Амьдрал итгэл дээр тогтдоггvй гэж vv
January 11th, 2007 Оруулсан: admin | FТөрөл: Сэтгэлийн дэм.
Сvvлийн хэд хоног миний хувьд ёстой л газар хатуу, тэнгэр хол гэдэг болоод байна. Би хvvхнvvдтэй адил гэр бvлийнхээ асуудлыг бусдад дэлгээд уйлж дуулаад байдаггvй л дээ. Гэхдээ энэ удаа танай сонинд бичихээр шийдсэн юм.
Бид гэрлээд арав гаран жил болж байна. Хоёр охинтой. Нөхөр маань хоёр ч дээд сургууль төгссөн боловсролтой, бас боломжийн өндөр албан тушаал хашдаг. Ер нь хvvхнvvдийн ярьдгаар царайлаг, дажгvй залуу. Нөхөр маань надад, хvvхдvvддээ маш их хайртай. Ер нь тэр гайт мессэжийг унших хvртэлх өнгөрсөн жилvvдэд манай гэр бvлийн амьдрал тайван, баяр баясгалантай аз жаргалаар дvvрэн байсаан. Нөхөр маань vе vе найз нөхөд, ажлынхантайгаа биллъярд тоглоно, ууж наргина. Хааяа “тасарчихаад ирж чадсангvй шvv” гээд гэртээ хонохгvй тохиолдол байдаг л байсан. Гэсэн ч би нөхөртөө бараг өөрөөсөө ч илvv итгэдэг болохоор тухайн vедээ уурладаг ч огт юм боддоггvй байсан.
Гэтэл өнгөрсөн долоо хоногт нөхрийнхөө авсан шинэ гар утсыг нь сонирхож байгаад тvvний явуулсан мессежvvдийг уншчихсан. Би ер нь нөхрийнхөө гар утасны мессэжийг унших нь байтугай халаасыг нь ухаж, гэртээ хоноогvй vед нь ч хаана, хэнтэй байв гэж байцааж байгаагvй. Яагаад гэвэл би тvvндээ асар их итгэдэг байсан учраас тэр. Зарим нэг найз хvvхнvvд маань “Чи хэтэрхий их итгэх юм. Танай нөхөр царайлаг, бас мөнгөтэй. Оролдох хvvхнvvд зөндөө бий. Тэр бvрт ганцхан чамайг л бодоод явдаг гэж бодоод байдаг юм биш биз дээ. Чи их эндvvрч байна даа” гэж хvртэл хэлдэг байсан. Би тэдэнд “Миний нөхөр ганцхан надад хайртай болохоор би тvvндээ итгэдэг” гэж хариулдаг байв.
Тvvний бичсэн мессэжvvдийг уншиж байхдаа би бараг галзуурах шахсан. Гэхдээ хардсандаа биш миний тэр их хайр, итгэлийг яагаад ингэж хариулж байгаа юм бол гэж бодохоос л уйлж, орилж хашгирч, нөхрөө балбаж гарсан. Тэгээд энэ бvгдийн дараа нөхрөөсөө ямар vг сонссон гээч… “Би энэ олон жилийн турш ганцхан чамд хайртай байсан, хайрлах ч болно. Хоёр хvvхэд, чинийхээ төлөө би бvхнээ зориулж ирсэнийг чи мэднэ шvv дээ. Энэ мессэжvvд бол над руу бичсэн тэнэг мессэжнvvдийн л хариу” гээд надаас, хоёр хvvхдээсээ уучлалт гуйсан. Харин би тvvнд итгэхгvй байна.
Энэ өдрөөс хойш би нөхөртэйгээ дуугараагvй арваад хонож байна. Амьдрал гэдэг чинь асар их итгэл дээр л тогтдог юм байна. Миний амьдралын баяр баясгалан, итгэл мөрөөдөл, дур хvсэл бvгд алга болж миний нvдний өмнvvр нөгөө гайт мессэжvvд л урсаж байна. Улайн цайм хоёулаа хамт байж л баригдаагvй бол өөр хvнтэй байсан ч тvvнийгээ хvлээн зөвшөөрнө гэж vv. Ямар хvvхэнтэй, хаана яаж байсан бол гэж бодохоос хэтэрхий их итгэж байсандаа харамсаж байна. Хайртай бол хартай гэхээс илvv ХАЙРТАЙ БОЛ ИТГЭ гэж боддог байсан маань миний алдаа байсан юм гэж vv.
