Хардалт гэдэг хайрын хvч юм…
February 12th, 2007 Оруулсан: admin | FТөрөл: Найз сайтууд.
ТШ жvжигчин Ц.Төмөрбаатар… Vе vеийнхний хайртай жvжигчин эрхэм ноёнтон С.Жаргалсайханы зохиолоор найруулагч Л.Эрэнэбулганы “Чингис хаан” уран сайхны кинонд
Чингис хааны дvрийг аваад ажиллаж байна.
Ц.Төмөрбаатарын хувьд энэ жил охинтой болсон, бас олон олон бvтээлийн гол дvр авсан гээд
л маш их ачаалалтай байгаа билээ. Тvvнтэй гэр бvлийн амьдралын талаар ярилцсан юм.
- Танд шинэ хvнтэй болсонд хожимдсон ч гэсэн баяр хvргэе. Өдий насанд аав болохоор ямар шинэ мэдрэмж төрж байх юм?
- За баярлалаа. Том охиноо гаргаад олон жил нялх хvvхэдгvй байлаа. Дахиад хvvхэдтэй болъё гэж маш их хvсч байсан ч амьдрал санаснаар болдоггvй юм билээ. Тэгээд олон жилийн дараа охиноо баярлуулж дvvтэй болголоо. Шинэ хvн нэмэгдэнэ гэдэг гэр бvл тогтвортой байх баталгаа, цаашлаад нэг нэгэндээ итгэх итгэл, vр хvvхэд, хань ижлээ хайрлах хайр улам батаждаг юм байна. Нялх амьтан чинь гэр бvлд бvхий л сайн сайхныг авчирлаа. Олон жил нялх хvvхэдгvй байсан болохоор энэ аз жаргалаас бvр төсөөрчихсөн байж шvv дээ.
- Та гурвын тогтсон уур амьсгалыг эрс шинэчлээд л эхлэв vv?
- Урьд нь эхнэр бид хоёр том болсон хvvхдээ эрхлvvлээд л. Миний охин айхтар эрх дураараа хvvхэд биш, хичээл, гэрийн ажлаа маш сайн хийж сурсан хvvхэд хэдий ч бид хоёртоо нялхаараа л байлаа. Гэтэл шинэ хvнтэй болоод ирэхээр нөгөө их хайр дvv рvv нь шилжээд том охин маань бөөн гомдол. Аргагvй шvv дээ, өмнө нь яаж эрхлvvлдэг байлаа. Ингээд бодохоор манай гэр бvлд цоо шинэ харилцаа vvсч байна гэсэн vг. Охиноо тунирхснаас хойш энэ талаар бас бодолтой байх болсон.
- Төрсөн эмэгтэй хvн гэдэг бие болоод сэтгэл санааны хувьд бас л их арчилгаа, халамж шаарддаг шvv дээ?
- Тэгэлгvй яахав. Миний ээж долоон хvvхэд төрvvлэхэд аав маань маш сайн гам хийлгэсэн гэдэг. Нялх биеийг нь хайрлаагvйгээс нас богиносох, өвчтэй болох гээд гэрийн сайхан аз жаргалыг эвдэх юм их гарна шvv дээ. Тиймдээ ч би энэ тал дээр аль болох аав шигээ байхыг боддог. Өглөө 08 цагт босоод хөхнийх нь сvvнд нэмэр болог гэсэндээ будаатай цай, эсвэл нэг аятайхан хоол, охиндоо кааш бантанг нь хийдэг. Орой очингуутаа хvvхэд амжаагvй байвал юухан ийхнээр хурдхан шиг хоол хийгээд тавьчихна. Бас гэр бvлийнхнийхээ хувцас, багынхаа даавууг угааж индvvднэ. Би эхнэрээ хvйтэн усанд гарыг нь дvрvvлэхгvй гэж их хичээдэг. Бас эхнэр хvvхдээ салхинд авч гарч гол дээр оройн хоолоо иддэг. Нэгдvгээрт хvvхдээ салхинд гаргах, хоёрдугаарт эхнэрийнхээ ганцхан хvvхдэд зориулаад байгаа тэр цаг завыг нь арай сонирхолтой өнгөрөөх гэсэн хэрэг. Жаахан завтай vедээ “Миний өвгөн найз нар руугаа яв. Айл хэс” гээд хvvхдээ аваад vлддэг. Гэрийн уйтгартай хэмнэлээс жаахан ч гэсэн салгах гэж л тэр.
- Та ч ёстой ховор сайн нөхөр байна шvv?
- Магадгvй л юм. Би өөрийгөө магтаж байгаа юм биш. Манай эхнэр ч надад, бас найзууддаа ингэж хэлдэг.
- Гэр бvл аз жаргалтай, бат бэх байхын vндэс суурийг та юу гэж ойлгодог вэ?
