АМ /камасутра/
November 30th, 2006 Оруулсан: admin | FТөрөл: Байрлал.
Исгэлэн, амтлаг, шорвог, гашуун амт мэдэрдэг дөрвөн хэсэг хэлэнд буй хэмээн эрдэмтэд vздэг. Гэхдээ амт нь өнгөний адил тvмэн өнгө аястай, нэн баялаг агаад сэтгэлийн хөдөлгөөн, ой ухаан, нөхцөл байдал болон
аман доторхи химийн урвалд ихээхэн өртдөг байна
Хоол унднаас төрдөг таатай мэдрэмж нь янагийн бал амтлахын урьдал болох аваас таашаал илvv нэмэгддэг, хоёул зугаацаж буй бол бvр ч тодордог гэнэ. Чингэхдээ цэнгэг агаарт, анхилам ургамал, шувуудын жиргээн дунд жимс гvзээлзгэнийг бие биесийн аманд хийн байх нь бvр ч илvv. Амрагийн хоол нь сэтгэл татам, цав цагаан бvтээлгэн дээр өнгө бvрээр жигдэрсэн, шинэхэн бас тэгээд азийнханы адил гараар барьж идэхээр байвал нэн сайхан. Амталсан мах, самрын боов, жимсний амтат шvvс, амтлаг зөөлөн чавга, vсчин наадаж хэл гижигдсэн зөөлөн дарс энэ бvхэн хvртэхээр зэхэж буй таашаал –амрагийн тань дурыг өдөөн сэргээнэ.
Эртний Энэтхэг оронд амраг хайртууд амны таашаалыг ихээхэн чухагт vзэж, ам шvдээ өдөр бvр угаан цэвэрлэж гоо сайхны нөлөөлөл бvхий тусгай тvрхлэг хэрэглэдэг байжээ. Хурьцалын өмнө жимсний ундаа, айраг дарс ууж, мах идэн дуу дуулж, инээд хvргэсэн зугаатай яриа дэлгэх нь аман өдөөлт болдог байна. Сэтгэлт хосууд унтахын өмнө ёс vйлдэн олонтаа vнсэлцэн, озолдож завсарт нь жимсээр амаа сэргээдэг байжээ. Хурьцал vйлдсэний дараа навчинд боосон анхилуун самар жимс зажилдаг гэнэ. Энэ нь амыг зөөлөн дулаан болгон чинэрvvлдэг байна. Ийм таашаал бэлгийн балыг амтлахын зэрэгцээ заавал vйлдэх эрхэм ёсон байжээ.
ХЭЛ
Шива тэнгэртэй хурьцан дур тавихдаа дарь эх Кали хэлийг нь хөхсөн (хөргийг бvтээсэн зураачийнхаар бол) гэдэг. Хэлийг тэмдэглэсэн “лингус” гэдэг латин vг нь самгарди хэлний аман ярианд “хэл” гэсэн утгатай болдог, эрийн бэлэг эрхтнийг тэмдэглэсэн “лингам” гэсэн vгнээс гаралтай аж. Хэлээ уруулын завсраар бултайлгах нь дээр vед vтрээний хэлvvг илэрхийлдэг нандин дохио байсны дээр бас шодойн хунираасыг уруулнууд гэдэг байж. Баруунд хэн нэгэн хэлээ гаргавал доромжилж байна гэж vздэг бол Дорнын зарим оронд хэлээ гаргах нь хvндэтгэн мэндчилж буйг илтгэдэг байна.
ГАР
Нvvрний дараа ордог биеийн хамгийн их зvйлийг илэрхийлж чаддаг хэсэг бол гар. Бид ярихдаа, дохио зангаагаар харьцахдаа болон сэтгэлийнхээ хөдөлгөөнийг бvжгээр илэрхийлэхдээ гарыг ашигладаг. Зөвшөөрөх, эс зөвшөөрөх, урилга, сvрдvvлэг, аз жаргал, уйтгар гуниг, ялалт, ялагдлыг дохио зангааны гайхамшигт хэлээр илэрхийлж болдог. Дэлхий даяар хоёр гараа толгой дээрээ өргөвөл бууж өгч буйг буюу найдваргvй байдлыг илэрхийлдэг байна. Адислах, хараал хийхдээ ч гарыг ашигладаг. Бусдад аяархан хvрснээр эрч хvч дамжуулдаг.
Гар бол эрч хvч, аугаа хvч, тусламж, хамгаалалт, тvvнчлэн шударга ёсны зэмсэг. Энэтхэгийн Брахма бурханыг бvхнийг чадагч, төгс хvчит гэдгийг нь харуулахын тулд дөрвөн толгой, дөрвөн гартайгаар дvрсэлдэг байна. Эрдэм мэдлэгийн бурхан заан толгойт Ганешийн олон талын авъяасыг дөрвөн гараар төлөөлvvлэн дvрсэлсэн бол Шива бурханы хязгааргvй олон гар бvжгийн vед бvхнийг бишрvvлдэг байна.
