Би хvйтэн хvvхэн юм гэж vv…

November 30th, 2006 Оруулсан: admin | FТөрөл: Сэтгэлийн дэм.

Би танай сонины байнгын уншигч биш л дээ. Гэхдээ найз хvvхнvvд маань vргэлж л “Венера”-д тэгж бичсэн байна гээд л ярьдаг болохоор нэг дугаарыг зориуд авч уншсан. Надад маш их таалагдсан. Тэгээд өөрийнхөө тухай бичиж зөвлөгөө авахаар шийдсэн юм.

Би дээд сургуулиа төгсөөд хоёр дахь жилдээ нэгэн төрийн байгууллагад ажиллаж байна. Манайх голдуу хvvхнvvдтэй. Манай өрөөнд гэхэд л таван эмэгтэй байдаг. Эмэгтэйчvvд л болсон хойно ажлын зав чөлөөгөөрөө гутал, хувцас, өвчин зовлон, эхнэр нөхөр гээд ярихгvй юмгvй. Эхний жил амьдралын туршлагагvй залуухан би ярихаасаа сонсох нь илvv байсан. Би гуравдугаар курсэд байхдаа өөрөөсөө хоёр ах залуутай танилцаж жилийн дараа бид гэрлэсэн. Хадмууд маань боломжийн айл болохоор хуримын бэлэг болгож хоёр өрөө байр авч өгсөн. Товчхондоо бvх юм ОК.

Харин миний сэтгэлийн мухарт нэг л юм дутагдаад гонсгор байдаг юм. Би энэ тухай хамт ажилладаг эгч нартаа ч, найз хvvхнvvддээ ч, нөхөртөө ч, ер нь хэнд ч хэлж байгаагvй.

Би хэзээ ч нөхрөөсөө сексийн таашаал авч vзээгvй. Яагаад гэдгийг ёстой мэдэхгvй юм. Манай өрөөний нэг эгч зарим өглөө ажилдаа бvр өнгө орчихсон дуу аялсаар “урьд шөнө ёстой сайхан байлаа” гэсээр л орж ирнэ. Тэр өдрөө л их эелдэг, зөөлөн сайхан ааш зантай өнждөг. Секс хvнийг тэгтэл л өөрчилдөг гэж бодож байгаагvй болохоор би гайхаад л суудаг байлаа . Тэр эгч маань заримдаа “нэг их сайхан секс хийх юмсан. Секс хийхгvй удахаар бvр уур хvрээд байх юм” гэнэ. Гэтэл би нөхөртэйгөө хамт амьдраад хоёр жил болж байгаа хэрнээ нэг ч удаа сексийн тэр сайхныг мэдэрч дур тавьж vзээгvй, секс хийхийг ч хvсдэггvй.

Тусдаа байранд хоёулахнаа амьдардаг болохоор бид хоёр байнгын сексийн харьцаатай. Тэр ч байтугай нөхөр маань янз бvрийн байрлал орчинд секс хийх гэдэг. Би нөхөртөө хайртай болохоор дургvйцдэггvй, тvvнийг гомдчих болов уу гэж бодоод энэ тухай ердөө хэлдэггvй. Нөхөр маань ч чамд сайхан байв уу гэж асуудаггvй болохоор бид хоёр энэ тухай хэзээ ч ярилцаж байгаагvй. Би хэдийд сексийн тэр сайхан мэдрэмжийг амсах болоо? Эсвэл би тийм хvйтэн хvvхэн юм болов уу? Би яавал дээр вэ? Надад зөвлөгөө өгөөч.
Дархан хот. Н.

Сэтгэлийн тамаас салахад туслаач…

Юуны өмнө хvний амьдралын хамгийн эмзэг хэрнээ нандин асуудалд тусалдаг танай сонины хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Миний сэтгэлийн зовлон болоод байгаа нэг асуудлаар мэргэжлийн хvнээс зөвлөгөө авахыг хvсэж байна. Магадгvй над шиг ийм асуудалтай бvсгvйчvvд байдаг бол тэдэнд ч гэсэн тус болог гэдэг vvднээс би захидал болон эмч, сэтгэл зvйчдийн зөвлөгөөг сониндоо нийтлэхийг зөвшөөрч байна. Харин нэрийг минь өөрчлөөрэй.

