Та хоёр бие биенээ сайн мэдэх vv?

March 20th, 2007 Оруулсан: admin | FТөрөл: Эхнэр, нөхөр.

Та хоёр асуултуудад тус тусдаа хариулт өгөөрэй. Нэг ижил хариулт өгсөн хариунд нэг оноо өг.
Анхаар: Хэрвээ та хоёр /жишээ болгон эхний асуултыг авъя/ “бид хоёр дотор нь юу байгааг vзэхээр таллан хазна” гэж хариулсан бол энэ хариулт давхацсанд тооцогдож оноо авна.


Хэрвээ хоёулаа “мэдэхгvй” гэж хариулсан бол хариулт давхацсанд тооцогдохгvй тул оноо авахгvй.

1. Та чихрийн хайрцаг нээнэ. Нэг нь амандаа бvх чихрийг хийхэд нөгөө нь дотроо юутайг нь харахаар таллан хазна. Хэн таллан хазав: та юу эсвэл таны найз уу?

2. Ажил дээр чинь шvхрээр vсрэлт хийх тухай яриа өрнөв. Та хоёрын нэг нь туршаад vзэхээс татгалзах юу байхав гэхэд нөгөө нь шууд татгалзана. Хэн vсрэхийг хvсэхгvй байна: та юу эсвэл таны найз уу?

3. Та хоёр гөлөг худалдаж аваад, тvvнийг ихэд хайрлана. Гэтэл гөлөг өвдөв. Гөлөг хивсэн дээр унтаж, та хоёр буйдан дээр сууж байгаад нэг тань “Санаа зовох хэрэггvй, удахгvй зvгээр болно” гэж хэлнэ. Хэн нь нөгөөгийнхөө санаа зовж байгааг мэдэж, сэтгэлийг нь засав: та юу эсвэл таны найз уу?
4. Та нар зоогийн газар хооллож байна. Та хоёрын нэг урьд нь сонсож байгаагvй хачин нэртэй хоолыг сонгоно. Хэн нь сониуч байв: та юу эсвэл таны найз уу?

5. Дэлгvvрт найзууддаа бэлэг сонгон явж байна. Та хоёрын нэг байнгын хэрэглээний зvйл
худалдан авахыг санал болгоход нөгөө тань хэрэггvй ч, хосгvй дурсгалын зvйл худалдан авах гэнэ. Хэн бэлэг сонгохдоо ердийн хэрэгцээний зvйл сонгов: та юу эсвэл таны найз уу?

6. Та хоёр танихгvй хотод очоод очих газраа хайна. Нэг тань хажуугаар өнгөрөх хvмvvсээс
асууя гэхэд нөгөө нь дэлгvvрээс газрын зураг худалдан авахыг санал болгоно. Хэн лавлахыг хvсэхгvй байна: та юу эсвэл таны найз уу?

7. Та хоёр хоёулаа машин жолоодож явна гэж бодъё. Уулзвар дээр улаан гэрлийн өмнө гурван машин зогсож байна. Тэдний нэг нь та хоёр. Ногоон гэрэл асахад нэг нь тvрvvлэн ухасхийнэ. Хэн боломжийн толгойлогч байв: та юу эсвэл таны найз уу эсвэл нөгөө хоёр машины нэг vv?

8. Та хоёрын нэг долоо хоног ханиаж, эм уугаад ч тус болдоггvй. Эрvvл нэг нь хатгалгаа туссан ч байх юм билvv гээд цээжний зургаа авахуулахыг санал болгоно. Өвчтэй нь: “санаа зоволтгvй, ингээд зvгээр болно” гэнэ. Та хоёрын хэн нь эмчид очихоос айв /хvсэхгvй байв/: та юу эсвэл таны найз уу?
9. Та хоёр номын дэлгvvрт явж байна. Нэг тавиур дээр сонгодог, нөгөө тавиур дээр орчин vеийн зохиол тавиатай байна. Хэн нь орчин vеийн зохиол бvтээлийн тавиур руу явав: та юу эсвэл таны найз уу?

10. Кино театрт аймшгийн кино гарч байна: цусан далай, аймшигт эмгэнэлт явдал, сэтгэл зvйн дарамттай хөгжим, хиншvv хярвас л арай vнэртэхгvй байна. Хэн киногоо дуусгалгvй явахыг санал болгов: та юу эсвэл таны найз уу?

11. Та хоёр секс дэлгvvрийн хажуугаар явж байна. Та хоёрын нэг ямар бараа байгааг vзэхийг санал болгоно. Нөгөө нь дараа оръё гэнэ. Хэн нь секс дэлгvvрт орох саналыг няцаав: та юу эсвэл таны найз уу?

12. Танай найз өөр улсад ажиллаж, амьдрахаар бvрмөсөн явлаа. Та хоёрын нэг нь энэ сэдвийг хөндөж, бид ч бас хаа нэгтээ дулаан, баян улсад очиж суурьшиж болох юм биш vv? гэхэд нөгөө нь бид тэнд очоод яах юм гэж зайлуулав. Хэн нь харь орны амьдралд vл итгэсэн байдалтай хандав: та юу эсвэл таны найз уу?

13. Танайх ээлжийн амралтандаа зориулахаар мөнгө хураажээ. Та хоёрын нэг долоо хоног тав тухтай амралтын газар очъё гэхэд нөгөө нь аяны эд зvйлс худалдаж аваад сайхан байгалтай газар явъя гэнэ. Хэн боловсон газар очъё гэв: та юу эсвэл таны найз уу?

