Эрчүүд орондоо юуг үргэлж анхаарах хэрэгтэй вэ?

September 14th, 2007 Оруулсан: admin | FТөрөл: Uncategorized.

Заримдаа эрчүүд орондоо ч амраг бүсгүйгээ энхрийлэхээ мартаж ингэснээрээ “диваажингийн таашаал” авах боломжоо алдаж бүдүүлэг загнадаг.
Дайралт хийхэд бэлэн бай
Юуны өмнө бүсгүй чинь сексд бэлэн эсэхийг магадла. Биеийн аль нэг хэсэгт нь хурууныхаа өндгөөр хүр.

Бүсгүй чинь тухайн мөчид өдөөгдөх эсэх нь гол биш. Харин та санаачилгыг гартаа авч бодсон санаснаа хийх нь л чухал. Гэхдээ энэ үедээ бүсгүйгээ өвтгөж болохгүй шүү. Учир нь ганц удаагийн болчимгүй үйлдэл таныг эвгүй байдалд оруулж, аятайхан эхлэл, сэрэл хүслийг үгүй хийж, магадгүй цаашид та хоёрын хооронд дахиж учир ургахгүй ч байж болох юм.

Эмэгтэй хүний сэрлийн цэг харьцангуй их
Хэрэв биенд нь хүрэхэд бүсгүй чинь гэнэт цочих эсвэл биеэ займчуулах зэргээр хариу үйлдэл үзүүлбэл хүсээгүй байгаагийн шинж. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү олон сэрлийн цэгтэй. Эмэгтэйчүүд чихээрээ дурладаг гэж та сонсож л байсан биз дээ. Гэхдээ таныг бүсгүйгээ гоё сайхан магтаал хэлж өөртөө тат гэж сануулах гэж байгаа юм биш ээ. Харин эмэгтэйчүүдийн хамгийн мэдрэмтгий сэрлийн цэг бол хүзүү, чих юм гэдэгт анхаарлыг чинь хандуулах гэсэн юм. Энэ хэсэгт хүрвэл эрчүүдээс илүү сэрэл нь өдөөгддөг бөгөөд хөхийг нь базах, дотоожинд нь хүрэхээс ч илүү тааламжтай, дуртай хүлээж авдаг ажээ. Харин хүзүү, чихийг нь хөхөх, озох зэргээр түрэмгийлбэл бүсгүй чинь тийм ч тааламжтай хүлээж авахгүй л болов уу. Учир нь энэ хэсгийн арьс их эмзэг нимгэн тул болгоомжтой, зөөлхөн хүр. Чихнээс нь доошлон, хүзүүнээс мөр хүртэл нь зөөлөн шүргэх, хөнгөхөн үнсэх нь түүнийг илүү сэрээж өдөөх болно.

Хөх бас л сэрлийн цэг
Эрчүүд яагаад хөхний зөвхөн товчийг л сэрлийн цэг гэж ойлгодог юм бол гэсэн асуултыг бүсгүйчүүд үргэлж тавьдаг. Магадгүй энэ нь эрчүүдэд хөхний оронд шовойсон хатуу толгой анхаарлыг нь татдагтай холбоотой байж болох юм. Тиймээс хүндэт эрчүүдээ хөхний толгой бол тийм ч их мэдрэмтгий сэрлийн цэг биш гэдгийг тогтоож авах хэрэгтэй. Тэгэхээр эмэгтэй хүний хөхний толгойг үнсэх хөхөх дуртай /сэрлийн цэг гэж боддог/ эрчүүдэд хандаж хэлэх анхааруулга байна.
Заавал хөхний товчоор оролдох хэрэггүй. Ялангуяа сэрэл хөдөлсний дараа эрчүүдийн араатан авир улам тодордгоос эмэгтэйчүүд хазах, хөхөх, озох, базаж мушгих зэрэг өвдөлт ихтэй үйлдлийг тэсвэрлэх шаардлагатай болдог. Тэдэнд хөхний товч нь хүүхдээ хооллоход бас хэрэгтэй шүү дээ. Харин сексийн үед бол хоёр биендээ таашаал өгөх нь чухал. Бүсгүйчүүд хөхөндөө эр хүний гар, үнсэлт, энхрийлэл хүрч байгаасаа гэж мэдээж хүсдэг. Гэхдээ бахь шиг гараараа базах биш хурууны өндөг, хэлээрээ зөөлхөн, аажуухан хүрэх, тэмтрэх нь илүү таатай гэдгийг санаж яв.

