“Секс хийхгvй байх нь хvний эрvvл мэндэд муу юу?”

March 20th, 2007 Оруулсан: admin | FТөрөл: Эрүүл мэнд.

…гэдэг асуултыг олон уншигч тавьдаг. Сексопаталогич эмч Ж.Анхмаа уншигчдын асуултанд хариулж байна.
Секс хийхгvй бол эмэгтэйшдэг гэх юм…


Би их ичимхий, тийм болохоор эмэгтэй хvнтэй танилцсан ч ойртож чаддаггvй. Ингэж амьдарч болохгvй гэж ах минь хэлэх юм. Би 25 настай. Эрэгтэй хvн удаан хугацаагаар бэлгийн харилцаанд орохгvй бол эмэгтэйшдэг гэсэн vнэн vv?

Ахын тань vг тийм ч оргvй vг биш. Үнэхээр удаан хугацаагаар биеэ барьдаг хvмvvсийн секстэй холбоотой бvх эрхтэн систем /бэлгийн эрхтэн, сэрэл мэдрэлийн төв/ даршлагддаг. Улмаар “бэлэвсний синдромтой” болдог. Энэ нь бэлгийн эрхтний ялгаа арилах шинж тэмдгээр илэрнэ. Эмэгтэйчvvдэд бол сарын тэмдэг зогсож, гормоны ялгаралт хямарч, нvvрэн дээр vс их хэмжээгээр ургаж, батга гардаг бол эрэгтэйчvvдийн хоолойн өнгө дээшилж, чалх суларч, гуя, цээжээр эмэгтэй хvн шиг зузаардаг. Тиймээс бэлгийн ажлаас хэт удаан татгалзах хэрэггvй.

Сексгvй бол таргалдаг гэж vнэн vv?

Би 22 настай. Нэг жилийн өмнө найз залуугаасаа салсан. Сэтгэл санаагаар унахдаа хэт их идэж, хурдан таргаллаа. Тэгээд хоолны дэглэм барихаар шийдсэн боловч саяхан эмэгтэй хvн бэлгийн харилцаанд байнга орохгvй байснаас болж таргалдаг гэж сонслоо. Үнэхээр миний асуудал эрэгтэй хvнгvйгээс болж байгаа юм уу? Унтдаг эртэй болвол турах уу?

- Бэлгийн харилцаанд орвол турж, орохгvй бол таргалдаг гэж бодвол том алдаа болно. Бэлгийн амьдралын хэмнэл жин, биеийн галбирт ямар ч нөлөөгvй. Үнэн хэрэгтээ хvн бvтэн цаг бэлгийн ажил хийвэл 280 ккал зарцуулдаг. Энэ мэдээж ямар ч хөдөлгөөнгvй орон дээр хэвтэхээс /77ккал/ц/ дээр, гэхдээ спорт алхаагаар гvйхээс /570 ккал/ц/ vлэмж бага юм. Сэтгэлийн хямрал нь хvн хvнд янз бvрийн хариу урвал маягийн vылдлээр илэрдэг. Жнь: сэтэлээр унасан бухимдсан vедээ их хэмжээний юм идэх, хоолны дуршил нэмэгдэх эсвэл огт хоолноос гарах г.м. Таны хувьд сэтгэл бухимдалаа юм идэх хэлбэрээр тайлж тайвшрах зуршил бий болсон байна. Үvнээсээ болж таргалж байгаа болохоос сексээс шалтгаалсан зvйл огт vгvй.

Савны галзуурал

Эмэгтэй хvн бэлгийн харилцаанд удаан орохгvй байснаас савны галзуурал буюу vргvйдэлд хvргэдэг өвчин тусдаг гэж сонслоо. Би хvнтэй гэрлэх хvртлээ охин биеэ хадгалахыг мөрөөдөж ирсэн. Тэгээд ч 19 настай би бэлгийн харилцаанд ороогvй байна. Нөхөрт гарахаа хvлээсээр байгаа би хvvхэдгvй болох юм биш байгаа?

Vгvй. Савны галзуурал хуучны нэр томъёо. Энэ хэдийгээр өвчин, vнэхээр бэлгийн харилцаанд удаан орохгvй байх, бэлгийн дур хvслээ хангахгvй байснаас болж vvсч болдог ч хvvхэдтэй болох чадварт нөлөөлөхгvй. Тэгээд ч зөвхөн 19 настай, шилжилт, өсөлт бойжилтын нас нь гvйцээгvй яваа охид хөвгvvдийн хувьд ийм асуудал ярих нь арай эрт.

Дараа нь толгойгоо гудайлгадаг

Гэрлэлтээ цуцлуулснаас хойш бараг таван жил бэлгийн харилцаанд орсонгvй. Vvнийг таамагласан ээж минь 40 хvрсэн эр сахил хvртсэн лам мэт байвал ажлын чадвар буурч, нойргvйдэж, судас хатуурах, ой ухаан муудаж, эцэст зvрхний шигдээсээр дуусдаг гэж ярих юм?

