Хайрын аугаа хvч намайг тэжээж, цэнэглэж байна
March 15th, 2007 Оруулсан: admin | FТөрөл: Найз сайтууд.
СТА, дуучин С.Сэрчмаа … Xайрын дууч бvсгvй бие даасан хоёр дахь тоглолтоо хийх гэж байхад нь уулзсан юм. Тvvнтэй ярилцаж байхад “Хаа ч цуг” анхны тоглолтоосоо хойш хат хашир суусан туршлагатай уран бvтээлч хатагтай болж чаджээ гэж бодогдож байлаа
. Хайрын дуучины хайрын тухай бодлоос хамтдаа хуваалцъя.
- Сэрчмаа чи хэвлэлийнхэнд болоод фэнvvддээ “олдохгvй” нилээд удсан шvv. Өнгөрсөн хугацаанд чиний амьдрал, уран бvтээлд хэр өөрчлөлт гарав?
- Би ХБК-ийг төгсөөд л дуулж эхэлсэн. 1999 оноос урлагийн тогоонд орж жаахан охин дуучин болчих гээд л мөрөөдөөд гvйж явлаа. Тэр цагаас хойш долоон жил өнгөрсөн байна. Мэдээж хэрэг өнөөдөр би хэнд ч шинэ залуу дуучин гэж хэлэгдэхээргvй гоцлол дуучин болж чадсан. Бас зөвхөн поп дуучин биш төрөл бvрээр уран бvтээл хийж vзлээ. Рок поп хөгжмийн ах эгч нараасаа маш их зvйлийг сурсан гээд л яривал зөндөө өөрчлөлт бий л дээ.
- Хувь хvнийхээ зvгээс гэвэл?
- Анх олны танил болж байхдаа сонинд янз бvрээр бичvvлээд ёстой аймаар бухимдаж бараг хашгирдаг байлаа. Харин одоо бол бvр тоохоо больсон. Угаасаа урлагийнхан чинь итгэмтгий, гэнэн, сэтгэлийн хөдлөлтэй зан характерийн хувьд их холбиромтгой байдаг. Гэхдээ би тайван байж, ухаан санаагаа чөлөөлж аливаад ханддаг болсон. Амархан баярлаж, тvргэн уурлаж хурдан гомддог чанаруудыг маань цаг хугацаа, амьдрал, орчин маань нилээд өөрчилсөн шvv. Ямар ч байсан амьдрал болоод уран бvтээлийн аль ч зvйл дээр барьц алдаад байхааргvй болсон юмуу даа. Хамгийн гол нь би хvнд худлаа хэлэхгvй, vнэнч, шударга явахад бvх зvйл бvтнэ гэж боддог.
- Хайрын дууч бvсгvйтэй уулзаж байгаа болохоор хайрын тухай ярилцъя гэж бодсон. Хайр гэдэг чиний бодлоор?
- Хайр гэдэг нэг тийм хэлж боломгvй гоё зvйл шvv. Эр эм хvмvvсийг хайр л салж хагацаж чадахгvй болтол нь ойртуулдаг. Тэгээд vзэн ядалт, гомдол, гунигийг аз жаргал, баяр хөөрөөсөө дутуугvй араасаа дагуулна. Бvтэлтэй, бvтэлгvй бас ээдрээтэй хайр ч гэж байна. Тэгээд бодохоор аугаа том хvрээтэй ертөнц юмуу даа.
- Хайр сэтгэл чамд ямар мэдрэмж төрvvлсэн бэ?
- Уран бvтээлч хvн хайр сэтгэлийг мэдрэхээрээ бvр яг зvрх сэтгэлээрээ дуулдаг юм билээ. Хайраа бодоод дуулахаар vнэхээр сайхан болчихдог. Энэ л хамгийн том мэдрэмж байсан болов уу.
- Чиний дуунд хайрыг хамгийн гоёор юу гэж хэлсэн байдаг вэ?
- Надад ард тvмэн маань хайрын дууч нэрийг өгсөнд маш их баярладаг. Энэ нэрэндээ vнэхээр дуртай, хайрын тухай дуунууддаа хайртай. Гэхдээ “Надад итгээч хайрт минь” дуундаа илvv дуртай. “Чамд дурласан минийх шиг хайрыг Чи хэзээ ч олж чадахгvй” гэдэг vг маш гоё. Үнэхээр тэр хvнд зориулсан хайрыг хэзээ ч өөр хvн хайрлаж, амсаж чадахгvй шvv дээ. Миний дууны vг гэгээлэг эсвэл гунигтай гээд тэр чигээрээ хайр, хорвоогийн амьдралаар дvvрэн болохоор бvгд таалагддаг.
