Нeхрийнхee ухамсар vзэл бодол, ааш занг засах хэцvv болов уу? Надад зeвлeeч…
October 4th, 2007 Оруулсан: admin | FТөрөл: Сэтгэлийн дэм.
Сайн байна уу? Та бvхэнд энэ eдрийн мэндийг хvргэе. Би танай сонины “Сэтгэлийн дэм” буланг уншиж байгаад eeртee тохиолдож байгаа, гадагш нь гаргаж хvнд ярьж чаддаггvй зовлонгоо хуваалцаж зeвлeгee авъя гэж бодлоо.
Би одоо 33 настай. Нeхeр хvvгийн хамт амьдардаг. Нeхeртэйгee гэрлээд 7 жил болж байна. Энэ хугацаанд нeхeртee гомдох vе баярлаж байснаасаа харьцангуй их. Манай нeхeр хэзээ ч намайг ойлгож байсангvй. Бид хоёрын хувьд eссeн хvмvvжсэн орчноосоо эхлээд хоорондоо маш зeрeeтэй зvйлvvд олон байдаг. Би хоёр дээд сургууль тeгссeн, нэгэн байгууллагад нэлээд гайгvй цалинтай ажил хийдэг. Харин нeхeр маань ТМС тeгссeн. Ажил хийж байгаагvй. Суусан цагаасаа авахуулаад би амьдралынхаа том жижиг бvх л асуудлыг нуруундаа vvрч явна. Гадуур дотуур хeeцeлдeх ажил, хоол унд, хувцас хунар гээд бvхий л зvйлийг би eeрee л хариуцдаг. Vvнд ч нeхeр маань муу зан сурсан юм шиг байна. Бvх юмыг чи л тэг, чи л хий гэж над руу тvлхдэг. Харамсалтай нь энэ бvхнийхээ хариуд нэг удаа ч урмын vг, халуун дулаан хайр халамж амсаж байсангvй. Суусан цагаасаа эхлээд надад хайртай гэж хэлж бараг vзээгvй гээд бод доо. Итгэмээргvй байгаа биз.
Ах, эгч, дvv нар гээд тэднийхэнд сайн яваа хvн цeeн. Гэрийнхэн дотроо хамгийн сайхан яваа нь манай нeхeр. Унах унаатай, байр савтай санаа зовох зvйл бараг vгvй. Энэ бvхнийг eдий болтол амрах ч завгvй зvтгэж олонд нэр хvндтэй ажиллаж байгаа миний ач буян гэж боддог. Хэнээс ч дутахгvй юмсан, хvний дайтай харамсахааргvй амьдрах юмсан гэж хичээж зvтгэж явсан миний сэтгэлийн минь eглeг гэж бодож явдаг. Суусан цагаасаа эхлээд амьдрал минь eдeр eдрeeр сайхан болж байна. Би тvvнд хeeрхeн хvv тeрvvлж eгсeн, хувийн байшин барьж, машинтай болгож айлын дайтай айл, хvний сайн хань, сайн ээж байх юмсан гэж хичээж явлаа. Энэ бол ээж ааваас минь надад eгсeн хvмvvжил vлгэр дууриалын ач. Нeхрийн маань найзууд хvртэл чи азтай юм аа, сайхан авгайтай, авгай чинь eндeр цалинтай, бvх зvйлийг чинь бэлдээд eгчихдeг. Чи ч сайн авгайн хvчээр амьдарч байгаа хvн гэж хэлдэг гэсэн. Тэгж хэллээ гэж найзууддаа гаргасан уураа надад гаргаж байсан ч удаа бий.
Уг нь ингэж уурлаж байхын оронд надад нэг удаа ч болов урмын vг хэлж, дэм болоосой гэж хvсдэг. Сvvлийн vед бvр ааш зан нь дордоод байх юм. Тeрeлхийн ааш муутай, хачин зантай гэж ээж эгч нар нь надад хэлж байсан. “Чи ч ааштай хvний ааш аягийг олох гэж насаараа зовох нь дээ” гэж ээж нь хэлж байсан. Энэ vг vнэн байжээ. Эх хvн хvvхдийнхээ зан аашийг мэддэг л юм байна. Би банкны зээлээр байраа барьсан учраас цалингаа бараг тэр чигээр нь банкинд eгдeг. Гэвч нeхeр маань eeрийнхee олсон мeнгee сvvлийн vед харамлаж, элдэв хэрvvл хийж, дарамтлах болсон. Би ямар ч эрх мэдэлгvй, хvний царай харсан хvн болж байна. Энэ бvхнийг би найз нeхeд, хамт ажилладаг хvмvvсээсээ нууж дотроо шаналж байна. Ер нь суусан цагаасаа эхлэн чанар нь танигдаж байсан л даа. Би хvvгээ бодож бас нэгэнт босгосон амьдралаа нураахгvй юмсан гэж хичээж явсаар eдий хvрлээ. Намайг хэд хэдэн удаа зодож байсан, элдвээр хэлж доромжлох миний аав ээж дvv нарыг элдвээр хэлэх гээд гомдож цeхрeх vе надад зeндee байсан. Эмэгтэй хvн их тэвчээртэй юм байна. Тэр бvхнийг хvмvvсээс нууж, юу ч болоогvй царайлж, аз жаргалтай хvний дvр эсгэж амьдарна гэдэг хэцvv юм байна. Би одоо зvрх их eвддeг, толгой тархи руу аймаар хатгадаг, тайван унтаж чаддаггvй болсон. Олон жил нууж далдалж дотроо хурааж явсан зvйлс хураагдсаар байгаад стресст оруулдаг бололтой. Би одоо нeхрeeсee салмаар санагдаад байдаг болж. Харахаас уур хvрээд байх юм. Би юуны тeлee, яах гэж ийм хvний царай харж хамаг залуу насаа ийм eрeвдмeeр байдалтай eнгeрeeх юм бэ гэж бодохоор хэцvv санагдаад байх юм. Хэнтэй ярьж зeвлeхee ч мэдэхгvй байна. Би нeхрeeсee салах нь зeв vv? Би яаж нeхрee зeв тийш нь эргvvлэх вэ? Яаж ааш занг нь засаж eeрийгee халамжилдаг хайрладаг болгох вэ? Яаж eeрийгee ойлгодог хамаг юмаа сайхан ярьж зeвлeдeг болох вэ?