Хоёр хvvхдээ бодоод бид салахгvй байх л даа. Гэхдээ хуучин шигээ би тvvнд итгэж, хайрлаж амьдарч чадах болов уу, надад тийм сэтгэлийн тэнхээ байгаа болов уу. Би одоо яах ёстой вэ?
Эрчvvд vvнийг урвалт гэж боддоггvй…
Сэтгэл зvйч Д.Цогзолмаа
- ХАЙРТАЙ БОЛ ИТГЭ гэсэн бvсгvйн бодолтой санал нийлэх vv?
- Гэр бvлийн амьдралд итгэл гарцаагvй чухал. Гэхдээ гэр бvлийн амьдралыг тодорхойлох цорын ганц хvчин зvйл гэж vзэж бас болохгvй ээ. Бие биенээ сайн ойлгодог, буруу зvйлийг нь уучилж чаддаг, гомдсон сэтгэлээ дотроо удаан хадгалахгvйгээр илэн далангvй ярилцдаг гээд л маш олон хvчин зvйл нөлөөлж байж амьдралаа бат бэх, аз жаргалтай авч явна. Хосууд аль аль нь эдгээр зvйлийг мэдэж байж аз жаргалтай амьдралыг бvрдvvлдэг. Захидалд бичсэн шиг ийм тохиолдолд эмэгтэй хvн илvv их хохирох гээд байдаг. Хэсэгтээ сэтгэл зvйн хувьд уналтанд ордог. Сэтгэл тогтворгvй болох, ирээдvйд итгэх итгэл алдрах, хvлээц, тэвчээргvй, уур бухимдалтай болох, тvгшvvрт автах, цочимтгой, аймхай болох, харамсах сэтгэлд автах, гутарч гуниглах, сэтгэлээр унаx, арчаагvй дорой байдалд орсон мэт мэдрэмж төрөх, нийгмээс өөрийгөө тусгаарлах гэх мэт стрессийн шинжvvд илэрнэ л дээ. Энэ байдлаа удаан хадгалах нь vр хvvхэдтэйгээ харьцах харьцаанд гээд л олон сөрөг vр дагаварт хvргэдэг гэдгийг бодолцох хэрэгтэй.
- Санал нэг байна. Сэтгэл зvйн хувьд маш их хохирол амсдаг хэрнээ буулт хийж нөхрөө уучилж чаддаг.
- Тийм шvv. Ихэнх эмэгтэйчvvд vр хvvхдээ бодоод салж чаддаггvй. Тэгэхээр нэгэнт салахгvйгээс хойш яах хэрэгтэй вэ гэдгээ бодож, сэтгэл санаагаа тайвшруулах, өөдрөг, эрч хvчтэй болж чадвал сайн. Нөхрийгөө өөр эмэгтэйтэй холбогдсоныг мэдвэл ихэнх эмэгтэйчvvд их хvндээр тусгаж авдаг. Баттай vгvй нь мэдэгдэхгvй зvйлээс болж амьдралаа өөрчилнө гэдэг боломжгvй л дээ. Гэхдээ л харамсалтай нь сэтгэлд нэг сэв суусан бол мартагддаггvй, уучиллаа ч гэсэн гэр бvлийн харьцаанд их нөлөөлж бие биенээсээ хөндийрч, явган хэрvvл их болж эхэлдэг.
- Харамсалтай нь гэр бvлээс гадуур харилцаанд орох ийм тохиолдол их болсон юм шиг санагддаг.
- Бараг тvгээмэл vзэгдэл болоод байна гэж хэлж болно. Ер нь ийм асуудалд орсон эмэгтэйчvvд бидэнд их ханддаг болсон. Эрэгтэйчvvд ч зvгээр зугаагаа гаргах гэж иймэрхvv алхам их хийдэг болсон. Эрчvvд vvнийг урвалт гэж тооцдоггvй бөгөөд өөр хvнтэй холбоо тогтоосон ч гэр бvлийн амьдралдаа хөнгөн алхам хийх бодолгvй байдаг.