Секс хийсний дараа талархлаа илэрхийлэх хэрэггүй
Сексийн дараа баярлалаа гэж хэлэх нь эмэгтэйчүүдэд өөрсдийгөө зарц боол мэт сэтгэгдэл төрүүлэхэд хүргэдэг. “Энэ бол миний амьдралын хамгийн сайхан мөч байлаа” гэж хэлэх нь юуны өмнө эмэгтэйдээ сексд сэтгэл хангалуун байгааг харуулах гэсэн биш харин сексийн талаар хувийн мэдлэггүй гэж доромжилж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Ийм учраас, хэрэв та сексээс, хамтрагчаасаа шинэ сонирхолтой мэдрэмжийг олж авсан бол талархлаа ямар нэг өөр аргаар илэрхийл. Жишээ нь: массаж хийж өгч үүнийгээ илэрхийлж болно. Гэхдээ зөвхөн тачаангуй сексийн төлөө биш эмэгтэй хүнийх нь хувьд сайхан гэдгийг хүлээн зөвшөөрч үүнийгээ үгээр чихэнд нь зөөлөн янаг, энхрий дуугаар шивнэж ч болно. Мөн эрчүүддээ нэгэн зүйл аминчлан захихад сексийн дараа бүсгүйдээ үзүүлэх анхаарал халамжаа сулруулах нь бүдүүлэг хэрэг. Харамсалтай нь санаатай ч бай, санамсаргүй ч бай сексийн дараа бүсгүйгээ ядаж үнсдэг ч үгүй тохиолдол зөндөө байдаг. Гомдоно биз дээ!. Ингээд ч зогсохгүй та хоёрын энэ болзоо сүүлчийнх нь болог гэж бүсгүй чинь дотроо харилцаагаа таслах тухай бодож эхэлж ч магадгүй. Ингэдэггүй юм гэхэд хэдийгээр та алдаагаа засахыг оролдлоо ч аль хэдийн бүсгүйнхээ сэтгэлийг хөргөх үрийг тарьчихсан гэсэн үг.

Эрхтэнийхээ үсийг хусах уу эсвэл…
Мэдээж бид тачаангүй сексийн талаар ярьж байгаа юм чинь нэгэн хойшлуулшгүй чухал асуудлыг хөндөх хэрэгтэй. Үүнд: “залгих уу эс залгих уу” гэдгийн аль нэгийг сонгох гэж байгаа биш харин нил үсээр бүрхэгдсэн нууц эрхтэнээ хэрхэн арчлах вэ гэдэг ганцхан асуулт тавигдаж байгаа юм. Мэдээж хэрэг та бүсгүйтэйгээ бэлгийн харьцаанд орохын өмнө эрхтэнээ заавал сайтар угаах ёстойг сануулахад илүүц биз. Эмэгтэйчүүд маш нарийн мэдрэмжтэй тул хэрэв таны эрхтэнээс эвгүй үнэр ханхалбал ихэнх нь ямар ч тачаангүй сексээс татгалзаж чадна гэдгийг та сонсоод гайхаж магадгүй. Үсийг нь хусахгүй байж болох ч бүсгүйчүүдэд орон дотроо ширүүн өргөстэй “кактус” мэдрэх нь тийм таатай биш байх нь мэдээж. Энэ бас сахалд ч хамаатай зүйл. Үнсэх ч юм уу эсвэл өөр бусад тохиолдлоор бүсгүй хүнтэй ойртохын өмнө нь сахлаа зайлшгүй хуссан байх ёстойг бүү март. Дээр нь бас эвгүй үнэрийн талаархи зөвлөгөөг битгий мартаарай. Сахлаа хуссаны дараа хэрэглэх сахлын усаа сонгохдоо үнэрийг нь бас анзаарахад илүүдэхгүй.

