Би нэг л удаа дурлах тавилантай юм байлгvй дээ…

January 11th, 2007 Оруулсан: admin | FТөрөл: Найз сайтууд.

СТА жvжигчин И.Одончимэг
- Дөрвөн жилийн өмнө таньтай уулзаж байхад арваад жилийн өмнө нэг дурласан гэж ярьж байсан. Тэрнээс хойш дурлалтай учрав уу?
- Үгvй.


- Харамсалтай биш vv, яагаад гэвэл та залуухан сайхан бvсгvй шvv дээ?
-Үгvй ээ, надад харамсалтай биш. Зvгээр шохоорхсон байж магадгvй. Би өөрийгөө одоо ч дурлаагvй гэж боддог. Нэг л хvнд дурлах тавилантай амьтан юм байлгvй дээ, би.

- Танд дурлаж хайраа илчилдэг эрчvvд байдаггvй гэж vv?
- Надад хайр сэтгэлээ илчилдэг, илчилж байгаа намайг хайрладаг эрчvvд бий л дээ, байлгvй яахав. Миний амьдрал дуусаагvй байна шvv дээ.
- Тэдэнтэй та ямар харьцаатай байдаг вэ?
- Ээж маань надад “Энэ олон сайхан бvсгvйчvvд дундаас чамайг сонгон хайрлаж байгаа хvнийг миний охин дандаа хайрлаж байгаарай” гэдэг. Энэ бол маш гоё vг. Тийм ч учраас намайг хайрладаг эрчvvдтэй би хэзээ ч муухай харьцдаггvй. Эр эмийн хайраар биш ч гэсэн намайг хайрладаг эрчvvдийг би хачин их хайрладаг. Тэгээд би та нартаа бvгдэд нь хайртай шvv гэж хэлдэг.
- Амьдрал хайр дээр тогтдог гэдэгтээ санал нийлдэггvй хvмvvс байдаг? Харин та…
- Яг одоо харахад охидод эр хvний хэтэвч, цаад амьдрал нь гол зvйл болж. Залуу насанд гадаад vзэмжид шууд татагдах тохиолдол байхыг vгvйсгэхгvй л дээ. Харин миний хувьд амьдрал зөвхөн хайр дээр л тогтоно. Өөрийгөө хайрладаг хvнийг зөв таньж амьдарснаар эмэгтэй хvнд аз жаргал ирдэг юм шvv дээ. Зvгээр нэг шохоорхоод, дурлах гээд эргvvлж буй хvнд хамаг юмаа зориулж тэр нь амьдралынх нь хагацашгvй хэсэг болж хувирдаг нь их том алдаа юм. Эмэгтэй хvн өөрийгөө хайрладаг хvнийг заавал хайрлах хэрэгтэй.
- Амьдралын гоё сайхан нь хувирашгvй сэтгэл гэдэг. Таныхаар бол?
- Аз жаргалтай байгаагаа мэдрэх нь амьдралын гоё сайхан нь. Үvнийг л мэдрэх гэж хvмvvс амьдарч, мөрөөдөж, дурлаж, хайрладаг.
- Амьдралд хатуурхахаас өөр аргагvй асуудал тохиолддог. Та хэр хатуу вэ?
- О Нилийн “Тамын дурлал” жvжигт “Хvн амьдрахын тулд чулуу болох хэрэгтэй юм байна” гэж vг байдаг. Зарим vед ч энэ vг бодогддог шvv. Хатуухан зvрхтэй байх миний хувьд их хэцvv. Гэвч өрөвдөхөд хvртэл хэмжээ хэрэгтэйг ойлгодог.
- Яг өдий насанд амьдралаас юу хvсдэг юм байна?
- Эрчтэй, хvчтэй дээрээ амжиж хэдэн сайхан бvтээл хийх юмсан гэж хvсч байна. Энэ чинь л миний амьдрал шvv дээ.

- Та ганцаарддаг уу?
- Үгvй.

