Гадна орчинд vр тогтоон умайн хөндийд vр хөврөл шилжvvлэн суулгаж гэр бvлийн vргvйдлийг эмчлэх хөтөлбөрт арга
September 17th, 2007 Оруулсан: admin | FТөрөл: Сонин хачин.“Амин маргад” эмнэлгийн ерөнхий эмч П. Алтангэрэл
Vргvйдлийг эмчлэх нь манай орны хувьд ч биш дэлхий дахинд зөвхөн эрvvл мэндийн бус тухайн улс орны нийгмийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Манай улсын хvн ам цөөн тул хvний нөөц нөхөн vржихvйн хувьд эн тvрvvнд тавигдах асуудал юм.
Биеийн гадна орчинд vр тогтоон, умайн хөндийд vр хөврөл шилжvvлэн суулгаж vргvйдлийг эмчлэх арга нь /цаашид ГОҮ ба ҮШС гэх/ дэлхий дахинд өргөн дэлгэр хөгжиж, улам боловсронгvй болж байгаа билээ.
ГОV ба VШС аргыг голчлон vр дамжуулах хоолойн жирэмслэлт, бусад эмгэгийн улмаас мэс засал хийлгэснээс, төрөлхийн зэрэг vр дамжуулах суваггvй, vр хөндөлт болон бусад vрэвсэлт өвчнvvдийн vед бvрэн битvvрсэн зэрэг тохиолдолд хэрэглэж байна.
Сvvлийн vед ГОV ба VШС хөтөлбөрийн нэг - өндгөн эсийн цитоплазм дотор эр бэлгийн эсийг тусгай технологийн дагуу тарьж vр тогтоох /ICSI цаашид ЦДСТ гэх/ аргыг эмэгтэйчvvдийн vргvйдлийн янз бvрийн хэлбэрт өргөн хэрэглэж байна. Орчинд vед энэ арга улам боловсронгуй болж эрэгтэйчvvдийн vргvйдлийн хvнд хэлбэрийг эмчлэх ЦДСТ-ээс ч илvv нарийн арга бий болжээ.
ДЭМБ-ын судалгаагаар залуу гэр бvлvvдийн 15% нь vргvйдэлтэй гэсэн байна. Гэр бvлийн vргvйдлийн 50% нь эрэгтэйчvvдийн шалтгаантай гэж судлаачид vзэж байна.
Орчин vед эрэгтэйн олигозоосперм болон астенозоосперм зэрэг эмгэгvvдтэй холбоотой vргvйдлийг ЦДСТ аргаар эмчилж амжилтанд хvрч байна. Энэ эмгэгvvдийн vед vрийн шингэнээс цөөн тооны чгэсэн эрvvл эр бэлгийн эсийг нь сонгон авч ЦДСТ аргаар vр тогтоодог. Мөн донорын vр тогтоолт явуулж болдог байна. Эрэгтэйчvvдийн vргvйдлийн хvнд хэлбэр болох азоосперм, Некрозоосперм, аспермийн vед ЦДСТ хийхийн тулд “TESO” буюу төмсөгнөөс эр бэлгийн эсийг соруулж авах аргыг хэрэглэж байна. Соруулж авсан цөөн тооны ч гэсэн эр бэлгийн эсээр ЦДСТ хийх бvрэн боломжтой.
Сvvлийн vед “FISH” аргыг ГОҮ ба ҮШС –ийн хөтөлбөрт ашиглах боллоо. Энэ нь vр хөврөлийн хуваагдлын эрт шатанд vр хөврөлийн бластомер, туйлийн биенцэрийн хромосомыг шинжилж ямар нэг гажиг буй эсэхийг оношлон, vр хөврөлийг шилжvvлэн суулгахын өмнө дvгнэлт өгдөг орчин vеийн арга юм.
“FISH” аргаар А ба В гемофилия, Дюшений миоптаия, Мартина-Белагийн хам шинж, Дуаны хам шинж, Патаугийн хам шинж Эдвардсийн хам шинж Шерешевско –Тернера-ийн моносомия зэрэг гажигуудыг оношлодог. Бластомерийг сугалан авахын тулд vр хөврөлийн бvрхvvлийг механик болон химийн аргаар цоолдог. Энэ vед vр хөврөл гэмтэн цаашид хөгжих хөгжил нь зогсох хандлагатай байдаг.