Би зарим зvйлээ нeхрeeсee таг нуудаг. Яагаад гэвэл тэр ойлгохгvй дараа нь хэрvvлийн шалтаг болгож байнга л сeхeж яриад байдаг. Энэ байдал нь eдeр ирэх тусам намайг eeрeeс нь холдуулж, сэтгэлийг минь хeргeж байгаа гэж бодохгvй юм. Хэрvvл хийсний дараа ихэвчлэн би бууж eгдeг. Би буруу зvйл хийсэн бол намайг уучлаарай. Хоёулаа эвлэрье. Ингэж байх хэцvv байна гэж хэлээд ч нэмэргvй. Битгий хуц, солиор л гэнэ. Хэзээ ч аятайхан хариу сонсож байгаагvй. Тэр уурласан муухай аашилсан хэвээр 3 - 4 хонож байж аяндаа тайвширдаг. Энэ хугацаанд нь надад vнэхээр хэцvv байдаг. Би гэр бvлийн халуун дулаан уур амьсгал, хань нeхрийн хайр халамжаар цангаж байна. Хэдий болтол хэдэн жил би ингэж явах юм бэ? Би чинь хvн шvv дээ. Амьдралынхаа тeлee зvтгэж яваа, эгэл жирийн л нэг бvсгvй. Надад гадуур тэнээд архидаад зугаацаад явдаг тийм хvсэл сонирхол цаг зав ч байдаггvй. Гэртээ халуун бvлээрээ нэг нэгнээ хvндэлж хайрлаад эрхлvvлээд байхыг л их хvсдэг. Харамсалтай нь бурхан надад тийм хувь заяаг дутуу хайрласан юм болов уу гэж хvртэл бодох юм. Миний ийм байдлыг гадарладаг хоёр найз минь байдаг. Нэг нь “чи ийм сайхан хvvхэн сайхан мэргэжил боловсролтой ингэж явахаар сал, чи хэзээ ч газардахгvй. Чамайг хайрлах хvн байгаа. Чи хvнд хайрлуулах эрхтэй биз дээ” гэдэг. Харин нeгee нь “Сайхан хvvхэн жаргалгvй гэж эртний vг байдаг юм. Хvн тавилангаараа л явж байгаа. Сална гэж байхын оронд нeхрee засаж хvмvvжvvл, ойлгуул” гэх юм. Аль нь зeвийг би мэдэхгvй байна. Та бvхнээс чин сэтгэлийн зeвлeгee авмаар байна.
Нeхрийнхee ухамсар vзэл бодол ааш занг засах хэцvv болов уу? Яавал дээр вэ? Миний энэ байдлыг минь манай нeхeрт ойлгуулах ямар арга байна вэ? Эрчvvдэд зориулсан сургалт зeвлeгee байдаг болов уу? Эсвэл иймэрхvv асуудал хeндсeн ухаарал eгeхeeр зeвлeмж гарын авлага зэрэг зvйл байдаг болов уу?
Надад энэ талаар дэлгэрэнгvй зeвлeгee eгeeч.
Та бvхнээс сайхан хариу авч сэтгэлийн зовлонгоо нимгэлнэ гэж итгэж байна.
Та бvхнийг хvндэтгэсэн Б /Миний нэрийг нууцлаарай/
Танд шийдвэр гаргах эрх бий. Гэхдээ…
Сэтгэл зvйч Д.Цогзолмаа
Сайн байна уу. Танд энэ eдрийн мэндийг хvргэе.
Гэр бvл болгонд eeрийн гэсэн асуудлууд байдаг. Бvх талаар eв тэгш, бие биенийхээ хvслийг хангасан тэгш амьдрал ховор гэх vv дээ. Зарим нь бие биедээ сэтгэл хангалуун боловч мeнгe санхvvгийн асуудал, гэр бvлийн хэн нэгний зан тeрх, хvvхдийн хvмvvжил, эрvvл мэндтэй холбоотой сэтгэл зовоох зvйлстэй, эсвэл дутагдах гачигдах, илт санаа зовоох асуудалгvй боловч бие биенээ хуурах гэх мэтээр eрх бvрт их бага асуудлууд vvсч байдаг. Нэгэн судлаач “100% стрессгvй байдал гэдэг нь уураг тархины ажиллагааны бvрэн саатал” гэж тодорхойлсон байх юм.
Танай гэр бvлийн амьдралыг авч vзэхээр бие биендээ харилцан сeргeeр нeлeeлeeд байгаа юм уу гэсэн бодол тeрж байна. Таны нeхрийн боловсрол мэдлэгийн тvвшин, харилцаа, биеэ авч явах байдал, ар гэрийнхний нeхцeл байдал гээд л олон зvйл нь танд таалагдахгvй байна. Энэ бодитой мэдрэмж. Учир нь хvмvvс анх гэр бvл болохдоо боловсрол, eссeн орчны нeлeeг бага анхаардаг. Болно, бvтнэ л гэж сууна. Гэтэл яваандаа бодит амьдрал дээр анх гэр бvл болох vеийн тeсeeлeл шигээ байж чаддаггvй. Eссeн орчин, боловсролын тvвшин бол хvний зан тeлeв тогтоход гол vvргийг гvйцэтгэдэг. Товчоор хэлбэл боловсролын зeрvv болон гэр бvлийн хvмvvжлийн ялгаа хамтын амьдралд маш ихээр мэдрэгддэг.
