Бvсгvй хvн эр хvний сайн хань байх ёстой

April 2nd, 2007 Оруулсан: admin | FТөрөл: Найз сайтууд.

Энэ удаагийн манай зочин жvжигчин Р. Анхням

- Анхнямыг vзэгчид голдуу нvцгэлсэн эротик дvрээр л тeсeeлeх болоод байгаа…
- Би eeрee тоглоё гээд сонгоод, хvсээд, тоглоод байдаг ч юм биш л дээ. Найруулагч нар л намайг сонгож иймэрхvv эротик чиглэлийн дvрд тохирох юм байна аа гээд санал тавьдаг. Хvмvvс vvнийг бараг миний имиж болгочихсон. Тэгэхээр энэ миний сонголт биш, ажлын шаардлага юм даа.

- Таны тоглосон “Vнсэлт” эротик киноны ерeнхий найруулагч “Анхням нь eeрийн бие болоод сэтгэлзvйг vргэлжийн бэлэн байдалд байлгаж чаддаг жинхэнэ жvжигчин хvн” гэж vнэлсэн байсан. Эротик кино, дvрийн хувьд манайхан туршлага муутай гэж боддог. Гадны жvжигчдийг дуурайх vе байдаг уу?
- Баярлалаа. Аливаа нэг юмнаас харж дуурайна гэдэг надад их утгагvй санагддаг. Харин суралцах зvйл байлгvй яахав. Тухайн нeхцeлд дvрээ eeрeeрee дамжуулж eeртee бий болгож тоглохыг хичээдэг. Хэрвээ тэр хvн байсан бол би энд яах ёстой вэ гэдгийг бодож байж тэр дvрд тоглоно уу гэхээс тэр хvн бол Анхням биш шvv дээ. Жvжигчний мэргэжил бол маш хэцvv мэргэжил. Зvгээр л сурчихдаг зvйл огт биш. Тодорхой хэмжээний туршлага чадвар заавал шаарддаг. Тэр болгоныг байнгын дасгал сургуулилт хийж eeртee хоногшуулж байхгvй бол алдах, гологдоход маш амархан байдаг. Дээд vеийнхээ жvжигчдээс маш их зvйлийг сурч мэдэж авах хэрэгтэй болдог юм. Бид нар чинь шинэ залуу жvжигчид шvv дээ. Тэд нар бол асар их туршлагатай хvмvvс, бид яаж гvйцэхэв дээ.
- Анх нvцгэлж жvжигт тоглож байхад хэцvv санагдаж байсан уу?
- Тэгэлгvй яахав. Найруулагчдаа загнуулаад л, яасан ч хэцvv юм бэ дээ гэж бодож байсан шvv. Сайн сайн жvжигчид найруулагчидтай хамтран ажилласан учраас л давж гарч байсан гэж боддог.
- Магадгvй эротик дvрд тоглодог гээд эрчvvдийн анхааралд байнга eртдeг байх. Гудамжинд eдeх сонирхох тохиолдол гарч байв уу?
- Тиймэрхvv хандлага надад мэдэгддэггvй. Би чинь яг vнэндээ найз нeхдийнхee хvрээнд л байх юм даа. Ажил дээрээ ажлынхаа хvмvvстэй гэртээ очоод ээжтэйгээ л харьцдаг.
- Тэгэхээр найз залуугvй гэсэн vг vv?
- Байхгvй. Одоохондоо ээжтэйгээ л амьдарч байна.
- Тийм гэж vv? “Vнсэлт” кинонд яахаас ч буцахгvй “танхай” бvсгvйн дvрд тоглож байсан. Эмэгтэй хvн ч хvсэж байх шиг…
/инээв.сурв/. Би тэр кинонд л тийм дvрд тоглосон. Одоохондоо эмэгтэй хvн сонирхсон асуудал алга. Ойрын vед найз залуутай болох бодол байхгvй байна. Найз залуугаас eмнe бодох зvйл их байна.
- Танд ямар эр хvн таалагддаг юм бэ?
- Яг тийм залуу таалагддаг гэж хэлж чадахгvй юм байна.
- Тэгвэл ирээдvйн ханиа ямар байгаасай гэж бодож байна?