Сvvлийн vед vр хөврөлийн бvрхvvлийг лазер ашиглан цоолж байгаа. Энэ нь vр хөврөлийн бvрхvvлийг гэмтээхдээ харьцангуй бага арга юм. Гэхдээ л 35-аас дээш настай эмэгтэйчvvдээс төрсөн хvvхдэд хромсомын гажиг элбэг тохиолдох явдал байсаар л байна.
FISH аргыг материал-технологи ажиллагааны vнэ өртөгөөс болж бvх хvмvvст хэрэглэх боломжгvй байгаа билээ. Иймээс эмнэлэг - генетикийн шинжилгээ, судалгаа, зөвлөгөөнд гэр бvлийн гишvvд заавал хамрагдах ёстой юм. ГОҮ ба ҮШС хөтөлбөрийн судалгааны гол хэсэг бол эндометриоз, өндгөвчний поликистозийн улмаас vргvйдэлтэй болсон эмгэг жамыг судлах асуудал юм.
Эмэгтэйчvvдийн өндгөвчний хэлбэрийн биеийн юмгvйдэл, өндгөвчний эрт хатингарших хам шинж зэрэг эмгэгийн vед янз бvрийн эмийн эмчилгээ хийгдсэн боловч vр дvн өгөөгvй тохиолдолд өөр эрvvл эмэгтэйгээс буюу өнгөн эсийн донорыг сонгон биеийн гадна /in vitro/ vр тогтоон, уг өндгөн эсээ боловсруулах боломжгvй болсон эмэгтэй умайд vр хөврөлийг суулгаж, тээлгэн, төрvvлж байна.
ГОҮ ба ҮШС хөтөлбөрийн vндсэн хэсэг нь өндгөн эсийн боловсролтыг “супер” эрчимжvvлэх явдал юм. Өндгөн эсийн боловсролтыг супер эрчимжvvлэх явцад өндгөн эсийн боловсролт хэт эрчимжих хам шинж гэсэн хvндрэл багагvй тохиолддог. Иймээс энэ хvндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд уг хам шинжийн эмгэг жамыг зайлшгvй судлах шаардлага гарч ирж байна. Ер нь ГОҮ ба ҮШС хөтөлбөрийн гол асуудал бол дотоод шvvрлийн vйл ажиллагааны алдагдлыг судлах, урьдчилан сэргийлэх, эмчлэх явдал юм. ГОҮ ба ҮШС хөтөлбөр “TORCH” цогцолборын бvлгийг оношлох, эмчлэх нь чухал асуудлын нэг болоод байна. Энэхvv цогцолборын бvлэгт трихомониаз, краснуха, хламид халдварууд багтдаг. Эрэгтэйчvvдийн vргvйдэл нь краснуха, корь зэрэг халдварт өвчнөөр урьд нь өвчилж байснаас болох бөгөөд эдгээр өвчнvvдийг буруу эмчилсэнтэй холбоотой юм. Мөн бэлгийн халдварт өвчнvvд, тvvний дотроос заг хvйтэн өвчнөөр өвчлөх нь vргvйдэлд хvргэх шалтгаан болдог. Үvнээс гадна крипторхиазм болон гадны нөлөө, гэмтлээс эр бэлгийн эсийн боловсролт саатаж vргvйдэл vvсч болох талтай.
Манай орны хувьд. Эрс тэс уур амьсгалтай, хvмvvсийн буруу vйл ажиллагаанаас болж экологийн тэнцвэрт байдал алдагдаж, нийгэм эдийн засгийн хямралаас болж эрэгтэйчvvдийн нийгэмд эзлэх байр суурь доошилж амьдралын хэв маяг нь эвдэрч байгаа, агаарын бохирдол, техникийн хөгжил тvргэссэн баталгаа муутай хоол хvнс, эм эмийн бэлдмэл, ахуйн хэрэглээ ихэссэн, манай нийгэмд завхрал эмх замбараагvй байдал газар авч /садар самуун гэх мэт/ спиртэн бvтээгдэхvvн ихээр хэрэглэх болсон, бэлгийн замын халдварт болон бусад халдварт өвчинvvдэд ихээр нэрвэгдэх болсон зэрэг нь эрэгтэйчvvдийн vргvйдэлд хvргэх шалтганаан болж байна гэж vзэж байна.
