Хайранд ч гэсэн давс байх хэрэгтэй

September 9th, 2007 Оруулсан: admin | FТөрөл: Найз сайтууд.

Улаанбаатар 2006 сайхан бvсгvйн тэмцээний vзэсгэлэнт сайхан өргөмжлөлт, Улаанбаатар хотын найм дахь мисс, Хөрш зэргэлдээ гурван улсын Эв найрамдлын миссийн гуравдугаар байрын шагналт сайхан бvсгvйг зочноороо урилаа.

Г.Гантуяа хамтатгахын орд, 19 настай. КТМС-ийн гуравдугаар дамжааны оюутан. Бид тvvнийг НАNА-гийн бvтээгдэхvvний рекламууд болон дуучин Болдын “Хэрвээ” дууны клипэнд тоглосноор нь сайн мэдэх билээ.

- Энэ зуныг хэрхэн өнгөрөөж байна вэ?
- Энэ зуны амралт маш сайхан өнгөрч байна. Ном сонин уншиж мэдлэгээ дээшлvvлэхийн тулд амралтыг ашиглаж байна. Гэрийнхэнтэйгээ хөдөө, гадаад явсан. Их өгөөжтэй бас сайхан дурсамжаар дvvрэн гоё зун боллоо.

- Чи Улаанбаатар хотын найм дахь мисс болсон. Миссийн тэмцээнд оръё гэдэг бодол хэдийнээс төрсөн бэ?
- Би Эрдэнэт хотод математикийн гvнзгийрvvлсэн сургалттай сургуулийг онц төгссөн, математик тооноос өөр юманд сонирхол багатай хvvхэд байсан. Мисс гэж сонсож байснаас
мисс болохсон гэж бодож байсан удаагvй. Гэтэл 2004 оны Монголын сайхан бvсгvй тэмцээнийг санаандгvй vзсэн маань ийм шийдвэрт хvргэсэн. Тэмцээн дуусахад надад хvн яагаад өөрийгөө сорьж бvх юманд идэвхтэй байж болохгvй гэж. Би орж болохгvй гэж vv гэсэн бодол аль хэдийнэ төрчихсөн байсан. Тэгээд 2005 оны 12 сарын 08-нд Улаанбаатарын найм дахь мисс болсон.

- Эв найрамдлын мисс хэдийд боллоо?
- 2006 оны эхээр Манжуур хотод болсон Орос, Монгол, Хятад гурвын хамтарсан Энхтайван эв найрамдлын миссийн тэмцээнд Оросоос 50, Хятадаас 26, Монголоос Улаанбаатарын мисст орсон охид оролцсон. Тэгээд нийт 12 шагналын зургааг нь монгол охид авч, нэгдvгээр байрт орос, хоёрт хятад охин, гуравт би орсон юм.

- Эдгээр тэмцээний шагналууд чамд юуг мэдрvvлсэн бэ?
- Мэдээж миний амьдралд өөрчлөлт гаралгvй яахав. Манай ээж хvнд дотоод гадаад хоёр гоо сайхан бий. Хvн нvvр биеэ арчлахаасаа илvv дотроосоо яаж гэрэлтэх вэ гэдгээ бодох хэрэгтэй гэж хэлдэг. Би дотоод гоо сайхан нь гадаад гоо сайхныг бий болгодог гэж боддог. Гаднаасаа хичнээн гоё байсан ч цаанаасаа л нэг сөрөг энергитэй хvмvvс байдаг. Манайхан зvv шидвэл зөрvvлээд тэвнэ шиднэ гэдэг vгээр асуудлыг шийдэх гэдэг. Үvнийхээ оронд тэр зvvг нь буцааж өгөөд хоорондоо учир явдлаа ололцох хэрэгтэй. Би ер нь хvн намуухан дөлгөөн байгаасай гэж боддог. Эртний гvн ухаантан Изоп “Та тэнэгтэй маргаж болно. Гэвч тэнэг та хоёрын ялгааг хэн ч олж харахгvй шvv дээ” гэж хэлсэн байдаг. Хэрвээ тайван байж сурвал хvнд бvх зvйл нээлттэй байдгийг би vргэлж мэдэрдэг. Мисс болсноор өшөө их тайван болсон доо.

