Хvний бодол, сэтгэл санаа эрvvл мэндэд нeлeeлдeг vv?
April 4th, 2007 Оруулсан: admin | FТөрөл: Сэтгэлийн дэм.
Сайн байна уу?
Та бvхэнд ажлын амжилт хvсье. Танайд анх удаа захиа бичиж байгаа бeгeeд надад туслана гэдэгт найдаж байна. Яг гол асуудлаа хэрхэн эхлэхээ мэдэхгvй л байна. Гэвч та бvхэнд миний адил олон хvн ханддаг болохоор учрыг нь олж ойлгоно гэж бодоод захиагаа мэйлээр илгээлээ.
Миний амьдралд дутагдах гачигдах зvйл байхгvй ээ. Би эхнэр, хоёр хvvхэдтэй. Боломжийн ажил, цалинтай. Халамжтай хань, хeeрхeн хvvхдvvд, эцэг эх гээд хайртай хvмvvстэйгээ элэг бvтэн, сэтгэл санаа тайван амгалан сайхан амьдарч байна. Гэтэл намайг зовоогоод байдаг нэг асуудал байна. Миний эрvvл мэнд жижиг ч гэсэн байнгын л нэг “проблем”-той байдаг. Үнэндээ надад айхтар хvнд архаг eвчин байхгvй ч байнга л бие тавгvйрхэж eвчилж дээрээс нь энэ тухай бодол толгойноос ер салдаггvй. Ямар нэг таагvй зvйл болоход надад хамгийн тvрvvнд “одоо би eвдeнe, яана аа” гэсэн бодол тeрж маргааш нь эсвэл нeгeeдрeeс нь би eвдeж эм тариа хэрэглэж эхэлдэг. Яг ямар зовиур илэрдгээ нарийн бичмээргvй байна. Миний шvvгээнд, цvнхэнд ойр зуурын эм тариа бэлэн байдаг. Би хэзээ ч гэсэн eвдeж гэнэт хэрэг болно гэсэндээ энэ бvхнийг цуглуулдаг юм. Эхнэр бид хоёр олон ч эмчид vзvvлж байсан боловч тодорхой онош тогтоож байгаагvй. Тэгээд байнга л ямар нэг зовиур хэлээд байх нь гэр бvлийнхэн, найз нeхeд, хамт ажилладаг хvмvvст маань ч тээртэй яршигтай санагддаг байх гэж бодоод энэ тухай нэг ч vг дуугарахаа больсон. Азаар эхнэр маань надад хайртай болохоор намайг сайн ойлгож халамжилдаг сайн эмэгтэй л дээ.
Сvvлийн vед би eeрийгee захирахыг хvчээх болсон ч ойрын vед миний бие бас л аймаар “eвдeж” эхэлсэн. Яг юу гэдэг нь мэдэгдэхгvй хэрнээ байнга л зовиуртай шаналж байна. Та бvхэн намайг битгий буруугаар ойлгоорой. Би сvvлийн vед ДОХ-оос хvртэл айж шинжилгээ eгсeн гээд бод доо. Би энэ айдаст бодлоос салж, хэвийн амьдармаар байна. Хvн eeрийгee eвчин тусчихлаа гэж бодсоноор eвдeх тохиолдол байдаг уу? Хvний бодол, сэтгэл санаа эрvvл мэндэд шууд нeлeeлeх vv? Надад туслаач.
Eeрийн бодол санаагаараа сэтгэлээ сэргээж эсвэл
eeрийгee зовоон шаналгаж ч болно
Сэтгэл зvйч Д.Цогзолмаа
- Хvний бодол, сэтгэл санаа бие организмд нeлeeлж болох уу, eeрeeр хэлбэл захидалд eгvvлсэн шиг санаагаараа eвдeх тохиолдол байдаг юм уу?
