐ. ÐÐГÐÐТ ÐÐМÐЙГ ХУУРСÐРЮМ ЧИÐЬ ЗҮГÐÐРГҮЙ БИЗ. ЗÐÐ’ÐÐРЮМÐУУД. ОДОО ÐÐМÐЙГ Ð¥ÐÐШÐРЯВÐРДÐГÐÐÐ. БҮРХÐРЦÐÐРМИÐЬ Ð¥ҮРТÐЛ Ð¥ÐРДДÐГ ГÐÐЧ. БÐС ДÐХИÐД Ð¥ҮҮÐ¥ÐД Ð¥ҮСÐÐД БÐЙГÐРЮМÐРБÐС. СÐЛÐÐД СУУХ ЮМ БÐЙВÐЛ ЯВÐÐЧ ГÐЖ Ð¥ÐЛДÐГ. ЯВЧВÐЛ СÐТГÐЛИЙРМИÐЬ ШÐРХ Ð¥ҮРТÐЛ ÐДГÐÐ¥ ЮМ ШИГ СÐÐÐГДДÐГ. ЯÐГÐÐД ГÐÐ’ÐЛ ТÐРМӨЧ ÐЬ Ð¥ÐÐ ÐГДÐÐД СÐТГÐЛÐÐС ГÐРДÐГГҮЙ ИХ Ð¥ÐЦҮҮ БÐЙДÐГ. ГÐТÐЛ УЛÐМ ЗУУРÐЛДÐÐД Ð¥ÐРДÐÐД Л УЛÐМ ДУРГҮЙ Ð¥ҮРГÐДÐГ. ҮÐÐÐИЙГ Ð¥ÐЛÐÐ¥ÐД ÐӨХРӨӨСӨӨ ӨӨРХҮÐТÐЙ УÐТÐÐГҮЙ. ЦОГЛОГ БÐЙСÐÐ ÐЬ ДÐÐРДÐРХҮҮÐ¥ÐҮҮДÐÐ.
teneg ymiig hardhaar yamar ih durgvi hvrdeg geech. Hudlaa nadad sanaa tawij bga ym shig zagnahiig ni yana. bvvr ulam araar ni tawimaar sanagdaad ywchihsdag ym da . muusain gulugnvvd
teneg ymiig hardhaar yamar ih durgvi hvrdeg geech. Hudlaa nadad sanaa tawij bga ym shig zagnahiig ni yana. bvvr ulam araar ni tawimaar sanagdaad ywchihsdag ym da . muusain gulugnvvd
teneg ymiig hardhaar yamar ih durgvi hvrdeg geech. Hudlaa nadad sanaa tawij bga ym shig zagnahiig ni yana. bvvr ulam araar ni tawimaar sanagdaad ywchihsdag ym da . muusain gulugnvvd
bi odoo emegtei hun baij nöhöriigöö harddag manai nöhör er ni namaig harddag bolov uu
bi odoo emegtei hun baij nöhöriigöö harddag manai nöhör er ni namaig harddag bolov uu
Ter bol hmagiin teneg asuudal
ýð÷¿¿ä åð íü á¿ñã¿é÷¿¿äèéã õàðääàã õýðíýý ººðñ人 ÷ºëººòýé äóðààðàà ÿâæ áàéõ ñîíèðõîëòîé áàéäàã þì øèã áàéãàà þì.Áèä íàð ãàíö õ¿íòýé, õàðèí òýä íàð ñàéõàí õàðàãäñàí á¿ãäèéã ã¿éöýýæ áàéõ ¸ñòîé þì óó.
Medehgyi yum daa. Bi 6 sartai hyyhedtei . Ene amidral maani 2 dahi amidral 9 jil bolj bna. yrdah amidralaasaa neg hyytei. Getel sayhan nuhur maani uur hyyhen taalagddag gedgee hyleen zyvshuurch mun namaig jiremsen bhaas ehlen taniltsan gesen.Yntsangesen.Bi yychlahgui salna gesen chin. hedhen sartai hyyhdee uruvduud bsan. Bi hydlaa blgyi gesen chin togloson yum gesen. Oilgohgui yum? mash ih gomdson odoo ergelzeh yum. Tsaashid yah ve? bi odoo 32 toi.