Мөн төр засгаас зохицуулах жендерийн бодлого байдагvйтэй ч холбогдон төв суурин газруудад хvйсийн тэнцвэр алдагдсантай холбоотой байж болох талтай. Иймээс хvн амаа өсгөх бодлого баримталдаг манай орны хувьд гэр бvлийн vргvйдэл, эрэгтэй эмэгтэйчvvдийн vргvйдлийг эмчлэх асуудал туулиас чухал байгаа нь ойлгомжтой юм. Энэ асуудлыг шийдэх гол тvлхvvрийн нэг нь дэлхийн анагаах ухааны хөгжлийн vр дvнд бий болсон ГОҮ ба ҮШС хөтөлбөр юм. Үргvйдэл нь өнөө vед vvссэн зvйл бус хvн төрөлхтөн vvссэн цагаас л байсаар ирсэн бөгөөд эмчлэх янз бvрийн аргыг хэрэглэсээр иржээ. Эмээр ардын уламжлалт болон мэс засал зэрэг аргуудыг хэрэглэсээр орчин vетэйгээ холбогдон хөгжсөөр байна. ГОҮ ба ҮШС хөтөлбөр гарснаар vргvйдлийн эмчилгээнд хувьсгал гарсан гэж хэлж болно. Энэ аргыг анх 1978 онд Английн эмч нар Р. Эдвардсон ба П. Стептоу нар анх санаачилж “Invitro fertilization and embryo transter” /IVF&ET/ гэж нэрлэжээ.
Энэ хөтөлбөрийн эхний vед зөвхөн эмэгтэйн vр дамжуулах хоолойн битvvрэл болон байхгvй тохиолдолд хийдэг байсан бол орчин vед заалтууд нь улам өргөжиж, хавсарсан шинэ чиглэлvvд ч бий болж байна. Эндометриоз өндгөвчний поликистозийн vед өндгөн эсийн донор, эрэгтэйчvvдийн vргvйдлийн vед ЦДСТ хийх vрийн сайн дурын донор, өөр эхийн умайд vр хөврөл суулгаж тээлгэх зэрэг юм. Энэхvv хөтөлбөрийн нэг удаагийн оролдлогын 30% нь жирэмсэлдэг гэж vзэж байжээ. Орчинд vед агонистрилизинг - даавар гонадотропиний хослол ФСГ-ны рекомбинантый аналог зэрэг шинэ, шинэ даавар эмийн бэлдмэлvvдийн хөтөлбөртөө оруулж хэрэглэснээр дээрх хувийг 50% хvртэл өсгөсөн байна.





sain bna uu bi say durangiin hagalgaand orson teged namaig zvgeer bna gesen odoo bi hvvhedtei bolohgvi bna huhuruu shinjilgeend hamaruulah uu yah be manai nuhur urd ni neg hvvhedtei
HI ervvl mendiin buland ni asuult tabihaar hariu irehgvi ih udah yum hed honogiin dotor hariu ogdog yum boloo. bas yaj asuultaa ilgeeh be helj ogch tuslaach naizuudaa
bi huuhed turuulj bolohgui zurhnii uvchtei yum ldaa tegeed yamar negen uuruu turuulehgui argaar huuhedtei bolj bolohuu?
Amin margad emnelegiin hayag bolon bolomjtoi bol Altangerel emchiin khayagiig khelj ugnu uu bi nukhurteigee suugaad 8 jil bolj baigaa bolovch odoo boltol khuukhedtei boldoggui zuvluguu avya
320978 ajiliin utas ni l bna.
