Амьдралын сайхан нь хувиршгvй сэтгэл

January 24th, 2007 Оруулсан: admin | FТөрөл: Найз сайтууд.

МУГТ Х.Цагаанбаатар
- Хаврыг хайрын улирал гэдэг. Та энэ улирлыг хэрхэн угтаж байна даа?
- Хамгийн сайхан улирал хавар биш гэж vv


Харц татсан цэцэг нь яргуй биш гэж vv
Хан хорвоогийн сайхан нь чи минь биш гэж vv
Харин би чиний хань биш гэж vv гэдэг шvv дээ. Дээр vед хавар сайхан болдог байсан учраас ингэж шvлэглэсэн байх. Одоо бол шуураад л нэг тиймэрхvv. Гэхдээ бас гоё юм их байна.
- Та хэр гунигладаг вэ?
- Гуниглах дургvй. Уйтгарлах завгvй залуу насандаа урам зоригоор дvvрэн бэлтгэлээ хийгээд явж байна даа. /инээв/
- Хайр дурлал гэж юу вэ?
- Маш аугаа зvйл. Хайрлаж дурлан хайртай хvнээ халамжлан амьдрах нь хvний орчлонгийн хамгийн дээд жаргал болов уу гэж би боддог. Бие биенээ vнэн сэтгэлээсээ хайрлаж, vнэнч байвал амьдрал гоё байна гэж боддог. Амьдралын гоё сайхан нь хувиршгvй сэтгэл биз дээ.
- Сэтгэлээ хувиргахгvйн тулд яах вэ?
- Бие биеэ дээдлэн хайрлаж хvндэлдэг байх ёстой. Дурлал мянга байвч амьдрал ганц орчлонд сайхан амьдрахын тулд vнэнч итгэлтэй байх хэрэгтэй.
- Өдөр бvр шинээр дурла гэдэг. Та хэр дурламтгай вэ?
- Энэ ч уран бvтээлч хvмvvсийн vг байх аа. Би бол аль болох энэ асуудлаас болгоомжилдог оо.
- Та бvсгvй хvнийг юутай зvйрлэх вэ?
- Эмэгтэй хvн бол маш гоё ертөнц. Өнгөөр ялгашгvй уран солонго
Үгээр өгvvлшгvй vнэн гайхамшиг… гээд Явуухулан гуайн шvлэг бий. Бvсгvй хvн яг л тийм дээ.
- Харин таны шvлгэнд…
- Миний шvлэг бичдэг гэж юу байхав. Хааяа л нэг санаанд орсноо “сараачина”. Хайртай хvнээ санаад сууж байхдаа дөрвөн мөртvvд бичдэг л юм.
Зvрхэнд ургасан сарнайн болор шvvдэр
Зvvдэнд шивнэсэн борооны мөнгөн дусал
Харц тогтсон дагинасын хатан
Хайрлаж явдаг бvхний минь дээд нь билээ чи минь
- За баярлалаа. Та романтик хvн vv?
- Харин ч vгvй. Би аливаад бодит байдлаас ханддаг. Дурлалдаа vнэнч явахыг хvсдэг.

- Таны vнэнч дурлалын эзэн хэн бэ?
- Бид учраад л явж байна.

- Хамтран амьдрагч гэж ярьдаг. Та энд ямар бодолтой байдаг вэ?
- Сонсож байсан. Ихэвчлэн гадаадад ажиллаж амьдарч байгаа хvмvvс хамтын амьдрал энэ тэр гэцгээдэг юм шиг. Бие биедээ хайртай ч юм шиг, хайргvй ч юм шиг ер нь л утгагvй биз дээ. Хоол болтол гол зогоо гэдэг шиг. Дурлалдаа vнэнч сайхан амьдрах гоё. Сайхан хайр байдаг юм шvv, олдвол битгий алдаарай гэдэг биз дээ.

- Дурлал сохор гэдэг шvv дээ?
- Нэгэнт л сохорч муу, муухай бvгдийг арчин дурлачихсан юм чинь харин ч бvр алдааг нь засч залруулж сайхан болгох хэрэгтэй ш тээ.