Таны энэ хандлага хичнээн тэвчээр гаргасан ч нeхeрт тань ажиглагдана. Эрчvvд eeрсдийгee эмэгтэй хvнээс “дор” байсан ч тvvнийгээ хvлээн зeвшeeрeх дургvй байдаг. Ихэнх эрчvvд л ийм бардам байдаг. Мeн найз нарын нeлee их байна. “Эхнэрийнхээ атганд орж болохгvй, eeрee мeнгeний мэдэлтэй байх хэрэгтэй” гэсэн яриа vvсэх нь жирийн vзэгдэл.
Ингэхээр 2 талд vvсч байгаа сэтгэл зvйн сааданд аль нэг талыг шууд буруутгах боломжгvй, гэвч энэ асуудал даамжирсаар таны сэтгэл хeрч эхэлнэ, vvнд нeхрийн харьцаа ч eмнeхeeсee эвдэрч, eeрчлeгдeж эхэлдэг. Ийм “харилцан нeлeeллийн” байдлыг шийдвэрлэх нэг арга бол “би нeхрийнхee оронд байсан бол ингэх байсан уу, эхнэр маань яагаад бухимдаад байна” гэж бодож vзэх, хамтран ярилцах явдал юм. Нэг тал нь дангаараа хичээгээд vр дvнд хvрэхэд тeвeгтэй.
Танд тусалж болох хэдэн зvйлийг зeвлeе.
1. Ажил тeрлийн болон хувийн амьдралынхаа “дарамт”-наас ХЭСЭГ ЗУУР EEРИЙГEE ЧEЛEEЛЖ, EEРТEE АМРАЛТ EГEEД VЗ. Та юу хийх дуртай, тvvнийгээ л хий. Гоо сайхан, саунаар vйлчлvvлж болно, сvvлийн vеийн гэрийн тавилга, эсвэл хувцасны загвартай сэтгvvл ч vзэж болно.
2. Eeрийн мэдлэг боловсролоо дээшлvvлэх, eeрийгee хeгжvvлэх, гадаад байдал, эсвэл гэр орондоо ЯМАР НЭГ EEРЧЛEЛТ ОРУУЛАХААР ЗОРИЛГО ТАВЬ.
3. Бvх л зvйл тeгс, сайхан байх албагvй, ялангуяа бусадтай ижил байх бvр ч албагvй. Хvнээр eрeвдvvлэх, хvнээр шийдvvлэх ч хэрэггvй. Таны амьдрал бол зeвхeн таны мэдэлд байна. Амьдралаа eeрчилж болно, eeрийн гадаад байдал, хэв маяг, гэр орноо гээд EEРТ ХАМААРАХ БVХ ЗVЙЛЭЭ ТА ХVССЭНЭЭРЭЭ EEРЧИЛ.
4. Гэр бvлийн дотоод асуудлаа, ялангуяа зeрчилтэй байдлын талаар найз нeхeддee дэлгэн ярихаас зайлсхийх хэрэгтэй. Тэрхэн vедээ хvмvvс зовлонг тань ойлгож, сэтгэлийн зeвлeгee, тусламж vзvvлэхэд бэлэн байдаг. Та асуудлаа шийдвэрлэсний дараа, эсвэл тэр явдал танд мартагдсаны дараа ч тантай холбоотой яриа тарж, дахин сeхeгдсeeр л байдаг. Дотроо хадгалаад байх ч бас хортой. Магадгvй хvнд ярьснаасаа ч илvv. Учир нь хvн eeрee ч анзааралгvй хуримтлагдсан стресст орох, психосоматик eвчинд дeхeж байдаг. Ингээд тодорхойгvй бухимдал, тvгшvvрийн байдалд орж, нойр хямран, толгой тархи eвддeг болж эхэлнэ. Eeрийн асуудлаар мэргэжлийн хvнд хандах эсвэл тvvнийгээ ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТЭРТ БУУЛГАЖ БАЙВАЛ ЗVГЭЭР.
Зeвхeн эрчvvдэд зориулсан зeвлeгee, сургалт явуулж буй газар манайд байхгvй байх. Гэвч эхнэр нeхeр хамтдаа гэр бvлийн сэтгэл зvйн сургалтанд хамрагдах, сэтгэл зvйн зeвлeгee авах боломж бий. Vнэхээр болж бvтэхгvй, зvтгээд ч нэмэргvй, хамтдаа эдлэх жаргал нь зовлонгоосоо илvv гарч чадахгvй болсон бол, мeн энэ байдал хvvхдэд сeргeeр нeлeeлж байна гэдэгт итгэлтэй байгаа бол Танд шийдвэр гаргах эрх бий. Таныг нeхeртэйгээ хамтран амьдралаа eeрчлeх гээд vз гэж зeвлeх байна.
Бvсгvй сонгосон амьдралаа eнгe оруул, гэрэл гэгээтэй болго…
Дуучин С.Жавхлан
- Бvсгvйн захидал танд юу бодогдож байна вэ?
- За, би захидлыг уншиж танилцлаа. Гэхдээ энэ хvмvvсийн дэргэд нь байгаагvй болохоор нарийн ширийн зvйлvvдийг нь сайн мэдэхгvй шvv дээ. Юуны eмнe энэ бvсгvйг нeхрeeсee салахыг дэмжихгvй байна. Vvнийг дагалдуулаад хэлэхэд “жаргалтай газар хvн тогтдоггvй” гэдэг шиг ийм зvйл болох юм биш байгаа даа…
- Энэ бvсгvй юу? Яагаад?
- Тийм ээ. Магадгvй нeхeртэйгээ маргалдаад зодолддог нь тэр бvсгvйд жаргал байж болно шvv дээ. Салж сарних зvйл бодоод эхэлбэл vvнээсээ дор амьдрал руу яваад орчих вий. Тэгэхээр бодож байж олон хvнтэй зeвлeж байж шийдсэн нь дээр байх аа. Ер нь л энэ бvсгvй eeрийнхee амьдралдаа хийсэн сонголтондоо эргэлзээд тэр нь улам даамжраад байгаа хvн байна л даа. Юманд хэтэрхий ач холбогдол eгeeд байх, болж буй процессийг хэт их анзаараад байх тусам хvмvvс жижиг зvйл рvv анхаарлаа хандуулж эхэлдэг юм шиг надад санагддаг. Уужуу байж амьдралынхаа зорилгыг их eндeрт тавьсан тохиолдолд наад талын жижиг зан харилцааны ч юмуу гал тогоонд эргэлдсэн ийм зvйлд хvн анхаарлаа тавьж эхлэхээ болино гэж би боддог. Амьдралынхаа зорилгыг арай eeр болгох гээд vз л дээ.