Энэтхэгчvvд гарын дохио зангаагаар олон зvйлийг илэрхийлдэг гэнэ. Алгаа тэнийлгэн гараа дээшээ өргөх нь аймшиггvй чин зоригийг илэрхийлдэг байна. Алгаа тэнийлгэн дээшээ харуулаад урагш сунгасан гар нь бэлэг гэсэн утгатай бол долоовор хуруугаа сунган зангидсан гараа дээшээ өргөх нь сvрдvvлгийг илэрхийлдэг байна. Хоёр гарынхаа алгыг нийлvvлэн өмнөө барих нь залбирал буюу хайр хvндэтгэлийг илэрхийлдэг бол бясалгал vйлдэхдээ хоёр гарынхаа алгыг дээш нь харуулан унжуулж өвдөг дээрээ тавьдаг байна.
Могойн бvжиг
Үегvй мэт туялзсан уян налархай гар, хуруу нь таны сэтгэл доторхыг хамгийн сайн илэрхийлж чадна. Энэ тохиолдолд могойн бvжиг танд тусална. Хоёр гарынхаа алгыг доош нь харуулаад цэх зогс. Салхинд цагаан хэрэглэл хийсгэж байгаа юм шиг мөрөөрөө ганхаж эхэл. Дараа нь энэ хөдөлгөөнөө vегvй мэт туялзсан гар луугаа шилжvvл. Ингэснээрээ таны мөрний булчин сулран та халуун бvлээнийг мэдрэнэ. Цээжээ цэхлэ. Гараа өргөхөд гар чинь аяндаа өөрт тохиромжтой өндрийг болон салхинд ганхаж байгаа мэт хэмнэлийг сонгоно. Гvнзгий амьсгаа авснаар та бvх биеэрээ эрч хvчийг мэдрэх болно.
Өгнө гэдэг авна гэсэн vг
Хамгийн тvрvvнд бид ихэвчлэн гарынхаа тусламжтайгаар хоёр биендээ хvрдэг. Хоёр биендээ хайр сэтгэлтэй бол гараа дөнгөж хvргэх төдийд бодол санаагаа илэрхийлж чадна. Дотно харьцаатай хосууд гарынхаа тусламжтайгаар нэг нэгэндээ халуун бvлээн мэдрэмж төрvvлж, итгэл найдвар, эрч хvч өгч, анхааруулж, зоригжуулж, хvслээ илэрхийлж чаддаг.
Иллэг бол vггvй харьцааны сэрэл тачаалын биелэл юм. Гарынхаа алганд тvрхсэн тосоо халтал амрагийнхаа биенд иллэг хийнгээ энхрий зөөлөн ч гэсэн чанга дарж, иллэг, илбэх хоёрыг ээлжлэн хийгээрэй. Та иллэгээ vргэлжлvvлэн хий, харин ингэхдээ тvvнийг айлгаж болох огцом хөдөлгөөн битгий хийгээрэй. Ингэхдээ зөвхөн зөн билэгтээ найд. Дараачийн хөдөлгөөний тухай бодолгvй тvvний биенд нь хvрснээр танд төрж буй ер бусын гайхамшигтай мэдрэмжинд анхаарлаа төвлөрvvлээрэй. Тvvний биенд нь иллэг хийнгээ нvдээ аниад тvvний биеийн галбир, булчин, шөрмөсийн эс ширхэг бvрийг мэдэр. Булчин шөрмөс нь зангирсан хэсэгт зөөлөн иллэг хийж тайвшруул. Танаар иллэг хийлгэж буй хvнд та гадаад ертөнцтэй холбогдсон цорын ганц холбоо нь байх ёстой. Тааламжтай мэдрэмж нэмэгдэхэд та хоёр бие сэтгэлээрээ нэгдэн нийлсэн байх болно. Таны хийж буй иллэг нь бvжиг, чулуун дундуур урсаж буй ус, эрдэнэ шишийн талбайд салхилж байгаа салхи болон хувирна. Та өгснөө эргvvлэн авч буйгаа мэдрэнэ. Эцэст нь та тvvнтэй зэрэгцэн хэвтээд унтаж болно.
Сонирхуулахад: Эртний Энэтхэг оронд амраг хайртууд амны таашаалыг ихээхэн чухалд vзэж, ам шvдээ өдөр бvр угаан цэвэрлэж гоо сайхны нөлөөлөл бvхий тусгай тvрхлэг хэрэглэдэг байжээ. Мөн Энэтхэгчvvд гарын дохио зангаагаар олон зvйлийг илэрхийлдэг гэнэ. Дотно харьцаатай хосууд гарынхаа тусламжтайгаар нэг нэгэндээ халуун бvлээн мэдрэмж төрvvлж, итгэл найдвар, эрч хvч өгч, анхааруулж, зоригжуулж, хvслээ илэрхийлж чаддаг байна.
Венера сонин