- Нөхрvvдийг эхнэрээ араар нь тавьж өөр эмэгтэйтэй холбоо тогтооход хvргэдэг ямар шалтгаан байдаг юм бэ? зөвлөгөө авахаар ирж байсан хvмvvсийн амьдралаас жишээ авч болно шvv дээ.
- Эхнэртэй залуутай холбоо тогтоож, гэр бvлийн амьдралд хөндлөнгөөс орж байгаа эмэгтэйчvvд ч vvнийг мэдэж байх хэрэгтэй. Таны төлөө жаахан мөнгө, цаг зав зориулж болох ч тэр хvн амьдралаа, өөрийгөө танд зориулна гэдэгт найдах хэрэггvй байдаг.
- Захидал бичсэн эмэгтэйд та юу гэж зөвлөх вэ?
- Нөхрийнхөө алдааг уучлах гээд vз. Танд, бас vр хvvхдэдээ хайргvй болоод ийм зvйл хийгээгvй байх аа гэж бодож байна. Ойр дотны найз нөхдөдөө гэр бvлийн асуудлаа дэлгээд хэрэггvй биз дээ. Гэхдээ энэ тийм амар мартагддаг зvйл биш л дээ. Сэтгэл зvйн зөвлөгөө авах, мэргэжлийн хvнтэй уулзахгvй бол удахаараа хуримтлагдсан стресст ордог. Өөрийгөө бодож, сэтгэл санаагаа тайвшруулж өөдрөг байхыг хичээ.
1. Амьдрал итгэл дээр тогтдог гэдэг. Таны бодлоор…
2. Таны амьдралд итгэл хэр байр суурь эзэлдэг вэ?
3. Захидлын эзэн бvсгvйд та юу гэж хэлэх вэ?
Хайртайгаа хэлж, уучлалт гуйхаас eeр сайхан юм хаана байна
Зураач С.Тeгс-Оюун:
1. Би ч гэсэн итгэл дээр тогтдог гэж боддог. Хэрвээ нэгэндээ итгэхгvй бол хамт байхын хэрэг байхгvй.
2. Миний амьдралд итгэл eндeр байр суурийг эзэлдэг. Хэн хэндээ итгэлтэй байвал хvн их тайван амгалан амьдардаг. Бусад хvмvvстэй холбогдох итгэлийн тухайд бол би аливаад ууч сэтгэлээр ханддаг. Итгэл эвдсэн хэрэгтэй, хэрэггvй яриа байж л байдаг. Тухайн хvнийг хэрхэн vнэлж дvгнэдэг вэ гэдгээсээ шалтгаалаад шийдвэр гаргана. Ер нь би амьдралд eeрийнхeeрee чeлeeтэй ханддаг шvv.
3. Нэгэнтээ энэ vйл явдал болоод eнгeрчээ. Яагаад таны нeхeрт эмэгтэй хvнээс сайхан vгтэй мессеж ирж болохгvй гэж. Магадгvй таны хэлдэггvй нандин vгийг тэр хvн явуулсан байж болно. Хvн чинь сэтгэлийн амьтан болохоор тэр халуун дулаан vгийг утсандаа хадгалсан байх. Тvvнээс биш таны фантазлаж бодсончлон ямар нэг vйл явдал болоогvй. Нeгee талаас энэ асуудал эмэгтэй хvн дэндvv бага хvрээнд сэтгэдгээс vvсчээ гэж бодож байна. Хорвоо дэлхий уужим, хvний амьдралд юу ч тохиолдож болно. Хамгийн гол нь нeхeр чинь чамд хайртайгаа хэлж, уучлалт гуйжээ. Үvнээс илvv сайхан юм хаа байна. Ийм юмнаас болж эр хvнийг муухай байдалд оруулж болохгvй. Хvний нас маш богинохон болохоор энэ олон eдрийг сэтгэлийн дарамттай eнгeрvvлж байхаар нeхрийгee eмнeхeeсee илvv хайрла. Бараг тэр сайхан мессеж нeхeртee ирсэнд баярлах юм биш vv. Чиний нeхeр сайхан эр хvн болохоор eeр хvмvvс ингэж хайрлаж байна шvv дээ. Энэ итгэл эвдрэх юм огтоос алга. Бас таны захидлаас уйтгар, ганцаардал, сэтгэлийн дарамт ажиглагдлаа. Наад баригдмал хvрээгээ эвд. Өдeр болгон анх учирч байгаа юм шиг амьдар. Чи eeрee хамгийн хайртай хvн нь юм чинь тэр хvvхнээс илvv гоё мессежийг бич. Эр хvн гэдэг хvvхэдтэй адилхан учраас хvvхдvvдээсээ илvv хайр хvсч байж ч мэднэ. Чи бол залуу сайхан эмэгтэй байна. Тэгэхээр их тайван, ухаалаг бай.