- Эр хvн эр хvн шиг байх хэрэгтэй. Халамжтай, илvv дутуу юманд цагаа зориулахгvй. Ялангуяа нялх биетэй vед нь ёстой нөгөө хайрын дээдээр хайрлах хэрэгтэй. Бас ханийхаа сэтгэлд муу юм хийчихгvй аливаад бодолтой, суурьтай шийдвэр гаргаж явбал гэр бvлд аз жаргалаас өмнө тогтвортой, итгэлтэй байдал vvснэ. Хайр ч улам гvйнзгийрнэ. Тэрний vндсэн дээр аз жаргал ирнэ.
- Тэгвэл эмэгтэй хvнийг ямар байгаасай гэж боддог вэ?
- Би хувьдаа эмэгтэй хvнээс гоё vг сонсох их дуртай. Хайр минь чамдаа хайртай, эсвэл миний хань сайхан шvv гэх мэтээр. Би айл тавагтай чихэр өгөхөөр авч эхнэртээ хадгалчихдаг. Тэрийг маань аваад “өө баярлалаа ямар гоё чихэр вэ” гэхээр л онгирчихдог юм. Юу ч гэмээр юм бэ дээ, нэг л гоё болдог юм даа. Тиймээс бvсгvйчvvд нөхөртөө гоё уран сайхан vг хэлж байгаасай. Ядраад ирэхэд нь миний өвгөөн гээд инээгээд угтахад ямар сайхан гэж санана.
- Эхнэр тань энэ талд мэргэшсэн vv?
- Ханиа, ханиа гээд л сайхан шvv. Бид хоёр 13 жил амьдарч бие биеэ андахаа больсон. Хэдийд нь яаж харьцахаа мэднэ. Төмөрбаатар уурлаад л, хэрvvлийн vг чулуудаад л ороод ирвэл мань хvн өлсөж дээ гээд ажилдаа орно. Эр хvн чинь бас их хөгийн, жаахан өлсөхөөрөө уурладаг ч юмуу.
- Итгэл алдрах, итгэл эвдэх гэдэг амьдралд маш том ангал vvсгэдэг шиг санагддаг?.
- Хvний амьдралд юу ч тохиолдож магадгvй. Байнга тэгш, аз жаргал баяр хөөрөөр дvvрэн байхгvй, сөрөг vзэгдлvvд байнга бий болж байдаг. Тэмцэлгvйгээр бусад асуудалгvйгээр амьдарна гэж байхгvй шvv дээ. Надад ч гэсэн тийм зvйл тохиолдож л байсан. Уучлах, ухаанаар зохицуулах хэрэгтэй. Бvр том уучилж чадвал бvх юм болно гэж боддог.
- Том уучлалыг алдвал яах вэ?
- Тэр бол ухаан муутай эсвэл солиотой хvн.
- Залуу гэр бvлийг та хэрхэн ажиглаж байна. Тэдэнд юуг хэлмээр санагддаг вэ?
- Залуус сурч боловсорч, жаргал, цэнгэл, зовлонгийн мөн чанарыг таньж энэ бvхнийг эдлэх тэвчээр хатуужил надад vvсч бий болж уу, vгvй юу гэдгийг мэдэрчихээд амьдралаа зохиогоосой. Цэнгэж, жаргаж, vерхэж, боловсорч чадаагvй байж хэдийн амьдрал зохиогоод хvvхэдтэй болчихдог. Мэдээж юунд ч бэлтгэгдэж амжаагvй хvмvvс чинь жаахан асуудалд зөрчилдөөд, бие биенээ харахаар дургvй нь хvрээд л. Суръя сурч чадахгvй, ажиллая ажиллаж чадахгvй, цэнгэж наргиж чадахгvйд хvрдэг. Найз нөхөдтэйгөө цэнгээний газар тухтайхан хэсэг суучихаж чадахгvй эхнэр эсвэл нөхөр нь хардана гээд л дэгдэгнэж дагдагнаж байгаад баярлалаа, баяртай гээд гараад гvйчихдэг. Ингэсээр байгаад салж сарнихдаа тулдаг. Гэр бvлийн амьдрал гэдгийг маш сайн төлөвлөж, өөрийгөө бэлдэж орохгvй л бол тийм амар ажил биш шvv дээ.
- Эр хvний эхнэрээсээ хvлээж байдаг нууцхан хvсэл нь юу вэ?
- Миний хувьд эхнэрээсээ хvсээд байх юм байдаггvй. Яагаад гэвэл миний хvссэн бvхнийг эхнэр маань бvрэн бvтнээр нь өгч зориулж чаддаг. Нууцхан хvсэл гээд асуухаар нээрээ ч нэг жаахан жаахан юмнууд байдаг шvv. Гэв гэнэт нээх гоё vнсvvлмээр, аргадуулмаар ч юмуу эсвэл тэврvvлмээр. Би кино vзэж сууж байснаа “миний өвгөөн чи намайг vнс дээ” гэдэг. Тэгээд vнсэхээр нь их гоё болчихдог. Заримдаа дөрвөн мөчөө тэлж нvцгэн хэвтчихээд л эхнэрээрээ хоол цайгаа зөөлгөх сайхан. Хар гэртээ хаан, бор гэртээ богд гэдгийг адилаар гэх vv дээ.
