Дуучин М. Нарантуяа:Би өгөөмөр, өрөвч зөөлөн хvн
January 11th, 2007 Оруулсан: admin | FТөрөл: Найз сайтууд.
Энэ удаагийнхаа зочноор дуучин Нарааг урилаа. “Өөрийгөө хайж явна” дуугаараа олны танил болсон дуучин бvсгvй Японы Токио хотноо “Tokio of musik” хөгжмийн их сургуулийн мэргэжлийн хөгжмийн гоцлол дуулаачийн
ангийг дvvргэсэн. Тэрбээр саяхан Башзир улсын Уфа хотноо болсон олон улсын мэргэжлийн дуу дуулаачдын уралдаанаас “Шилдэг стиль, имиж”-тэй дуучны шагналыг хvртээд ирсэн юм.
-Уучлаарай, гэв гэнэт л Нараа гэдэг дуучин гарч ирж vзэгчдийг гайхшруулаад эхлэхээр нь чамтай уулзъя гэж бодсон?
-Баярлалаа. Би төрөхөөсөө л эхэлж урлагаар амьсгалсан хvн. Ээж намайг өлгийдээд хажууд маань “Абба” хамтлагийн дууг тавьчихдаг байж. Миний ээж Эрдэнэчимэг ХЗТ-т жvжигчин байсан болохоорр миний хvvхэд нас тэр байшинд өнгөрсөн. Энэ бvхний нөлөөллөөр би дуучин гэдэг сайхан мэргэжлийг сонгосон. Уг нь би Чингис СООСЭ-д худалдааны эдийн засагчаар сурч байгаад Япон явсан. Нэг жил хэлний бэлтгэл сураад өнгөрсөн хавар сургуулиа төгслөө. Ирэх намраас мэргэжил дээшлvvлнэ.
-Явтлаа уран бvтээлээ хийгээд байх уу?
-Тэгэлгvй яахав. Би угаасаа л сургуулиа төгсч байгаад Монголдоо уран бvтээлээ хийнэ дээ гэж мөрөөддөг байсан юмма. Надтай хамтарч ажилладаг Монголын олон сайхан уран бvтээлч ах эгч нартаа “Венера” сониноор дамжуулаад баярлалаа гэж хэлье.
-Ойрын өдрvvдэд юу хийж байна?
-“Нисванис” хамтлагийн Амгаа ахын уянгын дууг “Максмузык” студид бичvvлж байгаа. Мөн “”Zaya SH”-ээр “Ганцаардал” дуундаа клип хийлгэж байна. 7сарын дундуур анхны цомогоо гаргана. 8 сард дуучин Алтанцэцэг эгчтэйгээ Японд бяцхан тоглолт хийнэ.
-Японд тодорхой хэмжээгээр уран бvтээл хийдэг биз дээ?
-Бараг л хичээлтэйгээ таардаг байсаан. Гэхдээ Японы хоёр продакшн намайг хоёр жилийн дотор тэндээ од болгоё гэсэн санал тавьж богино гэрээ хийсэн. 8 сард урт хугацааны гэрээ хийнэ.
-Амжилт хvсье. Энэ нь том боломж биз дээ?
- Тийм ээ. Анх тэд нар намайг жvжигчин болох уу гэсэн. Тэгээд би эхлээд мөрөөдлөө биелvvлж дуучин болохоо хэлэхэд бид чиний хvслийг биелvvлнэ, харин энэ хугацаанд өөр ямар ч продакшнтай хамтран ажиллах болохгvй гэж гэрээ хийсэн.
-Япон, Монголын альд нь амьдрах чамд таатай вэ?
-Мэдээж эх орондоо хайртай амьдрах дуртай байлгvй яахав. Гэхдээ Япон хөгжлөө дагаад дэндvv эрх чөлөөтэй яг өөрийнхөө хvссэнээр байх боломжтой нь илvv таалагддаг. Тэнд залуус яг юу дуртайгаа өмсөнө. Намхан, тарган, туранхай ямар ч хамаагvй өөрийнхөө хvслээр л хувцаслана. Би ч бас яг тийм байдаг. Харин нутагтаа ирэхээр аав ээж хоёр хvvе наад юмаа тайл хvмvvс тэгж хэлнэ ингэж бодно гээд л. Гадуур явахаар энэ одоо яачихсан юм бэ гээд яриад байгаа юм чинь. Манай залуус жаахан соёлтой бас энгийн байгаасай гэж боддог. Охид залуучууд маань ерөнхийдөө нээх их зантай байх юм. Тэндхийн залуус бол тийм биш.
-Чиний клипнээс их чөлөөтэй стиль ажиглагдсан?