Ээжийн тань хэлсний ердөө тал хувь нь vнэн. Үнэхээр хvн удаан буюу хэдэн сарын турш бэлгийн харилцаанд орохгvй бол сексийн эрч хvч суларч, бэлгийн рефлекс аажмаар унтардаг.
Гэхдээ ийм хvндрэл учирдаг ч судас хатуурах эсвэл шигдээс зэрэг хvнд өвчтэй болгодоггvй. Тэгээд ч бvгд тvр зуурынх бөгөөд та шинэ дурлалтайгаа учрахад бvгд сэргэнэ. Харин эр хvн удаан хугацаагаар бэлгийн амьдрал тасалдах нь тvрvv булчирхайн ажиллагаанд шууд нөлөөлөх бөгөөд тvрvv булчирхай vрэвсэх муу талтай байдгийг анхаараарай.

Yрийн шингэн хуримтлагдсанаас төмсөг хагардаг гэнэ vv?

Миний найз эмэгтэй намайг сургууль дээр ч, кино vзэж суухдаа гээд л хаана ч явсан өдөөх дуртай. Учир нь бид хоёр оюутан, хамт амьдардаггvй, жинхэнэ сексийн талаар мөрөөдөхөөс цаашгvй /хоёулахнаа vлдэх цаг долоо хоногт нэгээс илvv олдохгvй/. Өдөөгөөд тавихгvй байснаас хэт их vрийн шингэн хуримтлагдсанаас төмсөг хагарч магадгvй гэдэг vнэн vv?

-Үгvй, энэ тvгээмэл “аман яриа” vнэнд нийцэхгvй. Боловсорсон vрийн шингэн гадагшлахгvй байсан ч /бэлгийн ажлын vеэр, гар хангалгын vед, зvvд нойронд сэрэл хөдөлсөн vед/ vрийн шингэн vрийн хvvдий рvv орж, тэнд тэднийг тусгай эсvvд залгина. Тиймээс эрэгтэй хvн хичнээн хvчтэй бөгөөд байнга өдөөгдсөн ч төмсөг нь яах ч vгvй.

9 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. guest | 30/03/07

    sain btsgaana uu?nz zaluugaasaa salsnaas hoish sex hiigeegui udsan.tuunees uur huntei hiine geheer chadahgui bh yum.yah heregtei ve?husej bgaa bolovch huslee hyazgaarlaad bh yum

  2. guest | 1/12/07

    bi gadaadad surdag 22toi naiz zaluugaasaa hol 1 jil bolj bn bi ch naiz zaluu maanch sex ih husdegch tewchseer irsen ene n bied her muu we? ern eregtei emegtei humuus ali aliniihn huwid hedii hugatsaand sex hiihgui bhad ayulgui bied horgui bdag we? (urt hugatsaand sex hiihgui bhad daawriin eerchlelt gardag gesen bsan ter udaan hugatsaa gedegt heden jil oroh ymbe? ) olon jil bie bieneesee hol bga hosuud ter daawriin eerchlelt bolon busad eerchlelted yamar yamar arga hemjee awah heregtei we zewlej tuslaach

  3. oogii | 19/09/08

    end odoo sex hihgui l bol uheh yum shig yum yarih yumaa. zugeer l sex hhgui bol emegtei hun uur utsaartai bolchihdog yum. huntei heg yog gd l haritsaa hurtel muu bolchihdog yum.

  4. Azaza | 23/09/08

    tiimuu bi lav tiim bish harin ch esregeer..harin neg ym asuya zalusa 21 te odo hurtel hunte untaj uzegui bol bied muu yu ene ni oroitoj bga bolov u

  5. hehe | 9/10/08

    21 nastai cham shig ongon hvmvvs zondoo bg terend sanaa zovoltgvi emegtei hvn sex hiihgvi bolhooroo aash muutai boldog gedeg chin hudlaa. hvn hvnii ontslog oor sh de ho.sexiin amidrald hol taviagvi l bol ter gaj noloonvvd chin ilrehgvi ee. harin orchood sex hiihgvi udval magadgvi l yum bi tegj bodoj bn

  6. Mybe | 17/01/09

    Bi odoo 23tai emegtei. belgiin haritsaand orj bgaagui.huntei unseltsej ch uzeegui.Oiriin 3-4 jildee belgiin haristaand oroh tolowloogui bgaa. zarin humuusiin yarianaas sonsohod odoo oroiroj bn. belgiin haritsaand orhgui bol biend muu. nuur tsarai gundaj ert hogshirdog. odoo hurdan or geh yum.nuureer chini ch yum garna ene ter geed bh yumaa. Bi ene talaar zuvluguu awmaar bn. Ingej hojuu oroh ni uneheer muu yu. Nadad tuslaach, Please, humuusee

  7. eegii | 18/12/09

    bi neg gadaad zaluutai taniltsaad 2 n sexin hariltsand orson bi ter zaluugaas erdoo taashaal awahgui,yumaa yawal deer we yridn erdoo ingedgui baisan yum haruilt ogch tuslaash ter nadaas 6-ah

  8. oogii | 20/02/10

    Sain bnu? bi 25 nastai emegtei. odoo hernee belgiin haritsaand orj uzeegui. Harin gar hangalga haaya hiideg. ene ni biyed muu yu? Hariult uguuch?

  9. emegtei | 11/11/10

    bi sayhan hairtai zaluutaigaa anh udaa untaj vzsen untaad 2 sar bolohod nadad ymarch medremj torogvi. er n untaj vzeegvi bhdaa ch hvsel torj bgaagvi. mi nz zaluud asuudal bn gj bodku bn.yaagaad medremj torkvv bga yum bol bi iim medremjgv yum boluu aij bn er n torkv bn gj bhuu

Сэтгэгдэлээ үлдээх