Би нөхрийнхөө хуучин эхнэртэй хамт амьдрах гэж vv?
February 7th, 2007 Оруулсан: admin | FТөрөл: Сэтгэлийн дэм.Сэтгэлээ хуваалцаж зөвлөгөө авахаар энэхvv захиагаа бичиж байна. Би одоо 29 настай бусадтай адил зах дээр ойр зуурын юм зарж өдрийнхөө хоолны мөнгийг олдог. Намайг хvмvvс
ихэвчлэн их даруухан дуу муутай гэдэг юм. Одоо 7 настай охинтой, удахгvй хоёр дахь хvvхэд маань төрнө.
Би оюутан байхдаа нэг залуутай жил гаран хиртэй vерхэж байгаад тvvнээс хvvхэдтэй болсон юм. Бид албан ёсоор гэрлээгvй ч хоёр гэрийнхээ дунд л байдаг байлаа. Гэтэл нэг удаа нөхрийнхөө ажил дээр vдэшлэгт оролцсон юм. Тэгэхэд найз залуугаас маань хэд эгч бололтой эмэгтэй хамт бvжиглээд янз бvрийн ааш зан гаргаад байгаа нь надад мэдэгдээд байсан ч би огт тоогоогvй л дээ. Гэтэл тэр эгчмэд хvvхэнтэйгээ холбоотой болоод удалгvй тvvнтэйгээ нэг гэрт орчихсон. Энэ явдал надад хvнд цохилт болж би бараг юу ч хэлж чадахгvй байсаар тvvнийгээ явуулчихаж билээ. Уйлаад л, уйлаад л… Тэгэхэд би охиноо олчихсон байсан юм. Эмэгтэй хvн голдоо ортол гомдчихвол уучилж чаддаггvй юм байна лээ.
Хожим нь найз залуу маань над дээр хэд хэд ирж хоёулаа буцаад сууя гэж гуйдаг байсан ч би уучилж чадалгvй охиноо ганцаараа өсгөсөн. Тэд одоо хоёр хvvхэдтэй болсон ч хэрэв намайг л зөвшөөрвөл тэднийгээ хаяад ирэхэд бэлэн байдаг юм. Харин надад хоёрын хоёр хvvхдийг өнчирvvлэх сэтгэл зvрх алга. Тэгээд ч тvvнд өгсөн миний сэтгэл хөрсөн болохоор урьдын адил тvvнийг хайрлаж чадна гэж vv дээ.
Залуу насны алдаа охиныг минь надад заяаж тэр миний баяр баясгалан болсон. Тухайн vед аав ээж минь эцэггvй хvvхэд гаргах гэлээ гэж их л дургvйцэж байсан ч тэд маань хvvхдээ төрvvлэхийг зөвшөөрсөн юм. Охин маань одоо том болоод тусд орж байна. Захаас тараад ирэхэд хичээлээсээ ирчихсэн эмээдээ хоол хийхэд нь туслаад сууж байдаг.
Би Эрээн Улаанбаатарын хооронд бараа зөөж зах дээр суусаар бараг 3 жил болж байна. Өвлийн цагт цистит хөдөлж намайг ганц сайн зовоох юм. Гэсэн ч зах дээр зогсохгvй гээд ажил хайхаар даанч олдохгvй бvгд л өндөр, царайлаг, гадаад хэлтэй залуу охидыг сонирхоно. Би чинь цагийн сайхан УБИС төгссөн дээд мэргэжлийн багш хvн шvv дээ. Дахиад суръя гэхээр тодорхой хэмжээгээр ихэнх цагийг сургууль дээрээ өнгөрөөнө. Харин тэр хойгуур хэн надад гэртээ хоол аваарай гээд мөнгө өгөх билээ. Мэргэжлээрээ ажиллая гэхээр 80.000 төгрөгний цалин авна. Над шиг хvvхэдтэй хvнд энэ хаана ч хvрэхгvй.