-Эмэгтэй хvн болж төрнө гэдэг чинь аз завшан шvv дээ. Тйимээс хөх, өгзөгөө тодруулсан, хөл гарсан хувцсыг уран бvтээлдээ сонгодог. Мэдээж vйл явдалтайгаа авцалдуудах эсвэл жаахан онцгойрох хvслээр хийдэг нь нууц биш.
-Бодит амьдрал дээр Нараа гэж хэн бэ?
-Их өгөөмөр, өрөвч зөөлөн бас нээлттэй хvн гэж боддог. Надад их зан, муу санаа, амиа бодсон чанар ерөөсөө байдаггvй. Ямарсайндаа манай найз нар чи ямар балиар өрөвч амьтан бэ, жаахан муу санаатай бол л доо гэж загнаж байхав дээ. Надад тэр нь зохихгvй, би чадах ч vгvй. Тэгээд яахав ээ яахав, би энэ зангаараа л дуусъя харин намайг бурхан харж байгаа юм чинь гэдэг. Би өрөвчхөн, зөөлөн зангаасаа болж бvр аваарт орж, машингvй хvртэл болж байсан. Ээж одоо л нэг хvмvvсийг таньж ухаарах байх даа гэтэл хэвээрээ л байх юмаа гээд гайхширч суусан.
-Хvн яаж бусдад өрөвдvvлэхгvй амьдрах вэ. Энэ талаар бодож бай
сан биз дээ?
-Өөрийнхөө хэмжээнд заавал нэг зvйлийг бvтээж л байх хэрэгтэй. Гар хөдөлбөл ам тосдоно гэдэг биз дээ. Би сонин, салфетка зардаг хvvхдvvдийг маш их дэмждэг. Тэд ирээдvйдээ заавал сайхан амьдарна, ийм багаасаа хөдөлмөрлөж байгаа юм чинь. Ер нь зорилготой, тvvнийгээ биелvvлэх хvсэл эрмэлзэлтэй хvнээс бурхан юуг ч харамладаггvй гэж боддог.
-Эмэгтэй хvний гоё сайхан байхын нууцыг юу гэж тодорхойлох вэ?
-Хvн болгон адилгvй болохоор зөвхөн өөрийнхөө тухай л яръя. Би мода дагаж туйлширдаггvй, өөрийнхөө хvссэнээр л явдаг. Тухайн өдрийн цаг агаар, ажлын төлөвлөгөөндөө тохируулаад хувцас, будалт, vсний засалтаа өөрөө хийнэ. Энэ бvхэндээ тохирсон гоёл зvvнэ. Юбка, платье өмсөх илvv дуртай. Бриллиант, сувд, алзаазанд дуртай ч байнга зvvхгvй. Хамгийн гол нь vснээсээ өсгий хvртэл өнгө, будаг, оёдол, хуниас, vнэртэй усаа хvртэл тохируулж хэрэглэх нь гоё сайхан харагдахын нууц гэж боддог.
-Чиний амьдралын дvрэм өөрийнхөөрөө байх уу?
-Өөрийнхөөрөө л байх гоё ш тээ. Миний анхны дуун дээр “Өрөөлийг дуурайж загварт орохгvй” гэдэг. Хэрээ дуурайж галуу хөлөө хөлдөөхийн vлгэр болсноос өөрийнхөөрөө байх нь хамаагvй дээр.
-Найз залуутай юу?
-Байхгvй ээ. Заримдаа ээждээ “Нээх гоё хөтлөөд гvйдэг найз залуутай болох юмсан” гэдэг. Заримдаа хосоороо явж байгаа хvмvvс нээх гоё санагдаад л. Сvvлийн vед л ганцаардаад байгаагаа мэдрэм болсон.
-Сонголт олон бий юу?
-Аягvй сонин надад хvмvvс ерөөсөө тэгж сэтгэл санаагаа илчилдэггvй ш тээ.
-Үгvй байлгvй дээ?
-Нээрээ. Би өөрөө ч тэгж дурлаад байдаггvй. Миний гол зорилго уран бvтээл болохоор нэг бодлын ганцаараа байх нь амар санагддаг.
-Ямар залуу таалагддаг вэ?
-Би бас л уужуу, гvндvvгvй өндөр энэ тэр гэж боддоггvй.Хайр гэдэг бол ямар нэгэн далдын хvчээр бие биеэ соронздог шvv дээ. Тэр л жамаар хайрлаж дурлах байх. Заримдаа хөөрхөн хөөрхөн залуучууд явж л байдаг. Хараад л өнгөрөхөөс эмэгтэй хvн би яахав дээ. /инээв/
-Гэхдээ сvvлийн vед охид бvсгvйчvvд маань харьцангуй чөлөөтэй болчихсон шvv дээ?
