Зvгээргvй булчирхай
July 17th, 2007 Оруулсан: admin | FТөрөл: Зөвхөн эрчvvдэд.
Нэг настай эмэгтэй эмчид хандаж “Нуруу eвдeж, eвдгeeр хатгаад, даралт ихдээд…” гээд л зовлонгоо тоочиж байснаа “би эрэгтэй хvн болж тeрeeгvй нь яамай даа, тэгээгvй бол бас тvрvv булчирхай гэж байхгvй” гэсэн гэдэг.
Эмч нар онош тавих дуртай, эрэгтэйчvvд ч итгэмтгvй юм болохоор бvгдэд нь итгээд л…
БVV ИТГЭ гэж анхааруулж байна
Хамгийн тvгээмэл жишээ татъя: нэг эр хэт авианы оношлогоо хийлгэхээр иржээ. Дэлгэцэн дээр тvрvv булчирхай eeрчлeлттэй гарч байна. Хатуурал, аль эртний vрэвслийн сорви, кальцын давс хуримтлагдсан гэсэн eeрчлeлтvvд гарч болно. Энэ бvхэн тvрvv булчирхайтай ямар ч хамаагvй. Арьсан дээрх сорви eвчин биш шvv дээ. Гэтэл дэлгэцийн eмнe суугаа хvн юу харж байгаагаа ч мэдэхгvй, гараа хvргэж ч vзээгvй хэрнээ тvрvv булчирхайн хvнд eвчний онош тавьж байна. Гэтэл vнэн хэрэгтээ тэр онош тавих эрхгvй, дэлгэцэнд чухам юу харснаа л бичих ёстой. Харин тvvнд нь vндэслэн бeeрний эмч юунаас болж ямар eeрчлeлт гарсан зэргээр эцсийн оношийг тавих ёстой гэдгийг анхаарууулж байна.
БИТГИЙ АЙ гэж зeвлeж байна
Хаа нэгтэй, хэн нэгэнтэй бэлгэвч хэрэглэлгvй секс хийсэн эсэхээ сана даа? Дийлэнх тохиолдолд эрэгтэйчvvдэд эмч нарын ярьдгаар ямар нэг шинж тэмдэггvйгээр газар авч эхэлдэг. Бас бэлгэвчгvйгээр шулуун гэдсээр секс хийвэл гэдэсний шимэгч хорхойнууд таны эрхтэнд халдварлана. Ямар ч eвдeлт, ажиглагдах зvйлгvйгээр халдвар дээшилсээр эр хvний “хоёр дахь зvрх” гэгддэг тvрvv булчирхай eeд eгсeх халдвар тараадаг. Эмчид хандахаас айж ичих хэрэггvй. Тэр тусмаа жинхэнэ тvрvv булчирхайн vрэвслийн шинж тэмдэг илэрсэн л бол эмчид ханд. Тvрvv булчирхай бага зэрэг eeрчлeгдeх, eвдeхийг эс хайхран явсаар архагшуулж, хавдарт хvрэх, бvрмeсeн ажиллагаагvй болох нь их ажиглагддаг. Мeн eвчлeлтийг нь тvр намдаах эмчилгээ хийж архагшуулснаас муу vр дагаварт хvрэх нь олонтаа. Тиймээс нэн тvрvvн eвчлeлийн шалтгааныг тогтоолгож, зeв эмчлэх нь чухал юм.
БVV ГУЙ гэж сэрэмжлvvлж байна
Эмэгтэйчvvдтэй яаран секс хийх гэж буу гуй. Эс бeгeeс халдвар нvд ирмэх зуур л тvрvv булчирхайд дахин наалдаж, бvх зvйл дахиад эхэлнэ. Тийм ч учраас жилд хэдэн удаа тvрvv булчирхайн vрэвслийн эмчилгээ хийлгэхэд хvрдэг. Таны бvсгvй эмэгтэйчvvдийн vрэвсэлт eвчин ядаж нэг удаа тусч байсан бол тэр таны тvрvv булчирхайн vрэвслийг vvсгэгч, тээгч мeн. Vрэвслийг эмчилсэн бол цаашид хоёулаа eвчин vvсгэгчийг хайж, тvvнээс ангижир. Харин эцсийн vр дvн гартал бэлгэвч хэрэглэ.