14. Танай хэрэгцээнээс мөнгө илvv гарчээ. Нэг тань аялал, vдэшлэг зэрэг зугаа цэнгэлд мөнгөө зарцуулахыг санал болгоход нөгөө нь дараа нь ямар нэг асуудал гарах vед хэрэглэе гэнэ. Хэн нь мөнгөө vрэн таран хийхийг хvсч байна: та юу эсвэл таны найз уу?

15. Та хоёрын хурим удахгvй болно. Та хоёрын нэг хуримаа сонгодог байдлаар /сvйт бvсгvй цагаан даашинзтай, лимузинтэй, сонгомол зочидтой/ хийхээр төсөөлж байхад нөгөө тань өвөрмөц байдлаар /сvйт бvсгvй, хархvv хоёр богино өмдтэй, ойд ч юм уу нэг задгай газар донсолгосон vдэшлэг/ хийхийг мөрөөднө. Хэн нь уламжлалт хуримын хэлбэрийг сонгов: та юу эсвэл таны найз уу?

Тестийн дvн
4 тvvнээс доош оноо

Та хоёр хэнтэй сууж байгаагаа мэдэхгvйгээр гэр бvл болох гэж байна. Магадгvй vvнд хамаг учир байж болох ч хамтын амьдралд ингэж хандаж болохгvй. Хуримд бэлтгэх явцад бие биенээ сайн мэдэж болох ч та хоёрын олж мэдэх бvхэн таатай байх ямар ч баталгаа байхгvй. Тиймээс ямар нэг гайхшралаас зайлсхийхийг хvсвэл янз бvрийн хvрээний харилцаанд орж бие биенээ сайн таньсан нь дээр. Магадгvй секст та хоёр бие биенээ сайн мэддэг болсон ч санхvvгийн ямар нэг асуудлыг хамтран шийдэхийг, сэтгэл хөдлөлийн янз бvрийн илрэлд ижил болон ялгаатай талаа олж харахыг хичээ. Юу хийж, ямар ааш гаргахыг нь мэдэх хvнтэйгээ амьдрах нь хамаагvй тав тухтай, найдвартай гэдэгт итгэ.
5-8 оноо
Та хоёр бие биенийхээ талаар бага зэрэг мэддэг болсон ч олон зvйл хөшигний ард vлджээ. Та хоёр харилцах хvрээ тийм ч өргөн биш байдалтай холбоотой байж болох юм. Тиймээс та хоёр гэр бvл болох гэж яарч байна. Харилц, бие биенээ турш, сонгосон хvн тань өөрийгөө хэн болохыг харуулах хоёр гурван нөхцөлийг бодож олж шалга. Хэрвээ та хоёр бие биенийхээ мөн чанар руу өнгийхийг хvсэхгvй, бvрхэг төсөөлөлтэй байгаа бол та сэтгэл зvйн хувьд гvйцэт бэлэн болоогvй байгаагаа хvлээн зөвшөөрч, хуримлах бодлоо тvр хойшлуулах нь зvйтэй. Биесээ таниагvй хосуудаас ирээдvйд аль нэгээс нь /заримдаа хоёулангаас нь/ ашиг хонжоо хайсан байдал илэрдэг. Ямар нэг тооцоон дээр суурилсан гэрлэлт азгvйтдэг жамтай.
9-13 оноо
Та хоёр бие биенийхээ тухай бараг бvгдийг эсвэл талаас илvv хувийг мэддэг. Тиймээс өөдрөг vзэл, хөл нийлсэн гэрлэлт болно. Харваас та хоёр бие биедээ итгэдэг бөгөөд маш сайн ойлголцдог. Хаа нэгтээ хариултдаа алдаагvй биз, алдаагаа эргэн хар. Найзыгаа дөвийлгөсөн эсвэл “доош” хийсэн хариулт өгсөн юм биш биз? Бага зэрэг баашилсан бол та асуудалд буулт хийх, vл ойлголцлыг эвээр шийдвэрлэх болно. Энэ мэдээж сайн хэрэг. Ганц нэг хариултыг худлаа хариулсан нь нөгөөгийнхөө хариулттай давхцаагvй бол илэн далангvй яриа өрнvvлэх замаар худал хариулснаа ойлгуулахыг хичээ. Та хоёр сэтгэл хангалуун байгаа бол харилцааныхаа маргаантай эсвэл эргэлзээтэй асуудлуудыг /эхлээд тестэд хариулсан байдлаасаа иш татаж болох юм/ эцэст нь бие биенээ хvнд байдалд оруулахгvйн тулд ярилц. Улмаар та хоёрын итгэлцсэн харилцаа гvнзгийрнэ. Энэ л гэрлэлтэд маш чухал юм шvv. Бас эвлэршгvй зөрчилтэй тулгарвал гэрлэх эсэхээ эргэн авч vзэж ч болно.
14, тvvнээс дээш оноо
Та нар бие биенийхээ юу бодож, мэдэрч байгааг гайхалтай сайн баримжаалдаг, ирээдvйнхээ ханийг дотор нь орсон мэт мэддэг. Энэ нь та хоёр vнэхээр гэр бvл болох сонирхолтой, гэрлэхэд бэлэн болсон, сэтгэл зvйн хувьд ч сайн ойлголцдог болсныг илтгэж байна. Үнэхээр асуултад заасан шиг байдалд та орж байгаагvй ч байдлыг зөв баримжаалж чадсан нь та хоёр бие биедээ нийцтэй, аз жаргалтай гэр бvл болохыг нотолж байна гэж болно.

Сэтгэгдэлээ үлдээх