Цусаа гартал зодолдоод тосоо гартал тэврэлд гэж vv…
December 13th, 2006 Оруулсан: admin | FТөрөл: Сэтгэлийн дэм.
Сайн байна уу? Би их удаан бодож байж энэ захидлыг бичиж байна.
“Тогоо хагаравч дотроо” гэгчээр би гэр бvлийнхээ амьдралыг бусдад дэлгэх тун дургvй. Тийм болохоор найз хvvхнvvд,
ээж аав, эгч ах нар гээд ойр дотныхондоо халуун ам бvлийнхээ
дотор болдог сайн муу vйл явдлыг ердөө ч ярьдаггvй. Харин ч нөхрөө муу хэлээд уйлж дуулаад ярьдаг хvvхнvvдийг ердөө ч ойлгодоггvй бvр дургvй хvрдэг юм. Гэхдээ удаан бодсоны эцэст танай сонинд гэр бvлийнхээ амьдралын тухай дэлгэн олон жилийнхээ бухимдлаа тайлья гэж шийдсэн юм. Харин жинхэнэ нэрийг минь битгий бичээрэй.
Би одоо 40 шvргэж явна. Гэр бvл болоод арав гаран жил болж байна. 14 настай хvv, 12 настай охинтой. Нөхөр бид хоёр дээд сургуульд элсэх уралдаант шалгалтын vеэр нэг ширээнд сууж танилцсан юм. Ёстой л хувь тавилан төрсөн өдрийн төөрөг гэдэг л тэр байсан байх. Тэгээд намар нь нэг ангид орсноор ойртон vерхэх болсон. Нөхөр маань нэгдvгээр курсээ төгсөөд гадаадад сургуульд явж би Монголдоо сургуулиа төгссөн. Төгсөх курсэд байхдаа бид хуримаа хийж жилийн дараа хvv маань төрж билээ. Одоо нөхөр бид хоёр боломжийн ажил төрөлтэй, хvvхдvvд маань ч өсөж бусдын жишгээр хоёр идэхгvй ч хоосон хонохгvй сайхан л амьдарч байна. Янз бvрийн асуудалгvй, хэрvvл маргаангvй гэр бvл гэж хаана байх вэ? гэхдээ манай гэр бvлийн асуудал хvvхдvvдийн маань хувь заяатай холбоотой болохоор л би маш их санаа зовоод байгаа юмаа.
Би гурван эгчтэй айлын отгон охин. Нөхөр маань гурван ах, нэг эгчтэй бас л айлын отгон хvv. Бид хоёрын өссөн орчин, амьдралын тvвшин гээд бид хоёрт ялгаатай зvйл олон бий. Миний аав, ээж хоёр жирийн л ажилчид байсан. Харин дөрвөн охиноо өсгөх гэж ээж маань олон жил гэртээ суусан ч сvvлд улсад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм. Аав минь хэдий хvнд ажил хийдэг байсан ч ажлаасаа ирээд охидтойгоо эрхэлж суух нь тvvний хувьд жинхэнэ жаргал нь байсан гэж хожим ярьдаг байж билээ. Аав минь аядуу зөөлөн дуутай уурлаж уцаарлахыг мэддэггvй юмыг учирлаж ойлгуулахыг хичээдэгсэн. Харин ээж маань гэрийн ажилд олон жил нухлагдаж олон хvvхэдтэй зууралдсан болоод тэр биз vглээ, огцом ууртай, гэсэн ч уур нь амархан гарчихна. Ээжийг vглээд эхлэхээр аав маань бид нар луу харж “чимээгvй, чимээгvй” гээд л инээж суудагсан. Ээж хэсэг vглэж байгаад л больчихно. Би ийм л инээд хөөр болсон намуухан орчинд өссөн.
Харин нөхрийн маань өссөн орчин минийхээс шал өөр. Манайхыг бодвол эрэгтэй хvvхэд голдуу. Аав нь насаараа л дарга байсан болоод тэр vv, гэртээ эхнэр хvvхдvvдтэйгээ ч захирч тушаан зандарч харьцана. Бvхнийг өөрийнхөө хvссэнээр байлгах гэнэ. Харин ээж нь бvх насаараа л нөхрийнхөө амыг харж тvvний хэлсэнээр байдаг. Би анх нөхрийгөө дагаж хадмындаа очоод тэдний гэр бvлийнхний хоорондын харьцаа гэр бvлийн уур амьсгал нь надад шал өөр орчинд ороод ирэх шиг санагдаж билээ.