- Намайг жvжигчин гэдгээр энэ ажлаа хийж байгаа нeхцeлд найз залуутай байвал нэгдvгээрт маш их тэвчээртэй, намайг маш сайн ойлгодог миний мэргэжлийг хvндэлдэг л байх хэрэгтэй. Мeн ухаалаг хvлээцтэй залуу байгаасай гэж боддог.
- Ер нь хайр гэдэг таны бодлоор…
- Vvнийг тайлбарлахад миний ухаан хvрэхгvй юм л даа. Хvн хvнээ хайрлана гэдгийг хvнийг eeрeeсee илvv хайрлахыг хэлэх байх гэж боддог. Би миний ээжийн зэрэгтэй намайг хайрлаж чаддаг хvнтэй сууна гэж боддог. Ээж минь намайг eeрeeсee ч илvv хайрладаг.
- Сексийн талаар…
- Секс бол маш нарийн нандин бeгeeд маш чухал зvйл. Хvний амьдралын vvсэл хeгжил секстэй холбоотой. Хэрвээ хvн секс хийдэггvй байсан бол vр хvvхэд eсeж vржихгvй шvv дээ.
- Таныг нvцгэллээ гэж гэрийхэн чинь дургvйлхэж байгаагаагvй юv?
- Миний ээж мэргэжлийг маань дэмжиж бvх бололцоог бvрдvvлдэг. Гэхдээ ямар нэгэн эротик нvцгэлдэг дvрд орохгvй байвал яадаг юм бэ гэж хэлдэг л юм. Eвee эмээ хоёр тэр болгон сонин уншаад байдаггvй болохоор юм хэлдэггvй юм. Харин нэг удаа eвee гадагшаа явж байгаад сонин харсан юм байна л даа. Тэгээд энэ сонингууд чинь юу бичээд байдаг болчихсон юм бэ дээ гэж надаас асууж байсан. Тэгэхээр eвee эмээд минь таалагддаггvй байх аа.
- “Vнсэлт” киног vзсэн хvмvvс eeрийг чинь дажгvй биетэй гэж ярьж байсан. Eeрийн чинь хувьд бие болоод арьсандаа хэр анхаарал тавьдаг вэ?
- Спортоор хичээллэдэг. Гоо сайхны хувьд мэдээж эмэгтэй хvн юм чинь ямар гоо сайхны бvтээгдэхvvн хэрэглэх вэ, ямар гоо сайханчтай байх гэх зэргээр анхаарал тавьдаг л даа. Би Мишээл гээд гоо сайхны эмнэлгээр vйлчлvvлдэг. Ер нь тэгээд чадах ядахаараа л бие болоод гоо сайхандаа анхаарал тавьдаг.
- Таны бодлоор гэр бvлийн амьдралд эмэгтэй хvний гvйцэтгэх гол vvрэг гэвэл?
- Мэдээж эмэгтэй хvний vvрэг маш их байлгvй яахав. Vр хvvхдийн хvмvvжил, гэр орны сайхан байх эсэх, тэр айл гэрийн eнгe аяг ааш бvгд эмэгтэй хvнээс шалтгаална. Ээжийг гэрт ороод ирэхээр бvх юм дулаахан болчихдог гэж хvмvvс ярьдаг шvv дээ. Тэгэхээр бvх юм эмэгтэй хvнээс хамаарна.
- Зарим нэг эрчvvд эмэгтэй хvнийг эр хvний чимэг нь болж явах ёстой гэж ярьдаг. Vvнтэй санал нийлэх vv?
- Зeвшeeрч байна. Гэхдээ эр хvний чимэг гэхээсээ илvv эр хvний сайн хань байх ёстой. Эмэгтэй хvн бvр гоё сайхан шvv дээ.
- Нэг хэсэг охид бvсгvйчvvдэд зориулсан хувцасны дэлгvvр ажиллуулсан гэж дуулсан.
- Ажлынхаа хажуугаар ямар нэг юм хийх хэрэгтэй юм байна гэж vзээд нэг дэлгvvр ажиллуулсан юм. Даанч би худалдаа арилжааны тал дээр авъяастай биш юм билээ. Дээр нь би eeрee ажилтай болохоор хvндрэлvvд их гардаг байсан. Тэгээд ч их хэцvv хvнд ажил байна лээ.
- Танд баярлалаа. Уран бvтээлийн eндeр амжилт хvсье.

Сэтгэгдэлээ үлдээх