- Тайван байхын тулд өөрийгөө хэрхэн удирддаг вэ?
- Хvмvvстэй харилцахдаа тэр хvний оронд өөрийгөө тавьж vздэг. Хvмvvс ямар ч асуудалд өөрийгөө бодоод дадчихсан. Yvний оронд харилцагчтайгаа байраа солиод бодоход ямар ч асуудал хамгийн зөвөөр шийдэгддэг. Миний харилцааны гол арга бол энэ. Тэр хvн эхлээд чамайг юу ч гэж хэлж, ойлгож болно. Харин чи л хvндэлж чадвал чамайг хvндэлж хайрлах цаг заавал ирнэ. Энэ бол миний баримталдаг зарчим. Нэгэнт хvмvvн биеийг олж төрсөн хувь тавилантай хvмvvс учраас бие биеэ хvндэлж дээдэлж харьцах хэрэгтэй. Бид бурхны хишгийг хvртсэндээ ийм оюун ухаант төрлийг олсон шvv дээ гэдгээ дандаа бодох ёстой юм болов уу.

- Чамайг мисс сайхан бvсгvй гэдгээр л төсөөлж байсан. Харин чи илvv их бурханлаг санагдлаа.
- Миний амьдралын орчин тойрны хvмvvс их сайхан энергитэй. Тэгээд надад ийм сайхан хvмvvсийг илгээсэн бурханд дандаа баярлаж явдаг. Аав ээж ах эгч дvv нарын минь тэр сайхан харьцаа уужуу тайван байдал намайг өдий зэрэгтэй төлөвшvvлсэн. Манай гэр бvлийнхэн бурхан шашинаа их шvтдэг. Далай багшийн сургаал, энергийн болон амьдралын мөн чанарын тухай ном их уншдаг. Амьдралын олон асуудлын мөн чанарыг ойлгох л гэж тэр шvv дээ.

- Бясалгал хийдэг vv?
- Багшаар заалгаж хийгээгvй ч өөрийгөө тайвшруулж суудаг. Энэ нь надад хангалттай зөв сайхан байдлыг өгдөг юм.

- Аз жаргалыг юу гэж ойлгов?
- Хvн та олж харахгvй л байгаагаас биш аз жаргал дэргэд чинь байнга дагаж явдаг гэдэг. Бид өөрт олдсон бие, амьдрал, хувь тавилангаа голоод гомдоллодог. Сайхан зvйлээ олж хараад бvхнийг сайхнаар дурсаад өнөөдрийг vзэж байгаа маань аз жаргал гэж бодох хэрэгтэй. Амьдрал гэдэг vгийг би ингэж ойлгодог. Амь гэдэг чинь амь оллоо, амьд гэдэг нь өнөөдөр та амьд байна, амьдар амьдрал гэдэг нь танд бvх зvйл байна гэсэн vг. Тэгээд амь олж өдөр бvрийн нарыг vзэж байгаа учир аз жаргалаа өөрөө олж авах хэрэгтэй. Хvн хөдөлмөрлөж өөрийгөө хөдөлгөж байж аз жаргалыг олж авдаг. Тэрнээс биш зvгээр зогсоод юуг ч олж харахгvй.

- Аз жаргалын vндэс хөдөлмөр гэлээ. Чиний хувьд хэрхэн хөдөлмөрлөдөг вэ?
- Бага байхаасаа эхлээд зуны амралтыг зvгээр өнгөрөөдөггvй байсан. Би хvvхдийн зусланд нэг л удаа амарч vзсэн. Бусад цагт нь Эрдэнэт хотын нийтийн мэдээллийн төв телевизэд дөрвөн жил хvvхдийн нэвтрvvлгийн сурвалжлагчаар ажилласан. Оюутан болж ирээд 25 дугаар телевизэд киноны тухай нэвтрvvлгийг хөтөлж мөн олон улсын байгууллагын “Гэр санаачилга” төсөл дээр ажиллаж байсан. Харин энэ зун гэрийнхэнтэй байхын зэрэгцээ хэлний мэдлэгээ сайжруулж ажил хийхгvй зуслаа.