manai egch huuhed gargaj uzeegui ur hunduulj uzeegui bhdaa savnii havdartai geed sav bolon undegchniihee taliig avhuulsan yumaa nuherteigee suugaad 5-jil bolohod huuhed oloogui buguud emnelegeer zunduu yavsan huuhedtei bolno gej bsan ch boloogui nuher ni hayj yavsanii daraa ene zuil tohioldoj odoo ene asuudaldaa mash emzeg handdag bilee manai ulsad sav shiljuulen suulgah hagalgaa hiideguu herev ene turliin hagalgaag gadaadad hiilgevel yamarhuu unetei bh bol egch maani hagalgaa hiilgeed neleed olon jil bolj bgaa bolohoor undegch ni ur togtooh es yalgaruulj chadahuu gej asuuh gesen yumaa. bid 2 eheesee 2uulhanaa bolohoor bi egchiigee iim baidaltai baihad uneheer hezuu yadaj bhad bi odoo jiremsen buguud egchdee ene tuhaigaa yarihad uneheer hund bdag egchdee mash ikh hairtai bolohoor yaj iigeed emegtei hunii ter saihan muchiig amsuulah yumsan l gej bodoh yum delegrengui hariulj tus bolno uu
bi 29 nastai . Gerleed 4 jil bolj bgaa ch huuhedtei bolj chadakhgui bn. Yamarch hamgaalalt hiij uzeegui mortloo jirmese;ekhgui bn a. Unduguvchnii uil ajillagaa demjikh em uuj, unduguvchnii urevsel darakh emchilgee zondoo khiilgesen. Uuriin khooloig shalguulj uzsen, aimaar obddog yum bn a. hamgiin gol ni belgiin harsaand orsonii daraa deshee harj, kholoo deshee orgroj hebtekhgui bol orson uriin shingen doroo l gadaghcaa garchidag. Ene bukh khumuust baidag tokhioldol u? Ali esbel minii uuriin hooloi bitvv bolood gadagchaa garchikhad baidag yum u? Bi ug ni uuriin kholooig shalguulahdaa emch neg taldaa jaakhan naaldas bn gekhdee aikh zuil bish neg talaaraa ch jirmeselekh bolomjtoi gesen. Gekhdee orson uriin shingen doroo l gadachaa ursaad garchikhaad baidagt bi gaikhaad bdag yum. Nokhor maani shinjilgee ugsen gehdee er belegiin esiin khodolgoon baga bn a gesen.Uund yamar emchilgee baidag yum bol? Bi khuukhedtei bolokhiig ikh khusdeg zarimdaa bur zudend ordog. Emegtei khunii unchin tarkhi unduguch 2 chuud holbootoi gej sonsson. Heterkhii ikh bodood, huseed baikhaar bas boldoggui yum bolob u? Nadad yaj jiremeselekh talaar delgerengui zobolgoo ogch tus bolno u?
amin margad emnelgiin haygiig helj ogooch tuslaach ene utasnuud n bolkv bna
88118388
bi avstrid amidardag yum urid ni neg oxintoi ter 14tei tegeed ene nöxörteigee suugaad 3 jil xuuxed oldoggui emchid uzuuleed bux yum xeviin tegeed emch neg ödör namaig emnelegt xevtuuleed öndgövch ruu yavsan esvel uriin suvag luu shingen shaxuulaad ter ni gedesnii xöndiid garsan geed neg ödör norkoztoi xagalgaa gexeer xaashaa yum tegj emchilsen , tegeed udaagui xuugee olson , er ni emegtei xunii öndgövch ruu yavax uriin suvag böglörchixdog yum bna lee, teriig bas bodmoor yum bna lee , miniix bol yag tegeed shingen shaxuulj suvagaa neelgeed xuugee olson. xuuxed oloogui 3 jil boloxdoo bur argaa baraad ter ur suulgadag emneleguudiig sudalsan utsaar yarisan yamarch problemgui 1500-2000€ d xiideg yum bna lee une ni xelbeldeg yum bna emnelegeesee shaltgaalaad, 20min ajil , nöxriinx ni uriin shingeniig avaad shuud suulgachixdag yum gesen , ixerlex magadlal öndörtei gej bna lee
bi 31 nastai namaig vriin hooloi bitvvrsen ba gesen .2jiliin onmo zvvn talda bne bolson.odo dahiad baruun tal ni bitvv gd durangn hagalgaand or gesen.durangn hagalgaa her vr dvntei we.haana sain hiideg we
mini sav hazaigaad zuun talin undguvchtei haaldsan bn gesen sav sain baridag hun ,emneleg bnuu huuhedtei boldoggui help me
Эрхэм үйлчлүүлэгч нарт зориулан Солонгосын Мирэ Ва Хэйманг эмнэлгийн ур туршлагатай, өвчтөний төлөө бүхий л хүч оюунаа зарцуулан ажилладаг эмч нар үргүйдлийн эмчилгээг(IVF-ET)Солонгост байхгүй хямд үнээр хийж өгч байна.