Итгэл гэдэг хvнээс цацарч буй гэрэлт энерги
УГЖ Ц.Тvвшинтeгс
1. Хvний адгуус амьтнаас ялгарах ганц зvйл бол сэтгэхvй. Өeр хоорондоо итгэлцэх нь сэтгэхvйн илэрхийлэл болж гардаг. Нэг нэгэндээ итгэхийн ач холбогдол амьдралын сайн сайхан илэрлvvдээр илэрхийлэгддэг. Тэгэхээр хvнээс итгэлийг, итгэлээс хvнийг салгаж болохгvй.
2. Итгэл гэдэг хvнээс цацарч буй гэрэлт энерги. Би хvний дэндvv сайхан итгэлийг авсан бол тэр хэмжээний итгэл даахын зовлонг vvрнэ. Тиймдээ ч би eeрийгee ядраан зовоож чилж амьдардаг. Сайхан итгэлийн нeлeeгeeр би eнeeдeр дeрвeн хvvтэй аз жаргалтай амьдарч байна. Би ханийхаа тeлee ямар их ачаа vvрснээ ухамсарладаг. Тэгэхээр энэ бол хувь хvний ухамсар юм. Их итгэлийг алдахгvйн тeлee амьдралд зeндee юм vзнэ. Vvнийг зохицуулах олон арга зам, гарц бий
3. Итгэл алдарна гэдэг хамгийн эмзэг асуудал. Харин хeндлeнгийн vл шалих юмнаас болж нэгэндээ хатуу ширvvн хандана гэдэг хамгийн буруу vйлдэл. Зeвхeн eeрийнхee итгэлийг эвдлээ гэж vр хvvхдийнхээ сэтгэл итгэлээр тоглож болохгvй. Хоёрхон биенийхээ аз жаргалаар аливааг тооцоолж болохгvй. Өeрсдийнх нь дундаас ургаж гарсан vр хvvхдийнхээ тeлee амьдралаа зориулах нь хамгийн ариун ёс журам. Тиймээс эрхэм бvсгvй минь та сэтгэлээ сайн барь. Амьдралд байдаг зvйлийн л нэг танд тохиолдож. Үvнийг хvндээр тусгаж болохгvй. Яагаад гэвэл нeхрийн чинь итгэл сэтгэл бол eeрт чинь хэвээрээ байна шvv дээ. Чамаас, хvvхдvvдээсээ уучлалт гуйна гэдэг чинь итгэлийн том нэгж юм. Энэ чигээр нь eнгeрeeе гээд уучлалт гуйхгvй бол та яах байв. Тиймээс эмэгтэй минь чи ухаантай бай. Чиний адил нeхрийг нь хайрлая гэсэн олон эмэгтэй бий. Гэвч чи хоёрын хоёр хvvхдээ тeрvvлсэн эр нeхрийнхee нvдэнд, зvрхэнд, зvvдэнд байнга харагдах бурхан эмэгтэй. Eeр чамайг ямар ч эмэгтэй орлож чадахгvй гэдэгт итгэх хэрэгтэй. Ганцхан утасны мессежээс болж хатуурхаад хvйтэн хeндий хандах зeв vv. Өeрт нь ирсэн гоё vгэнд хариу бичээ л биз. Үvний тeлee итгэл сэтгэлээ эвдэж болохгvй. Энэ амьдралыг чинь дэндvv их ухаанаар авч явах ёстой юм шvv, эрхэм бvсгvй минь.