Нөхөр маань сургуулиа амжилттай сайн төгссөн болохоор боломжийн албан тушаалд ажиллах болж бид хамаатныхаа байранд тусдаа амьдарч эхэлсэн. Залуу байхад бие биеэндээ гомдлон туних, айлгах тохиолдол бишгvй л байсан. Гэтэл нэг удаа бид хоёр ялихгvй зvйлээс болж муудалцахад нөхөр маань маш их уурлан надад анх удаа гар хvрсэн. Хvнд зодуулах нь битгий ширvvн ч хардаггvй гэр бvлд өссөн болохоор надад маш их гомдолтой байж билээ. Тэгэхэд би их гомдож байсан ч нөхөртөө хайртай болохоор хэд хоног гомдоллон дуугаа хурааж байгаад л эвлэрч байсан юм. Гэтэл тvvнээс хойш vе vе надад гар хvрдэг болсон. Би нөхөртэйгөө арав гаран жил ханилахдаа олон удаа тvvний гарын амтыг амссан. Хамгийн харамсалтай нь нөхөр маань vvндээ огтхон ч гэмшдэггvйд л байгаа юм. Хэдэн жилийн өмнө нөхрийнхөө том ахад нь энэ тухай хэлтэл “эхнэр нөхөр хоёр чинь цусаа гартал зодолдоод тосоо гартал тэврэлддэг гээ биз дээ” гээд тоогоогvй өнгөрч байсан юм. Хожим нь ахынх нь эхнэрээс тэд яг л ийм орчинд өссөн, том ах нь ч бас ийм авир гаргадаг гэж сонсоод дахин энэ тухай хэнд ч хэлэлгvй байсаар өдийг хvргэлээ.
Харин өдөр ирэх бvр өсөж томорч байгаа охин, хvv хоёроо харах бvрдээ эмзэглэх сэтгэл минь танай сонинд хандахад хvргэсэн юм. Хvний зан төлөв, хvмvvжил төлөвшихөд эзэмшсэн мэргэжил боловсрол огтхон ч нөлөөлдөггvй юм байна. Харин эдгээрээс илvv гэр бvлийн өссөн орчин хамгийн их нөлөөтэй болохыг энэ хугацаанд би маш сайн ойлголоо. Тэгээд охин маань ээж шигээ номхон хvлцэнгvй болчих вий, хvv маань аав шигээ эмэгтэй хvнд хатуу ширvvн ханддаг болчихвий гэсэндээ та бvгдээс зөвлөгөө авахыг хvсэж байна. Эх хvн гэдэг өөрийн туулсан зовлонгоос илvv vр хvvхдийнхээ ирээдvйд илvv шаналдаг юм байна. Надад туслаач.
Сэтгvvлч, яруу найрагч Л.Мөнхтөр
Эр хvнийг бvсгvй хvн л өөрчилдөг юм
Ертөнц хvртэл өөрийн орчинтой байдаг. Өөрийн гэсэн уултай, бас ус гол, горхитой, заримдаа далай тэнгистэй, бvр эсвэл ангамал элсэн цөлтэй гээд… Орчин гэдэг амьдрахуйн утга учрыг ихээхэн өөрчилдөг зvйл. Элсний хонин гvрвэл хангайд харагдахгvй, хангайн буга говьд очихгvй. Ийм л хувь тавилан байдаг. Үvн лугаа хvний өссөн орчин гэдэг vнэхээр чухал vзvvлэлт. Чиний захидлыг уншаад төрсөн эхний бодол болвоос энэхvv бичил орчин. Хэн ямар орчинд өснө тэр л орчны араншинг өөртөө шингээж, цаашдынхаа магадгvй бvр насан туршийнхаа мөрдлөг заншил болгодог. Тэгээд ч “Удам сайтын vр, сvvт гvvний унага” гэдэг vг гарсан байх. Бас чиг “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэдэг vг олон зууны турш ард тvмнийоюуны ганд ширээгдэн өдгөөд өвлөгдсөн биз ээ. Энэ бол чиний захидлын хариуд оршил болгон өчих vг л дээ.
Үvнд та хоёрын буруу гэж байхгvй ээ. Залуу халуун насны нэг л алдаа. Өөрсдийн сонголтын алдаа. Удмыг нь мэдэх гэж хичээдэг байсан дээдсийн ухаан л энд vгvйлэгдээд байна. Хvv охин хоёртой элэг бvтэн, сэтгэл тvвшин гэр бvл гэж гаднаас чинь хараад хvмvvс ойлгодог байх л даа. Өрх гэрийн доторх жаргал зовлонг хөндлөнгөөс мэдэхэд их хэцvv. Чиний захидал бичиж байгаа чинь амьдралдаа ямар ухаан зарах вэ гэж зориглосон нэг л том алхам. Гэхдээ эцгийн гавъяа хvvд хамаагvй гэдэг vг бий л дээ. Олон жил ханилан суусан эр эм хоёр нэгнийхээ занд уусдаг гэж ярьдаг. Чи өөрийнхөө зөөлөн зангаар нөхөртөө хандаж, ухааруулахыг хичээгээрэй.