33 нас гэдэг хvvхэд биш шvv дээ. Ухаалаг хандах болов уу гэж бодож байна.
- Монгол эрчvvд хvvхнvvддээ гологдоод байх болжээ. Та санал нийлэх vv?
- Манайхан нэг хэсэг эрэгтэй хvvхдээ сургуулиар яах юм eeрee eeрийгee аваад явчихна, эмэгтэйг нь сургууль соёлд сургахгvй бол болохгvй гэж ярьсаар байгаад боловсролын ялгаа гаргачихсан. Тийм учраас залуучууд маань эмэгтэйчvvддээ гологдох тийшээ хандаж байна л даа. Энэ бол Монголд байгаа нийтлэг л vзэгдэл.
- Та бvсгvйд ямар зeвлeгee eгeх вэ?
- Нeхрeeсee салаад хэрэггvй. Нeхрee засаж ав, тэг ингэ гэж хэлэх юм алга. Гэхдээ л болно бvтнэ гээд суусан нь бvсгvйн eeрийнх нь сонголт биз дээ. Нэгэнтээ сонгосон амьдралаа eнгe оруулаад цааш нь зvлгээд, арчаад гэрэл гэгээтэй болгон авч явах ёстой л гэж би бодож байна. Хамгийн гол нь хvн сонголтыг эргэж харамсахгvйгээр маш зeв хийх ёстой.
VНЭХЭЭР Л БОЛОХГVЙ БОЛ ЦААШ НЬ VРГЭЛЖЛVVЛЭХЭД ХЭЦVV…
Дуучин Эрдэнэцэцэг
- Адилхан бvсгvй хvний хувьд захидал бичсэн эмэгтэйд юу гэж зeвлeх вэ?
- Сэтгэл зvйчид хандвал яасан юм бэ. Энэ хvvхний захидлыг уншаад маш их дарамттай, eдeр хоногийг яаж eнгeрeeдeг юм болоо гэсэн бодол тeрлee. Хvн болж тeрнe гэдэг маш хэцvv шvv дээ. Хичнээн мянган элсийг асгаад нэг ширхэг нь л зvvний vзvvр дээр тогтож байж хvн бий болдог гэсэн vг байдаг. Хvн болж тeрeeд улс эх орондоо нэр алдраа дуурсгаад байж чаддаггvй юмаа гэхэд eeрийнхeeрee, сэтгэл сайхан амар тайван амьдрах шиг сайхан зvйл байхгvй л дээ. Ер нь тэгээд жаахан ч гэсэн сэтгэл хeрсeн бол эргээд халуун дулаан болно гэж байдаггvй байх гэж би хувьдаа боддог юм. Нeхрийгee хараад дургvй хvрч байна гэжээ. Бvсгvйд нeхрийгee харахад ч хvртэл хайрлах сэтгэл тeрeхгvй байна. Гэтэл хvн зуун хувь eeрчлeгдeнe гэж хэзээ ч байхгvй, хvний eссeн орчин, хvмvvжил, зан араншин нас ахих тусам ч хэвээр л байдаг. Яахав амьдралын эрхээр зовлон жаргал vзээд амьдралд нухлагдаад ирэхлээр амьдралыг арай eeр eнцгeeр хардаг ч юмуу юманд хvлээцтэй ханддаг болно л доо. Гэхдээ л…
Энэ эмэгтэйд хандаж хэлэхэд ийм сайхан ажил мэргэжилтэй, ах дvv хамаатан садан, найз нeхeд байхад гутарч гуних хэрэг байхгvй. Eeдрeг сайхан зvйл рvv тэмvvлэх хэрэгтэй. Eнeeдeр чи эрvvл саруул эрхтэн бvтэн гэдэг чинь ихийг хийж бvтээх илvv сайхан амьдрахын vндэс шvv дээ. Тийм учраас ийм юманд санаа зовж, eeрийгee зовоож эд эсээ vхvvлж зовох хэрэггvй. Хамгийн гол нь хэцvv амьдрал байлаа ч гэсэн шантрахгvй vр хvvхдээ зeв хvмvvжvvлж аль болох хvvхдийнхээ дэргэд хэрvvл маргаан муу муухайгаа харуулахгvй байх хэрэгтэй. Илvv их шаналж их юманд санаа зовбол эрт eтeлнe. Тийм учраас санаа зовоосон бодлоо аль болох толгойноосоо авч хая. Гэхдээ нeхeртэйгee олон талаас нь ярьж хэлж vзэх хэрэгтэй. Vнэхээр болохгvй бол энэ амьдралыг цааш хамт vргэлжлvvлнэ гэхэд vнэхээр л хэцvv санагдаж байна даа.
Би хvний амьдралд зeвлeж сургаад байх нь ч хаашаа юм. Гэхдээ ийм байвал яасан юм бэ гэсэн eeрийнхee бодлыг хэлж байгаа юм шvv. Ер нь тэгээд vргэлж цоглог eeдрeг эрч хvчтэй байх хэрэгтэй.
- Сvvлийн vед нeхрee тэжээдэг, орон гэрээ авч явдаг эмэгтэйчvvд олон болоод байгаа…
- Тийм ээ, эрчvvд маань нэгийг бодох цаг ирсэн юм шиг бодогддог юм. Зeвхeн eeрийнхee амрыг хараад ажил тeрeл хийхгvй байна гэдэг тун харамсалтай. Vvн шиг eрeвдeлтэй гутамшиг гэж байхгvй.