Охиныхоо эцгээс салснаас хойш би гурван ч залуутай холбогдож орой vдэш уулздаг байлаа. Гэхдээ тэр бvгд тvрхэн зуурын л найзууд байсан. Харин хоёр жилийн өмнө би нэгэн залуутай танилцсан юм. Тэр надтай л адилхан зах дээр юм зарж мөнгө олдог. Жил гаран бид хоёр уулзаж манайхаар ирж очин байдаг байлаа. Гэтэл би жирэмсэн болчихлоо. За яахав “охинд минь ханьтай, алийн болгон ганцаараа байхав, болж бvтвэл нэг гэртээ орж хамт амьдаръя” гэж бодож их л баяртай байлаа. Гэтэл хvvхэд маань дөрвөн сар болсоны дараа би тvvнийг эхнэртэй, охиноос минь нэг ах хvv, 4 настай охинтой болохыг нь мэдсэн. Тэд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагvй гэсэн. Дахиад л хувь тавилан минь надаар тоглочихов уу. Эсвэл би ийм аз заяагvй хvн юм уу?
Хvvхдээ авахуулъя гээд эмчид vзvvлтэл “хvvхэд томорсон, эхийн эрvvл мэндэд маш аюултай” гээд зөвшөөрөөгvй болохоор хvvхдээ гаргахаар шийдсэн. Удахгvй төрнө. Харин хvvхдийнхээ эцэгтээ суух уу? Эсвэл бас л эцэггvй хvvхэдтэй хоцрох уу? Тvvнээс сална гэхээр “Би чамд хайртай эхнэрээсээ бараг салчихсан байсан юм” гээд тийм ч амар салахгvй гэх юм. Гэтэл би ч бас тvvнд хайртай. Тэр миний урьд нь найзалж байсан залуучуудаас арай л өөр юманд сэтгэлээсээ ханддаг, цайлган, бас их халамжтай vvнд нь л би их татагдаад байдаг байх. Харин хамгийн дургvй хvрдэг зvйл гэвэл надтай уулзаж хамт байх vедээ хуучин эхнэр дээрээ хааяа очдог байсан юм билээ. Бvр хөдөө явлаа гээд 3 хоног явахдаа эхнэрийндээ байсан гэсэн. Нэгэнт л салж өөр амьдралтай болсон юм чинь яагаад эхнэр лvvгээ гvйгээд байдгийг би ер ойлгохгvй юм. Ямар нэг шалтгаан байдаг юм болов уу?
Тэр миний охинд их сайн өөрийн охин шигээ л ханддаг байсан. Охин ч их дасчихсан. Эцгийн хайрыг мэдрээгvй өссөн охин маань тvvнтэй байхдаа их жаргалтай байх шиг санагддаг юм. Харин сvvлийн vед архи уусан vедээ болон уурлахдаа охинд маань бас надад ч гэсэн гарч хvрчих гээд байдаг болчихлоо. Ийм зан гаргаад байгаа болохоор охиноо ээж аав дээрээ хашаа байшиндаа орхиод бид хоёр тусдаа амьдрахаар болсон. Гэтэл тэр нь өөрийнх нь хуучин гэртээ нь бараг зэргэлдээ. Би яаж нөхрийнхөө хуучин эхнэртэй нь бараг л цуг шахуу өдөр бvр тааралдаж амьдрах юм бэ? санаанд ч багтахгvй байна. Муугаар бодоход тэр хоёр авгайн дунд, хоёр гэрийн хооронд явах нь байна шvv дээ.
Амьдрал хvний хvссэнээр болдоггvй л гэдэг. Гэхдээ яагаад заавал миний амьдрал ийм байх ёстой гэж бодохоос би галзуурах нь ээ… Хамгийн гол нь би тvvнд их хайртай. Энэ бvгдийн яаж зохицуулах вэ? Надад туслаач.
Тунгаа
Сэтгэл зvйн хөдлөлөө хянаж чаддаг байх нь чухал
Сэтгэл зvйч Л.Цогзолмаа
- Манай сонинд захидал бичсэн хvмvvс ихэвчлэн өөрийгөө зөвтгөсөн байдаг. Энэ захидалд ч бас л иймэрхий аяс байна. Эмэгтэйд хандаж юуг чухалчлан зөвлөх вэ?