Хэтэрхий итгэсэн нь алдаа болжээ…
СТА жvжигчин Г.Урнаа
1. Амьдралыг итгэл, хайр, vнэнч сэтгэл, мeнгeн дээр тогтдог гээд л хvн бvр янз янзаар ярьж ойлгодог. Миний хувьд бол итгэл, хайр, бие биедээ vнэнч сэтгэлээр хандах энэ гурвыг нэгтгэн ойлгодог. Бие биедээ хязгааргvй хартай байж, хоёр биендээ eчvvхэн ч юм нуулгvй vнэнээ хэлж байх нь сайхан амьдралын итгэлийг тeрvvлнэ.
2. Миний амьдралд ганц итгэл гэхээсээ илvv энэ гурав цогцоороо ижил тэнцvv байр суурийг эзэлдэг.
3. Бvсгvйн захиаг уншлаа. Хэтэрхий итгэсэн нь eeрийн чинь алдаа юм болов уу. Шeнeжин тоглолоо, тасарчихаж, ажил ихтэй байлаа гээд хэлсэн бvхэнд нь итгэж, хvлээн зeвшeeрч боломгvй. Байгалиас, бурхан тэнгэрээс эм хvнийг яагаад эрэгтэйгээсээ илvv vглээ, яриа заяасан юм бэ. Хааяа ч гэсэн нeхeртee ажлаа зeв зохицуулахыг хэлж, гэр vрvvгээ тэмvvлдэг болгох нь эхнэр таны увидас… Ер нь эр хvнд энэ чинь болж байна гэж урам хайрладаг, энэ нь болохгvй байна гээд vглэж байвал тэр eeртэй чинь илvv зeвлeдeг, ярихыг хvсдэг болно. За за итгэж байна гээд тоомжиргvй явбал eeрeeсee холдуулж байна гэсэн vг. Эмэгтэй та цаашдын амьдралаа, хоёр хvvхдийнхээ ирээдvйг бодож байвал нэгэнт нvдээр хараагvй хойно ганц мессежнээс болж сайхан амьдралаа харанхуй ангал руу тvлхэх хэрэггvй. Нэг удаа уучил, бvгдийг март, ирээдvйгээ сайн сайхнаар бодож сэтгэлд байгаа толбоо авч хаян шинээр сайхан амьдар. Нeхрee буруутгахаас eмнe яагаад гэртээ хонохгvй болов, яагаад ажил ихтэй болов, би энэ хvнд яагаад цуг байх сэтгэлийг тeрvvлэхгvй байна гэдгийг eeрeeсee асууж хариул. Анх тэр хvний хайрыг татаж eeр рvv тань хэрхэн тэмvvлж байсныг эргэж санаж тоглоом, ажил руу биш eeр лvvгээ тат. Тэгвэл амьдрал улам сайхан цэцэглэх болно. Энэ бол эмэгтэй хvний увидас шvv. Эрхэм эмэгтэй танд болон нeхeр, хоёр хvvхдэд чинь аз жаргал, сайн сайхан бvхнийг хvсэн ерeeе.
Амьдрал бол тэмцэл гэдэг дээ…
СТА, жvжигчин Л.Дэмидбаатар
1. Зeв. Итгэл гэдэг сэтгэлээс урган гардаг. Сэтгэл гэдэг нь хоёр биенээ ойлгож байгаа халуун дулаан энерги юм болов уу гэж би боддог.
2. Ихээ, их. Итгэлгvйгээр амьдрана гэдэг нvдээ аниад алхахтай адил. Би итгэж чаддаг хvн. Зарим нь эргээд надад гомдлыг тeрvvлэх нь ч бий. Тэгээд би eeртee нэгэнт итгэсэн бол тэрэнд бvv гомд гэж хэлдэг.