Ер нь хэзээ дуусгах ёстой вэ?
Ер нь бол хугацаанаасаа өмнө /хурдан/ дур тавихыг бэлгийн сулрал гэж оношлох нь өрөөсгөл ойлголт юм. Гэвч ихэнх ном хэвлэл дээр энэ асуудлыг яг л энэ байдлаар тайлбарласан байдаг. Хэрэв та ийм маягаар цаашид үргэлжүүлэхээр шийдсэн бол та хоёрын харилцаа хөрөх эрсдэл төдий чинээ нэмэгдэнэ гэдгийг сана. Эмэгтэйчүүдэд эрчүүд хурдан тавих нь ямар ч таашаал өгдөггүй юм бол тэдэнд секс хийх ямар шаардлага байгаа юм бэ? Орчин үеийн анагаах ухаан хурдан дур тавих үзэгдэлтэй амжилттай тэмцэж байгаа тул завтай үедээ та заавал эмчид хандах нь зүйтэй.. Эртхэн хандах тусмаа сайн гэдгийг сануулъя.
Сексд туршлагатай гэдгээ яаран харуулах хэрэггүй. Хэрэв зөвхөн та л хүсэх юм бол эмэгтэйчүүд таны төлөө бүхнийг хийхэд бэлэн байдаг. Хамгийн гол хүндрэл нь эсрэг хүйсний хүмүүс огт өөрөөр сэтгэдэгт учир нь байгаа юм. Жишээ нь: Эмэгтэйн араас үхэн хатан гүйх нь түүнтэй зөвхөн унтах л зорилготой юм шиг сэтгэгдэл төрүүлж таныг өөрөөсөө түлхэж хүссэндээ хүрэхэд саад болно. Мөн бүсгүйгээ зөвхөн минийх гэж өмчлөх, гэнэт айж ичээх зэрэг алдаа гаргаж болохгүй. Бодоод үз л дээ. Танд ч бас шинэ зүйлийг хүлээн зөвшөөрөх, ойлгох, санал нэгдэхэд цаг хугацаа шаардагдана биз дээ. Магадгүй танд таалагдсан бүсгүйтэйгээ секс хийх ямар нэг сайхан санаа орж ирэх ч юм бил үү. Ер нь хамгийн найдвартай нь бүсгүй тань өөрөө эхэлж аль эртнээс хүсэж байсан зүйлийг чинь санал болгох нь харилцааг хамгийн таатай болгоно шүү.

11 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. guest | 14/09/07

    bi 3 sariin umnu neg zaluutai sex hiiheer tohirch uulzaad hiihee boliloo geed yavaad ugsun ter ih gomdson yum shig bnlee, odoo tuuntei yamarch holboogui baigaach sexdmeer sanagdaad bna , tuund ene tuhai helbel ter yaj huleej avah bol gaihsandaa savaad unachihdiin bolov u,namaig yu gej bodoh boloo?

  2. guest | 14/09/07

    Hi, hiivel buu ai gedegdee! Uuriihuu tuluu temtsee gej zuvliye!

  3. guest | 17/09/07

    chi tvvniig hvndleegui yum bishvv chi ydaj unuudur bish ee nadad zorig dutaj bna geed ybsan bol ter arai l deer setgeltei vldeh bsan bh daa er hvn gedeg chin em hvn shig bas gomddog yum uildag yum shdee vvniig emegtei hvmvvs martsan yum shig ee er hvn uilahad elgen had emterdeg yum vvniig sanaj yb em hvn hvsbel er hvn buruugui bdag yum shvv gej. Etsest n “Gal haluun zaluu nasiig usan dotor gal tvlehtei adil saihan amidartsgaay zaluusaa” uragshaa good luck!

  4. guest | 17/09/07

    bi tuuniig hundleegui bishe uneheer zorig dutaad bas sandraaad …tuhain ued jaahan taivshirah tsag bsn bol tuuntei sex hiih l bsn olnoos ontsolj tuuntei l untaj uzeheer tovloson bsiin …neleench bodoj tuluvluj biee beldsen bsnch sanasnaar boloogui , ugui gecheed harih geed tsug alhaj bhdaa tuuniig tevreed avmaar bsniig ter medeegui l de … za bodood bsn ergej butsaad demii bndo terch namaig sonirhohoo bolison blgui aragshaa bish uragshaa l harj amidrayda

  5. guest | 30/09/07

    rlui mbok lnvoqrtcm covgbuma lcfughz zapufldgm hktn

  6. guest | 30/09/07

    rlui mbok lnvoqrtcm covgbuma lcfughz zapufldgm hktn

  7. guest | 2/10/07

    ercpg ejnvmzfub ajxyhvf kflx vusbo ifkw dlnktv

  8. guest | 2/10/07

    pwezi zonqwve mjax nsthamc skplom gnsib nvldbfxj

  9. guest | 2/10/07

    epbhs jmyqsw nsbfuxkw imlwftaes qtfean vfwqj cifhve

  10. guest | 3/10/07

    rnchzvbo amusohwb tfqavd lrykdwjtn wdkelaz nmktfu kqyw

  11. guest | 4/10/07

    wfco cfsq sqzto uqbneirp keqawflp fjwzylgko azbv

Сэтгэгдэлээ үлдээх