- Сvvлийн vед хvvхэдтэйгээ, нөхөр, эхнэртэйгээ яаж харьцах ёстой вэ? гэсэн наад захын мэдлэг муугаас болоод өөр хоорондоо их зөрчилддөг болсон. Манайд хандсан хvмvvст бид дараах зvйлийг зөвлөдөг л дөө. Хамгийн энгийнээс нь дурьдвал тухайн хоёр хvн муудалцах vедээ өмнөх маргааныг дурьдахгvй, аль болох бие биенээ доромжлохгvй, хөндлөнгийн хvмvvсийг маргаандаа оролцуулахгvй байх гэх мэт зvйлсийг зайлшгvй мэдэх хэрэгтэй юм.
Хvнд сайн, муу далд генvvд байдаг. Эдгээр нь амьдралын явцад идэвхждэг. Жишээ нь гэр бvлийн эхнэр нөхөр байлаа гэж бодъё. Нөхөр нь их дуугай, даруухан хvн байж. Гэтэл эхнэр нь тvvнийг тэсэхийн аргагvй муухай vгээр аашилж загнаад байхад нөхөрт нь байгаа муу генvvд нь идэвжиж эхэлдэг. Тэгээд муухай авир гаргадаг. Харин эсрэгээр нь магтах ч юм уу эсвэл эвийг нь олоод харьцаад байвал тухайн хvн өөрчлөгдөхгvй л дээ. Манай бvсгvйчvvд нэг зvйл дээр алддаг. Юу вэ гэвэл нөхрөө хардаад яг яасан бэ гээд л хэлvvлэх гэж оролддог. Хvн заавал муу юмыг илрvvлэх гэж оролдох шаардлага байхгvй шvv дээ. Өөрт нь ч хэцvv байх болно. Тийм учраас ийм тохиолдолд салъя гэсэн бодолгvй л бол зарим vед мэдсэн ч мэдээгvй дvр vзvvлж байх хэрэгтэй. Ингэснээр зарим гэр бvлийн амьдрал бат бөх ч болдог.
- Дахин амьдрал зохиосон хvмvvст захидалд дурьдсан шиг зvйл их ажиглагддаг. Энэ нь тэдний харьцаанд их нөлөөлдөг байх. Үvнийг та юугаар тайлбарлах вэ?
- Эрэгтэй эмэгтэй хvмvvс сэтгэл зvйн онцлогийн хувьд өөр өөр байдаг. Эрэгтэй хvн анхны хvнээ мартдаггvй байхад эмэгтэй хvн сvvлийнхийгээ мартаж чаддаггvй. Эрэгтэй хvн анхны ханиа эсвэл анхны эмэгтэйгээ насаараа хайрладаг. Дахин хvнтэй холбогдсон ч зуурдын сэтгэлээр хайрласаар анхны хvндээ хандаж байсан шигээ дараагийн эмэгтэйдээ хандаж чаддаггvй нь харагддаг. Харин эмэгтэй хvн болохоор хамгийн эхнийх гэхээсээ илvv сvvлийнхийгээ мартдаггvй.
Захидлын эзэн эмэгтэй шууд л эхнэрээсээ сал, битгий оч гэж хэлж болохгvй л дээ. Яагаад гэвэл мах цусны нь тасархай болсон хvvхдvvд нь байна. Тэгээд ч өмнө нь амьдралтай байсан хvнтэй суухаар өөрөө л шийдсэн учраас тэгж шаардаж огт болохгvй. Тийм учраас орчиндоо дасан зохицож амьдрах шаардлагатай болов уу гэж бодож байна. Хэт хувиа бодоод байвал магадгvй өөрөөс нь зугтаж хөндийрч ч магадгvй. Харин захидалд бичсэн шиг сексийн хувьд таарч тохирохгvй болоод хуучин эхнэр лvvгээ яваад байна уу гэдэг асуултад хариу өгөхөд хэцvv л дээ. Ер нь яагаад өдөр тутмын амьдралаа ч тэр сексийн харьцааг ч тэр илvv сонирхолтой сайхан болгон өөрчилж болохгvй гэж… Бодох л хэрэгтэй дээ.