- Хэзээ нэгэн цагт айхтар уурлаж vзсэн биз дээ?
- Уурлана гэдэг бол маш аймшигтай зvйл. Бид нэг л удаа амьдрахаас хойш өөрийгөө жаргалтай байлгаж сурах хэрэгтэй. Уур даамжрах тусам сэтгэл мэдрэлд нөлөөлдөг гэж саяхан уншсан юм байна. Хvн аз жаргалтай амьдрахыг цаг vргэлж хvсдэг хирнээ уурлаж аз жаргалаа өшиглөөд яахав дээ. Би уур хилэн, яаруу адгуу байдлыг жигшдэг.

- Хамгийн их кайф авдаг зvйл чинь юу вэ?
- Хайртаа хvмvvсээ баярлуулаад тэдний баярлаж байгааг харахдаа хамгийн их кайфыг мэдэрдэг. Хvн хvнээ баярлуулж байвал амьдрал буцаагаад өөрийг нь хэд дахин илvv баярлуулдаг. Надад хайртай бvх хvнд хайртай байхыг хичээдэг. Хайр гэдэг хvний хамгийн том хэрэгцээ. Хvн эд материал эрдэм мэдлэг хоол хувцсаар дутаж чадна. Харин хvнээр дутаж хэзээ ч чадахгvй. Тийм учраас би бvхнийг хайрлаж баярлуулж амьдрахыг хичээдэг.

- Гэр бvлийн амьдралыг яаж төсөөлөн төлөвлөдөг бол?
- Миний анхаарал их биш ч гэсэн энэ асуудалд татагдаж хааяа боддог. Тэгээд хамгийн тvрvvн хvнээ таньж зөв сонгоно гэж боддог ч Далай багш ямар ч зvйлийг урьдчилан бvv төлөвлө, тэр ч бvv хэл би тэнд очно гэж битгий хэл гэсэн байдаг. Хvний амьдрал баталгаат зvйл биш болохоор төлөвлөх гэдэг зvйл заримдаа өрөөсгөл санагддаг. Ямар ч байсан халуун дулаахан орчныг бий болгосон яг ээж шигээ сайхан эзэгтэй болно гэж мөрөөддөг.

- Гэрийн эзэн болох хvнээ хэрхэн сонгох вэ?
- Бага байхдаа цагаан морьтой vлгэрийн хан хvvтэй гэрлэх юм шиг санадаг байж. Одоо бол өөр л дөө. Өөрийн мэдэлгvй тэр хvний бvх зvйл сайхан харагдаад л, тэр хvнээс өөрийнхөө бvхий зvйлийг салган ойлгож чадахгvйд хvргэдэг юм билээ хайр гэдэг. Ямар нэгэн өөр сонирхлоор учраагvй хvний ёсоор өөрийн эрхгvй бие биедээ татагдан хайрласан сонголт бол зөв байна гэж боддог.

- Дурлал сохор гэж ярьдаг шvv дээ?
- Зарим хvний хувьд сохор л байдаг байх. Миний хувьд бол цаг хугацаа харуулна биз дээ. Хvн л юм чинь алдахгvй яахав энэ тэр гээд сохроох цаг хугацааг тэсч тэвчилгvй дурлана гэдэг миний хувьд боломжгvй зvйл. Дурла бас дахин дурла гэдэг. Үvнийг тухайн хvнээ дахин лавлуулан сайн тань, чамд эрч хvч энерги бэлэглэж чадаж байгаа эсэхийг мэд гэсэн vг гэж ойлгодог. Намайг зурхай дээр нэг л хvнд чин сэтгэлээсээ хайртай болж тэрнийхээ төлөө яахад ч бэлэн байдаг гэж хэлсэн. Ганц олдох насандаа чин vнэнчээр гэгээлгээр хайрлаад амьдарч яагаад болохгvй гэж.