- Хайр сэтгэл vзэн ядалтыг дагуулдаг гэсэн. Энэ зvйлийг даган гарч ирэх сөрөг зvйлvvдэд хэрхэн хандвал дээр вэ?
- Ер нь аливаа зvйлд байгаагаараа хандах хэрэгтэй. Гэхдээ хайрынхаа төлөө тэмцэх тэмцэл хvссэн ч хvсээгvй ч гарч ирдэг. Хvн жаргал даахгvй зовлон даадаг гэдэг шvv дээ. Энэ утгаараа бvхнийг тэвчиж тэсвэрлэж чадах юм бол хvссэн хvсэлдээ хvрч сайхан амьдрах байх. Би болохгvй юм гэж байдаггvй гэж бодож болохгvй юмыг болгохын төлөө зvтгэдэг. Тийм учраас хайрынхаа төлөө тэмцээд vнэхээр зvрх сэтгэлээсээ байж чадвал амьдралд өөрийн гэсэн тулгууртай болж шат шатаар ахин дээшилнэ. Энэ бvхэн хvний хатуужил тэвчээрээс шалтгаалсан зvйл л дээ.
- Хайр сэтгэлд эрэгтэй, эмэгтэй хvмvvсийн аль нь илvv ухаалаг байдаг вэ?
- Харилцан адилгvй л дээ. Үvнийг эрчvvд бяртай, эмэгтэйчvvд тэнхээ муутай гэдэг шиг ярьж болохгvй. Яагаад гэвэл хайр хvнийг их эмзэг болгочихдог болохоор хэн нь ч яаж ч аашилж мэднэ.
- Хайр ерөөсөө ганц байдаг гэдэгтээ санал нийлэх vv?
- Мэдээж тэгэлгvй яахав. Хvн нэг хvнд сэтгэл зvрхнээсээ хайртай болоод зөвхөн vvгээр л амьдарч зовлон, баяр бvх л юм нь тэр хvнтэй нь холбоотой байдаг. Бvтэлгvй болоод салсан ч зvрхнийх нь гvнд vнэ цэнэтэй хэвээрээ л байна гэж би боддог. Тэгэхээр vнэхээр хайртай байж чадах юмбол vхэн vхтлээ өвөө эмээ болсон ч хэвээрээ л байна. Тийм ч учраас хайрыг vхэшгvй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцэгтэй зvйрлэсэн байх. .
- Хайр vнэ цэнэтэй оршиход итгэл vнэнч байдал хамгаас хэрэгтэй гэж боддог юм?
- Маш том итгэл, маш их vнэнч байж л хайр сэвтэхгvй, хуучрахгvй, хагарахгvй байна гэж би ч бас боддог.
- Хайртынхаа алдааг уучилж чадах уу?
- Амьдралд хайртай хосуудад уучлал, уужуу сэтгэл хэн хэнд нь байх ёстой. Гэхдээ, мартаж чадамгvй муухай алдаа хийвэл би л лав уучилж чадахгvй.
- Хайр сэтгэлд хэн нь илvv санаачлагатай байвал дээр бол?
- Жинлvvр шиг байх хэрэгтэй. Аль аль нь шинийг санаачилдаг, гуйдаг, аргаддаг, уурладаг, уучилдаг гээд л.
- Хайр сэтгэлтэй учирсан хvн маш их цэнэг, энергийг олж авдаг гэдэг шvv дээ?
- Санал нийлж байна. Би дээр хайрыг мэдэрсэн хvн хайрын тухай дууг илvv амттай тансаг болгож дуулдаг юм билээ. Сониноос би сvvлчийн цомогтоо орсон “Үvрд минийх гэж амлаач” дууныхаа vг, аяыг өөрөө зохиосон. Тэгэхээр намайг хайр гэгч аугаа зvйл тодорхой хэмжээгээр тэжээж цэнэглэж байгаа юм болов уу.
- Хvний хайрыг даахдаа хэр вэ?
- Хайрыг даая л гэж хичээдэг. Хэн ч байлаа гэсэн хvнд сэтгэлээ зориулан хайрлана гэдэг их гоё зvйл юм. Тиймээс надад сэтгэлээ зориулдаг аав, ээж болон хайртай бvх хvнээ би өөрийнхөө хайраар дутаахгvй юмсан гэж боддог. Харин vзэгч фэнvvдийнхээ хайрыг шинэ сайхан уран бvтээлээр даана гэж боддог.