3. Та итгэл алдсан гэдэг шалтгаанаар дулдуйдаж болохгvй шvv. Бvсгvй минь eeртэйгee тэмц. Амьдрал бол тэмцэл гэж одоогоос 400 жилийн тэртээ аугаа их У.Шекспир хэлсэн байдаг. Ганцхан юманд итгээд суувал юу болохов. Цаг vе, эрин зуун хeгжиж байна шvv дээ. Нeхeр маань юунаас болоод тэр гайт мессежvvдийг бичив, eeрee бvх талаараа eв тэгш байхын тeлee, нeхeр нь анх eeрт нь яаж дурлаж байсан тэр байдалд очтолоо зvтгэ л дээ. Тэр мессеж нeхрийн чинь хэлснээр зvгээр нэг хариу байж болно. Гэсэн ч чи тэмц. Эр хvн нvдээрээ, эм хvн чихээрээ гэдэг шvv дээ. Сайхны eмнe харц буруугvйн хуулиар тухайн vед тийм юманд хeл алдсан байж ч болно. Гэхдээ л эхнэртээ, хоёр хvvхэддээ хайртай зорилготой амьдралынхаа тeлee нууж явсан юмыг нь олоод vзчихнэ гэдэг хэцvv асуудал. Монголчууд чинь ухаалаг, мэдчихээд мэдээгvй царайлаад, тэгсэн хирнээ vйлдлээрээ, утга санаагаараа eeрийнхee сэтгэлийг ойлгуулаад байдаг. Үvний илрэл “Тоорой банди”, “Тогос Чvлтэм”, “Ганган тeгс”, “Сvнжидмаа”… гээд л дуугаар ойлголцдог монгол философи байна. Өнeeдeр ийм монгол араншин хэн хэнд нь хэрэгтэйг хэлье. Бvсгvй нэгэнт биччихсэн тэр мессежийг уншчихаад арван хэдэн жилийн сайхан амьдралаа хvйт даалгаж дуугаа хураагаад байх шаардлагагvй харин ч яаж ухаантай хандах вэ гэдэг тeлeвлeгee боловсруул. Тэгээд итгэ, бас тэмц. Энэ бол хvнд ноцтой, итгэл эвдэх асуудал биш. Зeвхeн та л дэндvv хvндээр хvлээн авчээ.
Венера сонин





odoo nadad hen negnees hamaaarah ni goi yum shig sanagddag bolj, hugshirch bgan bolov yy. Umnu ni bol hen negneed hamaarch, hen negniig bodoj, ter hynees bolj yildel hiine gej bodohoos dyrgyi yneheer hyrch, erh chuluugyi bolj bga met sanagddag baisan. harin odoo bol goi ch yum shig, hairtai hymyyseesee hamarch, tedniihee hysleer baih goi sh yum shig.
medeej hairtai hymyys maani yanz yanzaar l nuluulnu, zovoono bayarlyylna.
ter byhend uuruu yamar bsn ter chigeeree l yldeh heregtei, uuriiguu yysgaj bolohgui bh aa.
Erchyyd yur ni yidamhai bdg yum shig, jargalaas ch yidna. tegeed bas hyyrsan yavsana ch yuman chinee toohgui, ih sonin.
Uuriiguu zovooj, gomdoj baina gej bodoj baihar neg tiishee 7 honog yavj amar, hyyhed nuhruusuu hol saihan amshii.
Gadagsha yavbal byr goi, tegvel adal yavdal tohioldoh ch yum biluu. tovchhondoo ene horvood ehneree hyyrch yzeegyi er hyn bdg gedegt bi itgedeggyi yum oo, tiim bolohoor uuriinhuu l setgeliig zas.