Ehnii hesgiig ni unshaad l suuldee unshihaas shal uur hurchlee. Tiimerhuu durakuudiig buudaj unagaagaach. Oor eriin daitai er huntei ger bul bolvol yaadiin. Naadah chin ireeduit daramtalval yaana ayaguu bol belen zelen yumand durtai salahgui gej zovoono. Er ni heleh ch ug alga. Huniig hairalsanii hariud hairluulah heregtei . Hun ooroo hairiiin buteegdehuun gants l oldoh amidral shuu dee. Ta sain bodoj shiidveree gargaarai. Bur erguu duurtsen usan teneg bish bol nohortoigoo ger buliin setgel zuich deer esvel ooroo ochood uzehgui yudaa. Tanii amidrald sain saihan az jargal husie.
naadah eregtei chin davartsan yum bna
Bi bol salsan ni deer gej helne. Hunii hair halamjiig amsahgui amidarna gedeg yamar haramsaltai ve? Manai nuhur ch bas iimerhuu zantai. Gehdee bi mungu olood shalidaggui ch manai nuhriin zan ni ene hunii nuhurtei tustei yum bna. Hariutslaga uureh durgui. Dandaa l zavgui geed ar geriin ajild ogt oroltsohgui. Gert yu bolj baigaag ch medehgui. Bid sayahan saltsgaasan. Try again. Shine amidral ehel. ene emegtei bol amidralaa avaad yavah chadaltai hun bna. Muu hanitai zovj amidarch baisnaas salsan ni deer yum bilee.
Ene javhlan bas yuu geed nohortoigoo zodoldoh ni jargal margal geed hodoonii yum bichtsiin bee. Ooroo l ehneree zodoj jargadag yum baigaa biz. Saihan amidrah heregtei busgui
bi er hun gehdee tanai nohor dendej baina, oilgohod hetsuu baina. yagaad ingej helj baina ve geheer ehner maani yag iim hun bsan yum osson orchin, bolovsroliin yalgaa amidralkd iheer nolooldog bogood iim baidal udaashraad daamjraad ireheer setgel zuin daramt nemegdej, ovchloh ni ihseed, tolgoi bainga ovdog, ueiinhneesee hogshin haragdaj eheldeg yum.
nadad yag iim zuil tohioldood bi ergelzej ergelzej yavsnii etsest salahaar shiid gargasan yum. Tegeed salsnaas hoisn hagas jil garan bolj baij eruul mendiin huvid, setgel sanaanii huvid taivshirch ehelsen, bogood tolgoi ch tegj aimaar ovdohoo bolidog yum bilee shuu. amidralaa nuraahgui geed yavah uu, taivan amidral heregtei yu gedgee chi l ooroo sain bodoj shiideh heregtei yum baina. oortei ni shuud ene tuhai yariltsaj oporiigoo zas gej hel, chadahgui bol saltsgaaya gej heleh ni deer bh. AMJILT HUSIE
shuud salaad hog deer haya teneg zaluu ve yasan
medeej shuud l yariltsaad 1 bol saliy 1 bol uuruur amidraya gej hel.bi chamaas salaad henii ch dor orohgui gedgee oilguul.muudaltsval bitgii tsarai ug.uuruu ehelj uuchlalt guihaas naash.chi bur davruulchihsan yum bna.bi l lav minii buruu bsan ch muudaltsval yu ch dugardaggui. heseg baisnii daraa manai nuhur uuruu namaig argadaad eheldeg yum.1 heseg bitgii too.tegeheer uuruu ayandaa chamaig guigaad ehelne.manai nuhur zarimdaa namaig uurlaad dugarahgui bolohoor 2 huuhdee ineelgej baigaad l namaig ineelgechihdeg yum.chi ihemseg bai.nuhurgui bsan ch bi urgelj ungulug yavah bolno gedgiig nuhurtuu alham tutamd oilguulj bai. Good luck.
uhamsar muutai uma , aash zang zasna gej baihgvi sursan zang suraar booh bish nuhurtuu uy ch bitgii ug , bvh ed hurunguu uuriin yer deeree ab tegeed hay tegbel l uhaarna.
Ta zaluu hun bn.Ingej amidarch bolohgui ee.Davarsan er hun ulam davraad l duusdag yum bilee.Heleed oilgohgui l bolov uu.Iim humuusiig sain meddeg-n huvid egch ni chamd salah ni zov gej helmeer bn.oodrog yav chamd az jargal husie
sal sal shuud sal nasnii zaluu deer uuriiguu bod doo
erchuud yagaad iim teneg bdag yum be.
oorsdoo durtai yumaa hiicheed emegteichuudiig bolohoor yanz bureer havchij boogood.
yer ni yah gej horvood eregtei huniig bii bolgodog bn aa.
Ene hunees erthen salsan ni deer. Zasrah bolvuu gej huleeh hereggui ee. Iim parazit humuus baidag yum. Busdiin huch hudlmuriig sorj amidardag, tegeed ch chamaig oilgoj demjdegui yum baina. Ta 2 iim haritsaatai baigaa yum chin chi sexees ch taashaal avch chaddagui yum baina gej oilgoj baina. Chi salah heregtei. Tegeed hamgiin gol ni chamd hairtai, chamaig oilgodog, demjdeg, halamjildag tiim saihan huntei uchraarai gej husey.
jargal ni dendsen duraak baishdee odii xvrtel amidraxdaa uxaan gargaagvi bol tsaashdaa ch zasagdax ni xetsvv yamarch chadwargvi teneg amitan baina bi xedii eregtei ch iim baij chadaxgvi iim archaagvi sul doroi erchvvd vxeesei chingsiin xowgvvd geed bdag xaa bna.