-Чөлөөтэй боллоо боллоо гэхэд замбараагvй эмэгтэй хvний цэвэр ичимтгий зан чанарыг гээж болохгvй биз дээ. Намайг сая нутагтаа ирэхэд ДОХ-ын эсрэг маш их хөдөлгөөн өрнөж бэлгэвч, бэлгэвч гээд рекдамдаад байсан. Ер нь ДОХ чинь замбараагvй, журамгvй байдлаас л vvсч байгаа ш тээ. Тэгэхэд чинь тааралдсантайгаа бэлгэвч хэрэглэ гэж сурталчилсан нь жаахан өрөөсгөл санагдсан. Хамгийн гол нь ёс журамтай vнэнч л байх хэрэгтэй. .
-Япон залуус энэ асуудалд ямар хандлагатай байдаг вэ?
-Үнэндээ би тэдний хувийн харьцаа, бэлгийн хvмvvжлийн талаар асуудлаар сайн мэдэхгvй ч ангийнхаа хосуудыг харахапд их журамтай санагддаг. Тэд сургууль дээр хайр сэтгэлтэй хосууд гэдэг нь бараг мэдэгдэхгvй. Японд журамтайд, ичингvйрсэн даруухан охид их байдаг. Саяхан телевизээр арван жилийн охид маш эрт гэр бvлийн харьцаанд ордог болчихсон гээд ярьж байсан. Бид нарын vед охидын vзлэгт орохоос ичдэг байлаа шvv дээ. Охид сексийн амьдралд юундаа яардаг юм бэ? Тэр чинь тэгж их хvсч, мөрөөдөөд байх зvйл биш. Цаг нь болохоор бурхан бvх л зvйлийг хvнд өгдөг. Эхлээд өөрсдийгөө боловсруул, толгойгоо цэнэглэ. Хар нялхаараа ямар ч баталгаагvй сонголтонд найдаад охин биеэ өгчихдөг, энэ нь эцэстээ бөөн харамсал гуниг болж vлдэнэ. Сэтгэлийн хөөрлөө дарж, лхин насаа сэтгэлтэй хайртай хvндээ бие мах бодь нь бvрэн гvйцэснийхээ дараа өгвөл насаараа харамсахгvй амьдарна гэж хэлмээр байна. .
-Чи эхнэр, ээж болохыг хэдийгээр төлөвлөж байгаа вэ?
-30 гарч байгаад л гэж төлөвлөж байгаа. Гэхдээ амьдралд ам гарч болдоггvй гэдэг дээ. Намайг хайрлах хvн хэзээ ч ирэх юм. Магадгvй би маргааш ч дурлах юм билvv.
-Эрчvvдтэй яаж харьцдаг вэ?
-Танилцъя гэсэн хvмvvстэй танилцаад л. Тэр хэн ч байж болно, хамгийн гол нь хvн гэдэг vvднээс нь хvндэтгэх ёстой гэсэн бодлоор ханддаг. Яг дуулаад олон дунд ороод ирсэн чинь маш олон хvн “ододын өвчнөөр битгий өвчлөөрэй” гэж хэлсэн. Тэр ер нь ямар өвчин байдаг юм бэ? Юу юунд хvрээгvй байж яахаараа хамараа сөхөөд байдаг юм бэ? Тийм болохоор одоо ч гэсэн хvмvvстэй сайхан танилцаад л өнгөрдөг. Найз залуугийн хэмжээнд хvрчих хvн таараагvй л байна. Бас намайг харахад халдахад хэцvv санагдсан гэж хvмvvс хэлдэг. Надад болохоор хичнээн таалагдсан ч эмэгтэй хvн болохоор эхэлж очихгvй. Ингээд л хvмvvстэй учраа олохгvй явна даа.инээв/ Би их сонин ш тээ. Нээх галзуу юмшиг хирнээ өчvvхэн юмнаас ичээд улайгаад эвгvй байдалд орчихдог.
-Шvтлэгтэй юу?
-Буддист христ гэхгvй ч тодорхой хэмжээний шvтлэг залбирал бий. Тэнгэр бурхан, ивээлт од гээд л.
-Гоо сайхныхаа барааг яаж сонгодог вэ?
-Бараг бvгдийг нь Японоос авчирдаг.
гарчихдаг. Ээж алтмөнгөнд зориулагдсан хvн гэдэг.
-Сvvлчийн асуултыг өөрт чинь vлдээе.
-Би нэг эгч, гурван дvvтэй. Миний аав, ээж, эгч, дvv нар бvгд миний vнэнч фэнvvд, бас дэмжигч спонсорууд. Би эднийхээ хvслийг биелvvлж, итгэлийг нь алдахгvй юмсан гэж дандаа залбирдаг. Манай гэрийнхэн бас их найзархаг, хөгжилтэй гэр бvл. Тэгээд гэр бvлийнхэндээ намайг тусалж дэмждэг рок попын уран бvтээлч ах эгч нартаа баярлаж явдгаа илэрхийлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. Б.Отгоо





fhfghfhfghfghgfhfghfg