Солонгосдоо үр суулгалтын эмчилгээг амжилттайгаар хэрэгжүүлсэн хоёрдох хүн нь болох И Сүнг Жэ(Lea Suung Jea-тухайн үед Чэйл эмнэлэгт ажилласан болно) эмчийн ажлын багийнхан нь үргүйлдийн эмчилгээ болон үр суулгалт, жирэмслэлтийн тооны хувьд хамгийн амжилттай ажиллаж буй тэргүүлэх эмнэлэг хамт олны тоонд багтдаг болно.
Тус эмнэлэг нь ур чадвартай боловсон хүчин, цэвэрхэн байр тоног төхөөрөмжийн тусламжтайгаар гадаад орчинд генийн ба үр тогтоон суулгах эмчилгээний талаархи тусгай лабораториуд тус бүр 8ажилтаны бүрэлдэхүүнтэй баг эмчилгээний үр дүнтэй аргыг нээхийн төлөө идэвхтэй ажиллаж байна.
Америкийн үргүйдлийн шалтгааныг илрүүлж эмчлэх судалгааны хүрээлэнгийн гранпри шагналт, Ёвропын үргүйдлийг судалгааны хүрээлэнгүүдийн нийгэмлэгийн тэргүүн шагналт, мөн тухайн нийгэмлэгийн нэрэмжит үргүйдлийг эмчлэх шалгарсан аргуудын онолын уралдаанаас удаа дараалан шагнагдсан, олон улсын түвшинд нэр бүхий эмнэлгүүдийн мэргэжлийн уралдааны шагналт тэргүүний эмч зэрэг нийт 12 тэргүүлэх эмч нар эмчилгээг гардан хийж байгаа.
Өнөөг хүртэл зөвхөн дотоодын үйлчлүүлэгч нарт үр суулгалтыг 100хувь амжилттай хэрэгжүүлэн ирсэн бөгөөд цаашид гадаадын өвчтнийг хүлээн авч өвчтөний ая тухтай эмчлүүлэх орчин ба нөхцөлийн бүрдүүлэхийн тулд эмчилгээний зардал, орчуулга байр сууцны асуудлыг хамтад нь шийдвэрлэн хямд өртгөөр найдвартай, олон зүйлд санаа сэтгэл зовних асуудалгүй эмчлүүлэхэд нь зориулж эмчилгээний IVF-EТ багц хөтөлбөрийг санал болгож байна.
Багцийн нийт үнэ 3,900,000вон /USD-3,300-3500$/
Бусад томоохон эмнэлгүүдтэй харьцуулахад маш боломжийн үнэ бөгөөд хямд гэлээ гээд хариуцлагагүй хандах юмуу эмчилгээ оношлогоог муу хийдэг гэсэн үг биш юм.
Бид та бүхэнд чин сэтгэлээсэ хандан үйлчлэх болно.
Манай байгууллагийн үйлчилгээний онцлог ба давуу тал
- Хүсвэл визийн асуудлаар зөвлөж туслах /урилга+ батлан даалт гаргаж өгөх/
- Туршлагатай эмч сувилагч нарын гарын дор цэвэр орчинд тухтай үйлчлүүлэх
- Мэргэжлийн орчуулгын үйлчилгээ (эмэгтэй орчуулагч)
- Эмнэлгийн төрөл бүрийн орчуулгыг тодорхой хугацааны турш хийсэн орчуулагчид анагаахын үг хэллэгийг эх хэлнээс солонгос хэл рүү мэргэжлийн түвшинд орчуулж байна.
- Солонгосын өдөр тутмын амьдралын талаарх ерөнхий мэдээлэл /зам тээвэр ашиглалт гэх мэт/
Өвчтөний ая тух, санаа сэтгэл тайван, стрессгүй байх нь эмчилгээний үр дүнд байнга эергээр нөлөөлж байдаг тул үйлчлүүлэгчдэд зориулсан дээрхи үйлчилгээг голчлон үзэж буй билээ.