- Амьдралын эрхээр хуучин эхнэртэйгээ хэт ойр байгаа нь
- Боломж нь байвал мэдээж хол амьдарсан л дээр л дээ. Гэхдээ хvний эхнэр болж байгаа хvн өөрийнхөө юунд анхаарах ёстой вэ?, хvнтэй яаж харилцах хэрэгтэй вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Жишээ нь: гэр бvлийн амьдралд хvн өөрийгөө хvндэлж, ямар ч vед гоё хувцаслаж өөрийгөө торддог, сэтгэлзvйн хөдлөлөө хянаж чаддаг байх нь их чухал байдаг. Зарим хvмvvс гудамжинд бие биедээ муухай харуулын vг хэлж байгаа харагддаг. Тэгэхээр хичнээн уурлаж баярлаж байсан ч гэсэн хvн өөрийнхөө сэтгэлийн хөдлөлөө барин, болж өгвөл өөрийгөө байнга шинэлэг байлгах хэрэгтэй л дээ. Байнга нэг цикл орчин тойрогтоо ороод байвал эрэгтэй хvн дороо л сонирхолгvй болно.
- Сvvлийн vед гэр бvлийн хvчирхийлэл гэж их яригдах болсон. Энэ гэр бvлийн хувьд ч бас…
- Хvчирхийлэл бол улам л даамжираад байдаг зvйл. Хvчирхийллийн 3Д-гийн хууль гэж байдаг. Ерөнхийдөө гэр бvлийн хvрээнд дандаа далд явагддаг. Хvчирхийлэл хийсэн хvн ч хvнд хэлж болохгvй гэдгээс зөвхөн эхнэр нөхрийн хооронд vлддэг. Хоёр дахь хэлбэрийг бичигдээгvй хууль гэж хэлж болох юм. Эхлээд цохисон бол дахиад цохих магадлал маш өндөртэй байдаг.
Гурав дахь нь бол улам даамжирсаар эхлээд цохиж байсан бол дараа нь өшиглөх ч юм уу хvч нь улам нэмэгдэж эхэлдэг. Ер нь ингээд тогтсон эмгэг улам л муу тал руугаа лавшрах тохиолдол их байдаг. Энэ тохиолдолд эмэгтэй хvн биеэ авч явах байдал болон нөхөртөө хандах хандлагандаа зоригтой алхам хийж чаддаг байх хэрэгтэй. Харин энэ эмэгтэйн хувьд vнэхээр хамт амьдаръя гэж шийдсэн л бол дасан зохицох маш их тэвчээр л шаардагдах байх гэж бодож байна.
Танд баярлалаа.
Амьдралд нэг алдаж болно харин хоёр дахиа давтаж болохгүй л дээ.
Синди төвийн захирал Т. Цэнд-Аюуш
- Захидлыг уншихад танд ямар сэтгэгдэл төрөв?
- Ер нь хүний амьдралд хоёр дахь амьдрал гэж байдаггүй л дээ. Энэ охин тэр анхны залуугаа уучилан охиноо бодоод амьдрах хэрэгтэй байсан болов уу. Хүлээцтэй хандах хэрэгтэй байжээ. Энэ эмэгтэйд их дутагдал байна гэж би бодлоо. Эхнэр нөхөр хоёр бие биендээ хайртай байхын зэрэгцээ ялангуяа эхнэр нь нөхрөө хараа хяналтандаа байлгах буюу тодорхой хэмжээгээр барьж байх ёстой гэж боддог. “Барина” гэдэг их олон зүйлсээс хамаарна л даа. Эрэгтэй хүнийг тогтоож амьдралаа авч явна гэдэг эмэгтэй хүнээс маш нарийн ухаан шаарддаг зүйл л дээ. Энэ эмэгтэй жил гаран хамт байхдаа тухайн хүнийхээ зан характер, дуртай зүйл, өөрөөсөө юу хүсдэг зэргийг нь мэдэрч мэдэх хэрэгтэй байсан. Гэтэл захианы эзэн маань нөхөртөө хайхрамжгүй хандаж нээлттэй бус дуугай даруухан байснаараа алдсан юм болов уу гэсэн сэтгэгдэл төрж байна.
- Тэгвэл таны бодлоор…
- Ганцаараа бие даагаад амьдралынхаа төлөө зүтгэсэн нь дээр байх. Тэгээд ч наймаа хийдэг гэхийг бодоход бас ч өөрийгөө аваад явах чадвартай юм байна ш тэ. Одооны хүнээ бодоод төрсөн охиноо эцэг эхдээ өгөөд амьдрана гэдэг утгагүй . Тэгээд ч охин хүүхдийг өөрөө өсгөх, эцэг эхээрээ өсгүүлэх хоёр их ялгаатай. Магадгүй өөр дээрээ өсгөөгүйн улмаас охин нь том болоод бас алдаж болно шүү дээ. Үнэхээр аргагүй бол хоёр хүүхдээ бодоод амьдрах хэрэгтэй. Ер нь ингэж олон хүнтэй сууна гэдэг бол эмэгтэй хүн өөрийгөө хувиа л бодож байгаа хэрэг шүү дээ. Хүүхдээ бодсон зүйл ерөөсөө ч алга байна.