hi. uynii tvtvvnd ta nohorteigoo tulj yriltssan ni deer baohaa. ooriigoo odiig hvrtel yaj tesej tebchij irsen bolon buhimdald hvrgej baigaa bvhniigee sain oilguulj hel yriltsaad vz hereb taniig oilgodog haitai nohor mon l yum bol oilgoj ooriigoo ooorchilj magadgvi.harin ingej yriltsaad zasrahgvi bol ooriigoo ingej zobooj amidrah hereg baihgvi baih gej bodoj bna . medeej salah sarinah asuudal tiim ch amar shiidchih asuudal bish baih l da.hamgiin gol ni tand odiig hvrtel yagaad hairtai gej heldeggvi baisan yum boloo. bvhniig 2.laa sain yriltsaad vz. amjilt hvsie
hi.Ter huniig zasaj avna esvel zasrana gej huleeh hereggui. Er hun hezee ch zasardaggui yum.Salsan deer b.h gej bodoj b.na.
ene duuchin javhlan yu genev de hutsdag haltar ve… tsarai shigee bodoltoi huur ve… hun nohtsol bdalaa bichchiheed bhad…
ene shan huuhen gazardahguie salsan ni deer bizde… ireeduin amidralaa ch huuhdee ch bodson ni ter ni deer bh…
ene duuchin javhlan yu genev de hutsdag haltar ve… tsarai shigee bodoltoi huur ve… hun nohtsol bdalaa bichchiheed bhad… tgd ene huuhen jargaldaa tashuuraad bna gj heleh gd bga ym u haashaa ym balai huur ve…
ene shan huuhen gazardahguie salsan ni deer bizde… ireeduin amidralaa ch huuhdee ch bodson ni ter ni deer bh…
yamar sonin yam be,yag minii amidraltai adil taldaa yam bna,bi ihiig oigoloo.endees.
sonin yum aa minii amidraltai tun tustei ch manai nuhur nadad mash ih hairtai gedeg ugeer bainga heldeg harin tuuniihee hariud gesen shig esun shideer daramtladag salna geheer salna gej gonjiin joo gej huuhdeeree turee barij setgel uiraagaad l hetsuu shuu.enenees bolood nadad bas hetsuu baidag
би одоо жирэмёэн 5сартай оюутан нөхөр маань хүүхэн шуухан эргүүлээд байдаггүй ч анхаар л халамж муу талдаа саламаар санагддаг ч хэвлий дэх үрээ бодоод л яваж хичээлийнхээ завсар зайгаар ажил хийдэг нөхөр мааань ажил хийхгүй хэцүү үедээ хэцүү юмаа эр хүн гэж ягаад нэг удуу ч боловуу эхнэрээ үнэнээсээ хайрлаж баяарлалаа гээд хэлдэггүй юм болоо эр хүн болгон адил гэжүү
Хүний амьдарлын богинохон цаг хугацааг ингэж өнгөрөөж болохгүй эр хүн өөрчлөгддөггүй гэсэн эрдэмтэдийн судалгаа байдаг эгч нь зөвлөхөд олон юм бичмээр л байна иймд товчхондоо хэлхэд салах л хамгийн зөв асуудал амьдрал агуу шүүдээ.Ийм сайхан хүнд сайн нөхөр олдоно шүүдээ .Сэтгэл зөв бол заяа төөрөг чин тусладаг шүү дээ.Эцэсд н хэлхэд хүн нэг л удаа амьдрана.
mii iredui haragdaj bn
bayrlala
aash zang zasaad nemergui bhdaaa.zgeeerl uuriigoo l bod tsagiig zovhon uurtuu zoriul.erthenl ootroo anhaaral tavihgui bnol tsaashig ugui bhdaaa.ulaml chinii erhiig booj.chamaig unlehgui.engseer bgaaad ur huuhed chin hurtel unlehee boliul yaah ym be.zgeerl uurtuu anhaaral halamj tavi.salsan ni deer bhdaaa.tgeed huuteigee shanamidar.bolkui bol sanaa niiolsen huntei amidarj bolno shuude.zazazzzz amjilt husyee.chi bitii gutar.tevcheerytei bgaaraiii…..magadgui.amidral chamd shalguur tavij bgasa j ym biluuu
Сайн байна уу? таньд энэ өдрийн мэнд хүргэе би хичээлээ хийж гэж байгаад санамсаргүй таний бичсэн годлыг уншлаа. Хүн хүний хувьд өөр өөрийн гэсэн зан авиртай байдаг нь үнэн олон жил таньтай амьдарчаа зан засарахгүй байна гэжүү хүн орчин тойрон найз нөхөд хүрээлэн бүй орчиноосоо их л зүйл ухаарч зан авиртаа хүртэл дүгнэлт өгдөг юмдаа. таньд зовлох нь миний хувьд балчирдаж байх л даа гэхдээ нөхөртэйгээ сэтгэлийн сайхан үг хэлж аль болох бага багаар өөрийгөө ойлгуулж 2уулаа амьдалын төлөө яавж байгаагаа ухамсарт нь шингээж хайр дурлалын кино ном сонин цуг уншиж аль болох өдрийн хоолоо хүртэл цуг идэхэд сайн. Эмэгтэйчүүд халамж хайрнд дуртай байдгийн нэгэн адил эрчүүд ч бас адил байдаг тал бий. Өөртөө зорилго тавиад нөхрийнхөө төлөө яваад үздээ бүр болохгүй бол салсан дээр л дээ олон жил амьдарчаад та 2 т зовлон жаргал амьдралын олон дурсамж байж л таараа тийм учираас харамсах зүйл хийхээсээ өмнө сайн бодох хэрэгтэй. Нөхөр чинь эр хүн л юм бол ойлгох л ёстой. Хүнийг богино хугацаанд засаж авах амаргүй ч хэсэг хугацааг хараад өөрөөсөө юун болохгүй байна гэдгээ тунгааж үзээд хичээгээд үздээ. Гэр бүр цуг байх тусам л илүү халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг шүү дээ.