- Таны тухай нэг хэсэг санаанд ч багтамгvй шуугиан дэгдэж байлаа. Энэ бvхэнд яаж ханддаг вэ?
- Их хэцvv л дээ. Зарим нь намайг мэддэг болохоор хvмvvс сонирхоно гэж, нөгөө нь сониноо гvйлгэх гэж, нэг нь хvний захиалгаар бичдэг юм болов уу. Эсвэл энэ эмэгтэй дандаа олны дунд байгаасай гэж боддог ч юмуу. Гэхдээ би хэвлэлийнхийг зөвөөр ойлгохыг хичээдэг. Хамгийн гол нь ёс зvйтэй байгаасай. Эмэгтэй тэр тусмаа ээж хvн чинь эмзэглэхгvй яахав бvр зөндөө гомддог. Гэсэн ч надад тохиолдох л ёстой асуудал гээд аль болох хvлээцтэй тэвчээртай ханддаг даа. Намайг битгий хэл алдартай авъяастай сайхан хvмvvсийг бичдэг шvv дээ.
- Эрх чөлөөг та хаана хамгийн ихээр мэдэрдэг вэ?
- Гэртээ ганцаараа байхдаа. Миний гэр намайг бусдаас тусгаарлаж, хvслээрээ байх нөхцлийг бvрдvvлдэг. Миний ажил чинь тэр чигээрээ чимээ шуугиан. Тийм болохоор би гэртээ дандаа чимээгvй, намуун орчинг бvрдvvлдэг. Шvршvvрт юу ч бодохгvй ус мэдэрч зогсох дуртай. Ус их гоё ш тээ. Би голын эрэгт удаан суух хачин дуртай.

- Шкафаа онгойлгоод хамгийн тvрvvнд шvvрч өмсдөг хувцас тань юу вэ?
- Хар, хөх хоёр юбка бас тийм хоёр өмд бий. Тэр дөрвийг бол ээлжлээд бариад авна шvv дээ.

- Сэтгэлийн гоо сайхан гэдгийг хvчээр бий болгож болох уу?
- Яаж болох вэ дээ. Нvд гэж бvгдийг илчилдэг сэтгэлийн толь байхад.

- Амьдралд нухлагдаж vрчлээс, гуниг татуулсан эхчvvдийг харахад юу бодогддог вэ?
- Өрөвддөг л юм. Ер нь хvн өөрийгөө vнэлж vнэ цэнээ мэддэг байх ёстой. Хvний хувь заяа өөрийн ухаан, шийдвэрээс л шалтгаалдаг гэж боддог.

- Өөрийгөө өөрчлөх гэдгийг та юу гэж ойлгодог вэ?
- Яаж гэдгээс шалтгаална. Гадаад төрхний хувьд ямар ч имижийг бvрдvvлж болно. Дотоод сэтгэлийг өөрчилнө гэдэгт би итгэдэггvй. Харин хvн гэгээрвэл дотоод сэтгэлийн зарим талыг ялж болох юм.
- Боломж. Энэ зvйл танд хэр олдоцтой байна вe?
- Олдоно шvv. Тийм болоод л өөрийн хvслэн болсон Джульеттад тоглосон. Мөн сайхан уран бvтээлчидтэй хамт ажиллан “Сэргээш”-vvдийг хийлээ. Ингээд харахаар уран бvтээлийн боломж надад их заяаж. Үvнийг дагаад хувийн амьдралд ч олдож байсан. Энэ бvхэндээ дандаа баярлаж, сvсэглэж явдаг.
- Таны дутагдал…?
- Залхуу даа. Би өөрийгөө vнэхээр ингэж боддог.
- Тэгвэл хамгийн давуу тал тань?
- Юу байдаг юм бол доо.

- Хvмvvс юу гэж байх юм?
- Янз бvрээр л хэлдэг. Манай хамтлагийнхан Одноо эгчийг ухаантай болохоор тэгнэ, ингэнэ гэж бодсонгvй гээд гомдоллодог. Би аливаад туйлширдаггvй. Асуудлыг хоёр талаас нь авч vзэхийг боддог маань хvмvvст ийм ойлголт төрvvлэх гээд байна уу.

- Архи, тамхи ?
- Үгvй, vгvй. Тамхийг бол бvр vзэн яддаг. Хажуудаа тамхи татуулах ч дургvй. Бvр боломжгvй vед шvдээ зуугаад л тэвчинэ.

- Амьдралын тухай нэг сайхан vг хэл гэвэл…
- Амьд явна гэдэг гайхамшигт тавилан. Хvн өөрөө амьд явах дуртай хирнээ энэ тухайгаа ерөөсөө бодохгvй хайр гамгvй хандаад байх шиг. Тэгэхээр энэ ганц л олдох хугацаагаа хайрлаачээ. .

- Таны хаан өнгө…
- Би хар хөх, цагаан, хар цагааны хослолд дуртай.