hi bi bvr esregeer ni nohroo hardaj bga ter bj bgad l hvvhentei ner holbogdchih yum vvniig ni 1-2 hvn vnen sh de geed bna bi yaj ch chadahgvi bgada galzuurlaa yah ve hvvhnvvdee
ta uneheer saihan bichjee.taniig demjij baina.gehdee bi nohortoo 100 huvi itgedeg ch humuusiin amidraliin tuuhiig sonsohoor uneheer nohortoo itgehee baigaad baigaa yum.uchirgui hardahgui ch gesen oor hun bodoh bolosondoo gej.mongo hurimtluulah chine uneheer saihan sanaa bna bayarlalaa
oorsdoo no-toi humuus l harddag baihgui yudaa.oor shigee sanaad ene odoo ingej baigaa baih gej urguulj bodood tegeed hardaj uheh geed baidag yum.ene unen shuu,erchuud bugd zavaan garuud zugeer l baina gej baihgui dee
erchuud bol uneheer hugiin novshnuud.tedniig hezee ch 100 huvi itgej, bdag buhnee tuund zoriulj hezee ch bolohgui!!! hardana gedeg chin uuruu zugeergui l gesen ug.gants oldoh amidralaa bitgii novshiin har yumnuudaas bolj az jargalgui bolgo.SHAN BUHNIIG HUSII
bi neg naiz zaluutaigaa 4-n jil bolj baina uul ni bi aimar itgedeg baisan daanch ter nadad neg hyntei msgeer taniltsaj enee tere gej baigaad barigdsan tgd ternees hoish bi neg l iteghgyi bainga hardah bolson ooroo helehdee bi terentei yu ch bologyi zygeer l togloom todii l gesen l dee tehdee l ter ni hamt ajildag hyn gesen teheer hardhaas oor yaahav dee te tgd haayaa hardaj uurlahaar nadad uneheer ingej baigaa chini hetsyy baidag bolil doo geed baih yum tegsen hernee nadad hairtai l geed baidag bi uul ni hardahgyi gej boddog bolovch ooriin erhgyi hardaad muuhai muuhai yg helchihdeg tgd l aimar uur hyreed l tgd boon heryyl boldog yaaj hardahgyi setgel amar baij surah ve
bi neg naiz zaluutaigaa 4-n jil bolj baina uul ni bi aimar itgedeg baisan daanch ter nadad neg hyntei msgeer taniltsaj enee tere gej baigaad barigdsan tgd ternees hoish bi neg l iteghgyi bainga hardah bolson ooroo helehdee bi terentei yu ch bologyi zygeer l togloom todii l gesen l dee tehdee l ter ni hamt ajildag hyn gesen teheer hardhaas oor yaahav dee te tgd haayaa hardaj uurlahaar nadad uneheer ingej baigaa chini hetsyy baidag bolil doo geed baih yum tegsen hernee nadad hairtai l geed baidag bi uul ni hardahgyi gej boddog bolovch ooriin erhgyi hardaad muuhai muuhai yg helchihdeg tgd l aimar uur hyreed l tgd boon heryyl boldog yaaj hardahgyi setgel amar baij surah ve
mongo dald hiih n sain arga.yag shiidwer gargah yed mongogui bol yostoi amitan boldog yum.100 hubi itgene gedeg mash aimshigtai zuil. uuniig bi bas medersen.itgel bol matariin amand garaa hiihtei adil zuil
ooroo no-gui hun chin medehgui bolood urguulan boddog yum malaa.tuunees bish tuuntei adil bish
erchuud teneg. araar tabisniig medwel ooroo tegdeggui yum shig boon yum boln
ooroo no-toi bol estoi hardhaa bolichihdog yum baina lee.
hunur chn uuruu uur huntei yawalddag yum bn
ihenh erchuud uur hunteio bgaagaa nuuhiin tuld ehneree harddag yum shuu dee
ene deer bichsen emegteig shutej baina shuu erchuud gedeg shees aldaj baihdaa taarsan uls
muusain novshnuudiig nulimaad hayaach jargahgui ergeed irne gedgiig amlaj chadna hsuu, tsagaa tulahaar chadahgui archaagui sh dee erchuud chini
setgegdel bichsen humuus ni dandaa emegteichuud huuhnuud bid harduulahiin zovlong iluu ih amsah umda manai nuhur bol jinhene hartai buur setgetsiin uvchtei um shig namaig haashni ch gargah durgui ah egchiindee ochsonch huuhdee daguulaad yv gene uun showudah haaya 1 showudahar zodno tegeel bi sallaa geheer hudlaa umaa yriadl guigaadl huurhii bi chini goshgoroodl nadad heden udur dolginoodl…..1,2 sariin daraa ahiadl huguu hardalt
hamgiin gol ni uneheer hardahaar um bolson bol yy gehev getel uch hardamaargui um bhad hardaad tenegteed buur medrel muutai hun shig deer bgaa 2doh zuvulguu zugeer um bna lee tertee tergei bi ygaachgui geheer tenegteed bdag um chini 1udaa hardaad bhaar ni tiimee bi ter zaluutai untsan tegeed chi yah um geed helchihsen chini heleh ug ni oldohgui duugai bolson tegehed nadad goy bsan buur ineed hureed