Жич:
*Буудал хаус байрны хямдралтай түрээс/хэрэгцээт ахуйн бүхий л зүйл тавигдсан байгаа 1өдөр-50,000вон/30өдрийн 1200,000вон- Энэ нь хөнгөлөлттэй үнэ бөгөөд Солонгост үүнтэй дүйцэхүйц үнээр жирийн буудалд 10 өдөр л байрлах боломжой байдаг.
* Солонгост анхлан хөл тавьж буй зочдыг тосох үйлчилгээ / Энэхүү үйлчилгээг авах тохиодолд бага зэргийн нэмэлт хөлс тооцогдоно-100,000вон/
Багц (IVF-PE package programm 3900.000won KRW)
Үүнд:
Багц эмчилгээ/тухайн багцад хамаарах категорийг доор дахин сийрүүлсэн болно/
Эмэгтэйчүүд урологийн талаархи мэргэжлийн орчуулга
Эмнэлэг болон Солонгосын өдөр тутмын амьдралын талаархи мэдээлэл
Сөүл хотоорхи аялал – 1өдрийн турших 6цагийн хөтөлбөр зэрэг багтсан
1. Хагалгааны өмнөх шинжилгээнүүд pre –OP lab
2. Үргүйдлийн суурь шинжилгээнүүд-Basic Infertility evatuation, эхо-ultra sono, цусан дахь бөөмийн бө гармоны шинжилгээ -serum hormone,биеийн эсэргүүцлийг шалгах шинжилгээ, үр шингэний эсрэг биетийн шинжилгээ- IBT, бэлгийн харьцааны дараах эмэгтэйн умайн хүзүүний салстын шинжилгээ -PCT
3. Үрийн шингэний шинжилгээ-S/A, умайг дурандах- HSG
4. Өндгөвчний үйл ажиллагааг сөдөөх оролдлого-COH
5. Антигонист эмчилгээ-Antagonist protocol
6. Түргэвчилсэн хугацаат эмчилгээ protocol
7. Өндгөн эсийг хамгийн бага зохимжит хэмжээнд өдөөх- Minimal stimulation protocol
8. Эр эм эсийг дээжлэн авахOPU, эр эсийг өндгөвчинд оруулах-ICSI, эсийг засаж нэмэлт үйлчилгээ-Assisted hatching
9. Тогтоосон үрийг эхийн хэвлийд шилжүүлэн суулгах-ET
10. Эм бэлдмэлээр хангах-Luteal support : Crinone gel, Progest IM, Utrogestan, Yenatron, -дархлааг саармагжуулах эм бэлдмэл:Pd, BASA, fragmin, intralipid
11. . 1st beta-hCG
12. Эмчилгээний явцад үүсэж магадгүй өвчин зовиур/цус алдалт, халдвар/-аас бүрэн хамгаалах-side effects & complications :(bleeding, infection
13. Дээжилсэн үрийг хөлдөөн хадгалах- embryo cryopreservation
Багцийн үнэд хамаарахгүй категориуд
1. Өндгөвч хэт өдөөгдөн боловсрохтой хамаарах илэрдэг синдромын эсрэг эмчилгээ OHSS- *тухайн хүний бие мах бодийн онцлогоос шалтгаалан нийт өвчтний 10-20хувьд илэрдэг
*цусны шинжилгээ CBC, LFT, electro. Дусал залгуулах:fluid therapy, гэдэсний ус авах юмуу шимэгдүүлэх эмчилгээ:paracentesis,
2. Эмнэлэгт хэвтэх тохиолдолд ор хоногийн мөнгөAdmission at hospital
Савны хоолойн мэс засал Hysteroscipic surgery
Эндометросис, Миомагийн хагалгаа/endometrial polyp, submucosal myoma/
3. Хэвлийндурангийн хагалгаанууд-/дараах тохиолдолд хийгдэж болно / Laparoscopic surgery: endometriosis, teratoma,
other tuboovarian tumors, uterine myoma
4. Хэвлийг хагалж нээн хийн мэс заслууд: Explored laparotomic surgery: endometriosis, teratoma, other tuboovarian tumors, uterine myoma, adenomyosis