Сайн байна уу, бүсгүйн захидлыг анхааралтай уншаад өөрийн бодож байгаа зүйлээ хэлмээр санагдлаа. Юмыг яаж мэдэх вэ хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санахгүй гэдэг шүү дээ. Өөрийн чинь маш их зүтгэлтэй, амьдралаа авч яваа, хамаг ачааг нуруун дээрээ үүрч яваа нь үнэхээр бахархалтай сайхан санагдлаа. Хүн бүр ийи биш шүү дээ. Гэхдээ энэ бүхнийгээ түр мартаад, эр нөхрийнхөө нөмөр нөөлөг, түшиг тулгуурт өдий зэрэгтэЙ яваа гэж өөртөө итгүүлж яагаад болохгүй гэж. ХЭРВЭЭ ЧИ ҮНЭХЭЭР НӨХРӨӨ ЗАСАЖ АВАХ СОНИРХОЛТОЙ БАЙГАА БОЛ ТА 2 ТИЙМ их ХАГАРАЛТАЙ, ЦААШИД АМЬДРАХАД МАШ БЭРХ БИШ Л ЮМ САНАГДАЖ БАЙНА. ХАРАХААС Ч ДУРГҮЙ ХҮРЧ БАЙНА ГЭЖ БИЧСЭН БОЛОВЧ ЗАРИМДАА ТИЙМ БИШ БАЙДАГ ГЭДЭГТ ЧИНЬ МӨРИЙЦӨХӨД Ч БЭЛЭН БАЙНА. Яагаад гэвэл би ч яг ийм байдалд амьдарч байгаа. Өглөө эрт ажилдаа гарахдаа ажилгүй ногоороод үлдэж байгаа нөхрөө харахад үнэхээр гутамшигтэй санагддаг үе ч олон байсан. Гэхдээ эхлээд өөрийнхөө үзэл бодлыг өөрчлөхөөр шийдсэн минь ашиг тусаа их өгч байна. Би л хамаг юмыг зохицуулж байна, нөхөр маань үрэхээс өөр шидгүй, ямар ч хэрэггүй, салсан ч яадгийн, өөр хүнтэй суусан бол ингэхгүй байх байсан, бусад хүүхнүүд ямар сайн нөхөртэй байдаг юм бэ гэхчилэн гутрах үе ч зөндөө л байсан. Ийм юм бодоод байхаар энэ тухайгаа илэрхийлэхгүй, хэлэхгүй ч гэсэн амьдралд хандах хандлага автоматаар яг л ийм байдаг. За за энэний мөнгө олох гэж юу байхав, за за муухай ааштай юмнаас мөнгө асуугаад ч яадгийн л гэж боддог байсан. Үүнийгээ бид хичээвэл өөрчилж чаддаг юм байна лээ. Яагаад гэвэл амьдралаа сайхан болгое, элэг бүтэн байлгая гэсэн чин хүсэл бидэнд байна, олон жил ханилсан, үр хүүхдийн эцэг эх болцгоосон нандин холбоос ч бидэнд байна, тэр хүнийг хэнээс ч илүү сайн мэдэх болсон он жил, цаг хугацаа, туршлага ч байна шүү дээ. Эр хүн гэдэг чинь эмзэг мөртлөө ихэмсэг, бардам, өөрийгөө бусдад хэрэгтэй байгаагаа мэдрэх дуртай, мэдэрсэн тохиололд улам хичээдэг юм билээ. Өөрийнхөө туршлагаас хэлэхэд түр хугацаагаар холдох хэрэгтэй. Тэгээд түүнгүйгээр байхад үнэхээр хэцүү байсан, ганцаараа хүүхдээ, ажлаа, гэр бүлээ зохицуулахад амаргүй байсан, хурдхан шиг ирж биднийгээ халамжлаач гэх маягаар ойлгуулсан. Хэдийгээр нөхөр маань хүүхдээ цэцэрлэгээс нь авдаггүй, аваарай гэж хэлсэн өдөр сэтгэлгүй царайлчаад дандаа оройтдог, шал дэмий юманд цаг гаргадаг ч гэр бүлдээ цаг гаргадаггүй байсан ч тийм байгаагүй юм шиг хандахад тухайн хүн шал өөр болдог юм байна лээ. Энэнд 2 сар л хангалттай байсан. Эргэж ирээд хичнээн халамжтай өөр болсон байсан гэж санана, би үнэхээр итгээгүй. Нэмж хэлэхэд тэрийг нь огтхон ч гайхах хэрэггүй, тийм болсон байна лээ, удахгүй болих биз гэж ярих нь битгий хэл бодож ч болохгүй. Угаасаа л ийм байсан гэж өөрт нь ч, өөрийгөө ч итгүүл. Чамайг гэсэн, үр хүүхдээ, амьдралаа гэсэн жаахан ч болов сэтгэл байгаа л бол тэр хүн тэс өөр болчихгүй ч хандлага нь өөрчлөгдөнө. Гэртээ байхдаа тэрийг битгий хүлээ, амралтын өдрүүдээ түүнгүйгээр өнгөрөөнө гэж төлөвлө, гэхдээ энэ бол сэтгэл доторхи орон зайг нь хоосон болго гэсэн үг биш, зүгээр л түүнгүйгээр өнгөрүүлнэ гэж төлөвлөсөн өдрүүдэд тэр жинхнээсээ байх тохиолдолд чамд бэлэг шиг л санагдах болно. Хайр халамж битгий хүс, зөвхөн өөрөө өөрийгөө л хайрлаад бай, өөртөө анхаарал тавьж, цагийг үр бүтээлэйгээр өөртөө зориул. Тэгвэл нөхөр чинь хэсэг хугацааны дараа чамруу анхаарал нь хандаж, хамтдаа чамайг хайрлах болно. Энэ бүх хугацаанд харьцаагаа маш цэгнэж, болгоомжтой, өөрийг нь хүндэтгэж үгүйлсэн мэт байхаа мартаж болохгүй. Бид үнэн хэрэгтээ харьцааны маш том том алдаа гаргадаг шүү дээ. Чи нэмэргүй байна, чамгүйгээр амьдарч чадна гэх мэтээр хэлж, муухай ааш ч зөндөө гаргадаг. Үүнийгээ амьдралаа авч явах гэж ганцаараа ядаж байгаа юм чинь гэж дэмий зөвтгөдөг. Чиний хувьд магадгүй ийм алдаа гаргадаггүй байж болох л юм. Харин