Юуны өмнө хvvтэйгээ л их дотно ярилцаарай. Эрэгтэй хvvхэд ээждээ сайн гэдэг шvv дээ. Тийм болохоор хvv чинь аавынхаа энэ зангаас жигшээд харин ч их уян зөөлөн ухаалаг хvн болохыг vгvйсгэж болохгvй. Тэгээд ч зөөлөн нь хатуугаа иддэг хорвоо шvv дээ. Амьдрал дээр аав нь их архи уудаг айлын хvvхдvvд согтуу хvнийг vзэн ядаж жигших хvмvvжлээр хvмvvжсэн жишээ аль олныг тэр гэх вэ…
Аав ээж нь хээ шаагvй, ажил голдоггvй бол хvvхдvvд нь юмхнаар юм хийгээд эрт ажил сурчихдаг тал ч бий. Аав ээж нь нямбай, ажилсаг айлын хvvхдvvд тvvнтэй адилхан байхгvй, харин ажил хийж суралгvй өнгөрөх vзэгдэл бас л байдаг шvv дээ. Хийсэн зvйл нь санаанд нь таарахгvй өөрсдөө шvvрэн авч хийсээр байгаад ийм байдалд хvргэчихсэн жишээ олон шvv. Энэ бvхнийг ярьж байгаа нь чухамдаа чиний захидалд бичсэнээр хvvхдvvдийнхээ ирээдvйг зөв залахад тань л санаа өгч байгаа юм шvv. Тvvнээс нөхөр тэг ингэ, чи ингэ тэг гэвэл сонин биш байх биз ээ. Гагцхvv ийм тохиолдолд нэгэн рvvгээ сөргvvлэн тавьж л болохгvйг анхаарна биз дээ.
Өссөн орчин гэдэг даанч их нөлөөтэй гэж би боддог. Үvнийг өөрчлөхөд их цаг хугацаа хэрэгтэй нь мэдээж. Эцэст нь хувь хvний ухаан л мэдэх хэрэг дээ. Ер нь тэгээд нийгмийн хамгийн бага нэгж, төр улсын тулах цэг нь өрх айл юм шvv дээ. Өрх айл бvхэн тvвшин бол төр улс тvвшин байна. Тэгээд ч “биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн мэргэн сургаалийг айлдсан байх. Хvн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг дээ. Илэн далангvй охин хvv хоёрынхоо тухай нөхөртэйгөө ярилцах гээд vзээрэй… Энэ оролдлого бvтэлгvйтэхгvй болов уу гэж бодож байна. Ярилцах гэдэг их чухал юм даа. Эрэгтэй хvний vг дуу цөөтэй чанарыг өөрчлөхөд төвөгтэй ч энд бас л сэтгэл зvйн олон арга ухаан бий. Тэр бvхнийг ажиглаарай, бас ашиглаарай гэж хэлмээр санагдлаа. Чи нөхрийнхөө өмнө бардамхан яв. Үеийн бvсгvйчvvдийнхээ амьдрал дунд нөхөртэйгөө хамт ор. Тэднээр vлгэр болго. Ингээд яриад байвал их л зvйл байна даа.