Би 28 настай, 2-4 насны хоёр хvvхдээ хараад гэртээ байдаг. Нөхөр бид хоёр гэрлээд зургаан жил болж байна. Бид хоёрыг анх танилцаж байхад нөхөр маань ах дvv нартайгаа хамтран бизнес хийж жижиг vйлдвэрлэл эрхэлдэг байсан юм. Харин одоо тэр нь өргөжөөд компани болж боломжийн ашигтай ажилладаг болсон. Тийм болохоор нөхөр маань төрсөн дvvдээ компанийхаа ажлыг хариуцуулаад өөрөө мэргэжлийнхээ дагуу чөлөөт уран бvтээлч болсон юм. Энэ vеэс л миний хувьд жинхэнэ там болоод байгаа зовлон эхэлсэн. Уг нь нөхөр маань хэн ч харсан нvдэнд дулаахан томоотой залуу. Хааяа нэг найз нөхөдтэйгөө архи уудаг ч давраад цаашлаад явдаггvй, агсан согтуу тавихгvй. Эхнэр хvvхдvvддээ хайртай, халамжтай сайн эцэг, сайн хань. Тэгээд юунд тэгтлээ там болтлоо зовоогоод байгаа юм бэ гэж гайхах байх л даа. Энэ бол нөхрийн маань сексийн ханадагггvй их хvсэл тачаал.

Би нөхөртөө хайрлан дурлаж байж суусан болохоор гэр бvл болсон эхний жилvvдэд энийг нь анзаардаггvй байсан юм болов уу гэж бодох юм. Яг л шvлэнгэтсэн амьтан шиг л байдаг. Өдрийн цагаар энгэр цээж, нуруу, өгзөг гээд илж таалахгvй газаргvй. Боломж нь л байвал нэг шургуулаадахъя л гэх нь тэр. Одоохондоо хvvхдvvд маань жижиг болохоор бид дөрвvvлээ нэг өрөөнд унтдаг юм. Шөнө бол бvр хэцvv. Бараг шөнө бvр заримдаа бvр 2,3 удаа секс хийх гэнэ. Хормойн дон гэж л ийм байдаг юм болов уу Сvvлдээ би хориод дургvйцээд байх тусам хvсээд зvтгээд байдаг юм болов уу гэж бодоод хvссэнээр нь байх гэж хичээсэн. Гэтэл vгvй юм байна. Би сексийн хувьд нөхөр шигээ хvсээд сvйд болоод байхгvй ч нөхрөөсөө ханамж таашаал авч чаддаг. Гэхдээ л би vvнээс бvр залхаж байна. Бvр аргаа бараад найз хvvхэндээ ярьсан чинь “өөр хvvхэн эргvvлээд явчихгvйд нь баярла” гэх юм. Би vvнийг хэдий болтол тэсэх болоо? Энэ хормойн дон гэж өвчин байдаг бол тийм л өвчинтэй болчихож. Заримдаа ч бvр салах тухай ч бодох боллоо. Надад туслаач.
Ү.Э
Венера сонин

Илт төвөгшөөн уурлах нь дарамтанд оруулдаг . Иймд ….

