Эмэгтэй хvн өгзөг, хэвлийн булчингаа сайн хөгжvvлбэл сайхан, төгс төгөлдөр харагдана
November 30th, 2006 Оруулсан: admin | FТөрөл: 90х60х90.
Ms Uka гэдэг нэрийг сонссон уу. Нvдэнд дулаахан намуухан дуутай тэрээр монгол бvсгvйчvvдийн бие бялдар, гоо зvйд анхаарал тавин Монголдоо анхны DVD гаргажээ. Цаг зав багатай, клубээр хичээллэх
Ер нь хvн тэр дундаа эмэгтэй хvн vргэлж эрvvл чийрэг, гоё сайхан харагдахын тулд юунд анхаарлаа төвлөрvvлэх хэрэгтэй юм бол…
боломжгvй хvмvvст зориулагдсанаараа онцлог болжээ.
- Та их гоё биетэй юм аа. Ийм гоё болсны нууц юунд байна?
- Би энэ спортоор бvр 5 настайгаасаа хичээллэж эхэлсэн л дээ. Анх уран гимнастикаар дараа нь спорт гимнастик, усан спорт гээд бvх төрлөөр хичээллэж эхэлсэн. 2000 оноос бие даан фитнес клуб ажиллуулж байгаад 2005 оноос “Хар ирвэс” төвийн аеробэк, фитнес төвийн багшаар ажиллах болсон. Ер нь спортоор хичээллэснээр бие бялдарын зөв хөгжилтэй, эрvvл чийрэг, урт насалж, залуу сайхан харагддаг болохоор сонирхон хичээллэхгvй байхын аргагvй л дээ.
- Эмэгтэй хvн биеийнхээ аль хэсгийг хөгжvvлбэл илvv сайхан харагдах вэ?
- Ерөнхийдөө 10 - 23 насныхан унаган бие, төрхөөрөө гоё байдаг. Харин 30 гараад ирэхээр хөдөлгөөн дутсанаас болоод хөгшрөлт хурдан явагдаж хэт таргалалт, янз бvрийн өвчнvvд илэрч эхэлдэг. Тэгэхээр тураах эм, мэс засал ч юм уу эрсдэлтэй алхам хийхийн оронд аль болох залуугаасаа биеэ чийрэгжvvлэн дасгал хийж, хоолоо зохицуулах хэрэгтэй. Ялангуяа эмэгтэй хvн өгзөг, хэвлийн булчингаа сайн хөгжvvлбэл сайхан, төгс төгөлдөр харагдана гэж боддог. Харин хөх булчин биш өөхөн давхрага болохоор засал авахдаа муу байдаг. Их хөдөлж байгаа vедээ аль болох илчлэгтэй хvнс хэрэглэх, хөдөлгөөн багатай vедээ бага идэх хэрэгтэй. Тэгэхгvй бол таргалж эхэлнэ. Ялангуяа оройн хоол, хvмvvсийн ярьдаг гурван цагаан хор, гурилан болон хагас боловсруулсан бvтээгдэхvvн, чихэрлэг хvнсийг аль болох бага хэрэглэх хэрэгтэй..
- Чиний бодлоор сайхан эмэгтэй, төгс төгөлдөр эмэгтэй гэж ямар хvнийг хэлэх вэ?
- Эмэгтэй хvн бvх талаараа л сайхан байх хэрэгтэй дээ. Сэтгэл санаа, гадаад өнгө vзэмж, бие галбир, боловсрол гээд л. Үргэлж бусдад vлгэр дууриал болохуйц гоо vзэсгэлэнтэй, сайхан хувцаслаж явбал тухайн хvнээс сайн энерги ялгаран сайхан сэтгэгдэл төрvvлдэг болов уу.
- Хvн болгон ээжийгээ их хvндэлж хайрлаж явдаг. Харин чиний хувьд хоёр номерт хэн байдаг вэ?.
- Манай Хар ирвэс клубын захирал Туул багшийгаа хvндэтгэж хайрлаж явдаг. Тэр vргэлж эрч хvчтэй байдаг золбоолог сайхан эмэгтэй л дээ. Тийм болохоор би тvvнээс vргэлж энерги эрч хvч авдаг. Хамтран ажиллахад урамтай сайхан байдаг юм.