Хувь тавилан гэдэг хэцvv. Тvvнийг зvгээр л дагаж болохгvй зvгийг нь жаахан өөрчлөх учиртай. Тэгээд ч 40 нас бол хvний амьдралын эрэгцvvлэн ухаарах ид жагссан нас шvv дээ. Эр нөхрийн чинь тухайд “Дөч хvрсэн эр, дөрөө дарсан ат” гэдэг дээрээ яваа. Амьдралд ухаалгаар хандах тэр л насандаа хvрсэн гэж хэлж болно. Эр хvнийг бvсгvй хvн л өөрчилдөг юм шvv дээ. Тийм болохоор таны идэвх чармайлт бас чухал. Ер нь гэр бvлийн доторх уур амьсгалыг зөөллөхөд та нарын харилцаа асар их чухал юм. Охинтойгоо, хvvтэйгээ илэн далангvй ярилцаарай. Нэгэн vеийг бодоход хvvхдvvд олон талын мэдээлэл дунд байдаг болохоор хаалттай ертөнц их бага болсон нь танд бас хэрэг болно. Удахгvй эрийн цээнд хvрэх хvvтэйгээ их нандин сэжмээр холбогдож, ирээдvйн ханиа сонгоход нь юуг анхаарах талаар хэлж өгнө биз ээ. Ийм эрхэм зvйлийг хvv чинь ээж таниас л асууна. Тvvнээс ааваасаа асуух нь бараг vгvй. Ихэнх гэр бvлийн орчинд ээж зөвлөгчийн vvрэг гvйцэтгэж, хvvхэд нь дотоод сэтгэлээ ээждээ хэлэх нь давамгай байдаг. Аав бол хvvхдийн хувьд хvндэтгэл, нөмөр нөөлөг гэдэг ойлголтод хамаарах нь их байдаг. Эцэст хэлэхэд аливаа зvйл хvний харилцаан дээр л тулгуурладаг. Хvvтэйгээ сайн ярилцаж, охиноо аавтайгаа илэн далангvй сэтгэл санаагаа хуваалцан аавынхаа хатуу ширvvн занг зөөллөхөд vvрэг гvйцэтгvvлэх нь их дөхөм болох болов уу…
Сэтгэлзvйч Цогзолмаа
Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хvргэе.
Өөрт тохиолдсон асуудлаа бидэнд итгэж хуваалцсан танд их баярлалаа. Ийм асуудал хvн бvрийн амьдралд тохиолдоод байдаггvй билээ.
Таны яг тэр vйлдэл нь буруу байсан гээд хэлчих юм алгаа. Эмэгтэй хvнд төрдөг мэдрэмж, дотроо агуулсан их хайраа өөртэйгээ хуваалцсан, хийсэн зvйлээсээ ичсэн гээд л ихэнх хvн ингэж л шийдэх байсан гэхээр зvйлvvд тохиолджээ.
Одоо таны хувьд хамгийн зөв шийдэл ээжтэйгээ уулзаж, илэн далангvй ярих хэрэгтэй болов уу. Ах дvvгийн, эр эмийн, найз нөхдийн гээд л олон хайр байдаг ч эх хvний хайр мөн чанараараа хамгийн агуу гэдэг. Таныг эх хvнйи хувьд, эмэгтэй хvнийхээ хувьд ойлгоно гэдэгт итгэлтэй байна. Ээжтэйгээ, хойд аавтайгаа заавал цуг амьдрах албагvй ч гэсэн сэтгэлдээ тээсэн гунигаа нимгэлэх хэрэгтэй. Та найз залуутай болчихсон байвал ээжийн чинь сэтгэл арай илvv тайвшрах байх аа. Гэвч та өөрөө энэ тал дээр ямар бодолтой явдгийг сайн мэдэхгvй юм.
Ээжтэйгээ нэг л удаа зориг гаргаад уулзаасай гэж хvсч байна. Уулзах санаачлагыг та өөрөө гаргах хэрэгтэй. Гэхдээ гэртээ уулзах нь танд хэцvv санагдах байх аа. Одоо амьдарч байгаа газраа, эсвэл аятайхан, хvн олон цуглаад байдаггvй тохилог газар сонгоорой.
Гэртээ эргээд очвол аль алинд нь хэцvv санагдана биз ээ. Ээж чинь татгалзахгvй ч гэсэн Та өөрийгөө сэтгэлзvйн хувьд “хойд аав”-аасаа хамааралгvй болсон гэж vзэж байгаа vедээ харьвал зvгээр байх гэж бодож байна.
Ээжид чинь ганцаардах vе олон гардаг байх. Ялангуяа нэг гэрт амьдраад төдийлөн удаагvй ч гэсэн өөрийг нь хуурч байгаа хvнтэй амьдрахад /эмэгтэй хvн vvнийг зөнгөөрөө ч гэсэн мэдэрдэг/, олон жил дасал болсон охиноо vгvйлсэн эх хvний зовлонг ч гэсэн хуваалцах нь зvйн хэрэг. Ийм vед ээжтэйгээ уулзвал зvгээр.
Таны нас залуу учир амьдралын чинь өмнө шинэ, сонирхолтой боломжууд олон байна. Цаг зуур хэцvv санагдах энэ асуудал хожим мартагдаж, жинхэнэ хайраа олно гэдэгт итгэлтэй байна.
Ээжтэйгээ уулзаж, сэтгэлээ нээх тэр өдөрт чинь амжилт хvсье.