- Мэдээж царайлаг залуу бvсгvйг эрчvvд бас шvтэн бишрэгчид хоргоохгvй байна гэж байхгvй. Тэгэхээр чи хvнтэй харьцахдаа юуг голчилдог вэ?
- Би ямар ч хvнтэй өөрийнхөө байгаагаар л харьцдаг. Тэр хvний ямар боловсролтой, ямар царай зvстэй байх хамаагvй. Бид чинь адилхан л зvрх сэтгэлтэй амьтан гэдэг утгаараа. Дээрээс нь би ард тvмний дуучин хvн шvv гэсэн бодол надад байнга байдаг. Манай монголчууд чинь хийморь нь босоо бардам бас найрсаг зочломтгой авъяаслаг ард тvмэн болохоор надад хэнтэй ч хаана ч харьцахад таатай сэтгэгдэл төрдөг.
- Чамд муу санаа хэр суусан бэ?
- Би vvнийг муу санаа гэхээсээ илvv хvний өөртөө зориулж байгаа ухаан л гэж боддог. Жил өнгөрч нас нэмэх тусам энэ ухаан улам лавширдаг. Би өнгөрсөн хугацаанд муу санаа суусан гэхээсээ илvv амьдралын шуургыг сөрөн алхаж ухаалаг байвал бvхнийг ялан дийлдэг гэдгийг бага ч гэсэн мэдэрсэн.
- Эрчvvд эмэгтэй хvнийг хайрлаж дурлахдаа хамгийн тvрvvн юунд нь татагддаг гэж боддог вэ?
- Энэ ертөнц дээр царай муутай хvн гэж байдаггvй. Бvсгvй хvн бvрт эсрэг хvйстнээ татах заавал нэг юм байдаг. Бурханы заасан тавилангаар тэр гоё зvйлийг нь олж харснаар хайрын тvvх эхэлдэг юм болов уу.
- Эмэгтэй хvн ихэмсэг бардам байх ёстой юу?
- Ийм байдал зарим эмэгтэйд их гоё зохидог. Заримд нь бол эсрэгээрээ хvнд буруу сэтгэгдэл төрvvлдэг. Тэгэхээр бардам, ихэмсэг байдлыг зөв ашиглах хэрэгтэй. Зөвөөр эерэгээр харуулж чадсан бардам ихэмсэг эмэгтэй vнэхээр л нэг тийм сайхан харагддаг шvv дээ. Шууд л эмэгтэй хvн ийм байх ёстой гээд автоматаар дуурайчихвал ямар хэрэг байхав.
- Чамд ямар эр хvн таалагддаг вэ?
- Эмэгтэйчvvдийг хvндэлдэг, цэвэрч эрчvvд.
- Тэгвэл эмэгтэйчvvд?
- Өөрийнхөөрөө байгаа, шударга, бардам эмэгтэйчvvд гоё санагддаг.
- Сэрчмаагийн хайрын эзэн гэж хэн бэ?
- Тун удахгvй тоглолтын дараанаас харах болно.
- Сvvлчийн асуултыг танд vлдээе?
- Би анх удаа “Венера” сонинд ярилцлага өгч байна. Надаас ирж ярилцлага авсанд баярлалаа. Цаашдаа та бvхэнтэй vргэлж хамтран ажиллаж “Венера” сониноороо дамжуулан залуус бvсгvйчvvд та бvхэнтэй хайрын бодлоо сэтгэлээ онгойтол хуваалцаж байхаа амлая. Бас гурван жил юу хийснээ харуулъя гэж зорьсон тоглолтод маань хvрэлцэн ирэхийг урьж байна.
- Ярилцсанд баярлалаа.
“Венера” сонин





yag shd yaashkaa
mongold duuchdiin too arai olondood bna. duulah sonirholtoi l bol duuchin bolchihson baihiin Cerchmaa bol tednii l 1 tuund busdaas sondoirood gotslood baih abiyas baihgui
yostoi yag sh dee tiimee.muuhai baliar zavaan hujaatai yavdag yanhan
huuhnuudee serchmaa goy huuhen ta nar ataarhad yah yum yach ch chadahf bj shn setglees hairlaj halamjilwal hytad btf gudamjnii guilgachin bsn ch yadiiin