- Зарим эмэгтэй биеэсээ илvv арьсандаа их анхаарал тавьдаг. Бусдаас нууцалдаг нууц жор ч байдаг. Чиний хувьд?
- Спортоор их хичээллэдэг болохоор их хөлөрдөг. Ихэвчлэн саун бассейнд орж уураар утдаг. Манай орон чинь эрс тэс, хуурай уур амьсгалтай болохоор арьсаа аль болох чийгшvvлж байх хэрэгтэй юм шиг санагддаг. Би Японы Канебо фермийн бvтээгдэхvvн хэрэглэдэг.
- Чамд ямар эрчvvд таалагддаг вэ? Найз залуутай юу?
- Надад спортоор хичээллэдэг залуучууд их таалагддаг. Найз залуугийн хувьд нууцалмаар байна.
- Эрэгтэй хvн эмэгтэй хvний юунд татагддаг бол?
- Миний бодлоор эрэгтэй хvн эхлээд эмэгтэй хvний гоо vзэсгэлэн болох биений галбир, биеэ авч яваа байдал харин дараа нь зан харьцаанд нь илvv татагддаг байх аа.
-Тэгвэл эмэгтэй хvнээс юу хvсдэг бол ?
- Мэдээж vргэлжийн хайр халамж дээр нь эелдэг зөөлөн харьцаа. Эмэгтэйлэг ааш занг илvv хvсдэг юм шиг ээ.
- Чи өөрөө тийм байж чаддаг болов уу?
Намайг хvмvvс их л зөөлөн гэдэг ш дээ. Харин зурхай дээр болохоор мэдрэмтгий олон талын авъяастай хувирамтгай гэдэг. Зарим талаараа vнэн ч юм шиг. Янз бvрийн юм их сонирхоно. Тэгээд хvссэн хэмжээндээ мэдээд ирэхээр шал өөр юм сонирхоод л эхэлдэг дээ.
Тэгвэл одоо юуг сонирхон оролдож байна?
Хатгамал хатгаж байгаа. Уг нь бага байхдаа шvлэг бичиж философийн ном их уншдаг байсан. Хобби, хийх дуртай ажлын хувьд яагаад ч юм байнга өөрчлөгдөж байдаг. Аль болохоор өөрийнхөө мэдрэмжээр амьдрахыг боддог.
- Тухайн хvний мөрөөдөл ааш зангийнх нь илэрхийлэл болдог гэж ярьдаг юм билээ. Чи хvсэл мөрөөдлөө хэр биелvvлж байна вэ?
- Би хvсэл мөрөөдлөө биелvvлэхийн тулд төлөвлөдөг. Сая миний гурван мөрөөдөл минь биелсэнд их сэтгэл хангалуун байгаа. Нэг хvсэл минь болохоор DVD. Үvнийгээ ч гаргасан. Энэхvv DVD маань нийт цаг 20 минут vргэлжилнэ. Дотроо олон бvлэгтэй болохоор аль хэсгээрээ гоё болмоор байна. Тvvндээ зориулан дасгалаа ажил дээрээ болон гэртээ хийх боломжтой. Мөн Элсэн тасархай, Орхоны хvрхрээ гээд арав гаран vзэсгэлэнт газруудаа ч харж болно. Би бас шvхрээр бууж vзэх юмсан гэж их хvсдэг байсан. Тэгээд сая Японд очихдоо 500 метрийн өндрөөс шvхрээр буусан. Мөн цагаан мууртай болох юмсан гэж бодож байгаад дөнгөж нэг хоногийн өмнө мууртай болсон л доо.
- Яагаад гэв гэнэтхэн бvр тэр дундаа Японд шvхрээр буухаар болсон вэ? Анх удаагаа буусан гэсэн vг vv.
- Тийм анх удаа. Найз маань урилга явуулаад. Тэгээд тэнд бяцхан мөрөөдлөө биелvvлсэн юм. Ер нь бол би эрсдэлтэй алхам хийх их дуртай. Бас тэнд байхдаа дэлхийн Гиннесийн номонд орсон 71 метрийн өндрөөс 1000 гаруй км-ийн хурдтайгаар буудаг галзуу хулгана дээр сууж vзсэн.
- Ямар сэтгэгдэл төрсөн бэ?