Сэтгэл зүйч Д. Цогзолмаа

Захидал илгээн, сэтгэлийн гүн дэх асуудлаа бидэнд итгэн нээж байгаа эмэгтэйчүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Гэр бүлийн хосууд хэд хэдэн зүйл дээр нийлэмжтэй байхыг чухалчилдаг. Эдгээрт үзэл бодол, сонирхлын хүрээ ижил, ёс суртахууны хэм хэмжээ ойролцоо, нийгэм сэтгэлзүйн үнэлэмж нийцтэй байх, сэтгэлзүйн онцлог тохирдог байх, түүнчлэн бэлгийн харилцааны хувьд бие биенээсээ таашаал авдаг байх нь чухал гэж үздэг.
Дээр дурдсан шинжүүд нь гэр бүлийн амьдрал хэвийн явагдахад нөлөөлдөг билээ.
Эхний захидлын хувьд /нөхөр нь байнга оролддог/
Ийм зовиур илэрхийлэн хандаж байсан эмэгтэйчүүд ямар нэгэн зүйл дээр сэтгэл хангалуун бус, далд зовиур, айдас, түгшүүртэй, нөхөртөө хандах хандлага өөрчлөгдсөн зэрэг сэтгэлзүйн шалтгаан дийлэнх нь байдаг. Хэрвээ дээрх өөрчлөлтүүд байхгүй бол нөхрийнхөө зан байдал болон өөрт төрж буй мэдрэмжийн талаар мэргэжлийн хүмүүст хандах нь зүйтэй болов уу.
Бие махбодийн ямар нэг өөрчлөлттэй холбоогүй гэж үзэж байвал дараах асуултын талаар бодож үзээрэй.
• - Би өөрөө хэт хүндээр тусгаж аваад байна уу
• - Сүүлийн үед тохиолдсон, хэцүү төвөгтэй, санааг түгшээж байгаа асуудлууд юу байна?
• - Яагаад нөхрийнхөө зан байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна /шалтгаан өөрт байна уу, эсвэл нөхөрт байна уу гэдгийн ажиглаарай/
• - Яаж өөрчлөх вэ гэдэг талаар тайван, нухацтай бодож үзээрэй.
Өөрт төрж буй мэдрэмжийн талаар нөхөртөө шууд хэлэх нь төдийлөн таалагдахгүй байх аа. Харин эвтэйхнээр өөрийгөө ойлгуулж сурах нь зүгээр. Ж: ямар нэг ажил хийх хэрэгтэй байгаа тухайгаа /ж: хүүхдийнхээ хоолыг хурдан бэлдэж өгөх хэрэгтэй байнаа гэх мэтээр/, эсвэл дараа больё гэж эелдэг, шулуухан хэлэх нь илүү үр дүн өгч болох юм. Түүнээс гадна та өөрөө нөхрийнхөө “байр сууринд” хувирч болно. Ялангуяа илт ядарсан, сонирхолгүй үед нь, эсвэл найз нөхдийнх нь, хэн нэг эмэгтэйн дэргэд оролдож үз. Хэсэг хугацааны дараа нөхрийн тань зан байдал танд ноцтой санагдахаа болих байх аа.
Уурлах, илт төвөгшөөх хандлага нь хүний сэтгэлзүйн дарамтанд оруулдаг. Мөн нөхрийнхөө нийгмийн үүргийг нэмэгдүүлэх талаар бодож үзэхэд илүүдэхгүй. Ачаалалтай ажиллаж байгаа үедээ бэлгийн сонирхол буурдаг гэдэг нь нотлогдсон зүйл билээ.
Хоёр дах захидлын хувьд /ханамж авч үзээгүй/:
Бэлгийн харилцаанд ороод төдийлөн удаагүй байгаа бол ханамж авч үзээгүй байх тохиолдол элбэг байдаг. Энэ асуудалдаа хэт анхаарал төвлөрүүлж, гүнзгий тусгаж авахгүй бол зүгээр. Учир нь хүн өөрийн асуудлыг ихэсгэж тусгаснаар бодит байдлаас илүүгээр сөрөг үр дагавартай байдаг. Ж: нойр хүрэхгүй байна даа гээд бодоод байвал нойр хулждаг, огт бодит шалтгаангүй атлаа түүндээ итгэчихээд зовиурлаад байх жишээтэй.
Анх бэлгийн харьцаанд орох үеийн мэдрэмж бас нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл анхнаасаа нэг л онцгүй санагдсан бол хэсэгтээ тэр нь далд ухамсарт хадгалагдаж байдаг.
Өөрийн бодлыг хэлбэл нөхөр маань гомдчих болов уу гэж санаа зовох нь үр ашиггүй зүйл. Магадгүй та нөхрийгөө хэт хүндэлдэг харьцаанаас ч үүдсэн байж болох юм. Энэ үед илэн далангүй ярилцаж, бэлгийн харилцааны талаар хангалттай мэдээлэл олж авах нь чухал болов уу. Огт таашаал авч үзээгүй байх нь биемахбодийн шалтгаантай байж болох учир мэргэжлийн хүмүүст хандахад илүүдэхгүй байх аа.