- Хайртай хvнтэйгээ маргах, муудах асуудлыг яаж шийдвэрлэдэг вэ?
- Аль болох ганцаараа байж тайвширдаг. Зөөлөн нь хатуугаа иднэ гэдэг дээ. Тиймээс буулт хийж байх хэрэгтэй. Энэ нь хайр дурлалын учир утгыг алдахгvй байхын суурь юм болов уу. Зөрөөд, заавал нэгнээ давах гээд байвал хайр дурлалд ангал vvсэх ч энvvхэнд.

- Таны хайртай бvсгvйн хамгийн тvрvvнд юу нь таалагдсан бэ?
- Мэдээж зан байдал, санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, байгаагаараа байгаа нь их таалагдсан.

- Хайртдаа хэр цаг гаргадаг вэ. Тамирчин хvн хайртай хvнээсээ хол байх нь их шvv дээ?
- Санах уу, санах хэцvv. Уулзах мөч ойртох тусам цаг минут “зогсчихдог” юм. Аль болох зав гаргахыг хичээдэг. Хайртдаа зав гаргаж хайртыгаа халамжлаад явах шиг сайхан юм байхгvй. Хайр өдөр өнгөрөх тусам лавшран гоё болдог юм байна.
- Та хэзээ гэрлэх вэ?
- Мэдээж өдий насны эр хvн энэ талаар бодолгvй яахав. Эцэг эхээс минь заяасан зvрх сэтгэл, хайр дурлал маань байна. Нэг их удахгvй байхаа.
- Хардалтыг та юу гэж vздэг вэ?
- Үнэхээр бие биедээ vнэнч бие биенийхээ итгэл найдварыг алдахгvй бол хардалтаар яахав. Яахав амьдралд тодорхой хэмжээгээр байхыг vгvйсгэхгvй. Гэхдээ хvний бvсгvй vрийг жаргаана гэж авч суучихаад хардаад байвал утгагvй. Хардаж биш халамжилж хайрлах нь гол юмуу.
- Сексийн талаархи таны бодол?
- Секс их нандин, хайртай хоёр хvний хувийн нууц жаргал. Хэн таарсантайгаа сексдээд байх шаардлага амьдралд байхгvй гэж боддог. Хэн нэгэнтэй сексийн харьцаа vvсгэчихээд хайрт дээрээ ирнэ гэдэг хамгийн муухай, сэтгэлд багтамгvй зvйл. Амьдралд сэв сууна, эр хvний сvлд хийморьт ч муу. Энэ тал дээр бодолтой байвал манай монгол олон юмнаас аврагдана даа.
- Ярилцсанд баярлалаа.
Ярилцсан Б.Отгонбаяр ..ВЕНЕРА сонин

5 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. guest | 25/01/07

    Ug ni ikh ikh l uhaantai yariltslaga ugsun bna Manai Mongol erchuud khelsen ugnees ni ulger ddurial avaasai.Er khun unekheer khiimoritoi yvakh yostoi shuu. Gekhdee Tsagaanaagyn khuvid Gendegmaa ni tiim ch unench baij chadakh bolov u daa

  2. Anonymous | 22/04/09

    tsagaanbaatariig ih l huuhemseg bsniig sanah yum.heduidee iim uhaantai yum yaridag boloo ve.odoo ih l oor bolson yum blgui dee

  3. Anhzaya | 17/10/09

    ooriinhoo uzel bodliig cholootei uhaalgaar saihan l ilerhiilsen bna shdee bichiltiin huvid l daa.yahleeree neg ni yum helenguut hm hezee bhdaa ene iim bolchhoovee gdg bnaa yahav chamaas dutuu humuus ossoj ondiij deeshillig l dee hoorhii sain yvaa negendee bitii ataarhaldaa gej….

  4. naiz | 6/01/10

    yarisan shigee l baigaasai daa ene 2 udah bolov uu

  5. ok | 3/12/11

    ta nar bolioche yumiig har talaas ni ih bodoh yumaaa goy uudrug tsagaanaas ni harj baida

Сэтгэгдэлээ үлдээх