би бол үнэхээр бухимдсандаа иймэрхүү байдал зөндөө гаргаж байсан. Ийм юм хэлж байхад эр хүн өөрийг нь хүндлэхгүй байна, хайрлахгүй байна гэж ойлгохоос яахав дээ. Эрчүүд бидний хэлж байгаа, хийж байгаагаас шууд дүгнэлт гаргадаг. Үнэндээ бид, миний хувьд л лав нөхөртөө маш их хайртай, миний хувьд туулсан өнгөрүүлсэн амьдрал минь хэцүү, хатуу байсан ч үнэ цэнэтэй, цаашдаа ч сайн сайхан болгоход бүхнийг хийхэд бэлэн байдаг. Бид гаднаа өөр юм хэлчээд (нөхрөө загнаж, уурлачаад) дотроо бол нөхөрт маань хэн нэгэн шидтэн дотоод сэтгэлийг маань ойлгуулаад хэлчих юм шиг л, тэгээд гэнэт намайг хайрлаад халамжлаад унах юм шиг хүлээдэг. Харамсалтай нь тийм зүйл хэзээ ч тохиолдохгүй. Үүнийгээ л өөрчлөх ёстой юм шиг санагдсан. Бид үнэн хэрэгтээ өөрсдийгөө боддоггүй, хайрладаггүй шүү дээ, өөртөө цаг ч гаргадаггүй, нөхөр, хүүхэд, гэр бүлийнхээ төлөө бүхнийг зориулдаг. Тийм ч юм авах юмсан, тэгэж ч өөртөө зориулах юмсан гэж үглэх мөртлөө хэзээ ч тэгдэггүй. Үүнийгээ болиод, өөртөө чимээгүйхэн зориулж, зарцуулж сурах хэрэгтэй. Энэ нь эрчүүдийн бидэнд зориулаагүй бүхнийг нөхөж аяндаа тийм төрлийн хямралаас гаргадаг.За за уучлаарай, нэг мэдсэн чинь бүүр халуураад нуршчихсан байна. Залхаасан бол уучлаарай. Амжилт!!!, зовсны эцэст жаргадаг гэдэг юм, бид хувь тавилангаа өөрчилж чадахгүй ч, юманд хандах хандлагаа өөрчилж чадна. Азаар чи бид хань ижилтэй болж, үр хүүхэд гарган элэг бүтэн амьдрах сайхан тавилантай юм.Энэ тавилангаа улам цэцэгжүүлэх бүх зүйл бидний гарт байна. Чамайг чадна гэдэгт итгэж байна.
Бичсэн зүйлээ эргээд уншсан чинь гол зүйлээ орхисон байна. Эр хүний далд ухамсарт эхнэрээ сэтгэл хангалуун, жаргалтай сайхан байлгахын хүсэх, өөртөө сэтгэл хангалуун байх, амьдралынхаа гол цөм нь байх гэсэн чин хүсэл эрмэлзэл үргэлж хадаатай байдаг юм билээ. Тэд чинь хийгээгүй л болохоос хийхгүй гэсэн үг биш шүү дээ. Үгүйсгэж болохгүй, харин арга барил, хандах хандлагаа өөрчлөхгүйгээр цаашдаа хамт амьдраад ч хэрэггүй. Яагаад гэвэл энэ чигээрээ байвал амьдрал чинь улам дордоно. Би дахиж хүүхэд гаргавал гайгүй болох байх гэж бодсон боловч, ихэнх тохиолдолд ганцаараа зүтгэдэг бидний энэ тогтсон хэв маягт улам цөхөрч, их ч ядарсан. Харин хандлагаа өөрчилснөөр амьдрал минь сайхан болж байна. Хэдэн жил ажилгүй хэвтэж, өрөнд орж, хонуудаар гадуур шоудсан нөхөр маань одоо өөрийгөө бидэндээ хичнээн хэрэгтэйг мэдэж, амьдрал нь, гэр бүл нь өөрийнх нь хайр халамжаар ямар их дутаж, гачигдаж байсныг ойлгосон. Бага багаар ч болов та нарын нөхөр ч ойлгох л болно. Одоо нөхөр маань ажилд ороогүй ч, үүрийн 5 цагт босоод өдөржин зүтгэж, олсон мөнгөө гэр бүлдээ зориулж, түүгээр ч зогсохгүй энэ жил надад шинэ жилийн платье авч өгсөн гэвэл та нар итгэх үү. Эр хүн гэдэгтээ улам бахархаж, хичнээн жил тогтвортой өндөр цалинтай ажилласан эхнэрээсээ ч хавьгүй ихийг олж чадна гэдгээ мэдсэн. Миний хувьд бухимдал маань бага багаар арилж байгаа, бүх зүйл гэнэт сайхан болно гэж худлаа ярихгүй ч, цаашид амьдрал минь хичнээн сайхан болох бол гэж бодохоос надад ямар ч хүнд хэцүү зүйл амархан санагдаж байна. Та нар минь хандлагаа өөрчлөхийг оролдоод үзээрэй. Болохгүй бол “Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ?” гэдэг номыг уншаарай. Анх та нар хайраараа суусан л бол, дунд чинь өчүүхэн боловч хайрын гал унтраагүй үлдсэн л бол хэрэгжинэ шүү, итгээрэй. “Нууцууд” номыг ч уншаарай. Эндээс бид бодож байгаагаараа, амьдралд хандаж байгаа хандлагаараа, амьдралаас юу хүсэж хүлээж байна түүнийгээ л амсдаг гэдгийг ойлгох болно.Бүх бүсгүйчүүддээ чин сэтгэлээсээ амжилт хүсэе.
Шуудхан хэлэхэд хүүхнүүдийн хэт бие даасан байдал эрэгтэй хүнийг бас муу занд сургадаг шүү. Нөхрийнхөө урдуур орж гүйгээл байвал ямар ч хүн муу зан сурна. Тиймээс анхнаасаа эрэгтэй хүнд өөрөө шийдэх, хийх боломжийг олгож байх нь зөв гэж боддог.