Бэлгийн харьцааны хувьд таарамжтай гэр бvл салдаггvй

Бэлгийн эмгэг судлаач /сексапотологич/ эмч Ж.Анхма

- Сексийн хvсэл сонирхол, дур таашаал, чадвараараа хvн бvр харилцан адилгvй өөр байдаг гэдэг. Гэтэл бэлгийн хэт их дур хvсэлтэй байх нь юунаас болдог юм бэ?
- Энэ бол бэлгийн эмгэгийн нэг хэлбэр. Үvнийг гиперсексуал буюу бэлгийн дур хvсэл хэт ихсэх гэж хэлдэг. Харин захидал бичсэн эмэгтэйн бодож байгаачлан энэ бол хормойн дон биш. Хормойн дон, бэлгийн дур хvсэл хэт ихсэх хоёр бол шал өөр хоёр ухагдхуун шvv дээ. Хормойн дон гэдэг бол олон хvvхэнтэй зэрэг явалдахыг хvсдэг сэтгэцийн гаж дон. Харин бэлгийн дур хvсэл хэт ихсэх нь нэг төрлийн өвчин юм. Иймэрхvv төрлийн өвчин ховор боловч байдаг. Бага тархины согог, янз бvрийн гэмтэл бэртлээс ийм зан төрх хvнд тогтдог. Өдөр ч, шөнө ч гэсэн секс хийх хvсэл төрөөд байдаг. Энэ бол тодорхой эмчилгээ хийгддэг, эдгэрдэг өвчин. Над дээр яг ийм төрлийн өвчтөн ирж эмчлvvлж байсан. Тэр өвчтөн бэлгийн дур хvслээ өөрөө тэсвэрлэхээ болиод архинд орчихсон. Архи уучихаар л бэлгийн дур хvсэл нь дарагддаг уухгvй болохоор тvvнийгээ дарж дийлэхээ болчихдог. Тэгээд сvvлдээ архинд орсон байсан. Зохих эмчилгээ хийлгээд эдгэрсэн л дээ.
- Хэдийгээр энэ өвчин боловч эхнэрийнх нь хувьд байнгын сэтгэлийн их дарамтанд байдаг нь ойлгомжтой юм. Тэгэхээр юу хийх хэрэгтэй гэж мэргэжлийн хvний хувьд зөвлөх вэ?
- Эхнэр нь мэдээж бэлгийн харьцаа болгоноос дур ханаад байхгvй, нөхөр нь vргэлж ноолоод байхаар бие махбодийн хувьд ядарна, сэтгэл зvйн хувьд ч байнга таагvй байна. Тийм болохоор “намайг ядрааж байна, ойлгохгvй байна” гэсэн магадгvй эхнэр нь өөрөө бэлгийн харьцаанд дургvй болох цаашлаад нөхрөө vзэн ядах хэлбэрт ч шилжиж болно. Үvнийг vгvйсгэхгvй. Тийм учраас нөхрийнх нь энэ бэлгийн хэт их дур хvсэлтэй байдаг нь өвчин юм байна гэдгийг нөхөртөө ойлгуулж эмчид яаралтай ханд л гэж зөвлөх байна. Нэлээд vе шаттай эмчилгээг сэтгэл заслын эмчилгээтэй хавсарч хийгдэнэ.
- Залуу эмэгтэйн захидлын хариуд юу гэж зөвлөх вэ?
- Энэ эмэгтэй хувьд санаа зовох зvйлгvй гэж хэлмээр байна. Учир нь эмэгтэй хvний дур хvсэл ханах нь маш удаан, хvн бvрт өөр өөр байдаг. Зарим эмэгтэйчvvд хvvхэд гаргасны дараа, зарим нь 40 гарсан хойноо анхны дур ханамжаа эдэлж мэддэг . Ер нь эмэгтэйчvvдийн 20-30% нь дур ханана гэдэг мэдрэмжийг огт мэддэггvй гэсэн судалгааны дvн ч байдаг. Эмэгтэйчvvдийг сексийн хувьд маш их дур ханамжтай, дунд зэргийн, огт дур таашаал байдаггvй гэж гурав хуваадаг. Маш их дур ханамжтай эмэгтэйчvvд сексийн харьцаанд орохгvй хоёр, гурав хоноход л зан ааш нь ч өөрчлөгдөөд ажил төрөл нь бvтэлгvйтээд эхэлдэг, тэгээд секс хийгээд дур ханамж мэдрэхээрээ сэтгэл санаа нь тайвшраад сайхан болчихдог. Ийм эмэгтэйчvvд сексийн ханамж таашаалыг бvрэн эдэлж чаддаг тvvнээсээ амьдралынхаа энерги, жаргалыг авч байдаг. Гэтэл нөгөө хэсэг нь болохоор ямар нэг хэлбэрээр бэлгийн харьцаанд орсон ч ханамж таашаал авч мэддэггvй, чаддаггvй, эсвэл ханамж нь удаан байдаг. Зарим vед дур тавьж ханамж авдаг ч заримдаа чаддаггvй гэх зэргээр янз бvр байдаг. Янз бvрийн стресс, сэтгэл санааны таагvй байдлаас болоод дур ханамж нь бvр байхгvй болчихдог тохиолдол ч байдаг л даа. Ялангуяа сvvлийн vед стрессээс шалтгаалсан хvvхнvvдийн хөрөлт маш их болсон.
- Тэгвэл захидлын эзэн залуу эмэгтэй сексийн хувьд аль бvлэгт нь багтах бол?
Одоогоор тэр бvлэгт нь гэж хэлэхэд эрт байна. Учир нь энэ эмэгтэй гэр бvл болоод удаагvй, бэлгийн харьцааны туршлагагvй зэргээс болоод сексийн дур ханамж таашаалыг огт мэдрээгvй байна. Тэгэхээр магадгvй хvvхэд төрvvлсэний дараа ч юм уу эсвэл 30 гараад мэдэрч болно шvv дээ. Ер нь эмэгтэйчvvдийн 30-40 насыг сексийн идэвхитэй, оргил vе нь гэдэг. Сексийн ханамж таашаал авч чаддаггvй, сексийн хувьд сэтгэл дундуур байдлаа өөрийнхөө vйл хөдлөл байдлаараа илэрхийлж байдаг. Эмэгтэй уур уцаартай, муухай ааштай, гунигтай гутрангуй vзэлтэй болчихдог. Тэр ч хэмжээгээрээ ажил төрөл нь ч бvтэмж муутай байдаг. Сэксийн ханамж таашаал авч чаддаг эмэгтэйчvvдийн царай нь гэрэлтэж vргэлж инээмсэглэж явдаг гэдэг. Энэ бол сексийн аз жаргал.
- Сексээс дур ханамж авахад эр нөхрийнх нь vvргийг бас ярихгvй өнгөрч болохгvй биз дээ?
- Тэгэлгvй яахав. Нөхрийн оролцоо ч эмэгтэйн өөрийн идэвх ч зайлшгvй шаардлагатай. Бэлгийн ажлын vеэр нөхөртэйгөө илэн далангvй бай х нь чухал. Эмэгтэй хvний гижгийн цэгvvд, тохиромжтой байрлал, сексийн хэлбэрийг сонгох гээд шалтгаалах олон зvйл байдаг. Сэтгэл санаанаас ч их зvйл шалтгаална. Амьдралын туршлага, бэлгийн амьдрал тогтворжихын хэрээр аяндаа сексийн мэдрэмжийг бий болгодог
- Сексийн хувьд таарамжтай байх нь гэр бvлийн дотор эвтэй найртай байж харилцан ойлголцож амьдрахад тустай гэж л хэлэх гээд байна уу?
- Тийм. Хамгийн их vvрэгтэй гэж хэлнэ. Бэлгийн харьцааны хувьд таарамжтай гэр бvл хэчнээн хэрvvл уруултай байсан ч салалт ховор байдаг. Харин сексийн таарамжгvй бол ямар нэг зvйлээс болоод муудалцахад хоёр тийш болоход бэлэн байдаг. Гэр бvл салалтын 60-70% нь бэлгийн vл тохирол бэлгийн ханамж байхгvйгээс болдог гэж vздэг.