- Та эхнэрээ мэдрэхдээ хэр вэ?
- Би чинь тэр талдаа их айхтар. Эхнэрээ хараад л яах гэж байгааг нь мэднэ. Мань хvн рvv найз хvvхэн нь утсаар ярьж байна. Дараа нь хажууд ирээд суучихлаа. Би тэр хоёр юу ярьсан одоо яах гэж байгааг аль эрт мэдэрчихсэн сууж байгаа байхгvй юу. Тэгээд миний өвгөн яасан хэл л дээ гэхээр хэлж байгаа юм. Би эхнэрээ барихыг боддоггvй. Явъя л гэвэл яв гэдэг. Яагаад гэвэл би итгэдэг байхгvй юу. Заримдаа шөнийн 2 цагт ч ирнэ. Яадаг гэхээр нэгнийдээ цуглаад элдвийн юм яриад суучихдаг. Би миний өвгөн яв хvvхэд чинь мээмээ санаад уйлаад байвал би утасдана шvv. Утасдахгvй бол уйлаагvй байна гэж бодоод тайван яваарай гэдэг. Тэгээд ийм юмаа өмс энэ тэр гээд бас зөвлөнө.
- Харддаггvй гэж vv?
- Хардалгvй яахав. Хэлэлгvй явах эсвэл утсаа хаачихсан байвал хvнд харын сэтгэл заавал төрдөг юм билээ. Би чинь тийм бурхан шиг сайхан нөхөр биш шvv дээ. Уурлана, хэрэлдэнэ, ана мана авалцах vе зөндөө. Гэхдээ энэ бол амьдралын цагаан хэрvvл юм шvv дээ. Хар гэдэг чинь хайр сэтгэлийн өвчин, бас хайрын хvч гэж боддог. Энэ бол хайрын хvч гээд өөрийгөө өмөөрч хардаж байгаа байхгvй юу. Яагаад чи утсаа хаачихсан юм бэ гэхээр цэнэг нь дуусчихсан гэнэ. Тэгэхээр нь алив харъя гэж байх жишээтэй.
- Эхнэр тань хартай юу?
- Харгvй. Гэхдээ л гудамжаар явж байхад хvvхнvvд их мэндэлнэ. Тэгэхээр энэ хэн юм бэ гээд л ууртай асуудаг. Хардалтын хөнгөн хэлбэр юмуу даа.
- Өнөөдөр таны хvсэл юунд чиглэж байна вэ?
- Үр хvvхдvvд маань л бодогдож байна. Бид бол хийх юмаа хийж амьдрал ч тогтлоо, ажил дээрээ ч төлөвшчихлөө. Цаашдаа унан унатлаа энэ ажлаа хийнэ. Хамгийн гол нь vр хvvхдээ боловсролтой, хэлний соёлтой, ажилсаг, ухаалаг, эх орныхоо төлөө санаа тавьдаг тийм л хvн болгох юмсан. Тэгвэл би vхэхдээ санаа зовохгvй шvv дээ. Надад охиддоо мөнгө vлдээх юмсан гэх хvсэл байдаггvй. Толгойд нь юм хийгээд өгчихвөл тэр чинь бөөн мөнгө. Хий хоосон мөнгө хураагаад яахав, эцэстээ vхэж ч чадахгvй шvv дээ. Хоёр охин маань боловсролтой сайн хvн болж миний удмыг залгамжилж чадвал би өнөөдөр тайван vхнэ. Эд хөрөнгө бол байнаа, энэ чинь угаасаа тэдний л юм. Хамгийн гол нь боловсрол, ухаалаг, соёлтой хvн болгож төлөвшvvлэх. Миний хvсэл бол энэ л юм.
- Санаснаас шинэ хvн та хоёрын хэнтэй адилхан бэ?
- Өнгө нь надтай адил шар, нvд хөмсөг нь яг ээж. Ерөөсөө л ээжийнхээ багын төрх. Том маань бол надтай адилхан их царай муутай ш тээ. /инээв/
- Ярилцсанд баярлалаа.
Б.Отгонбаяр





Tunurbaatar guai Chingis khaan bolon busad olon kinond mash chadvarlag sain togloson jujigchin.Argagui de,Tsagaanii Tsegmed-n huu shu de!!!Jujigchin er hun yag l iim medremjtei baidag baih da gesen bodol turluu.Mederemjtei,uyan,setgeliin hudlul ikhtei,zuulun…gehdee l umnuh ehner huuhdee hayasan hun,odoo ehner huuhed ni americad l baidag shu de.Sonin shu!