- Хайрын ид шидийг олж харсан уу?
- Хайр завтай хvнийг завгvй болгож, завгvй хvнийг завтай болгодог гэдэг. Хvн хайрлаж дурласан цагтаа л амьдралын бодит vнэнийг ойлгодог. Би хайр дурлалтай учрахаасаа өмнө кино жvжиг vзээд “ээж ааваасаа өөр хvний хvнийг яагаад ингэж хайрладаг юм болоо гэж гайхдаг байлаа. Харин одоо бол өөр шvv. Би нэг тvvх яръя. Хаан охиноосоо “Хорвоо ертөнцийн хамгийн амттай зvйлийг хэлээч” гэхэд давс гэж. Гэтэл аав нь уурлаад охиноо хөөгөөд явуулчихаж л дээ. Хэзээ хойно охинтойгоо уулзаж гэнэ. Тэгээд охин нь ганцхан аавынхаа хоолонд давс хийлгvй орхитол ааваас нь бусад нь хоолоо амтархаж идээд дуусчихаж. Ингэж аавдаа давсны амтыг мэдрvvлжээ. Тэгэхээд би хайранд ч гэсэн давс байх хэрэгтэй юм болов уу гэж боддог. Нулимсгvйгээр хайрыг төсөөлөхгvй. Хайртай хvндээ гомдол тунирхал эсвэл санасан сэтгэлдээ тайлж уйлна гэдэг хайрын бас л нэг ид шид юм даа.
- Чи юугаар гоёх дуртай вэ?
- Би өөрийгөө маш баян хvн гэж боддог. Миний хамгийн эрхэм гоёл бол ядрахад тvшээд авах аав минь, уйлахад тэврээд авахад ээж минь юм даа. Нөгөө талаас нь ярихад хvн ээмэг бөгж гэхээсээ илvv залуу насаараа гоёх ёстой. Залуу насыг завгvй бөгөөд гоё дурсамжтай өнгөрөөх хэрэгтэй.

- Сайхан бvсгvйтэй уулзчихаад гоо сайхандаа ямар бvтээгдэхvvн хэрэглэдэгийг асуухгvй өнгөрч боломгvй санагдлаа?
- Би тослог арьстай. Надад Монос фармын гоо сайхны бvтээгдэхvvнийг их сайн таардаг. Ер нь ихэнхдээ будахгvй явахыг хичээдэг. Уильям Шекспир “Эмэгтэй хvн өдөр болгон гоё явах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ мөч эргээд хэзээ ч олдохгvй” гэж хэлсэн байдаг. Тийм болохоор өглөө болгон өдөр бvр гоё байхыг хvсдэг.

- Хэлэх дуртай vг чинь юу вэ?
- Заасан бvхнийг төгс сурч, заяасан тавиландаа тэгш яваарай. Тэгээд vргэлж тайван байж гэгээлгээр сэтгэ.

- Баярлалаа.
Б.Отгонбаяр

6 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. guest | 11/11/07

    mongoliin missvvd bvgd ub miss shig setgej bodoj baih boltugai!!! uhaantai ohin baina chamd amjilt aldar ner, talent, knowledge bvgd full zayajee!

  2. guest | 11/11/07

    uhaalag ohin baina shuu.Iim ohintoi eej aav yasan aztai bol.Amjilt husie.

  3. guest | 19/12/07

    tiimee uneheer uhaantai ohin b.a
    chamd ulam iluu amjilt gargaarai gej iorooy/
    mgl ohiduud maani cham shig ingej setgedeg bol mgl maani denduu bayan baih baisan bolov uu

  4. guest | 27/12/07

    ENE GANTUYA GEDEG OXIN IX TSARAILAG YUM XARAADL DURLAJ BN SHVV 1 UDAA UNTAAD VZEXSEN .

  5. guest | 11/03/08

    Helsen ug bolgon chin chamaig ih uhaantaig haruulj bna. Goo uzesgelen, uhaanaa hosluulj amidraarai!

  6. баянаа | 20/11/10

    гоё юум аа

Сэтгэгдэлээ үлдээх