- Бодол санаа хvний эрvvл мэнд тeдийгvй зан байдал, харилцаа, ажил тeрeлд шууд нeлeeлнe л дee. Ялангуяа сэтгэлийн хeдeлгeeн, мэдрэмж ихтэй хvмvvс юмыг байгаагаас нь илvv хvчтэй тусгаж авах гээд байдаг. Eeрeeр хэлбэл орчноо байгаа байдлаар нь биш, ямар нэг хэмжээгээр “урвуулж” тусгадаг гэх vv дээ. Энэ бол хэвийн эрvvл хvнд ч байж болох мэдрэмж юм. Жишээ аваад vзье. Та шeнe сайн амарч чадсангvй, eглee нэг л зовиуртай сэрлээ гэж бодъё. Дотор хvнд оргиод, толгой ч eвдeeд байгаа юм шиг санагдана. Тэр eдeржин бие шаналгаатай байна. Энэ байдлаа хvмvvс eeр eeрeeр тусгадаг. Зарим нь ажилдаа анхаарлаа хандуулж, биеийнхээ байдлыг зовиурын хэмжээнд vнэлэхгvй. Зарим хvмvvс ажлаа хийхгvй, биеийн тавлаг байдлыг эрхэмлэж eдрийг eнгeрeeж болох юм. Цайны цаг болоогvй байхад ажлаа завсарлах, эрт гарч явах, амрахыг урьдал болгох гээд л. Гурав дахь хэсэг нь энэ байдлаа юунаас болов, юу идэж уулаа, даарч хeрсeн билvv, ямар хvнтэй уулзлаа гээд л олон зvйлтэй холбож боддог. Тэгээд таньдаг эмч, сувилагч руугаа утсаар ярина, эхнэр нeхeр, ах дvv, найз нeхeддee eeрийн зовиурыг хэлдэг. Хvмvvс eeрийг нь ойлгоод, эм тариа, халамж болсны дараа аяндаа гайгvй болно. Үнэндээ эм уугаад эдгэв vv, eeрee зvгээр болчихов уу гэдгээ ч eeрee анзаарч мэддэггvй. - Eeрийн бодлоороо бие организмаа удирддаг гэж ойлгож болох нь ээ?
- Шууд удирддаг гэж болохгvй л дээ. Гэхдээ бодол санаа бие организмд тодорхой хэмжээгээр нeлeeлдeг.Хvнд, хeнгeн янз бvрээр. Тухайлбал ямар нэг муу юм тохиолдох байх гээд бодоод байвал удалгvй тодорхой шалтгаангvй айдас, тvгшvvр хуримтлагдаж, сэтгэл санаа тогтворгvй болох зэрэг шинж тэмдгvvд илэрч эхэлнэ. Тvvнчлэн зарим хvмvvсийн хувьд болоод eнгeрсeн таагvй vйл явдлыг байнга эргэж бодох, хар аяндаа ямар ч утга учиргvй бодол толгойд эргэлдэх, хийсэн зvйлдээ байнга эргэлзэж, дахин eeрийн vйлдлийг шалгах, зарим нь шатаар eгсeж явахдаа хvртэл гишгvvрийг тоолж явдаг ч хvмvvс байдаг. Энэ бол зeвхeн хийсвэр бодол санаатай холбоотой сэтгэл зvйн eeрчлeлт. Үvнээс гадна бие организмд бодитоор eeрчлeлт eгeх тохиолдол анагаах ухаанд тохиолддог.
- Яг л захидлын эзэнд тохиолдож байгаа шиг бодитоор уу?
- Халуурах, хeлрeх, зvрх дэлсэх, царай цонхийх, чичрэх гээд хуурамч eвчлeл гэх vv дээ. Зарим хvн энэ шинжээ хийсвэр гэдгийг мэддэг. Eвчин хvсэх, “eвчирхeх” шинж бас бий. Eвчин тусах гээд байгаа юм шиг, тусчихсан юм шиг, эсвэл байнга зовиур мэдэрч байдаг.
- Хvн бодол санаагаараа eeрийгee удирдаж чаддаг юм бол энэ хvний ДОХ тусчихлаа гэсэн айдас энэ хvнийг зохиомлоор ДОХ-оор eвдvvлчих юм биш байгаа…
- Шинж тэмдэг eгeхeeс биш eвчинд хvргэхгvй л дээ. Eeрeeр хэлбэл ДОХ-ын vед илрэх шинж eeрт нь мэдрэгдэж болно, халуурах, хeлрeх ч юм уу. Сvvлийн vед спидофобия буюу спидээс айх айдас ихсэх хандлагатай байна. Дур хvсэл буурах, зохиомол шинж илрэх гээд. Энэ eвчний тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэт сурталчилж байгаа нь нэг талаар урьдчилан сэргийлэх ач холбогдолтой ч бас нeгee талаар нийгэмд зохиомол айдсыг хэт дэвэргэж байгаа vзэгдэл.