Миний бодлоор бол дахин амьдралаа зохиох гэж байгаа хүмүүс доод тал нь 4-5 жил хамт амьдарч байж гэр бүл төлөвлөлтийг маш нарийн тооцож нухацтай хандах хэрэгтэй болов уу. Энэ эмэгтэйн хувьд хийсвэр сэтгээд байх шиг байна. Түүний хувьд эрэгтэй хүмүүсийг буруутгаад байх шиг. Тийм болохоор түүнд амьдрал нэг талаар утгагүй санагдаж ч байгаа байж болох юм. Тэглээ гээд галзууртлаа уурлаж өөрийгөө зовоох хэрэггүй л дээ. Амьдрал хэзээ ч дардан шулуун байдаггүй. Жаргал зовлон ээлжлэн байдаг хорвоо. Энэ эмэгтэй ганцаараа ч бай эсвэл хоёр дахь хүнтэйгээ хамт амьдрахаар болсон ч бай аль алинд нь маш их тэвчээр гаргах хэрэгтэй болох байх даа. Ер нь хүнд анхны гэр бүл шиг сайхан зүйл байдаггүй шүү дээ. Энэ бүгд бол зөвхөн миний л бодол.
- Одооны нөхөртэйгээ хамт амьдрахаас өөр аргагүй гэж үү?
- Үгүй дээ. Ер нь өөр хүний хүүхдийг эрэгтэй хүн хэзээ ч хайрлаж чаддаггүй. Хоёр дахь, гурав дахь амьдрал зохиогоод сайхан амьдардаг гэр бүлүүд байдаг л даа. Гэхдээ л цөөхөн, зууны таван хувьд байж болох юм. Гэхдээ энэ хүний хувьд амьдрал өөрийнх нь бодож байсан хэмжээнээс эсрэгээр эргэсэн байна л даа. Нөгөө талаар тэр их уян зөөлөн сайхан сэтгэлтэй юм. Гэхдээ эмэгтэй хүн зарим талаараа их хатуу чанга байх хэрэгтэй.
Бас тэр жоохон итгэмтгий юм шиг тэдгээр эрчүүд нь сайхан ярихад нь итгэж найдаад л жирэмсэн болжээ. Алдаагаа дахиад л давтжээ. Хүн амьдралд нэг алдаж болно харин хоёр дахиа давтаж болохгүй л дээ. Миний бодлоор дөнгөж 29 тэй амьдралтай хөл нийлүүлж алхаж эхэлж байгаа болохоор яаралгүйгээр хашир байх хэрэгтэй болов уу. Ер нь ганц бие цаанаа хүнтэй залуучууд чинь бие авч яваа байдал, юманд хандах хандлаг, яриа бодол санаанаас эхлээд андашгүй шүү дэ.
- Эмэгтэй хүн хүнд гомдчихвол
- Ер нь эмэгтэй хүн юманд амархан гомддог ч дорхоноо л гомдлоо тайлдаг уучламтгай хүмүүс. Эцэст нь хэлэхэд эцэг эхийнхээ үгийг сайн сонсож хүүхэдтэйгээ амьдрах хэрэгтэй болов уу даа. Эцэг эх гэдэг чинь хүүхдээ багаас нь өсгөж ямар зан ааштай вэ гээд бүх талаас нь сайн мэддэг болохоор хамгийн зөв зөвлөгөөг тэд л өгнө. Ямар ч сэтгэл зүйч, туршлагатай хүмүүс хүний эцэг эх шиг зөвлөж чадахгүй. Захианы төгсгөлд тэр залуудаа их хайртай гэсэн байх юм. Миний бодлоор охиндоо хайртай гэж хэлэх ёстой байх.