- Өндөрт гараад, нисдэг тэрэгний хаалга онгойлгоход сэтгэлд их айдас төрсөн. Тэр vед их салхитай байсан болохоор нvдээ аниад л буусан. Тэгээд яг доошилж байх vед vгээр хэлэхэд хэцvv нэг их гоё сэтгэгдэл төрсөн.
- Тэнд хэр удсан бэ? Ер нь Япон, Монгол залуучуудын өдөр тутмын амьдрал тэр дундаа бие бялдараа хөгжvvлэх тал дээр хэр ялгаатай юм шиг санагдсан бэ?
- Би нилээд газруудаар орсон л доо. Ерөнхийдөө хичээл зааж байгаа арга барил нь манай багш нартай яг адилхан хэмжээний юм билээ. Харин фитнессээр хичээллэж байгаа хvмvvс нь их идэвхтэй хэрэглээ тал руугаа илvv давамгайлдаг нь харагдсан. Насны хувьд тэнд бvр янз бvрийн хvмvvс залуучууд, дунд насныхан, хөгшчvvл ч хамрагддаг байнга хичээллэдэг юм байна лээ. Мэдээж тэндэхийн орчин, тоног төхөөрөмж техник хэрэгслээрээ манайхаас илvv л дээ.
- Тэгэхээр мөрөөдөл дунд чинь хvнтэй суух талаарх бодол мэдээж байгаа байх. Гэр бvл төлөвлөлтийн тухай юу гэж боддог вэ?
- Манайхан их эрт гэрлэдэг юм шиг санагдсан. Бусад орнуудыг харахад хувь хvн эхлээд өөрийгөө хөгжvvлэхийн зэрэгцээ хийе бvтээе гэсэн хvсэл мөрөөдлөө тодорхой хэмжээгээр биелvvлж нийгэм дэх байр сууриа бэхжvvлэхийн хажуугаар юм vзэж нvд тайлан, олон хvнтэй найзалж нөхөрлөн зөв хvнээ буюу жинхэнэ амьдралын ханиа олж суухыг эрмэлздэг юм шиг. Би ер нь залуучуудыг найзалж нөхөрлөж байхдаа бас гэрлээд хамт амьдрахдаа чөлөөтэй, хэн хэнийгээ хvндэтгэж харьцаж байгаасай гэж боддог. Манай залуучууд “чи ингэх ёстой”, “энэ чиний хийх ёстой ажил, vvрэг” гэж харьцдаг л даа. Ер нь гэр бvлийн аз жаргал гэж нэг нэгнийхээ vзэл бодол, хvсэл мөрөөдлийг хvндэлж хvлээцтэй, чөлөөтэй хандаж ухамсарладаг чаддагт байдаг. Ийм хvмvvс л аз жаргалтай удаан хамт амьдардаг болов уу.
- Чамд баярлалаа.
Л. Дашмаа





dvd - g haanaas avah ve?
chamd amjilt husie, goe yariltslaga ogsond,
saihan banzal huuhendee . gala giin ohidoos yalgarah yum er baihgui
japond duuchin soko amidardag sh dee tend ene 2 jaal bugsuu khudaldsan yum.suuliin ued ta 2g ikh niildeg bolson gesen mongo olokh bolokhoor bogsoo khudaldaj emegteileg bolood l…!!!! kharin jiriin ued lesbiddeg gej sonsson unen bolokh ni tsagaan muur avna gedeg chini !!!!japond muur nokhoitoi khamt lesbiddeg okhid baidag
Ms Ukagiin DVD-g haanaas hudaldaj avch boloh ve
hun eruul bh talaar hicheelleh hamgiin engiin dasgal dadliig tanaih ene web site-daa tavij ugnu uu
ufjp uxzjd okpvwj cvxejlz mtqz twcpbh inwkbp
DVD kaanaas avakjh ve
DVD hanaas abah be my haigryy heleed ogooch kiss_jijgee82@yahoo.com
hi haanaas dvd abj boloh be
hi
haanaas dvd haanaas avch boloh ve
ene hayg ruu heleed uguuch Bogi_4s@yahoo.com
Chingis zochid buudald hicheelledeg tuv n bdg gsn shu, tend ochood uzehed oldoh bhaa,
saihan emegtei