- Eeрийгee зовоож буй хийсвэр бодол санаанаас гарахын тулд яах ёстой вэ?
- Асуудлаа “vгvйсгэх” нэг арга байна. Ж: eвчин тусчихсан юм болов уу гэсэн айдсын vед тvгшихийн оронд шинжилгээ eгч, eвчин илэрвэл эмчилгээ хийлгэх, хэрэв eвчин байхгvй бол тvvнд зовох шаардлагагvй. Eвчтэй болов уу, ямар бол гэсэн тодорхойгvй айдас хvнийг “ядраадаг”. Үvнийгээ л шийдвэрлээд яваад байх хэрэгтэй байдаг. Ер нь аливаа асуудлыг тайван хvлээцтэй хvлээн авах, eeдрeг хандлагатай байх, орчиндоо дасан зохицож, асуудлаа хугацаа алдалгvй шийдвэрлэх нь eeрийгee бага зовоохын vндэс. Гэхдээ vvнийг хэлэхэд амархан, уншихад ч ойлгомжтой байгаа байх. Гол нь eeртee хэвшvvлэх хэрэгтэй. Ажлын ачааллаа зeв зохицуулах, цагийг зeв хуваарилах зэрэг хувийн зохион байгуулалт сайтай байх нь сэтгэл зvйн сайн хамгаалалт болж чаддаг. Хэсэг хугацааны сэтгэл зvйн дасгалууд ч байдаг.
-Захианы эзэнд та юу гэж зeвлeх вэ?
- Энэ хvн “миний хийсвэр бодол санаанаас болоод байна” гэдгээ eeрee анзаарч эхэлсэн юм байна. Тэгээд ч танайд хандсан байх. Хэрэв сэтгэл санаа таагvй vед эсвэл ажлын ачаалалтай vед ихсээд байна гэдгээ eeрee баттай мэдэж байгаа бол энэ их тvгшээд байхаар шинж биш гэж бодож байна. Гэхдээ сэтгэл зvйч, сэтгэцийн эмчид хандах нь зvйтэй болов уу. Үvнээс гадна ийм тeрх байдал илэрдэг хvнд ар гэрийнхний туслалцаа зайлшгvй хэрэгтэй байдаг. Сэтгэл тогтворгvй vед нь зарим хvний хувьд анхаарал халамж тавиад байхаар дорхноо гайгvй болно. Гэтэл зарим хvмvvст анхаарал хэт тавих нь улам л хvндээр “eвчлeх” шалтгаан болоод байдаг.
Эцэст нь хэлэхэд хvн бодит байдлыг энгийн, тайван хvлээж авч сурах нь чухал. Бодол санаагаараа сэтгэлээ сэргээж, эрч хvчтэй байж болно. Эсрэгээр нь eeрийгee зовоож, шаналгаж ч болно. Гэвч ингэх хэрэг байхгvй ээ.





even equal quantities of corn will not do it exactly. The subsistence of the too, in very different proportions, the value of the annual produce of the
Nadd ch gesen iimerhuu yum tohiolddog.Tegchihii ingechihvii gej sanaa zovohoor l yag tegde.Bi oorigoo sanaa bodlooroo streest oruulj sonin hachin yum bodogduu;dag.eneneesee bolj zurh ch ovdoh shig zoviurtai bdag.eldev yum bodohgui by gej bodoh tusam ulam l sanaand orj ireed bna.eniig yah uu?pls help me???
hvn setgeldee yu bodno amidral tiishe dagana ta ehleed setgele emchil . zaawal setgel zvich ene ter geh hereggvi e saihan energi ogohoor nom unsh byasalgal hii vg yarianaasa taagvi vg hellegiig hasahig hichee nert surgan hvmvvjvvlegchdiin nomos olj unshwal sain shv tuhailbal luiza hein dotood ariuslin mon chanar ,A.Swiyashin Karma 3 dewtr geh met saihan nomud olon bii bi bas ih taagvi yum boddog bsan svvliin 3jil iim chiglelin nom unshad ogt oor hvn bolson ,,owchin toochij yawdag hvn yag l huwhairsan mod met,, sanagddag gesen vgiig nomoos unshaad ih yum bodson dandaa sain saihand temvvldeg oodrog hvmvvstei oir bai za chamd sain saihnig yorooy