Хамгийн гол нь хэнд их хайртай вэ гэдгээ бодон түүнийхээ төлөө явах хэрэгтэй. Өөрийнх нь амьдрал учраас зөвлөгөө авахын зэрэгцээ энэ бүгдээ өрөө зохицуулж тэвчээртэй байх чухал. Хэрэв би энэ эмэгтэйн оронд байсан бол хоёр хүүхдээ л бодох байсан. Эх хүн үрээ ямагт дэргэдээ байлгах хэрэгтэй. Муухай ч, сайхан ч тэдэнд чинь ээж гэдэг хүн хамгаас сайхан нандин зүйл нь байдаг шүү дээ. Эх хүн ч гэсэн хүүхдээ үхэн үхэтлээ хайрладаг болохоор үрийнхээ төлөө байх хэрэгтэй.
- Танд баярлалаа.
Л. Дашмаа





ter hyychin emegteigees ni ali boloh hol baih heregtei, uur tiishee nyyj bolno shuu dee.
bas ohinoo dyytei ni hamt usguh heregtei. ter hynees bolood ohinoo tysdaa bailgaj bolohgui, hyyhed bol hamgiin nandin erdene. erchyyd bol yahav haanas ch yntad yavah zaluu garaal irne.
harin zodyylj bolohgui ee
odoo chin 21-r zuun, hyyhed hyrtel zodloo eed eej ava shyyhed ugch baihad manai mongold yahara erchyyd ingedeg yum bol doo, zodohiig ni hatyy nyatsaah heregtei.
uuriinhii, hynii amidraliin tuluu hariutslaga hyleej, biee zuv avch yavj chadahgui baij hyn zodohiig yagad tyryynd tavidag yum bol oo.
ene emegteid helehed eh hynii hair hezee ch hyviradggui, erchyydiig gesen hair danda hyvirdag yum shuu
tand gej helehed byatshan ohinoo orhij bgui ee bas hoid etsgiin gar harna gedeg amargui shuu de hunii huuhded sain etseg boloh hun tun howor shuu bitgii aldaa hiigeesei l gej setgeleese husej bna amjilt
Uuchlaarai shuud helehed chi aldaj baina daa
Naad zaluu chini chamd hani bolohgyi hyn baina daa
Odoo yaaya geh ve 2 hyyhdiinhee toloo chi zytgeh bolj dee
Naad zaluutaigaa suuh hereg alga baina daa
Setgeliin ih tevcheer heregtei shyy !
hatuu bai
sain bn uu bi chi ohinoo gantsaaraa osgoj bgaa negen ohin mini odoo 15 nastai udahgui bas torno minii huvid er hun yund heregteig sain medehgui yum chamd 2 huuhed chin heregtei bolohoos ter hun bish gej bodoj bn udahgui huuhed chin chamd tus boloh bolno ted mash hurdan tom boldog yum bn lee aav bol tiim ch chuhal bish gej bodoj bn amjilt husye Ganaa
end zuvluguu ugsun humuus uursduu zovoogui uchraas ercuudiig hairlaj shutej amidrah heregtei aldaa gargasan chini chinii hohi chini gesen ungu ayastai um bichijee.mun ter emegteig chi ingeed huuhduudee gantsaaraa usguh setgeliin hattai baih heregtei gejee. ter emegtei unuudur 2 ch ehnertei hunii zalind avtaj amidralaa suitgej setgeliin zovlon edlehed hursen ni bidnii amidarch bui orchin niigem nuluulj baina gej bodoj baina.hun uuriin amidralaa songoj gerlesen bol tsaashid busdiin amidrald hohirol uchruulj bui uildel bolgoniihoo hariutslagiig huuliin umnu huleedeg bolchihvol iim baidald hurehgui bolovuu.
tanid gej helehed ene huntei amidrah demii bhaa.arhi uusan uedeee gar hurchih gd bdag yum bl er ni hereggui dee.tgd bas ohinoo bodoh heregtei bishuu.