zarimdaa hii hooson harduulj bhaar jinheneesee uur huntei yvaldaj bgaad harduulmaar sanagdaad bodogdood baihiimaaraaa
hi ta bvhend ene odriin mend . bi 28 nastai 1 ohintoi bi nohorteigoo suugaad 4 jil boloh gej bn odoo bi solongosd busdiin adilaar ajil hiigeel yadrah vedee yadraal nohor hvvhedee sanal mash hetsvv bn.uul ni manai nohor bizd orood garaagvi odoo mongold bga.bi hartai tiim ch hartai hvniig bodohod har baga gej bi ooriigoo boddog bi nohoroosoo ene hen ym be geed asuuhaar l uurlaad ji namaig hardaad bn geel hervvl boloh ym svvldee bi ooriigoo buruutgah bolson bi honortoo mash ih hairtai teriig sain oilgohgvi bdag ym bolbuu hamgiin svvld bi mail ooroos ni asuuj bgaad orood vzsen gerlee gesen ohinii hayag bhaar ni bi hen be geed asuusan bi zvgeer l asuusan tegsen yasan geej namaig ji banzal inee teree geed manai nohoriin amnaas garmaargvi vgeer manaig helsen yag vnendee bi aij bn . nadaas hol bgaa bolohoor vneheer ih aij bn oor hvvhend sain biljih bii oor hvvhentei uulzah bii geed olon ym bodoj ooriigoo mash zobooj bn namaig urid onmo hezeej tegej helj vzeegvi mash ih gomdoj bn.etsesiin amidralaa shiidne bi oor hvntei yabna gej helsen nadaa ajil hiih sonirhol ch alga hurdhan mongol yabah bodol bn svvliin ved nadaas hondii bolood bgaa ym shig sanagdah bolson bi yah estoi be
aan,ta 2 zaluu yum bna sh tee, hol baih n tun buruu. Medeej hol baihad nuhur tani uur huntei boloh n gartsaagui, hezee negen tsagt.
Eldev demii asuusan tani buruu gej bodoj baina.
Medsen ch medeegui yum shig bj baigaad nuhruu butsaahiig bodson deer bhaa
minii bodloor hardalt baih hereggvi gj boddog hairtai itgedeg bl hardah zvil garahgvi gj bodoj bna
bi ch bas ene hariig yoroosoo oilgodoggui yumaa.nohriinhoo eveer ayaar ni bh tusam ulam davraad gadagsh ch gargahgui bh sanaatai.
manai nohor yag l emegtei hun shig uglej nadaas bnga l oo erj heruul oddog.bi tevcheed l tevcheed l.etsestee tevcheer aldaad ooriigoo omoorchihvol tegeedd l boon heruul.dahiad duugui bolohgui l bol zoduulahdaa tuldag.nohortoo ih gomddog ch uuchlaad l bdag.odoo barag 3 jil bolj bna.bid huuhedtei.yaj tsaashdaa amidranaa gej halshrah yum.
nadtai ijil zovlond orj uzsen hun bval zovloj tuslaach.hend ch setgelee ongoilgolgui bsaar dotroosoo delbereh gej bga yum shig sanagdaj bn
Emegtei humuus yern y naanaa ih zantai murtloo tsaanaa ih urovdoltei humuus shuu. Bainga er hunees haraat baih yum. Uuriig ny toohgui bol erchuuded ushoo horsoltoi bolchih yum. Herev er hund toogdyo gevel uursdiigoo ehleed uurchil. Aashtai, heruulch, uzen yadagch, hungon hiisver, zalhuu, ul toomsorlogch, ul hundetgegch ene zanguudaa tataad daraa ny amydralaa uud ny tatahiig bodooch. Ene muuhai zanguudaar chiny uurdotei chiny harytsahad neg honog ch tesehgui. Getel er hun ene olon hetsuu aash dadal zurshluudiig chiny olon honog teseed hamgiin suul dny uur gegeeleg hun haigaad yavchihdag yum daa
Zugeer baij baigaad harduulna gedeg uneheer hetsuu shuu dee. Bie biendee itgehgui baina gedeg l hamgiin tom aldaa bogood bie biyeesee hondiiroh gol shaltgaan boldog gej bi boddog. Tegeed zugeer baihad hardaad baival ter hardaj baigaa hun chin ooroo tegj yvdag bolood chamaig tegj bodoj baigaa. Tegeed oorshigee chamaig ingej yvj baigaa baihdaa geed dotroo urguulan bodood tegj ih harddag hereg shuu. Hairtai bol hardaj yahiin harin itgeh heregteishdee. Zaaval hairtai bol hartai geh shaltgaan baihgui gej bi boddog. Harin saihan huuhen saihan zaluug hun bolgon hardag harinch minii hani saihan hun gej bodood baharhah heregteishd. Odii olon jil hanilchihaad odoo boltol itgedeggui bol ih teneg hun baina oorool tegj yvdag bolood tegj baigaa yum shuu. Etsestn helehed nohroo shalgaj uzeerei. Ene bugd minii l bodol shuu.Amjilt