тогтддог боловч зүгÑÑÑ€ л уучил
Ìèíèé áîäëîîð áèäíèé àìüäðàë õîëáîñîí õóãàöàà èæèë þì áàéíà.Áè áàñ àðàâ ãàðóé æèë ºíãºð÷ áàéíà. 2õ¿¿õýäòýé. Ãýõäýý íýã þìûã ÷è ººðºº ñàéí îéëãîõ õýðýãòýé.Õýðâýý íºõºð ÷èíü îëîí óäàà äàâòààä áàéâàë ýíý áîë óòãàã¿é àìüäðàë áèø áîëíî.ͺõºð ÷èíü õýð èõ õàëìàæòàé âý.Õàëàìæ ìóó ãýðòýý èðýõýýðýý çóðàãòûí ººäººñ ñàëäàããã¿é,ýõíýð íü õîîëîî þìàà õèéãýýä áàéõàä õýâòýýä áàéäàã áîë òàíûã çºâõºí ãýðèéí ýìýãòýé áîëãîñîí áàéãàà.Ýð÷¿¿ä íýãýíò çîõèñîí àìüäðàëààñàà ñàëààä äàõèàä ººð àìüäðàë áîñãîíî ãýõýýñ àéäàã õ¿ì¿¿ñ òèéì ó÷ðààñ äàõèí èéì ¿éëäýë õèéâýë ñàëààä ººðºº ñàéõàí òàéâàí àìüäðàõ õýðýãòýé.Èòãýë àëäàðñàí ó÷ðààñ äàõèí äàõèí áàðèãäààä èðýõýýðýý ÷è á¿ð ººðèéí ýðõã¿é õàðäààä ººðèé㺺 çîâîîãîîä ÷àìä ÷ àìüäðàõàä òºâºãòýé áîëíî.
Ìèíèé àìüäðàë ÿã îäîî èéì áîë÷èõîîä áàéíà.
òèéìýýñ ÷è õ¿íèé ¿ãèéã ñîíñîëã¿é ÿã ººðèé㺺 áîäîîä ººðºº øèéäýõ õýðýãòýé.ªªðèéíõºº ñýòãýëýý ñàéí ñîíñ.Çîðèãòîé àìüäàð.×àìä ñàéõàí èðýýä¿é áàéãàà
sain baitsgaanuu,bi 25nastai,odoogoor surj bgaa bolovch naiz nohod geed baihaar zuil alga,hun er ni naizuud gej hudlaash dee,naiz gej yu baidag ym be ooroo oortoo itgeed l amidrah hergteish dee gej yrih durtai baidag ch bugd l hen negentei chin setgeleesee uulzaj, yriltsaj, zovloldoh durtai l baidag sh dee,minii huvid 10-n jil neg medhed l togsson,manai angi tiim kollegtiv saitai angi baigaagui,jiriin l neg baidag l angi bsan.engiin l neg angiinhan.harin ter hugatsaand bi hen negen dotno naiztai baigaagui.ih surguulid ch tiimerhuu l ongorson.2,3-n gazar tur ajillaj bsan ch yg yria taaraad niilchih tiimerhuu humuusiin dund baigaagui ni ontsgui sanagdaj bna.tsaashid buh ym oor boloh ni oilgomjtoi bolovch bi zahia bichheer shiidlee.bi ooroo shudraga,tseverhen,gants oldoh anmidraldaa ih zuiliig amjuulj hiih hergtei gej boddog.amidral bol baylag uchir alivaa zorison zuildee huchee sorih l hergtei gej boddogoo.ingeed nadruu mail yvuulaarai,bi bol tsoglog negen shuu.zov bodoltoi,zov energitei,humuus!
zahia bichvel ih talarhah bolno.hundetgen ysolson sh.