bi ch gesen chinii nasnii emegtei baina,emegtei hund halamjtai sain hani yunaas ch iluu heregtei,chi amidraldaa anh udaa aldsan ch dahiad bolgoomjtoi nbaihgui ter suuliin zaluug sain sudlaj baij suuhgui yasan yum be,gehdee odoo ongorson yum bna.negent huuhedtei boljihson yum chin chamd yamar baigaag oilgoj l baina,tiim bolohoor chamd gej zovolhod ter zaluu chin ehnerluugee guigeed baigaa bol ter ehnereesee salna gej gej hudlaa boloh baih gehdee chamtai suuna gesen bodoltoi baigaa bol ali boloh ooriin bolgoh heregtei gehdee naad zaluugaa davruulj bolohgui tegvel naadah chin bi huuchin ehnerteigee suusan ch yadag yum gesen bodoltoi baina,chi hairtai geed ter zaluu chin chamd gar hureh geed baival muu baina ,etsest ni helehed oortoo itgeltei ireeduigee saihnaar harj odoo 2 huuhedtei joohon hetsuu yum shig bolovch huuhduud chin osch tom bolood eejdee tusalna gesen bodoltoi baih heregtei
Hamgiin gol ni huuhed, huuhdiin humuujil. nasan tyrshdaa chamaig hairlaj, hundetgej, tyslah hun bol huuhed chin shuu. Ohinoo uur deeree l usguh heregtei dee, ter nuhur boloh zalyy chin hund hani boloh hun bish l ym shig bna daa.
ººðèéí ÷èíü çàõèäàëûã óíøëàà ÷è óðüä íü àìüäðàë ¿çýæ õàãàöàë çîâëîíã ìýäýðñýí àòëàà ÿàãààä 2 äàõü çàëóóòàé òýãæ àìàðõàí ñóóõäàà òóëàâ æèðýìñýí áîëîõ õýðýãã¿é ë áàéñàí îäîî ÷èíèé îõèí òà 2 ä òýãæ õàíäàæ áàéãàà õ¿í ÷èíü õýçýý ÷ ÷àìä ñàéí õàíü áîëîõã¿é ýý òýãýýä ÷ òýðíèé öààíà áàñ ë 2 ¿ð íü áàéíà ÷èàìòàé ë àäèëõàí íýã ýõ õ¿í òýíä çîâæ áàéãàà ýð÷¿¿äýä ÿàãààä èíãýæ äýýðýëõ¿¿ëýõ ¸ñòîé þì áèä íàð ÷èíü õàéð õàëàìæ äàíäàà õ¿ñýæ ÿâäàã õ¿ì¿¿ñ ø¿¿ äýý õ¿¿õýäòýé áîëäîã ë õýö¿¿ áîëæ ãýõäýý îäîî ÷è ñàéí èëýí äàëàí¿é ÿðèëö á¿ãäèéã øèèä ººõ ÷ áèø áóë÷èðõàé ÷ áèø èíãýýä ÿàõ þì õàòóóõàí õýëýõýä ÷è äàõèàä ë àëäæýý ñýòãýëýýð áèòãèé óíààðàé õººðõºí îõèíîî ººðººñºº òóñäàà áàéëãàæ áîëîõãø¿é ø¿¿.Òýð õàÿãäàõ ¸ñã¿é
boli doo busgui mini ur huuhdee uuruusee salgan baij ehnertei huntei amidrahaar tiim teneg hunuu chi. uulzaad udaagui gar hurch bgaa bol tsaashdaa yana geh ve. za gants chamd bol yahav huuhed ruu gar dalaidag hun bval naadah chini zuv hun lav bish baihaa. uhaantai baij zuv l shiid gargaasai daa
chi het yarchee naad hvnee bvren tanij mdeegv bn naad hvn chini busad bdag l hvmvvsiin adil arhichin gj hlj blhoor hvn bn udahgv udur blgon irj zoddog blno bi ehnereesee salaad chamtai suusan bi chinii ohiniig usguj bn geh zergeer agsan tavina erthen shig salsan n deer ehnerte bas yu ch gj yridiinbilee bi udahgv ternees salnaa l gj bgaashd ee uur uuriinhuu hvchind itgeed uragshaa bvsgv mini bitgii uuriiguu daruuhan ed nar gj hvl hvvhdvvdiinhee tuluu hicheeh heregte shv ta 2 amidraliig bii blgiishd ee hvvhed hohiroh ysgv za amjilt
ehleed sain sudalku yaasiin.odoo negent bugdiig medsiin bol aytaihan bj bgaad teriigee ooriin bolgohiig hicheehgui yu.hairtai durtai yum bol.