3 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. guest | 21/01/07

    ehnii emgteid helehed nohortoo ene tyhaigaa helj bolohgui bid chin tiiim ug sonsood ih aidag chamga aldchihwii gesendee harin chi ooroo l ooriinhoo toloo yawh ni zuitei neg site deer ali ni her ih hodolmort gargana ter l sexees iluu taahsaal awna gej bnalee tegeheer tsaashid ooriin chini uildel l chamd taahsaal awchirna chi deer ni garaad hed shan hodlood oghod chamd ch nohort chinch shan bn bno zalhyyrwaaa gej ta nar zalhyyrdag shuu

  2. Anonymous | 4/02/09

    эхний бүсгүйд зөвлөмөөр байна. би нөхөртэйгөө суугаад удаж байна л даа. тэгээд одоо бодоод байхад би ч бас урьд нь тийм сайхан гэж мэдэрч байгаагүй юм байна, тийм дургүй ч байгаагүй. харин хүүхэдтэй болсноосоо хойш мэдэрдэг болсон. хүүхэдтэй болсноос хойш бид хоёр бие биенээсээ нуух юмгүй болсон гэх юмуудаа. чамайг хүүхэд гарга гэх гээгүй лдээ, чи нөхөртэйгөө илэн далангүй л байж чадах хэрэгтэй гэж бодож байна. ичиж зоволгүй, чөлөөтэй байгаад үз.та 2 танихгүй хүмүүс биш шдээ.

  3. ojko | 14/07/11

    bolomjin zvvl dna

Сэтгэгдэлээ үлдээх