nuhurtuu ahiad neg itgeed vzsen n deer bhaa
сайн байна уу, сайхан монгол бүсгүчүүд минь,
энэ бүсгүйд би юу гэж зөвлөх вэ гэхээр сэтгэл санаагаа цэгцэл энэ бол зовлон биш эдгэрэхгүй өвчин хүрсэн биш битгий зов гэж зөвлөх б,на. Цаашид нөхрөө байнга биш ч хааяа яах гэж байгааг нь асууж байл даа,Итгэл хэрэгтэй ч бас хяналт илүүдэхгүй, нөхөр чинл өөрөө биш ч цаана чинь аймаар муухай хүүхэнүүд бас байна шүү, өөрсдөө аиьдрал зохиохгүй бэлэн сайхан хүний амьдрал уруу өнгөлзөөдв тийм болохоор нөхрөө чи өөрөө хамгаалдаа дүү минь, Бас нэмж хэлэхэд нөхөр чинь чамд л хаыртай гэдэгт итгээд ирээдүйгээ гэрэлтэй сайхан харж амьдраарай, амьдрал өөрөө агуу тэр дунд амжилттай ухаантай сэлээрэй, ингээд нийт сайхан үнэнч гэргий, ухаалаг хань, сайхан ээж нартаа дандаа аз жаргал баяслаар дүүрэн яваарай гэж ерөөе,дөө
Сайн байна уу? Санамсаргүй танай сайт руу орчихлоо. Уучлаарай. Гэр бүл гэж юу юм бэ? би зуугийн талыг өнгөрөөд, наслаж байна. амьдрал урсаж л байна. гэхдээ одоо би 2 хүүхдийн эх. гэтэл миний 2 хүүхэд миний санаснаас өөрөөр амьдраад байна. Хамаг учир миний нөхөрт байна гэж би боддог. Учир нь тэд буруу замаар яваад байх шиг байна л даа. Ах дүү нар одоо чи хийдгээ хийсэн. Жаргах цаг чинь болсон. Тэднийг орхи гэх юм. Би хүн харахад сайхан эмэгтэй. Нүүр дүүрэн инээсэн амьтан. Гэтэл дотор авах юмгүй. Яахаа ч мэдэхгүй. Үхье гэхээр чадахгүй. 2 ч удаа оролдсон. Бүтээгүй. Би багш хүн. Харин шавь нар бүгд дажгүй. Энэ нь хамайг жаахан тайвшруулдаг. Өөрийхөө хүүхдүүдийг хүмүүжүүлж чадсангүй. Надад туслах боломж байна уу? Найз нар ч, ах дүү нарт урдах замаа харж яв гэх юм. аав, ээж маань бурхан болсон болохоор надад тус алга аа. Ийм нэг иргэн байна. Гэтэл би чинь боловсролтой, мэдлэгтэй, ажилтай, авхаалжтай,
Дашрамд хэлэхэд би 3-4 ч төрлийн дээд боловролтой, техникийн ухааны доктор, онц сурлагатан,надад чадахгүй зүйл үгүй, бас мэдэхгүй зүйл үгүй, харахгүй, судлахгүй зүйл гэж үгүй. Царайтай бол царайтай, нуруутай бол нуруутай, Бүхнийг мэдээд байдаг. Гэтэл хүүхдүүд болдоггүй ээ. Үүнд л санаа зовоод болдоггүй. Харин биегүй болсон байх шүү. Өөртөө санаа тавьдаггүй. Энэ тийм ч чухал биш гэж би боддог. Би сэхээтэн гаралтай хүүхдүүдтэй суралцаж боловсролтой болсон бор гаралтай. Үүгээрээ их бахархдаг. Аав ээж минь амьд байсан бол над нэг зөвлөгөө өгөх л байсан байх даа. Уучлаарай. Өнөөдөр эх үрсийн баярын өдөр. Эгч нь вино шимээд жаахан бурчихлаа. Гэхдээ бодит амьдрал. Манай нөхөр намайг цэл залуу байхад салаагүй байж, одоо дураараа яв гэнэ ээ. би явж чадна л даа. Ах дүү нар үхтэлээ амьдар гэнэ ээ. Учир нь хүмүүс намайг муу хэлнэ. Яагаад би муу хэлэгдэх гэж. Яадаг юм. Саллаа гэхэд би өөрийгөө болон хүүхдүүдээ аваад амьдарч уг нь чадна ш дээ. Хэзээ үхнэ гэж ийм үхээнц амьдрах ёстой юм. Яалаа гэж би арчаагүй амьсгалах ёстой юм. Эсвэл бүх учир над байна уу? нар. мн сайт аа (Гэр бүлийн онлайн сэтгүүл ээ) Над туслаач. Би яавал зохих вэ? Миний утас ………… за болилоо. Тус болвол утсаа өгөхөд би бэлэн …
nuhuruu neg udaa uuchlad uzee. magadgyi chinii ireeduin amidral iluu amttai bolj nuhur chin chamd uunees iluug uguhed belen baigaa shuu dee.