- Хайр дурлалын тухай ярилцъя.
- За би өөрөө нэг их дурладаггvй болохоор мэдэхгvй юм. Олон дурладаг хvмvvсийг харахад сайхан л санагддаг. Хайр гэдэг хvн хvнээ таньж мэдсэний vндсэн дээр гарч буй мэдрэмж юмуу. Харин танихгvйгээр дурлаж, хайрлавал бас алдах ч асуудал vvсч болно. Үнэхээр энэ хvн бол… гээд таньсан цагт хайр дурлал жинхэнэ утгаараа цэцэглэнэ гэж боддог.

- Хайрыг яаж хайрлавал зөв зохистой вэ?
- Хvнийг хайрлаж байж таних арга бас бий. Хайрлах тусам буруугаар эргэж улам давраад, хvндлэхээ болиод, өөр юм сонирхоод байх хvн бий. Гэтэл хайрлах тусам өөрийг эргvvлээд бvр илvv хайрлах хvн ч бий. Ер нь би хvнийг хайрлаад, эрхлvvлээд vзэхэд гэмгvй гэж боддог.

- Хайрыг хайрла гэж vг бий?
- Хайрыг байнга тордож, цэцэг шиг услаж байх ёстой юм. Энэ чинь тийм хэцvv биш ш тээ. Даанч хvмvvс амьдралын олон асуудал дунд хутгалдахаараа өнөөх сайхан хайраа умартчихдаг.

- Хайраа хаяад явахаас өөр аргагvй vе тохиолдвол?
- Хэцvv дээ. Нэгэнт унтарчихсан хайр эргээд сэргэнэ гэдэгт хэзээ ч vнэмшдэггvй. Хөрчихсөн сэтгэлийг буцаана гэдэг аймаар хэцvv. Би өөрөө vнэмшдэггvй болохоор ийм тохиолдолд хаях л ёстой гэж боддог. Жаахан цог гялтайж vлдсэн бол учиртай шvv. Үнс нурам болчихсон харьцааг сэргээнэ гэдэг цагийн гарз. Тэрний оронд өөр арга бодсон нь дээр.
- Хайр итгэлийг хоёрыг та хэр шvтэлцvvлдэг вэ?
- Хvн их хайртай хvндээ итгэлтэй ханддаг юм шvv дээ. Муу муухай юманд ойртуулахгvй дандаа ариун сайхан сэтгэлээр хардаг. Нэгэнтээ таниад хайрласан бол тэр хvнд итгэж болно. Таниагvй байж хайрлана, итгэнэ гэдэгт би бас л итгэдэггvй. Би өөрөө л хvн таньж байж хайрлах амьтан юм болов уу.
- Та хэзээ гэрлэх вэ?
- Мэдэхгvй байна аа. Заяаны хань гэдэг зам дээр гэдэг биз дээ. Маргааш ч надад юу тохиолдохыг би хэлж мэдэхгvй байна.

- Таныг хайрын тэнгэр ивээг.
Б.Отгонбаяр
ВЕНЕРА сонин

8 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. guest | 17/01/08

    odnoo ayataihan busgui.

  2. guest | 17/01/08

    bi ih uhaantai baih gej boddog. Chuaham yamar um boldoo huurhii

  3. maya | 21/11/08

    ene odriin mend
    bi odnoog hundelj yavdag. ih saihan emegtei, sain jujugchun hunii amdral yu ch tohiolddog, yamarch yed bitgii nugraarai, chamaig hairladag olon humuus bii sain buteel gargaj bidniig bayarluulj yavaarai aldaa garagdagui hun gej bdagui hun bolgond taalagdah albagui minii huvd odnoo gedeg emegteig hundelj uran buteeliin huleej bdag jiriin emegtei chamd amjilt hisii

  4. Anonymous | 19/02/09

    odnoo ih chadvarlag jujigchin shuu. hundlj yavdag.amidrald ni az jargal husii.

  5. tuulai | 20/02/09

    2jil unguruud baraa biluu zaluutai suusan biz dee

  6. bi | 3/12/09

    Үнхээр сайхан эгч яг л байгаагаараа байж чаддаг илүү дутуу маяггүй. Хүнтэй суусан бол сайн л хүн байгаа байх. Та 2т аз жаргал хүсье.

  7. uuree | 29/12/11

    ta goe hosuud shuu amjilt husie

  8. Odnoo | 19/01/12

    Hi bi tanii amindaa bn … Kkk taniig mash ih hundelj ybdag shuu. Mash chadvarlag bas saixan busgui ‘ tanii Amidrald aZ jargal xusie

Сэтгэгдэлээ үлдээх