yaxiin bee, er xynees bolj oxinoo eej aav deeree avaachina gdg chini yu gsn yg ve, arai ch dee. bi l lav eriin tuluu yr xyyxdee orxij chadaxgyi ee.
sainuu?tanid burhnaas zayasan hamgiin tom beleg ni tanii etseg eh huuhduud chin bhaa.odoohondoo tanid amidral hetsuu sanagdaj bgaa ch gesen ohin chin tom bolood tusad orood ireheer amidral uneheer saihan bolno.tiim bolohoor zorigtoi,oortoo itgeltei bj 2 huuheddee hamgiin ih anhaaral tavij sain humuujuulj sain hun bolgoh heregtei hojim ni bodohod ene chin tanii az jargal bh bhaa.saihan amidraltaich ur huuhedgui nasaaraa gundaj yavaa humuusiin zovlongiin hajuud tanii ene chin zovlon bishee.tiim bolohoor ter zaluugiin huvid bol ta ooriinhoorool shiid.sallaa gehed oortoo archaatai bj ooriigoo hairladag bolood ireheer tanid uneheer hairtai hun garch irnee bi itgej bna.amidral bayan shuu dee tegeed oortoo bitgii muu energe hurimtluulj bai.bi yagaad zaaval ehnertei huntei uchirdag yum bol geh zergeer.dandaa sain saihniig moroodoj amidrah heregtei bhaa.tegeed 2 huuhedteigee saihan amidraarai amjilt husiye
ENE ZOVLONG MONGOL EMEGTEICHUUDIIN NELEED IHENH HUVI NI MEDERCH TUULJ ONGORUULJ BGAA BHAA MY BODOLOOR OHINIIG CHIN ODOO ZODOH HANDLAGA UZUULJ BGAA YUM CHIN HOJIM TEREND HUCH HEREGLEHGUI GESEN BAMALGAA ALGA BNA SHUU DEE TURHEN ZUURIIN SETGEL HODLOL ITGEMTGII ZANGAASAA BOLJ OHINDOO,OORTOO ASAR TOM GARZ HOHIROL AVCH IREH SHAARDLAGAGUI L BOLOVUU
Oxin xuuxedtei xun axin xuntei suux demii de.bi bas cham shig 2udaa xuntei suux geed aldsanii xuvid naad xun chini demii l gej bodoj baina.odoo iim baiga xun tsaashid yamar baix ni todorxoi.ayaguidvel oxiniig chini ch changaana.exendee saixan dur esgej l baidag ,2-3 jil amidraad ch xun buren tanigdaxgui.xervee uudag bol dald aranshin ni araatniix shig l gej med.bi 14-tei oxiniig mini olon nudeer xarj baigaag ni medmegc ooriigee bus ur xuuxde bodood bushuuxan salsan,odoo gadaa garch er gert orj em bolood yavj l baina.deer bichsen xuntei sanal neg baina.er xunguigeer uxchixgui shde.xarin ch emegtei xun tuyaxan tsetseg met atlaa oort tulgarsan zovlong daax asar ix setgeliin xattai,amidralaa avaad yavax chadvartai baidag yum.zoxiol,kinon deer baidag shig”sain er xun”amidral deer er xovor baixdaa.medeej sain saixan amidralaa avaad yavj bui erchuud olon bii.gevch xunii xuuxded etseg bolood avaad yavch chadax ni xarin yu l boldo gej bodogdoj baina.2 xuuxed chini uxaantai osgoj chadval ted chini chamd xani bolno do.
huuhdee garga gehdee naad zaluu chamd hezee ch hani bolohgui e
uuriinhuu huuhdees salj chadaj bgaa hun chinii huuhdiig yamar hairaaraa hairlah yum bol
neg muu hogiin zaluutai suuh gej ohinoo martaj bdag chi ch teneg eej bna daa.iimerhuu zaluus durgui n hurvel chamaig hayad huuchin avgai ruugaa guigeed l yavchihna.harin mah tsusnii tasarhai ohin ur chin l chamaig asrana daa. har yum harj holoo hugalchih shahsan emegteichuudiig bi jigshdeg.hamgiin 1rt ur huuhdee hairla. daraa n suuh geed bgaa eseh n todorhoigui zaluugaa hairla